Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ЭТГЭЭД ҮГ ХЭЛЛЭГИЙН БҮТЭЦ БА УТГЫГ СУДЛАХ АСУУДАЛД

No description
by

bilguun gantulga

on 7 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ЭТГЭЭД ҮГ ХЭЛЛЭГИЙН БҮТЭЦ БА УТГЫГ СУДЛАХ АСУУДАЛД

Монгол хэлний этгээд үг хэллэгийн үүсэл, хөгжил
Аль ч хэлэнд залуучуудын этгээд үг хэллэг нэлээд хувийг эзэлдэг байна. Энэ нь залуучуудын хөнгөн хөгжүүн зан, чамирхал, боловсрол хүмүүжлийн төлөвшөөгүй байдал зэрэгтэй холбоотой байна. Залуучуудын этгээд үг хэллэг нь тэдний нас, сэтгэлзүйн онцлогийг хурцаар илэрхийлнэ. Гэхдээ этгээд үг хэллэгийг хэтрүүлэн хэрэглэх нь хэлний соёл, хүмүүжлийн доголдлыг бий болгодог байна.
Этгээд үг хэллэгийн хэрэглээний зорилго нь хэл ярианд тогтсон нэг хэвийн өнгө маяг, хэлбэр, журмыг өөрчилж хэл яриагаа хөнгөн хөгжүүн болгох, санаагаа бусдаас нуух, бүдүүлэг болон доромж аяс гаргах зэрэгтэй холбоотой хэлэнд бий болж, тухайн үүрэг нь үгүй болоход хэрэглээнээс гарч байдаг байна
Өнөө үед монголчууд этгээд үг хэллэгийг ихээр хэрэглэж, телевиз, FM радио, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, сонин сэтгүүлүүд этгээд үг хэллэгээр нүүрээ чимэх болжээ. Иймд орчин цагийн этгээд үг хэллэгийн судлах нь монголын нийгмийн өөрчлөлт, үйл явцыг ухаарах, нийгмийн хэлшинжлэл, сэтгэц хэлшинжлэл, монгол хэлний үгсийн сангийн хувьсал өөрчлөлтийг танин мэдэхэд чухал алхам болж байна.
Нийгмийн хөгжил өөрчлөлтийг хамгийн их тусгаж, хувьсаж өөрчлөгдөж байдаг салбар нь тухайн хэлний үгийн сан бөгөөд этгээд үг хэллэг нь нийгмийн янз бүрийн бүлгийн хүмүүсийн хэл ярианд хамгийн хурдан хугацаанд бий болдог үгийн сангийн бүрэлдэхүүн юм.
Нутаг нутгийн байдлаар хэлэнд ялгаа гарч үгсийн сан өөр өөр болдог бол хүмүүсийн нийгмийн байдлаас шалтгаалж үгсийн санд өөрчлөлт ордог нь этгээд үг байдаг.


Этгээд үг хэллэг үүсэх арга нь тухайн хэлний шинэ үг хэллэг үүсэх аргад ерөнхийдөө захирагдах боловч өөрийн арга, зүй тогтолтой байна. Орчин цагийн монгол хэлний этгээд үг хэллэгийн үүсэх аргыг:
ЭТГЭЭД ҮГ ХЭЛЛЭГИЙН БҮТЭЦ БА УТГЫГ СУДЛАХ АСУУДАЛД



О.Оргил магистр ОХУЗТ


Мэргэжлийн үг хэллэг, нууц этгээд үг (франц үг- argot, jargon, англи үг-slang) хэл аялгууны түгээмэл шинж нь тухайн харилцагч хүмүүсийн хүрээндээ ердийн хэм хэмжээний шинжтэй, илүү өнгө аясгүй зүйл мэт хэдий ч нийгмийн бусад гишүүдийн хувьд ихэнхдээ нь ойлгомжгүй байдаг байна.

Монгол хэлний этгээд үг хэллэгийн талаар хамгийн анх Ж.Төмөрцэрэн “Этгээд аялгууны үг” гэсэн нэрээр тэмдэглэсэн.

