Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Багш удирдах ажилтны ёс зүй

БСШУЯ-ын харъяа "Шинэ Эхлэл" ОУ-ын лаборатори сургууль
by

obtr tbtr

on 10 May 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Багш удирдах ажилтны ёс зүй

Ёс зүйн тухай ойлголт
Ёс зүй хэмээх ойлголт нь эртний грекийн “ethos” гэдэг үгнээс гаралтай бөгөөд хамтран амьдрах,орон байр,оршин амьдрах газар гэдэг утгыг илэрхийлж байжээ.Хожим энэ ойлголт нь хүмүүсийн амьдралын ямар нэг үзэгдэл ёс заншил зан төлөв, зан араншин, сэтгэлгээний хэв маяг гэх мэт шинэ утга агуулгатай агуулгатай болж тэдгээрийн дотоод мөн чанарыг илэрхийлэх болсон.Эртний грекийн “этика” гэдэг үгнээс латин хэлний “мораль нь” ёс суртахуун гэсэн хоёр өөр утгатай,хоёр өөр ойлголт болжээ.Харин Л.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар тольд “Ёс зүй гэдэг ойлголтыг “юмны зайлшгүй зүй тогтол жам тавилан” гэж тайлбарлажээ.
Харин хүний ёс журам, Ёс суртахууны үйлдэл нь тодорхой зорилготой байхаас гадна ёс суртахууны алтан зарчмын дагуу хэрэглэнэ.Ёс зүй бол тухай орны ард түмний зан заншил, харилцаанд бичигдээгүй хууль маягтайгаар тогтсон хариуцлагын хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл тодорхой ажил үйлс эрхэлж байгаа хүний зүгээс нийгэмтэйгээ харилцах,хариуцлага хүлээх, олны дунд биеэ авч явах, хүнтэй харилцах соёл сайн сайхан зан үйлийн уламжлалт хэм хэмжээний нэгдмэл системийг хэлдэг гэж болно. Заншил сурталд нийцүүлж чадахгүй үйлийг “ёсгүй” хэмээн тодорхойлсон байдаг.
БАГШ УДИРДАХ АЖИЛТАНЫ ЁС ЗҮЙ
ОРШИЛ
Монгол Улсын боловсролын тогтолцоо сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж үүний зэрэгцээ багш, удирдах ажилтны мэргэжлийн болон ёс зүйн өсөлт хөгжлийн асуудал нийгэмд өргөнөөр хэлцэгдэж байна. Ийм үед багш, удирдах ажилтнууд мэргэжлийн боловсролоо тасралтгүй хөгжүүлэн, ёс зүйн асуудал дээр бодит үнэлэлт дүгнэлтийг хийх зайлшгүй шаардлага байгаа юм. Энэ үндэслэлээр тус илтгэлийг танилцуулж байна.
Багшийн ёс зүйн хэм хэмжээ
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм: Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд асан Ө.Энхтүвшингийн тушаалаар 2007 оны 2-р сарын 12 ны өдөр Багшийн ёс зүйн хэм хэмжээний талаархи 41-р тушаал гарсан. Энэхүү тушаалын 2.3
Хамт олны бүтээлч, нөхөрсөг, шударга өрсөлдөөнийг хангасан орчин төлөвшүүлэхийг эрмэлзэж, хамтран ажиллах хүрээнд дараахи заалтууд байдаг. Үүнд:
2.3.1 Хамтран ажиллагчдынхаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харилцах,
2.3.2 Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх,
2.3.3 Сурган хүмүүжүүлэх туршлагаа бусадтай хуваалцан, хувийн болон байгууллагын эрх ашгийг зөв хослуулж, хамт олны эв нэгдлийг дээдлэх,
2.3.4 Байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохдоо хариуцлагатай хандаж, хамтын хариуцлага хүлээн, хөдөлмөрийн сахилгыг чанд сахин ажиллах,
2.3.5 Хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрлөх нөхцөлөө сайжруулахад санаа тавьж, мэргэжлийн цогц чадамжаа хөгжлийн шаардлагад нийцүүлэн тасралтгүй дээшлүүлж, онол, арга зүйн хоцрогдлоос сэргийлэх,
2.3.6 Удирдлага, хамт олон, суралцагч, эцэг эх, олон нийтийн зүгээс учруулж болзошгүй зүй бус эрсдлээс хамт олны болон өөрийн нэр төрийг хамгаалах.
