Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

gankhuleg munguntsog

on 13 April 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

RHETORIC Kong Fuzi буюу K'ung-fu-tzu, утгачилбал "Конг багш", гэхдээ Kongzi буюу Күнз гэдэг нэр нь дорно дахинд түгээмэл, МЭӨ 551МЭӨ 479 нь Хятад улсын гүн ухаантан, их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэгдэг. Сократ (МЭӨ 470 - 399) нь Сонгодог Грекийн гүн ухаантан байв. Түүнийг барууны философийн үндэслэгчдийн нэг гэдэг бөгөөд өөрийн шавь Платон, Платоны шавь Аристотельд ихэд нөлөөлжээ. Демосфен (МЭӨ 469 - 399) нь Эртний Грекийн уран илтгэгч. Түүний амьдрал бол жинхэнэ өөрийгөө дайчлан төгөлдөржүүлэхийн тод жишээ. Цицерон (МЭӨ 106 - 43) нь Арпинумд мэндэлсэн. Грект уран илтгэл, филисофийн ухаан, утга зохиолд суралцаж өргөн хүрээтэй, бат суурьтай мэдлэг боловсролтой болжээ. Хожим Эзэн хаан I Наполеон гэгдэх болсон Наполеон Бонапарт (1769 – 1821 ) Европын түүхэнд хамгийн их нөлөөлсөн, Францын цэрэг, улс төрийн зүтгэлтэн юм. Абрахам Линкольн (1809 - 1965) нь АНУ-ын 16 дахь ерөнхийлөгчийн албыг 1861 оны 3 сараас 1865 онд алагдах хүртлээ хашсан төрийн зүтгэлтэн юм. Владимир Ильич Ленин (1870 - 1924 ), уг нэр нь Владимир Ильич Ульянов бөгөөд хуурмаг нэр нь В.И. Ленин, Н. Ленин , Оросын хувьсгалч, коммунист улс төрч, Октябрийн хувьсгалын гол удирдагч, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын анхны тэргүүн. 1998 онд түүнийг Тайм сэтгүүл XX зууны хамгийн их нөлөө үзүүлсэн 100 хүний нэгээр тодруулжээ.[1] Түүний Марксист онолд оруулсан хувь нэмрийг ленинизм гэдэг. Sir Winston Leonard Spencer-Churchill, (1874 – 1965) нь Их Британийн Conservative улс төрч байсан бөгөөд Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн удирдагч байснаараа олонд танигдсан. Зууны туршид дайны үеийн шилдэг агуу удирдагч байсан бөгөөд Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан. Алдартай улс төрийн зүтгэлтэн, илтгэгч байснаас гадна Их Британийн Армийн офицер, түүхч, зохиолч болон уран бүтээлч байжээ. Адольф Гитлер (1889 – 1945) Австрид төрсөн Германы улс төрч, Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намын удирдагч. 1933-1945 онд Германыг удирдаж байсан. 1933-1945 онд Германы канцлер, 1934-1945 онд төрийн тэргүүн байв. Шарль де Голль (1890 – 1970) Францийн нэрт төрийн зүтгэлтэн, ерөнхий сайд байсан. Дэлхийн түүхийн хамгийн эгзэгтэй үеүүдийн нэг болох Хүйтэн дайны үед Франц улсыг удирдан залж хэнээс ч хараат бус одоогийн франц улсын байр сууринд, дэлхийн Их Найм (G8) орны нэг болох замд хөтөлсөн хүн юм. Уильям Жефферсон "Билл" Клинтон (1946 - ) нь Америкийн Нэгдсэн Улсын 42 дахь ерөнхийлөгч юм. Фидель Алехандро Кастро Рус (1926 - ) нь Кубын улс төрч бөгөөд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Кубын хувьсгалын голлон удирдагчдын нэг байсан Кастро 1959 оны хоёр сараас 1976 оны арванхоёрдугаар сар хүртэл Бүгд Найрамдах Кубын Улсын хувьсгалт Засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байгаад БНКУ-ын Төрийн зөвлөлийн болон Сайд нарын Зөвлөлийн тэргүүний албыг 2008 оны хоёрдугаар сарыг хүртэл хашсан юм. Тэр одоо Кубын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн даргыг 1965 оноос хойш тасралтгүй хашиж байгаа. Бага Мартин Лютер Кинг (1929 - 1968) бол Америкийн санваартан, идэвхтэн, мөн Африк-Америкчуудын иргэний эрхийн хөдөлгөөний гарамгай удирдагч юм. Тэрээр хүчирхийллийн бус, иргэний үл дагах арга ашиглаж, иргэний эрхийг дээшлүүлэх талаар амжилт олсон алдартан билээ. Ийнхүү Кинг Америкийн орчин үеийн либерализмын түүхэнд билэг тэмдэг нь болон үлджээ. Махатма Ганди буюу Мохандас Карамчанд Ганди (1869 - 1948) нь Энэтхэгийг Английн колониос салж бие даасан улс болох үйл хэрэгт их хувь нэмэр оруулсан. 1921 онд Энэтхэгийн Үндэсний Конгрессийн дарга болсноор үндэстэн даяарх ажилгүйдэл, ядуурал зэргийг бууруулж бие даасан улс болох, тусгаар тогтнолоо хангах зэрэг томоохон асуудлуудтай тулгарсан. 1893 оноос тэрээр нийгмийн хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Түүний оруулсан томоохон хувь нэмэр нь тэмцлийг цус асгаруулсан хүч хэрэглэсэн байдлаар биш харин үл нэгдсэн, үл хамтарсан байдлаар өөр арга замаар хийх номлол дэвшүүлэн түүнийгээ хэрэгжүүлсэн явдал юм. Арван дөрөвдүгээр дүрийн Далай лам Данзанжамц (1935 - ) Төвөд, Монгол, Буриад, Халимаг, Тува дахь буддын шашинт шарын шашны сүсэгтнүүдийн итгэл бишрэлийн манлайлагч. 1989 оны Нобелийн энхтайвны шагналтан.
Full transcript