Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Дадлагын тайлан

No description
by

solongo soko

on 22 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Дадлагын тайлан

Дадлагын тайлан
АПУ ХХК Пивоны үйлдвэр

ХГХМТ-ийн CD4а ангийн оюутан С.Солонго
Пивоны үйлдвэрйн танилцуулга
Апу компанийн зохион байгуулалтын бүтэц
Тайлангийн агуулга
1. Оршил
2. Компанийн танилцуулга, бүтэц зохион байгуулалт
3. Пивоны үйлдвэр
4. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа
5. Дүгнэлт
6. Ашигласан материал


Оршил
Энэ тайлангаар компаний товч танилцуулга, бүтэц зохион байгуулалт, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа, пиво, технологийн бүдүүвч, машин аппаратын бүдүүвч, ажиллах зарчим зэргийг багтаасан. Дадлага хийх хугацаандаа байгууллагын орчны шинжилгээ, үйлдвэрийн үндсэн ба туслах цехийн үйл ажиллагаа техник эдийн засгийн үзүүлэлт, үйлдвэрт ашиглагдаж байгаа машин аппаратын ажиллагаа, технологийн процесс, үйлдвэрлэлийн хүчин чадал, байгууллагын стратеги, маркетинг, хүний нөөц, хөрөнгө оруулалт, чанарын хяналт, борлуулалт болон түгээх аргачлал, техник тоног төхөөрөмжтүүний засвар үйлчилгээ шинэчлэл зэрэг асуудлуудыг судлахыг зорьсон.


Товч танилцуулга


АПУ хувьцаат компани нь 1924 онд 14 ажилтантайгаар байгуулагдсан цагаас хойш архи, пиво, ус ундаа, сүү жүүсний шилдэг брэндүүдийн цуглуулгатай үндэсний топ үйлдвэр болтлоо хөгжлийн гайхамшигтай замыг туулсан юм. АПУ компани дээд зэргийн брэндүүдийн багц чанарын уламжлал ба шинэчлэлд тулгуурлан олон улсад хөгжих болно. АПУ компани болон түүний түншүүд 1000 гаруй мэргэжилтэнтэй бөгөөд үндэсний хамгийн том түгээлтийн сүлжээний тусламжтайгаар бүтээгдэхүүнээ 6000 гаруй худалдааны байгуулагуудаар дамжуулан борлуулж байна. 1000 гаруй ажилтантай бөгөөд тэдний 75% нь эмэгтэйчүүд байдаг. Аюулгүй ажиллагааны байдал бүрэн хангасан өнгөрөгч 11 сард монголдоо анх удаа ISO 14000, 22000 стандартыг нэвтрүүлсэн.
Пивоны үйлдвэр нь бүтээгдэхүүний чанарыг дээдлэн, Олон Улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхийн төлөө үйлдвэрийн бүхий л шат дамжлагад чанарын хяналтын системийг үр дүнтэй нэвтрүүлж чадсанаар бүтээгдэхүүн нь үндэсний болон дэлхийн нэр хүндтэй шалгаруулалтаас тогтмол шагнал хүртэж ирсэн билээ.
Шинэ пивоны үйлдвэрийн давуу талууд :

• Үйлдвэрлэлийн бүх дамжлага бүрэн автомат удирдлагаар явагддаг. Ингэснээр бүтээгдэхүүний чанар найдвартай, хүнсний аюулгүй байдлын шаардлага бүрэн хангагдсан
• Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн шаардлагын дагуу чанах цехэд буцалгалтаас ялгарсан уурын энергийг Энерги хадгалах саванд хуримтлуулан эргүүлж ашигладаг. Мөн илүүдэл халуун усыг холих тогооны халаалтын процесст ашиглах Equitermтехнологийг нэвтрүүлснээр уурын зарцуулалтыг 30 орчим хувиар бууруулсан,
• Ариутгал цэвэрлэгээнд ашигладаг химийн бодисын зарцуулалтыг хамгийн бага хэмжээнд байлгах үүднээс хуримтлуулагч савнууд суурьлуулан дахин ашиглаж байна.
• Хөдөлмөр хамгааллын нөхцөл илүү сайжирч шаардлагатай цэгүүдэд зориулалтын душнуудыг байршуулсан.
• Үйлдвэрээс гарч буй хаягдал хөрөнгө, шүүлтийн материал кизельгурыг хураан авч хатуу хаягдал болгон зайлуулснаар хаягдал усны бохирдлын хэмжээг бууруулсан.