ЭРТ ҮЕ


Тодорхой бус үеэс XIV зуун
ДУНД ҮЕ


XV-XVI зуунаас 1930-аад он

ОДОО ҮЕ


Эхэн үе 1930-1950 он

Дунд үе 1960-1990 он

Сүүл үе 1990 оноос хойш

Үгийн сан –утга зүйн арга

Хэл зүй- үг бүтээх арга

Үгийн сан-утга зүйн арга
Үгийн утгыг шилжүүлэх арга

Гадаад хэлний үг зээлэх арга

Хэлц үгийг үүсгэх арга

Жишээ нь:
Күүл - тааламжтай, сайхан А. cool (сэрүүн) Бидний үзсэн концерт үнэн күүл байлаа шүү.Зуны амралтаараа Америкт ажиллаж, сурах нь үнэхээр күүл санаа байсан. [МХЭҮХ. 90-р тал]
Нөү шүү дээ - үгүй шүү дээ! A. no (үгүй) Бид хичээлээсээ хоцрох юм уу, тасална гэж нөү шүү дээ. Би шөлтэй хоол иднэ гэж нөү шүү дээ. [МХЭҮХ. 102-р тал]
Наастар - сэтгэл, сонирхол О. настроение (сэтгэл санаа) Бүгдээрээ жаахан цоглог байцгаая л даа. Бидэнд наастар хэрэгтэй байхгүй юу. Бидний үзэх байсан тоглолт хойшлогдож бидний наастар уначихлаа [МХЭҮХ. 88-р тал]

Жишээ нь:
Мөнгөний машин - мөнгөтэй баян хүн. Би ямар чиний мөнгөний машин юм уу? Би түүнд мөнгөний машин юм шиг санагддаг бололтой. [МХЭҮХ. 33-р тал]
Баавгай алах - хүндээр бие засах. Би баавгай алахаар явлаа. Хүн өдөрт нэг удаа юм уу, хоёр удаа баавгай алвал сайн юм гэлээ. [МХЭҮХ. 34-р тал]
Цус ойртох - нэг байгууллагад ах дүү, намаараа бүлэглэн ажиллах. Манай зарим байгууллагад цус ойртох болсон нь юу ч биш. Тус яаманд бас л цус ойртох өвчин бий болжээ. [МХЭҮХ. 39-р тал]

ЗҮЙРЛЭХ

Жишээ нь:
Загвардах - хуурч хийх, хуурмаг байдал гаргах. Тэр үнэндээ юу ч мэдэхгүй байж мэддэг дүр эсгэж загвардаж байна. [МХЭҮХ. 122-р тал]
Гар - ямар нэгэн этгээд. Над шиг гар энэ ажлыг барахгүй юм шиг байна. Танай найз ч овоо гар юм аа. Ганцаараа нэг шил юм уучаад согтохгүй байна шүү. [МХЭҮХ. 124-р тал]
Аварга - хэн нэгнийг үл ойшоосон нэрлэлт. Энэ аваргыг ажилд аваад хэрэггүй. цаг ердөө барьдаггүй юм. Аварга яагаад хичээл таслаад байна. [МХЭҮХ. 123-р тал]


Жишээ нь:
Дош - тухайн хүний харьяалагдах нутаг, газар (тарвага бүлээрээ өвөлжих нүх). Тэд дош дээрээ л атаман шүү дээ. Манай хороололд айгаад ирж чаддаггүй. Тэр чинь манай дошны овгор шүү дээ. [МХЭҮХ. 72-р тал]
Матар - муухай царай. Чи яасан матрын хүүхдүүдтэй найзалдаг юм бэ? Хачин матар минь замаас холдооч. – чи өөрөө матар. [МХЭҮХ. 132-р тал]
Бөмбөг залгих - жирэмсэн болох. Миний нэг найз бөмбөг залгичихаад байгаа. Оюутан охидууд жирэмсэн болсон нэгнийгээ бөмбөг залгичихжээ гэж ярьдаг. /[МХЭҮХ. 52-р тал]

АДИЛТГАХ
ТӨЛӨӨЛӨХ
Тухайн зүйл ухагдахууныг түүнтэй холбоотой болон ойролцоо утгатай үгээр сольж нэрлэх замаар этгээд үг хэллэг үүсгэх арга.
Жишээ нь:
Бут ниргэх - дайн болон спортын тэмцээнд бүрэн ялах. Манай баг энэ өдөр тэдний багийг үнэхээр бут ниргэж чадлаа. Өнгөрсөн жил бид тэднийг талбай дээр нь бут ниргэж чадсан шүү. [МХЭҮХ. 144-р тал]
Ганц/нэг юм - нэг шил архи. Тэд үдэшлэгийн дараа ганц юм хувааж уугаад гэртээ харьцгаажээ. Чи нэг юм гаргана биз дээ. [МХЭҮХ. 23-р тал]
(Шал) гажиг - ухаан муутай, солиотой. Чи шал гажиг байх аа. ойлгомжтой юман дээр багштай маргаад байх юм. Тэр гажиг намайг болзоонд урисан. ямар ичмээр юм бэ? [МХЭҮХ. 89-р тал]