ЁС ЗҮЙ НЬ БАЙГУУЛЛАГЫН УУР АМЬСГАЛЫГ БҮРДҮҮЛДЭГ
Аливаа хувь хүний ёс зүй нь байгууллагын уур амьсгалыг бүрдүүлэх цөм хэсэг болдог. Үүний дагуу ажлын байрны бодит уур амьсгалыг тодорхойлохын тулд БШУЯ-ны харъяа "Шинэ Эхлэл" ОУ-ын лаборатори сургуулийн нийт 24 багш удирдах ажилтныг хамруулсан судалгааг анкет, асуулга, ажиглалтын аргаар авлаа.
4. Таны бодлоор хамт олны дунд таатай уур амьсгал бүрдүүлэхэд сургуулийн удирдлага болон багш таны зүгээс юуг анхаарч ямар оролцоо байх ёстой вэ?
1. Багш нарын ажлын ачаалыг тооцох, цаасны ачаалал багасгах
2. Удирдлагууд багшийн ажил хөдөлмөрийг мэдэрч ажиллах хэрэгтэй. Цалин хөлсийг /багшид ирж буй нэмэгдүүлүүдийг бүрэн олгох-100%/ , багш нараа хүндэтгэн тэднийг урамшуулж урам хайрлан ажиллуулах, удирдлагын ёс зүйн хичээл хүн байх боловсролоо дээшлүүлэх, бусдыгаа үгээр идэх доромжлох басамжлах бүдүүлэг зан гаргах, буруу үйлдлүүдийг гаргахгүй байх, олон нийтийн ажилд нэг сэтгэлээр хандах үнэнч байх, завших үйл гаргахгүй байх, бусад үйл ажиллагаанаас орсон орлогуудыг тоочин бусдад мэдээлэх, өөрийн сургуульд тэрхүү мөнгөөр ямар хөрөнгө оруулалт хийснээ тайлагнах зэргийг удирдлагад хандаж хэлье.
Багш нарт хандаж хэлэхэд: Багш нар өөр хоорондоо туршлага судлах, хамтарч ажиллах, олон нийтийн тэмцээн уралдаанд бэлтгэн хамт оролцох, бие биенээ сайн мэдэх, бусдыг зөвөөр эерэгээр ойлгох ойлгуулах, буруу ойлголт маргааныг /хов яриаг/ зөвөөр зохицуулах гаргахгүй байхад хүн бүхэн анхаарах, уучлал гуйх, нэгнийгээ болон өөрийгөө хүндлэх, хүнд өгч байж авдаг шүү гэдгийг ойлгох
3. Удирдлагын зүгээс: Багшийн ажлын үйл ажиллагааг дэс дараалалтай явуулах, урам хайрлах, хэнд ч хэрэггүй тайлан бичих шаардлага тавихгүй, хийсэн ажлын хөлсийг цаг тухайд нь өгөх. Хүн бол урамын амьтан шүү дээ.
Багшийн зүгээс: Өөрийн туршлагаа бусадтай хуваалцах, хамт олон дотор болж буй жижиг маргааныг зөөллөх, урам хайрлах урамын үг хэлж байх, зовлонг нь хуваалцах.
4. Багш нарын алжаал тайлах амралтын орчин буюу өрөө гаргах. Жишээ нь: Фитнесс өрөө, амралтын булан гэх мэт. Удирдлагууд нөхөрсөг найрсаг харьцаатай байх.
5. Харилцаа! Бодит байдалд тохирч ажиллах, хүнлэг байх, нээлттэй байх
6. Мэндлэхээс эхлэх болов уу, Удирдлагын зүгээс багш хамт олноо дэмжих, урамшуулал бүрэн олгож байх, нийгмийн асуудалд анхаарах, удирдлагын зүгээс шударга оновчтой, бодлоготой ажиллах
7. Сайн ойлголцдог байх, хамтарч ажиллах
8. Харилцан бие биенээ хүндэлж харьцах
9. Бусад багш ажилчидтайгаа нөхөрсөг хүндэтгэлтэй хандах, удирдлагууд болон бусад багш нар хоорондоо нээлттэй, уян ажиллах хэрэгтэй байна.
