Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Уламжлалт аргаар мах нөөшлөх

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Уламжлалт аргаар мах нөөшлөх

Уламжлалт аргаар мах нөөшлөх

А. Энхцацрал
Ч. Уранчимэг

Агуулга
Монголчуудын мах нөөшлөх уламжлалт технологи
Борц
Үүц
Хярамцаг
Шууз
Махыг гүзээлз хадгалах
Махыг борцлолтонд бэлтгэх : цул махыг шөрмөс хальс өөхнөөс нь салган шулж нимгэн зүсэж бэлтгэнэ. Борцыг зуны маягийн хөнгөн модоор барьсан цэвэр хуурай, салхи агаар сайн ордог байранд хоорондоо 15-20 см зайтай 2м-ийн өндөрт татсан сур буюу хөвөн эдлэлээр хийсэн хэцэсэн дээр тавьж тохно. Борцыг 2-5 см зузаан 20-30 см урттайгаар булчингийн ширхэгийн дагуу зүсэж голоор нь наалдуулахгүйгээр тохож цэвэр материалаар бүтээж уринд өгч хатаана.
Борц хийхэд нөлөөлөх хүчин зүйлс :

Үүц
Энэ бол нэг ёсны бяцхан мөсөн зоорь юм. Модон торх зэрэг саванд хэсэглэсэн хөлдүү махыг мөстэй хамт хийж, бин битүүлээд хавар задлахад махны амт шимт шинээрээ урь идээгүй байдаг. Махыг ингэж хадгалахыг үүцлэх гэнэ. Намар орой модон торх, саванд мөчлөсөн буюу хэсэглэн эвдсэн хөлдүү махыг мөстэй хамт хийж битүүлж таглаад хавар цаг дулаарах үеэр задлан иднэ. Уул махны амт шимт нь шинээрээ, урь идээгүй байдаг. Үүц нь махны чанар хамгаалалтын нэг арга юм.

Махыг дулааны улиралд удаан хугацаагаар хадгалахын тулд шууз хийдэг. Шуузыг түүхий болон болсон махаар аль альнаар нь хийж болно. Шууз гэдэг нь махыг давсалж салхи авахааргүй таглан хадгалах юм. Шуузыг цэвэрхэн сав, хатаасан гүзээний аль нэгэнд нь хийж хадгална. Шуузны нэг дутагдалтай нь удахаараа улайх явдал юм. Шууз бол нэг ёсны махан косерв юм.

Монголчуудын мах нөөшлөх уламжлалт технологи

Манай ард түмэн өнө эртнээс уламжласан хүнс нөөцлөх олон аргатай юм. хүнсэнд зориулан махыг нөөцлөхдөө задгай, битүү гэсэн 2 аргаар чанарын хамгаалалт хийх арга ихээхэн хэрэглэгдэж иржээ.

Махыг байгалийн нөхцөлд хөлдөөж урь авахуулан хатааж борцолдог. Борцыг 11-12-р сард тараг хүч сайтай үхэр, тэмээний махаар ихэвчлэн хийдэг. Борцлох ажиллагаа нь махыг борцлолтонд бэлтгэх хөлдөөж урьнд өгөх, түүнийг хадгалах явдал юм.

Хярамцаг
Таван цулын бүрэлдэхүүныг тэнцүү 2 хэсэг хувааж хос эрхтэнг нижгээдээр хос бусыг дундуур нь хувааж тус бүрийн нарийн тууз маягаар цувж жиргээд бүгдийн туушаар өрж хоёр тусгай дэлгэсэн гүзээн дээр тавьна.

Борц
Монголчууд євлийн хvнсэнд гаргасан бог малын гэдэс дотроор хярамцаг хийж хєлдєєн хэрэглэж ирсэн билээ. Хярамцаг хийхдээ сайтар угааж цэвэрлэсэн гvзээг хужирхай талаар нь гадагш эргvvлж таван цулыг нь тэнцvv байрлуулж хийнэ. Малын цусыг ходоод нарийн гэдсэнд нь хийж уушиг элэг бусад таван цулыг голд нь байрлуулж хєлдєнє. Ходоод бvдvvн нарийн гэдсэнд цус цутгаж тусад нь хадгалсан ч болдог.
Шууз
Махыг шуузлахын тулд жижигхэн хөшиглөж ширмэн тогоонд хуурна. Ингэхэд их хэмжээний шүүс ялгарна. Энэхүү шүүсийг биед нь шингээж ширгэтэл нь хуурна. Хуурах явцад шүүсэндээ давс нэмж уусгаснаар нэлээд шорвогдуу болтол хийнэ. Хонины бүтэн маханд хумбан шаазан давс орно. Ус нь бүрэн ширгэх үед хоорондоо наалдахгүй бутрамхай болж тос нэвчиж борлоно. Хуурч буй махнаас уур гарахгүй болсон үед сая боллоо гэж үзнэ.
Махыг гүзээлз хадгалах
Энэ нь хонь, ямааны махыг хаа гуяар нь 7 мөч болгон эвдэж шулад гүзээнд нь хөлдөөж хадгалахыг хэлнэ. Махыг гүзээлэхдээ малыг нядалсан даруйд нь махыг хөргөж гүзээнд хийнэ. Гүзээлсэн мах нь огт чанараа алдахгүй шинэ сэргэг хэвээрээ байх боловч энэ аргаар махыг зөвхөн хүйтний улиралд хадгална. Гүзээлсэн махыг сүүдэр газар хадгална.
Full transcript