Шар айраг үйлдвэрлэлийн тухай товч ойлголт

Шар айраг нь соёолжийн шүүсийг исгэн гарган авсан, шим тэжээлт бодис агуулсанөвөрмөц үнэр, амт бүхий цангаа тайлах спиртлэг ундаа юм. Одоогоос 8000 жилийн өмнө эртний Вавилон улсад үйлдвэрлэж байсан тухай баримт байдаг. Шар айрганд дунджаар ус 86…91%, спирт 1.5…7%, нүүрсхүчлийн хий 0.2…0.4% агуулахаас гадна хандлаг бодисын ихэнхи нь хүний биед түргэн шингэдэг глюкоз, фруктоз бусад нүүрс усыг агуулсан байдаг. Мөн шар айрганд бага зэрэг уураг, амин хүчил, гашуун бодис, органик хүчил,эрдэс бодис агуулагддаг өвөрмөц спиртлэг ундаа юм. Эдгээрээс гашуун бодис нь хоолны шингэцийг сайжруулахад сайнаар нөлөөлөхийн чацуу нүүрсхүчлийн хий нь организмыг сэргээх үйлчилгээтэй. 1л шар айраг хүний биед 400-800 ккал илч өгөх чадвартай байдгаараа дулааны эх үүсвэр болдог онцлогтой. Зөв зохистой хэрэглээний үүднээс авч үзвэл өдөрт 330….500 мл шар айраг хэрэглэвэл зохистой. Харин хэтрүүлэн хэрэглэвэл бөөр, зүрх элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө. Шар айрагны чанар нь хэрэглэсэн түүхий эдийн чанараас шууд шалтгаалдаг.

Шар айрагны үндсэн түүхий эд
Үндэсний түүхий эд соёолж, зөрөг цэцэг, ус, соёолуулаагүй түүхий эд ордог

Зөрөг цэцэг:
Европийн орнуудад тариалдаг. Зөрөг цэцэг нь пивонд шар айраганд өвөрмөц амт, үнэр үүсгэхээс гадна пивоны хөөсрөлт, тогтворжилтонд сайн нөлөө үзүүлдэггол түүхий эд юм. Эфирийн тос нь шар айраганд өвөрмөц үнэрийг бий болгодог бол гашуун бодис нь амт оруулах, шүүсэн дэх уургийн тундасжуулж тогтворжилтыг сайжруулдаг.Зөрөг цэцгийн боргоцой, Зөрөг цэцгийн навч Зөрөг цэцгийн химийн дундаж найрлага Зөрөг цэцгийг гол төлөв цэцэг байдлаар нь нягт шахаж зориулалтын уутанд савласан байдаг. Орчин үед нунтаг, шахмал, ханд, үрэл байдлаар хэрэглэж байна. Зөрөг цэцгийн нунтгийг бэлтгэхдээ анхны шинж чанарыг хэвээр хадгалах технологийг сонгох хэрэгтэй. Гашуун хүчлийн хэмжээнээс хамааруулаад 2 ангилдаг.
1. α-гашуун бодис 15% хүртэл агуулсан.
2. α-гашуун бодис 15% дээш агуулсан буюу баяжуулсан.

Зөрөг цэцгийн навч
Зөрөг цэцэг
Соёолуулаагүй түүхий эд: Чихэржүүлэх чадвар сайтай соёолж ашиглаж байгаа тохиолдолд түүхий эдийн жингийн 15% хүртэлд ашиглаж болно. Соёолуулаагүй түүхий эдэд
Цагаан будаа: Их хэмжээгээр хийвэл пивоны тунгалагжилтанд сөргөөр нөлөөлнө.
Төрөл бүрийн үр тариа /арвай, улаан буудай, хөх тариа, овьёос гэх мэт/
Эрдэнэшиш : Зөрөг цэцэгтэй буцалгах үед хийдэг
Элсэн чихэр : Чаналгын үед нэмдэг, чихэржих хугацааг богиносгодог
Ус:
Шар айраг үйлдвэрлэлд ус онцгой үүргийг гүйцэтгэдэг. Усыг үр тариаг угаах,цэвэрлэх, ургуулах, чанах, тоног төхөөрөмжөө угаах гэх мэт бүхийл үйл ажиллагаанд ашиглана. Технологийг үйл ажиллагаанд хэрэглэдэг усанд өндөр шаардлага тавьдаг.Усанд ууссан Са, Mg-ийн давсны үзүүлэлтээр тодорхойлохыг усны хатуулаг гэдэг. Шар айраганд өндөр хатуулагтай ус хэрэглэх нь тохиромжгүй байдаг. Усны хатуулаг нь технологийн процесс бүрт харилцан адилгүй байдаг ба 3 мг-экв/л -аас ихгүй усыг шарайрагны үйлдвэрт ашиглана. Ерөнхий эрдэсжилт нь 1000мг/л-ээс ихгүй байна.
Пиво үйлдвэрлэлийн үндсэн дамжлага, технологийн дараалал Пиво үйлдвэрлэх технологи нь дараах үндсэн 4 үе шаттай.
1. Шүүс бэлтгэх
2. Исгэх
3. Барих
4. Савлах
.