10. Харилцаа, хамтын ажиллагаа
11. Сургуулийн багш хоорондын болон багш удирдлагуудын хоорондох харилцаанд аль аль талаасаа тэвчээртэй, бусдыг сонсож чаддаг байх нь чухал. Удирдлагуудын хувьд багшийн ажлын ачааллыг харгалзан үзэж сургалтаас бусад ажлуудыг даалгадаг байх нь зөв алхам байх.
12. Сурагчид бол сайн хүүхдүүд. Тэд хөгжилтэй нөхөрсөг. Гол нь хэзээ ямар цагт чимээгүй байж анхаарах ёстойгоо мэддэг байх хэрэгтэй. Удалгүй ийм зүйлд дасна гэж найдаж байна. Тиймээс бид тэднийг орхиж болохгүй. Тэд хайрлагдаж бас хүндлэгдэж байгаа гэдгээ мэдэх хэрэгтэй. Гол шаардлага нь тэд хүндэтгэл хөгжилтэй байх хоёрыг ялгаж салгах.
13. Хүн бүр ажилдаа үнэнч байх өөриймсөг байх, багш бүр өмнөх ажлаа л сайн хийж, өөрөө л бусдын үйл ажиллагаанд саад болохгүй байх, зан араншингаа хянаж сурах
14. Хүн бүхэн ажилдаа эзэн байх, гарцыг өөрөөсөө эрэх, өөртөө зохицуулж биш, өөрөө зохицож ажиллах, хүний нүнжигт чанартай байх, бусдыг манлайлах, нөлөөлөх чадвартай байх.
15. Миний бодлоор багш нар хичээл заахаас гадна өөр хэтэрхий олон хийх зүйлтэй байна. Зарим багш нарт ажлын ачаалал хэтэрхий их байхад заримд нь тийм ч их биш, зарим багш нар хэтэрхий олон цагтай байхад бусад нь цөөн цагтай байна. Удирдлагын зүгээс ирж байгаа шахалт нь зарим тохиолдолд хэтэрхий их байгаа бөгөөд тэр бүгдийг дуусгахад тухайн өдөрт цаг нь хүрэлцэхгүй байна. Өдрийн турш ажилласан боловч цаана нь хийх шаардлагатай зүйлс их байна. Багш нарын хоорондын харилцаа сайн байгаа санагддаг. Хүн бүр бие биетэйгээ маш сайн зохицдог. Хэдийгээр тийм боловч ажлыг ачаалал болон нэмэлт шаардлагын улмаас удирдлага болон багш нарын хоорондын харилцаа нь асуудалтай байна. Зарим хийвэл зохих зүйлс нь үнэхээр зайлшгүй зүйлс боловч нэг зэрэг хэтэрхий олон зүйлийг хийх нь боломжгүй юмаа.
16. Бичиг цаасаар дарахгүй байх, урам өг, нээлттэй мэддэг чаддагаа хуваалцах
17. Багш нар бие биенээ зөв ойлгох, удирдлагын харилцааг сайжруулах, багшийн сэтгэл зүрхийг мэдэрч ойлгож харьцах, удирдагч хүн хов жив ярих, нэг багшийг нөгөө багшаар хянуулж ажиллахаа болих хэрэгтэй.
18. Удирдлага болон багш нарын хамтын ойлгоцол, идэвх чармайлт, үүнийг бий болгоход багш нарын болон ажилчид албан хаагчдын нийгмийн болон цалин хөлсний урамшуулал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг бий болгоход хамтын ойлголцол, бүтээлч хандлагыг гаргахад нөлөөлөж байгаа зүйлсүүдийг нь удирдлагын зүгээс оновчтой олж харах, ямар нэгэн ажлын болон нийгмийн асуудлыг уян зөөлөн хамтын зөвшилцөлийн хүрээнд шийдвэрлэхэд анхаарч ажиллах
19. Удирдлагын: зүгээс итгэлцэл, ойлголцол, хамтын үйл ажиллагаа, дэмжлэг, урам, урамшуулал
Багшийн зүгээс: Хамт олны нөхөрсөг уур амьсгал, итгэлцэл, хамтач нөхөрсөг байдал
20. Ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, багш удирдах ажилтнууд хоорондоо ярилцаж зөвшилцөх, удирдлагын баг уян хатан бодлого явуулах, удирдлагын баг хамт олон дотроо орж ажиллах
22. Удирдлага хамт олон хамтдаа ярилцаж шийдлийг олох хэрэгтэй.
