Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Бэлчээрийн усан хангамж

No description
by

bzagd lhagva

on 9 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Бэлчээрийн усан хангамж

• усны эх булгийн ундрага ба зарцуулга нь хэрэглэгчдийн дээд хэрэгцээг хангасан байх, хэрвээ хангаж чадахгүй тохиолдолд ус нөөцлөх, усан сан байгуулах, урсац тохируулах зэрэг нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх

• ус нь чанарын шаардлага хангасан байх

• 1 м3 усны өртөг аль болох хямд байх

• усны аж ахуйн барилга байгууламж, тоног төхөөрөмж нь аль болох хямд үнэтэй, ажиллагаа нь хялбар, найдвартай, бат бөх хийцтэй байх

• суурин ба зөөврийн гэсэн ус өргөх төхөөрөмжийн аль тохирохыг сонгох зэрэг болно.

• аймаг сум бүрээр бэлчээр усжуулалтын төлөвлөгөө, техник эдийн засгийн
үндэслэл зохиож мөрдөх

• бэлчээрийн ургамалан бүрхэвчийн талхлагдал, хөрсний элэгдэл эвдрэлийн хэмжээ зэргийг шинэчлэн тогтоож сум бүрээр бэлчээр нутгийн ашиглалт эзэмшилтийн шинэчилсэн хуваарилалт хийх

• бэлчээр усжуулалтад шинэ дэвшилтэд ололтыг нэвтрүүлэх

• бэлчээр усжуулалтын үр дүнг хэдэн толгой малыг жилийн ямар улиралд усаар хангасанаар өсөж үржих нөхцлийг бүрдүүлж, малаас авах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэв гэдгээр нь тооцох

• бэлчээр усжуулалтанд оруулсан хөрөнгийн үр ашгийн нормативт коэффициентийг бүс нутаг, аймаг бүрээр ялгавартайгаар тогтоох

• мал эмнэлэг, зоо техникийн арга хэмжээг хэрэгжүүлэх

• мал сүргийн усан хангамжинд зарцуулсан хөрөнгийн үр ашгийг тооцож, ямар үр дүнд хүрснийг мэдэх, бэлчээрийг усжуулснаар мал аж ахуй, малчдын амьдралд эерэг өөрчлөлтийг тоо, чанарын үзүүлэлтээр илэрхийлэх зэрэг асуудлуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Бэлчээр усжуулалтын асуудлыг цаашид сайжруулахад:
Бэлчээрийн усан хангамж
Шийдвэрлэх арга зам
"МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ ЗОРИЛТ -2015"

