Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

НИТРИТИЙН ХЭРЭГЛЭЭ, ТҮҮНИЙ ХОР ХӨНӨӨЛ

No description
by

ulka ulka

on 23 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of НИТРИТИЙН ХЭРЭГЛЭЭ, ТҮҮНИЙ ХОР ХӨНӨӨЛ

Хүний бие организмд нөлөөлөх нөлөөлөл
Хүнсний нэмэлт гэж юу вэ?
Хүнсний бүтээгдэхүүнд нитритийн
давс хэрэглэж эхэлсэн түүх

Хүн төрөлхтөн мах, загас, бяслагийн улайсгасан амт үүсгэхэд нитрит, нитратыг холимог байдлаар хэрэглэж ирсэн. Орчин үед нитритийн давсыг хүнсэнд өнгө бэхжүүлэгч, амт нэмэгдүүлэгч, хамгаалагч бодис болгон хэрэглэдэг.
Нитритээр хордлого авсан тохиолдолд илрэх шинж тэмдэг
Хэрвээ метгемоглобины цусан дахь хэмжээ 10-15 %-аас ихсэх юм бол бие сульдах, нойр хүрэх зэргээр хордлогын анхны шинж тэмдгүүд илэрнэ.
НИТРИТИЙН ХЭРЭГЛЭЭ, ТҮҮНИЙ ХОР ХӨНӨӨЛ
Хүнсний бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, хадгалалтын хугацааг уртасгах зорилгоор үйлдвэрлэлийн тодорхой үе шатанд зохих хэмжээгээр нэмдэг байгалийн гаралтай болон химийн аргаар нийлэгжүүлж авсан бодисуудыг
ХҮНСНИЙ НЭМЭЛТ
гэж нэрлэдэг.
Хүнсний нэмэлтүүд нь тэжээллэг чанаргүй бөгөөд зөвхөн технологийн зорилгоор бага хэмжээгээр хэрэглэдгээрээ хүнсний бүтээгдэхүүнээс ялгаатай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO/, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага /FAO/-ын хүнсний нэмэлтийн чиглэлээр байгуулсан тусгай хорооноос гаргасан баримт бичигт хүнсний нэмэлтийг дараах зорилгоор хэрэглэж болохыг зөвшөөрсөн.
Үүнд:
• Хүнсний бүтээгдэхүүний өнгө үзэмж, амтыг сайжруулах
• Тэжээллэг чанарыг алдагдуулахгүй байх
• Хадгалалтын хугацааг уртасгах
• Түүхий эд материал, бүтээгдэхүүний алдагдлыг багасгах
• Боловсруулалтын технологийг хөнгөвчлөх, өртгийг хямдруулах
• Технологийн ажилбарыг хурдавчлах

Монгол улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүнд амт, өнгө оруулах зориулалтаар нитритийн давсыг өргөнөөр хэрэглэж байна.
Ялангуяа мах махан бүтээгдэхүүнд чанаж, утахад тэсвэртэй улаан өнгө, улайсгасан амт үүсгэхэд, консервлосон бүтээгдэхүүн, загас, бяслаг, пивонд хадгалах хугацааг уртасгах зорилгоор хэрэглэж байна.
1899 оноос улайлгахад үйлчлэгч бодис нь микроорганизмын бодисын солилцоогоор үүсдэг нитрит гэдгийг нээсэн. Үүнээс хойш нитрат нь нитритээр түрэгдэж зонхилон хэрэглэх болсон. Нитритийн улайлгах давс нь хоолны давсны 0,4-0,5%-ийн натрийн нитриттэй хольсон холимог байдаг. Энэ нь хуурай эсвэл усан уусмал байдлаар хэрэглэгддэг.
Махан бүтээгдэхүүнд нитритийн давсыг нэмэлтээр хэрэглэсэн тохиолдолд дараах 3 үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
• Бичил биетний өсөлтийг саатуулна.
• Махан бүтээгдэхүүний өвөрмөц улаан ягаан өнгийг үүсгэнэ.
• Амтлаг чанар бий болгож, ханаагүй тосны хүчлийн исэлдэлтэй холбогдсон зохисгүй амт, үнэр үүсэхээс хамгаална

Хүний бие организмд нитрит нь цусны гемоглобинтой холбогдон, 2 валенттай төмрийг исэлдүүлэн гурван валенттай болгон “Метгемоглобин” хэмээх эмгэг үүсгэдэг. Энэ нь цусан дахь гемоглобиний хэмжээг багасгаж, хүчил төрөгчийн дутагдалд оруулж, хордлого үүсгэнэ.
Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг нитритийн давс нь туйлын хортой нэгдэл учраас хэрэглээг хязгаарлан хүнсний бэлэн бүтээгдэхүүнд хатуу хяналт тавьдаг. Нитратын хоногт зөвшөөрөгдөх дээд хэмжээ биеийн жингийн 1 кг тутамд 0,5 мг, нитрит 0,4 мг-аас хэтрэхгүй байвал зохино. Амаар хэрэглэхэд үхлийн тун нь ойролцоогоор 65 кг жинтэй хүнд 4,615 грамм байна.
Нитрит, нитрат нь хүний бие организмд ангижрахад нитрозоамин үүсдэг. Нитрозоамин нь хүнсний бүтээгдэхүүний шарах, утах, мах, загасыг нөөшлөх боловсруулалтын шатанд бий болдог. Нитрозонэгдлүүд, түүний дотор нитрозоамиднууд хорт хавдар үүсгэх, мутаген, тератоген шинж чанартай ба үр хөврөлд хоруу нөлөө үзүүлдэг.
Хэдэн цагийн дараагаас дотор муухайрах, огиулах, бөөлжих, гүйлгэх, элэг томрох, өвчин орж хөндүүрлэх зэргээр хурц хордлогын шинж илэрнэ. Ноцтой хордлогын үед даралт огцом унаж, пульс сул, жигд биш болж, гар хөл хөрч, амьсгаа түргэснэ.
Энэ үед толгой өвдөх, чих дүнгэнэх, бие сулрах, нүүрний булчин татвалзах шинж тэмдэг илрэхээс гадна ухаан алдаж ч болно.
Нитритийн байнгын үйлчлэлийн дүнд ихээр хөлрөх, арьс хөхрөх, амьсгаадах, толгой эргэх зэрэг хордлогын шинж тэмдэг илрэхээс гадна бие организмд А, Е, С, В1, В6 аминдэмүүд багасдаг. Улмаар янз бүрийн сөрөг үйлчлэл, түүний тодор хорт хавдрын хүчин зүйлд тэсвэрлэх организмын чадвар буурдаг.
Full transcript