23. Хамт олны дунд таатай уур амьсгал бүрдүүлэх нь дан ганц удирдлагын хийх ажил биш гэж боддог. Нэгэнт хамт олны хүрэх эцсийн зорилго нь тодорхой байгаа тул түүнд хүрэхийн тулд бүх ажиллагсад өөрийн ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай, ухамсартай, бие биенээ харилцан хүндэтгэдэг, ойлгодог байх хэрэгтэй болов уу. Мөн хувийн эрх ашгаас хамт олны эрх ашиг илүү гэдгийг ойлгож мэдэрч ажиллах хэрэгтэй байх.
Удирдлагын зүгээс багш нарынхаа хамтарч ажиллах нөхцөл боломжийг олгож өгөх хэрэгтэй
24. 1. Удирдлагийн мэдрэмжтэй байдал болон хэт дотно биш/найзархах байдал хэрэггүй/ хэт хол биш/ажилд нь зөвлөн хамтран дагуулах/ харилцаа, мөн зөвлөн туслах харилцаа, эрх үүргийн шилжүүлэлт, хамгийн чухалуудийг нь нэг нь өөрийн чадварийн давуу талаа харамгүй өгч ажиллах,
2. Багшийн хувиа бодсон биш байгууллагаа бодсон сэтгэл, чадахгүйгээ нуух биш илэн далангуй байж бусдаас болон удирдлагаасаа ичилгүй нэрэлхэлгүй тусламж хүсч байх, өөрийнхөө өмнөөс ч хариуцлага хулээх чадваргүй хүмүүс бусдын өмнөөс ярьж уур амьсгал эвдэхгүй байх
Дүгнэлт
Эцэст нь хэлэхэд бид мэргэжлийн ёс зүйн дүрмээ сахин харилцан бие биенээ хүндэтгэн ойлгож, хамтран ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр удирдлагын уян хатан бодлогыг барьж,
БАГШ НАРЫН АЖЛЫН АЧААЛЛЫГ ТЭНЦҮҮЛЭН
бодит байдлыг тооцож хэрээс хэтэрсэн
БИЧИГ ЦААС
, төлөвлөлтгүй ажлыг багасгах замаар хамт олны хүрэх эцсийн зорилгоо тодорхой харан
ХИЧЭЭЛ СУРГАЛТАНД БЭЛТГЭХ ЦАГИЙГ ХАНГАЛТТАЙ ГАРГАН ӨГЧ
бодит үр дүнд хүрэх нь чухал болохыг дээрхи саналуудаас нэгтгэн дүгнэж байна.
Судалгааны үр дүн
Судалгаанаас харахад манай сургуулийн хамт олны дунд таатай уур амьсгал бүрдэж чадсан уу? гэсэн асуултанд 54% нь тийм, 21% нь мэдэхгүй, 25% нь бүрдээгүй гэж үзсэн байна. Таатай уур амьсгалыг бүрдүүлж байгаа гол хүчин зүйл нь хамт олны нөхөрсөг уур амьсгал, сургуулийн орчин бөгөөд таатай уур амьсгалд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйл нь ажлын ачаалал, удирдлагын шахалт дарамт гэж үзжээ. Энэхүү таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд сургуулийн удирдлага болон багш таны зүгээс юуг анхаарч ямар оролцоо байх ёстой вэ? гэсэн асуултанд судалгаанд оролцсон хүн бүр өөрсдийн санааг илэн далангүй бичсэн байна. Иймд хүн бүрийн бичсэн санааг ямар нэг засваргүйгээр илтгэлд шууд оруулсан болно.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.
Full transcript