Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Говь ХК

No description
by

Б. Анхзаяа

on 26 November 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Говь ХК

Өрсөлдөгчид
Говь компаний шууд ба шууд бус нөлөөллийн хүчин зүйлс
Нийлүүлэгчид
Говь ХК нийт 30 гаруй улсын 140 компанитай хамтран ажилладаг
Маркетингийн зуучид
Говь компани нь Монголдоо төдийгүй дэлхийд томоохон байр суурь эзэлдэг ба гадаад зах зээлд 19-н нэрийн дэлгүүр монголдоо нийт 16-н нэрийн барааны дэлгүүртэй ба бүтээгдэхүүн үнэтэй учир жижиглэгийн худалдаачид бараг байхгүй нэрийн барааны дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчидтэйгээ шууд харьцдаг.
Говь ХК
Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг 2007 оны 7 сард “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар "Говь" ХК өнөөг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Шууд нөлөөлөх хүчин зүйлс
Шууд бус нөлөөлөх хүчин зүйлс
Ямаан сүргийн тархалт дэлхийн өндөр уудам нутгийг хамрах учир тухайн улс орны цаг агаарын эрс халуун эсвэл бүр сэрүүн байдлаас хамаарч ямаа элгэн халцгай эсвэл хэт ноосорхог, зарим нь ноолууртай байдаг. Нэг ямаанаас дунджаар 250 грамм ноолуур гардаг. Нэг грамм цэвэр ноолуураар 9-10 метр утас ээрдэг. Монгол улс нь дэлхийн нийт ноолуурын 35-40% гаруй хувийг бэлтгэдэг. Монгол ямааны ноолуурын ширхэгтийн голч 13,0-16,5 мкм дундаж урт 38-45 мм бөгөөд монголын эрс тэс цаг ууртай холбогдон дулаан хадгалах чанараараа бусад орны ямааны ноолуураас давуу байдаг. Ямааны ноолууран бүтээгдэхүүн нь хөнгөн, уян зөөлөн, дулаан хадгалах болон хэлбэрээ хадгалах чадвар онцгой сайн, тансаг бүтээгдэхүүн бөгөөд зах зээлд байнгын эрэлт хэрэгцээтэй байдаг.
Манай улс одоо 19.6 сая ямаатай бөгөөд