Соёолж цэвэрлэх: Соёолжийг хадгалах ба тээрэмдэх явцад төрөл бүрийнтоос шороо, металл зэргээр бохирдохоос гадна түүний гадаргуу дээр үндэс, хальс наалдсан байдаг. Иймээс удаан хадгалсан соёолжыг тээрэмдэхээс өмнө дахин цэвэрлэх шаардлагатай. Соёолжийг цэвэрлэхдээ өнгөлгөөний машиныг ашигладаг. Соёолж тээрэмдэх зорилго, технологи ажиллагаа Чанамал бэлтгэх үед соёолжийн бодисуудын ферментийн үйлчлэлд орох үйл явцыг хурдасгаж, хандлагыг нэмэгдүүлэхийн тулд тээрэмддэг. Тээрэмдэлтийн чанараасшүүс бэлтгэх технологийн ажиллагаа цаашилбал гарц ихээхэн хамаардаг. Аль болохжижиг ширхэгтэй болгож тээрэмдэхэд ферментийг үйлчлэлд орох нь хялбар бөгөөд цардуул ба уургийн задрал хурдан явагдана. Гэхдээ жижиг хэсгүүд ус шингээх чадварихтэй учир шүүлтэнд бэрхшээл учруулдаг. Энэ нь чанамлын шүүгдэх үйл явц , шаарны зайлалтыг удаашруулахаас гадна зайлалтанд ус их хэрэглэх шаардлагатай болдог.Үүнээс болж чанах цехийн хүчин чадал буурах, шааранд үлдэх хандлагдах бодисын хэмжээ нэмэгдэх зэрэг муу талтай. Бүдүүн ширхэгтэй тээрэмдэхэд шүүлт хурдан явагдах боловч ферментийн үйлчлэл дутуу явагдснаас гарц буурдаг. Соёолжийг тээрэмдэхдээ түүний хальсыг аль болох бүтэн байлгаж шүүлтийн давхарга болохоор тохируулна
1. Шүүс бэлтгэх: Шар айрагны шүүс бэлтгэх ажиллагаа нь соёолжийг цэвэрлэх,тээрэмдэх, чанамал бэлтгэх, чаналгыг шүүх, шүүсийг зөрөг цэцэгтэй буцалгах, ариутгах,хөргөх гэсэн дамжлагаас бүрдэнэ
Шар айрагны хөрөнгөний шинж чанар, хөрөнгийг өсгөвөрлөх арга
Шар айрагны исгэлтийг өдөөгч нь дрожж юм. Дрожжи нь сахарыг задалж этилийн спирт, нүүрсхүчлийн хий үүсгэх чадвартай байдаг ба энэ шинжийг үндэслэн сахарын мөөгбуюу сахаромицет гэж нэрлэх болсон. Дрожжи нь уураг, В-ийн төрлийн аминдэм зэрэгбиологийн идэвхит бодис их хэмжээгээр нийлэгжүүлэх чадвартай өвөрмөц төрлийн бичил биетэн юм. Дрожжийн хэлбэр бүтэц: Дрожжийн эс нь гол төлөв бөөрөнхий, эсвэл багазэрэг зуувандуу, өндөг хэлбэртэй байх ба хааяа цилиндр, хадуур, сум, гурвалжиндүрстэй эсүүд тааралдах ба дундажаар 10-15мкм голчтой байна. Дрожжи эсийн хэлбэрүүд ба бүтэц:
1. Эсийн бүрхүүл
2. Хуваагдаж буй бөөм
3. Гликоген
4. Цитоплазм
5. Валютин
6. Вакуоль
7. Митохондри

Пивоны үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд

AПУ ХК Герман улсын Баварийн вангийн удмын зуун дамжсан туршлагыг шингээсэн улаан буудайн, шүүлтүүргүй шар айргийг Монголд анх удаа худалдаанд гаргаж байна. Калтенбергийн өвөрмөц хөрөнгөөс үүдэн бүүдгэр харагддаг энэхүү улаан буудайн сонгодог шар айргийг үйлдвэрлэхэд хамгийн сайн чанарын түүхий эдийг ашигладаг. Амтат зөрөг цэцэг болон гадил жимсний өвөрмөц амттай энэхүү шар айргийг Баварийн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн технологиор үйлдвэрлэх бөгөөд 5.8%-ийн спиртийн агууламжтай.
0.5 л савалгаатай

Үлэмжийн чанар, монголын бахархал “Боргио” шар айргийг 1927 онд анх үйлдвэрлэжээ. Экспортод гаргаж байсан анхны шар айраг “Боргио”-г Германы дэвшилтэт технологиор шинэчлэж, 5.5%-ийн спиртийн агууламжтайгаар, савалгааны өргөн сонголттой үйлдвэрлэж байна.
0.33 л, 0.5 л, 2 л, 2.5 л савалгаатай