Тухайн зүйл ухагдахууныг түүнтэй төстэй зүйл ухагдахуунд жишиж түүний нэрээр нэрлэх замаар этгээд үг хэллэг үүсгэх арга.
Тухайн зүйл ухагдахууныг түүнтэй төстэй зүйл ухагдахуунд жишиж түүний нэрээр нэрлэх замаар этгээд үг хэллэг үүсгэх арга.
ЭЕРҮҮЛЭХ
Тухайн зүйл ухагдахууныг шууд хэлэхээс зайлсхийн зөөлрүүлэх байдлаар үгийн утга шилжүүлж этгээд үг хэллэг үүсгэх арга.
Жишээ нь:
(Сайн дурын) уран сайханч - мэргэжлийн бус ажилтан. Тэр засгийн газар сайн дурын уран сайханчийн үүрэгтэй ажилд орсон байжээ. [МХЭҮХ. 15-р тал]
Сур харвах - гэдэс гүйлгэх. Тэр өчигдөр муудсан хоол идсэн учир өнөөдөр хэд хэдэн удаа сур харвасан ажээ. Гэдэс нэг л биш ээ. өдөржингөө сур харвлаа. [МХЭҮХ. 34-р тал]

ЕГӨӨДӨХ
Тухайн зүйл ухагдахууныг сайнаар болон жирийн ярьж байгаа мэтээр өгүүлэхдээ утга шилжүүлж эсрэг муу утга бүхий этгээд үг хэллэг үүсгэх арга.
Жишээ нь:
Өндөглөх - муу дүн авах (өндөг мэт буюу тэг оноо авах). Би энэ удаа хоёр ч шалгалтанд өндөглөчихлөө. Чи надтай адил энэ хичээлд өндөглөчихсөн юм уу? /О.Самбуудорж “монгол хэлний этгээд үг хэллэгийн толь.” 85-р тал./
Яг тэгж харагдаач - тийм бус. Чи хичээлээ их хийж байна уу? – яг тэгж харагдаач. Чи өглөө эрт босдог уу? – яг тэгж харагдаач. [МХЭҮХ. 92-р тал]
Гуниг зарлах - сэтгэлээр унах. Гэдэс өлсөөд тааз ширтээд хэвтэж байсан чинь, коминдант орж ирээд гуниг зарлаад, тааз ширтээд хэвтэж байх чинь, дурлачихаа юу гэж байгаа юм даа. Чи ч уг нь гандан буурдаггүй залуу шүү дээ. яагаад гуниг зарлачив. [МХЭҮХ. 88-р тал]

ЁГТЛОХ
Тухайн зүйл ухагдахууныг хэлбэр үүргээр нь түүнтэй төстэй зүйл ухагдахууны үгээр сольж шоглох байдлаар этгээд үг хэллэг үүсгэх арга.
Жишээ нь:
Анааш царайлах - үл ойлгох байдал илэрхийлэх. Өө, анааш царайлчаад одоо л ойлгож байгаа юм уу? Анааш царайлж байхаар ном сайн уншаач. [МХЭҮХ. 74-р тал]
Махан толгой - мулгуу хүн, тэнэг хүн. Төрийн энэ албан хаагчийг хүмүүс махан толгой хэмээн шүүмжилж байна. Та нар яах гэж тэр махан толгойг багтаа авсан юм бэ? дахиад оноо алдчихлаа ш дээ. [МХЭҮХ. 97-р тал]
Тас үсрэх/явах
- согтож унах. Би тэр үед тас үсэрчихсэн байсан учир тэнд юу болсныг мэдээгүй. Чи амархан тас үсэрдэг шүү. [МХЭҮХ. 25-р тал]

Хэл зүй- үг бүтээх арга
Товчлох арга
Үгийн авиаг өөрчлөх арга

Үг бүтээх дагавар залгах арга

Нийлмэл үг бүтээх арга
Full transcript