Монгол улс нь дэлхийд хамгийн олон хоёр бөхт тэмээтэй. 2012 оны мал тооллогын дүнгээс харахад тэмээн сүргийн тоо толгой 279,6 мянгад хүрсэн. Тэмээний ноос нь ноолуур, завсрын үс, хялгаснас бүрдэх бөгөөд ноолуур агууламж нь хонины бүдүүн ноосныхоос их, зунгаг багатай, гол төлөв өөрийнхөө өнгөөр хэрэглэгддэг. Ойролцоогоор 1400 тонн тэмээний ноос бэлтгэдэг. Тэмээний ноос нь дулаан хадгалах чадвар сайтай, ноолууртай харьцуулахад ширхэгт нь урт 45мм-ээс дээш бөгөөд бөх бат чанараараа давуу байдаг. Тэмээний эм ноос болон ботго торомны ноосон дахь ноолууран ширхэгтийн дундаж голч нь 15-24 мкм байдаг. Бага насны тэмээний бие ноосыг тусад нь ялгаж ямааны ноолууран бүтээгдэхүүнээс дутахгүй төрөл бүрийн сүлжмэл эдлэл болон нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
Монголд өнөөдрийн байдлаар 560 гаруй мянган толгой сарлаг үхэр үржиж жилд, дунджаар 200-аад тонн хөөвөр бэлтгэж байна. Үүнээс гадна сарлаг үхрээс сүүл, савгийг нь тусгай бэлтгэж /300-аад тонныг/ экспортолдог. Сарлаг үхрийн 80 гаруй хувь бараан зүсмийнх байдаг. Сарлагийн хөөврийг хавар хөөрөх үед нь хяргах юм уу,самнах аргаар бэлтгэдэг хэдий ч самнаж бэлтгэсэн нь гарц өндөртэй /20 шахам хувь/ ширхэгийн урт харьцангуй илүү. Зэрлэг угшлаасаа салж амжаагүй шахуу догшин амьтан тул хөөврийг нь авахад хүндрэлтэй. Хөөвөр нь ноолуур засврын үс, сор үснээс бүтэх ба уян зөөлөн чанараараа ямааны ноолуурын дараа ордог үнэт түүхйи эд. Ширхэгийн урт нь 30-35 мм үйлдвэрлэлийн технологийн шаардлага хангах талаасаа ямааны ноолуураас арай доогуур үнэлгээтэй байдаг. 2000 он хүртэл сарлагийн хөөврийг эсгий,эсгий гутлын компанид хэрэглэж байсан бол 2000 оноос уг түүхий эдийн үнэт чанарыг танин мэдсэнээр нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Одоо Говь, Гоёо, Монгол Нэхмэл, Санширо, Сор Кашмир, Натураль-Альфа, Жинст Мөрөн зэрэг 7-8 компани сарлагийн хөөврөөр хөнжил, ороолт зэрэг нэхмэл бүтээгдэхүүн майк, цамц, оймс зэрэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж Орос, Япон, Герман,Англи зэрэг гадаад орны зах зээл дээр нийлүүлдэг байна. Сарлагийн хөөврөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь “дулаан хадгалах”, “эсгийрэлт тэсвэрлэх” чадвараар ямааны ноолууран бүтээгдэхүүнээс илүү. Агаарын солилцоо сайтай, уян зөөлөн бүтээгдэхүүн учир өмсч, эдлэхэд нэн тааламжтай сэтгэгдлийг төрүүлдэг. Үүнээсээ шалтгаалаад тэмээний ноосон бүтээгдэхүүнээс илүүтэйгээр Олон Улсын зах зээл дээр нэр хүндтэй бүтээгдэхүүн болох магадлалтай байгаа.
Монгол Улсад, өнөөдрийн байдлаар 20,0 шахам сая хонин сүрэг үржиж жилд 20,0-22,0 мянган тонн ноос бэлтгэж байгаагийн 95-96 хувийг нь бүдүүн ноос эзэлдэг. Бүдүүн ноос нь ноолуур, завсрын үс, сор үс, хялгас үснээс бүтдэг. Ширхэгийн дундаж нарийн 32.0-40.0 мкм байдаг. Нийт хэмжээний 35-60 хувийг нь хялгас, сор үс эзэлдэг ийм бүтэцтэй ширүүн, жигд биш ноосоор хүн амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нэн хязгаарлагдмал. Монгол улс Монгол үүлдрийн ноосныхоо зэрэгцээгээр 1943 оноос нарийн, нарийвтар ноост хонь үржүүлж эхэлсэн боловч өнөөг хүртэл олигтой үр дүнд хүрээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар, ердөө л 50-аад мянган толгой нарийн, нарийвтар ноост хонь үржиж жилд 80-100 тонн ноос бэлтгэж байна.
Монгол дахь ноолуур бэлтгэл болон ямааны тоо толгой өсөлтийн харьцаанаас үзвэл ямааны тоо толгой өсөхийн хэрээр ноолуур бэлтгэлийн хэмжээ өсч байна манай оронд одоогоор төвлөрсөн түүхий эд нийлүүлэгч компани байхгүй ба малчид ченжүүдээр дамжуулж ноос ноолуураа нийлүүлж байна. Мөн түүхий эд бэлтгэлийн жижиг үйлдвэрүүд одоогийн байдлаар нийлүүлж байгаа ба өнөөгийн байдлаар малчид орлогоо нэмэгдүүлэхийн тулд ямааны тоо толгойг өсгөх нь ихсэж байна.Энэ нь жил ирэх тусам ноолуурын үнэ өсч байгаатай холбоотой ба одоогоор 1кг ноолуурын үнэ 50000 давсан байна.
Монголд ноолуурын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг 20-иод компани бий. Эдгээр компаниуд дотроос “Говь”, “Алтай Кашмир”, “Гоёо”, “Ээрмэл” голлох байр суурь эзэлж байгаа. Тиймдээ ч энэ салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж зах зээлийг хуваан эзлэдэг. Ингээд дээрхи дөрвөн компанийн өрсөлдөөний хэлбэрийг танилцуулж байна.
“Говь”компанийн хамгаалах стратеги