Зөв, соёлтой хэрэглээний илэрхийлэл болсон “Нийслэл” шар айргийг 1972 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Монголын ууган шар айргийн нэг “Нийслэл” брэндийг Герман технологиор шинэчлэж, 5.0%-ийн спиртийн агууламжтайгаар савалгааны өргөн сонголттой үйлдвэрлэж байна.
0.45 л, 0.5 л, 1.5 л, 2.5 л савалгаатай

Дээд зэргийн арвайн соёолж, анхилуун зөрөг цэцгийн үнэрийг шингээж, байгалийн цэнгэг усыг ашиглан, өвөрмөц хөрөнгөөр исгэсэн “Fusion” шар айргийг Герман технологи, Америк стандартаар 2009 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Эргэдэг бөглөөтэй, ёроолдоо онгойлгогчтой, өнгө дизайны өвөрмөц шийдэлтэй лонхонд савласан “Fusion”шар айраг 5.0%-ийн спиртийн агууламжтай.
0.33 л, 0.35 л, 0.45 л савалгаатай

Олон нийтийн өргөн хэрэглээнд зориулсан “Hops and Malt” задгай шар айргийг 2005 оноос Герман технологиор үйлдвэрлэж эхэлсэн. Шүүлтүүртэй болон шүүлтүүргүй үйлдвэрлэдэг энэхүү задгай шар айраг 5.0%-ийн спиртийн агууламжтай.
Монголын эртний нийслэл Хархорум хотоор нэрлэгдсэн, тансаг зэрэглэлийн хар пивог 2003 оноос үйлдвэрлэж эхэлсэн. Дээд зэргийн “хар” арвайн соёолж, байгалийн цэнгэг усыг ашиглаж, анхилуун зөрөг цэцгийн үнэрийг шингээн, өвөрмөц хөрөнгөөр Германы уламжлалт технологийн дагуу исгэж үйлдвэрлэсэн “Хар Хорум” пиво нь онцлог амтаараа ялгардаг. Анхны шилтэй хар пиво “Хар Хорум” 5.3%- ийн спиртийн агууламжтай0.33 л, 0.45 л, 0.5 л савалгаатай
Германы уламжлалт цэвэр тунгалаг /Reinheitsgebot/-ийн хуулийн дагуу исгэдэг, тансаг зэрэглэлийн “Алтан Говь” шар айргийг 2003 оноос үйлдвэрлэж эхэлсэн. Сэтгэл тайвшруулах увидас шингээсэн зөрөг цэцгийн хандтай, зөөлөн, амтлаг энэ шар айраг 5.1%-ийн спиртийн агууламжтай.
0.33 л, 0.45 л, 0.5 л, 5 л савалгаатай

Хөдөлмөр хамгаалал - эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны зааварчилгаа
Техник тоног төхөөрөмжийн ХХАА, галын аюулгүй байдлыг ханган болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг шуурхай авч ажиллах, тоног төхөөрөмжийн жигд үйл ажиллагааг хангах техник төхөөрөмжийн засвар үйлчилгээг хуваарийн дагуу тогтмол чанартай гүйцэтгэх
Машин тоног төхөөрөмжинд засвар үйлчилгээ тохиргоо хийхдээ хаалт хамгаалалт аваарын товч бүрэн ажиллаж байгаа эсэх тоног төхөөрөмжийн ойролцоох хөндлөнгийн биетийг зайлуулж сайтар шалгасны дараа мөн нэг нэгэндээ урьдчилан машин хөдөлгөх гэсэн санамж болон дохио өгсний дараа засвар үйлчилгээ хийж байх
Ажиллаж байгаа тоног төхөөрөмжинд гараа шургуулах, засвар үйлчилгээ хийхийг хориглоно.


Дүгнэлт
• АПУ ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойш 90 жилийн хугацаанд Монгол улсын өнцөг булан бүрт хүрч үйлчлэх өргөн сүлжээ орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн архи, шар айраг ус ундааны зах зээлд өөрийн байр суурийг баттай эзэлж чадсан тэргүүлэгч компани болон өргөжин хөгжжээ. Мэргэшүүлэх дадлагаа 2014 оны 9 сарын 16 - 10 сарын 3-ыг хүртэл АПУ компанийн пивоны үйлдвэрт дадлага хийж дуусгасан. Энэ дадлагын хугацаанд пивоны үйлдвэрийн үйлдвэрлэлд ашиглагддаг түүхий эд материалыг судалж цехүүдийн тоног төхөөрөмжийн хангалт, бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаатай танилцсан.

Анхаарал хандуулсанд баярлалаа.
Full transcript