Бэлчээр усжуулалт, бүтэц зохион байгуулалт

Нүүдлийн мал ахуй эрхэлдэг манай орны хувьд бэлчээр усжуулалтын арга хэмжээ чухал ач холбогдолтой. Бэлчээр усжуулалт нь тухайн нутгийн нийт хүн ам, мал болон бусад ус хэрэглэгчдийг хэрэгцээт хэмжээний усаар тоо ба чанарын хувьд бүрэн хангах зохион байгуулалт, техник эдийн засгийн нэгдмэл үр ашигтай үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Энэ үйл ажиллагаа нь усны аж ахуйн цогцолбор арга хэмжээнд хамрагддаг.
Бэлчээр усжуулалт нь өөрийн хэд хэдэн онцлог шинжтэй.
Бэлчээр усжуулах ажлыг явуулах зарчмууд
• усаар дутагдалтай бэлчээрийн даац сайтай нутагт аж ахуйн зохион байгуулалт, техник - эдийн засгийн асуудлыг орон нутгийн нөхцөлд зохицуулан шийдвэрлэх
190 мянган малчин өрхийн усан хангамжийг сайжруулах
Нийт бэлчээрийн 80 хүртэлх хувийг усжуулах
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх
Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн хангах
1. Тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд явагддаг.
2. Тухайн нутаг дэвсгэр дээрх хэрэглэгчдэд усыг зарцуулдаг.
3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг бүрдүүлж, малаас авах бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх
4. 1 га бэлчээрийг усжуулахад зарцуулагдах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлдэг.
5. Усжуулалтын арга хэмжээг ус хэрэглэгчийн төрөл, тоо хэмжээ, ус хэрэглээний горим зэрэгт уялдуулдаг
6. усны эх үүсвэрээс ашиглах боломж, техник, технологийг тусгасан тусгай төслөөр гүйцэтгэдэг
7. Төслийг хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлдэг
8. Эдийн засгийн үр ашиг нь түүнд оруулсан хөрөнгийн эргэн төлөгдөх хугацаа урт байдаг
• бэлчээр усжуулалтын зураг төслийг 5-10 жилээр төлөвлөж орон нутгийн төр, захиргааны байгууллагаар хэлэлцүүлж батлуулах
• төслийг зохиохдоо усжуулагдах талбайн тэжээлийн нөөц, түүнийг ашиглах шаардлага, мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог зэрэг нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай байх
• өвөлжөө, хаваржааны хуучин уст цэгүүдийг сэргээн засварлах, дотоод шаталтын хөдөлгүүрт ус өргөгчүүдийг нар, салхины эрчим хүчээр ажилдаг болгон өөрчлөх
• бэлчээр усжуулалтын зориулалттай цооног, барилга байгууламжууд нь зураг төслийн дагуу тухайн нөхцөлд зохицуулагдсан байх
• худгийг сэргээн засварлах, шинээр гаргах уст цэгүүд болон худгийн төрлийг сонгох
• ил задгай гол горхи, элбэг устай худаг зэгийг түшиглэн хашаалсан бэлчээр, хадлангийн талбайг байгуулах
• булаг шандыг тохижуулах, хур тунадасны усыг нөөцлөх, усыг шилжүүлэн урсгах зэрэг хүн малыг байнга, хүрэлцээтэй хангах, ашиглах чиглэлийг баримтлах
• бэлчээрийн ургац сайн, өвөлжөө хаваржаанд ашиглагдах нутагт уст цэгүүдийг байгуулахдаа ус уух малын тоо, бэлчээрийн даац зэргийг харгалзан тооцох
• бэлчээр усжуулалтын барилга байгууламжийг зөв ашиглах, уст цэгийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлэх
• усжуулсан бэлчээрийн эдийн засгийн үр ашгийг орон нутгийн онцлогт харгалзан аргачлал боловсруулах, усны аж ахуйн баланс зохиох, усны нөөцийн хэмжээ ба чанарт экологийн үнэлгээ өгүүлэх
• өвлийн отрын болон гантай жил ашиглах нөөц бэлчээрийг зориуд бий болгох, ашиглагдаж байгаа худгуудыг хамгаалах зэрэг болно.
Харин бэлчээр усжуулалтын үйл ажиллагаанд дараах ерөнхий шаардлагууд тавигддаг. Үүнд:

Усны аж ахуйн систем нь дотроо дараах үндсэн салбаруудтай байдаг.
• Эрдэм шинжилгээний байгууллага – тухайн нутаг дэвсгэрийн бэлчээр
усжуулалтын түвшинг тодорхойлох, усжуулалт хийх аргыг сонгох үүрэгтэй.

• Хайгуул, зураг төслийн байгууллага – уст цэгүүдийн байршлыг олж тогтоох, шинээр байгуулах усны барилга байгууламжийн төслийг зохиох, эвдэрсэн худгийг шинэчлэн сайжруулах төсөл, төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй.

• Барилгын байгууллага – уст цэгийг шинэр барьж байгуулах үүрэгтэй.