“Говь” компани зах зээлд эзэлсэн байр сууриа хамгаалах стратеги баримталдаг. Ноос, ноолуурын үйлдвэрлэл, худалдааны чиглэлдээ томоохон компаниудын тоонд орно. Зах зээлийг дангаараа эзлэж байсан цаг саяхан ч хувьчлагдсанаасаа хойш маркетингийн оновчтой бодлого төдийлөн хэрэгжүүлж чадаагүй. Нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн улсын үндсэн үйлдвэрүүдийн нэг байсан учраас нөөц бололцоо ихтэй, хуучин гол бааз суурь сайтай. Одоогийн байдлаар “Говь” компанийн эзлэсэн өндөрлөг рүү маш олон компаниуд мацаж байгаа. Өөрийн эзлэсэн байр суурийг хамгаалах, өндөрлөгөөсөө яаж буухгүй байх вэ гэдэгт анхаардаг. Тиймээс ч зах зээлд өөрийн мөн чанарыг мэдрүүлсэн, хүчирхэг давуу гэдгээ бусдад харуулах алхам хийж байгаа. Саяхан намар, өвлийн ноолууран хувцасны коллекциар үзэсгэлэн зохион байгуулсан. “Говь” хамгаалалтын стратегид шилжсэнээр бусад компани маркетингийн бодлогоо хэрэгжүүлсэний дараа зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн гаргадаг. Үүний илрэл нь жишээлбэл үйлвэрийн дэлгүүрээ сүүлд нээсэн явдал. Энэ тохиолдолд маркетингийн зардал харьцангүй бага гарна.
“Алтай Кашмир”-ийн нэр хүндийн стратеги
Ноолуурын зах зээлийн хоёр дахь том компани бол “Алтай Кашмир”. Энэ компаний үндсэн стратеги нь нэр хүндийн стратеги. Байгуулагдаад олон жил болсон, тухайн зах зээлдээ нэр хүндтэй компанийн тоонд зүй ёсоор орно. Цөөхөн тооны бүтээгдэхүүнийг олон загвараар үйлдвэрлэдэг. Олон загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зардал их гарч зах зээлд өндөр өртөгөөр зарагддаг. Өндөр өртгийг дагаад чанар, өртөгийн хослолыг бий болгох шаардлага урган гарч буй. Тиймээс “Алтай кашмир” нэр хүндийн стратеги баримталдаг. Нэр хүндийн стратегийг бий болгохын тулд маркетингийн зардал өндөр гаргах хэрэгтэй болно. Энэ тохиолдолд давуу талаа хэрэглэгчдэд мэдрүүлэх ёстой. Зар сурталчилгаа, идэвхижүүлэлтэнд ч их хэмжээний мөнгө зарах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл өөрийн сүр хүчийг үзүүлэх хэрэгтэй. “Говь”-ийн байр суурийг эзлэж өндөрлөгт хүрэхийн тулд илүү хүч хөдөлмөр гаргах шаардлагатай. Дайтаж байна гэж үзвэл их цэрэг, техникийг ашиглаж хүчин чадлыг бүрэн дайчилна гэсэн үг. Маркетингийн зөв бодлого хэрэгжүүлбэл “Говь”-ийн байр суурийг эзлэх боломжтой.

“Гоёо”-гийн манлайлагчийн шинэчлэлтийг зогсоох стратеги
“Гоёо” манлайлагчийн шинэчлэлтийг зогсоох стратеги барьдаг. “Говь”-ийн зах зээлд хийж буй алхам бүрийг даган дууриаж, эсвэл эсрэг арга хэмжээ авдаг. Энэ нь тухайн зах зээлийг хүчээр эзлэх бодлого хээгжүүлнэ гэсэн үг. “Гоёо” компани нь “МСS”-ийн охин компанийн тоонд ордог. “МСS” дэлхийн томоохон компаниудын гэрээт борлуулагч учраас ихэнх брэндүүд нь маркетингийн зардалтайгаа орж ирдэг. Тэр хүрээнд хамтад нь маркетингийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг учраас зардал харьцангүй бага гарах боломжтой. Бусад өрсөлдөгчдийн хувьд өөрсдийн хүчээр маркетинг хийдэг учраас энэ асуудал нь нэлээд хүндээр тусдаг. “Гоёо” компанийн хувьд суурь сайтай. р
хэрэглэгчид
1990 оны эхээр ноолуур бол тансаг хэрэглээ байсан ба зах зээл өөрчлөгдснөөс хойш хэрэглэгчид тэрхүү сэтгэлгээнээсээ салсан. Говь компаний хувьд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон компани учир хэрэглэгчдийг дотоод гадаад гэж хуваана. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай учир ноолуурын эрэлт өөрчлөлттэй байдаг. Мөн дотоодын иргэд гэхээсээ илүү жуулчид ихээр худалдан авдаг.Мөн манай орон ОХУ-тай визгүй зөрчих болсноор ноолууран бүтээгдэхүүний худалдан авах эрэлт эрс өссөн.
харилцагчид
Улс төрийн орчин
Эдийн засгийн орчин
УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолоор ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрүүдийг дэмжиж 100.0 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгосны үр дүнд ноолуурын үйлдвэрлэлт 30%-иар буюу 2010 оныхоос 20 хувиар, экспорт 30 хувиар тус тус өссөн байна
Улс төрийн орчны хувьд ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийг дэмжих тал дээр сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч байгаа. Ноолуур боловсруулах салбарын өнөөгийн байдлыг хүрэх үр дүнтэй харьцуулахад:

• Улсын хэмжээнд нийт бэлтгэж буй нийт түүхий ноолуурын 30% дотоодод боловсруулж байгааг 100 хувьд хүргэх.
• Ээрмэл утас -1238 тн-ыг үйлдвэрлэж байгааг 4 дахин нэмэгдүүлэх
• Сүлжмэл -1,2 сая ширхэг үйлдвэрлэж байгааг 3,8 сая ширхэгт .
• Нэхмэл материал -232 мян.м2 ийг үйлдвэрлэж байгааг 440 мян.м2-т
• Салбарт нийт ажиллагсдын тоо-8,0 мянгаас 20 мянгад тус тус хүргэнэ.

"Ноолуурын салбарыг 2013-2016 онд хөгжүүлэх төсөл"-ийн санхүүжилтэнд нийтдээ 500 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэн зорьж ажиллаж байна.
Үүнээс үзэхэд манай улс шавхагдагүй эдийн засгийг хөгжүүлэх гол тулгууруудын нэг болсон ноос ноолуурын салбарыг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарч байна.
байгалийн орчин
Full transcript