Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Увс аймагийн түүх соёлын дурсгал

No description
by

adiya molom

on 29 September 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Увс аймагийн түүх соёлын дурсгал

Зураг 1:Увс аймагийн газрын зураг
Одоогийн Увс аймаг нь 1931 онд байгуулагдсан ба 69585 км² нутагтай 2012 оны байдлаар 74,026 хүн амтай. Тус аймгийн төв хот нь Улаангом бөгөөд 1686 онд Ойрад Монголын их хаан Галдан бошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг. Увс аймаг нь Монголын баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 м өндөр Хархираа уул юм. Хархираа Түргэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ.
Увс аймгийн хураангуй түүх
Хэдий Галдан Бошигт хааны үеэс хүмүүс суурьшиж эхэлсэн гэж үздэг ч одоогийн Увс аймгийн нутаг нь хүний нийгмийн бүхий л цаг үеийг гэрчлэх дурсгалуудтай, тэр дундаа нүүдэлчдийн нэгэн төв голомт болох нь тодорхой байдаг юм. Тус аймгийн нутгаас олдсон түүх соёлын ховор үнэт дурсгалуудыг авч үзэхэд ийм дүгнэлт хийхээс аргагүй байдаг юм. Түүх соёлын дурсгалт газрууд хэмээн тус аймгийн танилцуулгад эдгээр дурсгалуудыг жагсаан бичжээ. Эдгээр дурсгалууд нь Монголын археологийн дурсгалуудын жагсаалтанд ордог учраас ийн онцолсон хэрэг биз ээ. Гэхдээ энд дутуу зүйлс цөөнгүй. Эртний хүмүүсийн хэрэглэж байсан чулуун зэвсгээс эхлээд бууц, суурингийн үлдэгдэл гээд тоочих ёстой болно.
Увс аймгийн Зүүнхангай сумын төвөөс хойш 14 км-т орших Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадыг Зураагийн улаан хад гэж нэрлэх бөгөөд эндэх таван улаан хадны дунд талын хоёр хаднаа эртний хүмүүсийн улаан зосоор зурсан зургууд бидний үед уламжлагдан иржээ. Ус бэлчээр сайтай урд ард нь битүү модтой үзэсгэлэн төгөлдөр, нөмөр нөөлөг газар тул нутгийнхан энд өвөлждөг байна. Энд оших хадны зургийг 1998 онд улсын хамгаалалтад авчээ. Энэ хаданд гох мэт дүрс, дээшээ харсан ац, босоо зураас, өнцөг, мөн өөр нэгэн зураасбаруун захад зөв солбисон дэгрээ тэмдэг, түүний зүүнтээ учир нь төдийлөн ойлгогдохгүй томоохон зураг зуржээ.
Зураагийн хадны зураг
1. Сагил сум, Ганц харгайтын бичигт хадны зураг
2. Зүүнхангай сум, Зураагийн улаан хадны зураг
3. Сагил сум, Зүүн турагийн тэрэм хадны зураг
4. Сагил сум, Их сарын хадны зураг
5. Сагил сум, Можоогийн хадны зураг
6. Давст сум, Мөнгөт Цахирын хадны зураг
7. Наранбулаг сум, Наранбулагийн хадны зураг
8. Сагил сум, Үнхэлцэгийн хадны зураг
9. Давст сум, Тэхтийн давааны хадны зураг
10. Сагил сум, Хад үзүүрийн хадны зураг
11. Баруутуруун сум, Хар Цагаан усны хадны зураг
12. Сагил сум, Цагаан өтөгийн хадны зураг
13. Өлгий сум, Шар булгийн онцын хадны зураг

Түүх, соёлын дурсгалт газрууд
Увс аймгийн Сагил сум Можоо
Увс аймгийн түүх соёлын дурсгал
Увс аймгийн сагил сумын нутаг, Цагаан голын эхэнд оршдог хадтай хажууг Можоо гэдэг. Эндэхийн хаданд аргал, янгир, тэмээ, нохой, үхэр хүн зэргийг ганц нэг ба хэсэг бүлгээр сийлсэн олон зураг дүрслэл бий. Эдгээр зураг нь он цагийн хувьд өөр үед холбогдох бөгөөд эдгээрээс мезолитын үед холбогдох зарим зураг дүрслэлийг онцлон авч үзэж болох юм. Эндэх хадны зургуудын дотор хамгийн томд орох баруун тийш харсан тэгш талбай бүхий хэвтээ хаданд /4х8м/ арав гаруй үхрийг голдуу данхар том эвэртэй, эр хүйстэй байдлаар дүрслэхдээ бас зарим үхрийн хэвлий цээжний доогуур “үржлийг бэлгэдсэн” дугуй хонхор цохиж гаргасан нь палеолитын үеийн дүрслэлийн арга барилыг санагдуулна. Зурагт буй том эвэртэй үхрийг нум сумаар харваж буй хүн болон үхэр хөтлөн явж буй хүн нь уг дүрслэлийн он цагийг тогтоох боломж олгодог бөгөөд шинэ чулуун зэсгийн үе гэж үздэг.
Можоогийн хадны зураг
Чандмань уулын булш, бунхан
Улаамгом хотын баруун урд 2 км зайтай орших 1110 м өндөр, түүх соёлын үнэт эд бүлгийн зүйлс болон булш бунхан бүхий тахилгатай уул. Энэ ууланд орших хүрлийн ба төмрийн үеийн 40 гаруй булшнаас 120 хүний араг яс олдсоны зэрэгцээ гавлын ясанд мэс засал хийсэн ул мөр олджээ. Энэ уулын өвөрт гидрокарбонат сульфат, магний, кальцийн найрлагтай рашаан бий.
Түүх соёлын дурсгалт газрууд
14. Сагил сум, Шовгор хадны зураг
15. Давст сум, Бор Нурганы/Хүүхдийн овооны/ хүн чулуу
16. Наранбулаг сум, Жаажаагийн хөтөлийн хүн чулуу
17. Хяргас сум, Нийчийн амны хүн чулуу
18. Хяргас сум, Овгор Хяргасын хүн чулуу
19. Тариалан сум, Халхайтын дэнжийн хүн чулуу
20. Малчин сум, Хөтөл нуурын Улаан толгойн хүн чулуу
21. Малчин сум, Баянмандал уулын хүн чулуу
22. Улаангом хот, Чандмань уулын булш
23. Бөхмөрөн сум, Ачит нуурын түрэг бичээс
24. Хяргас сум, Да лам Цэрэнчимэдийн гэрэлт хөшөө
25. Аймгийн музей, Долоодойн түрэг бичээс
26. Аймгийн музей, Долоодойн хөшөөний уйгар бичээс
27. Сагил сум, Төмөр цоргын түрэг бичээс
28. Улаангом сум, Харлаг бэйсийн сүм

ГЗАЖ-3 М.Адъяаням
Э.Аюурзана

Зураагийн улаан хад
ЧАНДМАНЬ
Чандмань уул хаанаас нь ч харсан дүрс нь алдагдахгүй, өвөрмөц сонин тогтоцтой, улаан өнгөтэй уул юм. Хүрэл зэвсэг ба төмөр зэвсгийн үед хамаарах түүх соёлын эд өлгийн зүйлс бүхий булштай. 1976 онд хийгдсэн судалгаагаар бүхэлдээ "Чандманий соёл" хэмээн нэрлэгдэх болжээ.
Full transcript