• Ашиглалтын байгууллага – ашиглагдаж буй уст цэгүүдэд техникийн үзлэг үйлчилгээ, урсгал засвар, шинэчлэлт хийх үүрэгтэй

Дүгнэлт
• Малд шаардлагатай усны хэрэгцээг гаргахдаа уусан усан дээр идсэн тэжээлд агуулагдах усыг нэмж тооцдог.
• Малын хэрэгцээт ус нь 3 үндсэн эх сурвалжаар хангагдсан байдаг. Үүнд:
• малын ууж байгаа ус
• малын идсэн тэжээлд агуулагдах ус, чийг
• малын бие организмын дотоодод эд эс үүсэх, исэлдэх явцад үүсэх бодисын солилцооны ус зэрэг болно.
• Бодисын солилцооны ус нь малын биед өөх, тарга хүчний хэлбэрээр нөөцлөн хуримтлагдсан ус бөгөөд малыг усаар дутах үед организмын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй байдаг.

• Бэлчээр усжуулалтын ач холбогдол
• Малын тэжээлийн найрлага дахь уураг, нүүрс-ус, тослогийн зүйлс нь задарч амин хүчил, энгийн сахар, өөхний хүчил болон хувирахад ус заавал оролцдог. Иймээс ханатал ус уусан малын идсэн тэжээл биед нь сайн шингэж жин нь нэмэгдэн, өсөлт хөгжилт нь хурдасч, мах, сүү, ноос зэрэг ашиг шимийн гарц нь дээшилдэг
• Бэлчээрийн мал аж ахуйд нөлөөлөх хүчин зүйлүүд
Эерэг хүчин зүйл:
• үйлдвэрлэх хүчин (хээлтэгч)
• удирдлагын зөв шийдвэр (малын тоо, төл бойжилт, өвчний хорогдол)
• мал аж ахуй эрхлэх арга (ашиг шим)
• шинжлэх ухаан (малын тоо, өвчний хорогдол)
• техникийн нэвтрэлт (малын тоо)
• үржлийн ажил (сувайралт, зүй бус хорогдол)
• мал эмнэлэг (зүй бус хорогдол)
• тэжээл, хашаа, ус, бэлчээр
• хүн амын хэрэглээний өсөлт

• Бэлчээрийн мал аж ахуйд нөлөөлөх хүчин зүйлүүд
Сөрөг хүчин зүйл:
• үйлдвэрлэх хүчний хөгжлийн хоцрогдол
• удирдлагын аргын доголдол
• ган, зуд, цас, шуурга
• шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх ажил
• дэд бүтцийн хөгжлийн хоцрогдол
• үржлийн ажлын дутагдал
• мал эмнэлгийн арга хэмжээний дутагдал
• тэжээлийн хомсдол
• хашааны хангамжийн дутагдал
• бэлчээрийн усгүйдэл
• бэлчээрийн талхлагдал, цөлжилт
• ажиллах хүчний хүрэлцээгүй байдал


Малын усан хангамжийг сайжруулахын ач холбогдол нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Үүнд:

• малын идэх тэжээл ба уух усны хэмжээ нь хоорондоо шууд шүтэлцээтэй

• малын уух усны тохиромжтой температур 8-15 градус

• уух усны хэмжээ ба гадаад орчны шүтэлцээ

• малын насны байдал, тарга хүч зэрэг нь уух усны хэмжээнд шууд нөлөөлдөг

• уух усны чанар нь малын тарга хүчний хэмжээнд нөлөөтэй

Малын ус хэрэглээ
МАЛЫН УУХ УСНЫ ЧАНАР

Мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангахад усны нөөцийг зүй зохистой ашиглах, бохирдлоос хамгаалах, усалгаатай газар тариалан, бэлчээр усжуулалтын оновчтой зөв менежментийн бодлого явуулах нь туйлын чухал.

Дүгнэлт
• Мал аж ахуйг хөгжүүлж, малын зүй бусын хорогдлыг багасган малаас авах ашиг шимийг дээшлүүлэхэд өвс тэжээлийн хангамжаас гадна бэлчээрийг усжуулж, малын усалгааг зөв зохицуулах явдал шийдвэрлэх үүрэгтэй байдаг.
• Мал сүргийг усаар хангах нь техникийн дэвшил, шинжлэх ухааны ололтод үндэслэн шийдвэрлэгддэг асуудал юм.

Full transcript