Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Бэлгийн замын халдварт өвчин

No description
by

khongorzul Khongoroo

on 6 January 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Бэлгийн замын халдварт өвчин

БЗХӨ-ий тухай
Заг хүйтэн
Бэлгийн замын халдварт өвчин
БЗХӨ (Бэлгийн Замын Халдварт Өвчин) гэдэг нь бэлгийн хавьтлын үед халдварлаж болох євчнийг хэлнэ. Бэлгийн замын халдварууд нь маш олон төрөл байдаг. Заавал бэлгийн хавьтлаар үүссэн биш, бусад төрлийн нянгаар үүсгэгдсэн бэлгийн замын халдварууд ч үүнд ордог.
Ангилал
БЗХӨ-ийг үүсгэгчээр нь 3 ангилна.
1. Нянгаар халдвар:
-Тэмбүү
-Хламид
-Заг хүйтэн
2. Вирусын халдвар
-Гепатит В
-Бэлхийн хомхой
-ХДХВ/ДОХ
3. Нэг эст амьтан
-Бэлэг эрхтний хамуу
-Трихомониаз зэрэг нь орно
1.Тэмбүү

Тэмбүү өвчний эхний шатанд
өвчнийг үүсгэгч бактер хүний биед нэвтрэн орсон газраа, ихэнхдээ бэлэг эрхтэн дээр, өвдөлтгүй шанкр нэртэй яр шарх үүсгэдэг. Энэ нь халдвар авснаас хойш дунджаар 2-3 долоо хоногийн дараа гарах ба маш их халдвартай байдаг.
Шинж тэмдэг
Тэмбүү өвчнийг цайвар трепонем гэдэг бактер үүсгэдэг.
Тэмбүү яаж халдварладаг вэ?
Бэлгийн хавьтал, халдвартай эхээс урагт, халдвартай донорын цусаар халдварлана.
Тэмбүүтэй хүний арьсан дээр гарсан яр, шарх эсвэл тууралтанд хүрэлцэх, цус юүлэх үед дамжих боломж байдаг ч доноруудын цусыг урьдчилан сайн шинжилдэг. Эхээс урагт халдварлахыг төрөлхийн тэмбүү гэнэ.
Тэмбүү өвчиний
тухай
Эмчилгээ ба үзлэг
– Бэлэг эрхтэний үзлэг хийнэ. Эмэгтэй хүнд дотуур үзлэг нэмэж хийнэ.
– Эр, эм алинд ч анусын гадна, дотно үзлэг хийнэ.
– Бүтэн биеийн үзлэг хийж тууралт гарсан эсэхийг шалгана. Түүнчлэн амны хөндий, хоолой, хэлийг шалгана.
– Яр шарх байгаа бол шингэн хэсгээс нь арчдас авна.
Эмчилгээ 1 ба 2 дах шатанд гүйцэд хийвэл
бүрэн эдгэрдэг.
3 дах шатанд орсон тэмбүүг эмчилж болох боловч нэгэнт гэмтсэн дотор эрхтэн болон бусад эрхтэн системийг
эмчлэх аргагүй.
Заг хүйтэн өвчиний тухай
Заг хvйтэн нь бэлгийн замын халдварт өвчин болохоор зөвхөн бэлгийн хавьталаар буюу эрхтэнээр, шулуун гэдсээр, эсвэл амаар хавьтахад халдварлана. Энэ өвчин ахуйн замаар бие угаагч, алчуур болон жорлонгийн суултуураар халдварлах боломжгvй. Учир нь гонококк нь эмзэг бичил биет болохоор хvний биед хэвийн үржих боломжтой бөгөөд агаарт хэдхэн минутын дотор vхдэг.
Шинж тэмдэг

Эмэгтэй хvнд
хэвлий доогуур өвдөлт өгч,сарын тэмдэгийн мөчлөгийн дунд vед цусархаг ялгадас гарч болно.
Эрэгтэй хvнд
заг хvйтний шинж тэмдэг илvv хvчтэй илэрдэг. Шээсний сувгаас шардуу цагаан өнгөтэй, эвгvй vнэртэй салслаг зvйл ялгарч, шээхэд нэлээд таагvй мэдрэмж (хорсох, өвдөх) төрvvлдэг.
Эмчилгээ ба үзлэг
Зөв эмчилгээг зөвхөн бэлгийн замын өвчний эмч тогтоох боломжтой болохоор өөрийгөө эмчлэх гэсний хэрэггүй. Өнөөдөр заг хvйтэнг тусгай антибиотикоор эмчлэхийн сацуу дархлааг бэхжvvлж, физик эмчилгээ хийдэг. Заг хvйтэнг эмчлvvлэхэд өвчтэй хүний бэлгийн хамтрагч заавал эмчлvvлэх ёстой байдаг. Эс бөгөөс эдгэрсэний дараа дахиад халдана.
Трихомониаз.
Trichomonias Vaginalis-аар үүсгэгдэж шээс бэлгийн замын хавтгай хучуур эсийг гэмтээн клиникт загатналт, өвдөлт, хорсох, салстын улайлтаар илэрдэг ялгадаст өвчин юм.
Трихомониаз өвчиний тухай
Шинж тэмдэг

-Бэлгийн замаас элбэг, шингэвтэр, хөөсөрхөг, цайвар ногоон эсвэл сааралдуу өнгийн ялгадас гарах
-Хэвлийн доод хэсгээр өвдөх
-Шээсний ялгаралт хямрах
-Гадна бэлэг эрхтэн болон үтрээ загатнах
-Шээхэд хорсох
-Бэлгийн ажлийн үед өвдөх(диспареюни)
- Гадан бэлэг эрхтэний арьс ба үтрээний салст улайж, хавдах
-Эвгүй үнэр гарах

Эмчилгээ ба
үзлэг

Трихомониазыг эмчлэх эмийн зүйлд трихопол, тинидазол, трихомонацид, нитазол зэрэг бэлдмэлүүд орно. Нитромидазолын бүлгийн эмийг өргөн хэрэглэдэг бөгөөд энэ нь трихомоносыг үхүүлэх үйлчилгээтэй.
-Клиник шинж тэмдэг
-Бодит үзлэг
-Лабораторын шинжилгээ зэрэгээр үзлэг хийнэ.
Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бэлгийн халдвар авсан байх эрсдэл өндөр учир мэргэжлийн эмчид заавал үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатай.
1.
Бэлэг эрхтнээс хэвийн бус ялгадас гарах. Идээ гарах
2.
Гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох.
3.
Шээхэд өвдөх, ойр ойрхон шээх.
4.
Хэвлийн доод хэсгээр эвгүй оргих.
5.
Бэлгийн харьцааны үед өвдөх.
6.
Арьс болон салст бүрхэвчин дээр тууралт, цэврүү, шархлаа гарах.
7.
Тунгалагын булчирхай томрох. Булчирхай цочих гэх мэт
БЗХӨ-н нийтлэг
шинж тэмдгүүд
Дүгнэлт
Бэлгийн замын халдварт өвчнөөр ихэвчлэн нөхөн үржихүйн насны буюу бэлгийн идэвхитэй амьдралтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс өртөж байна. Гэхдээ бэлгийн замын халдварт өвчнөөр бэлгийн хавьталд орж байгаа бүх насны хүмүүс өртөх боломжтой байдаг. Ерөнхийдөө бэлгийн харьцаанд орох нас эрт болсон учраас залуучуудад бэлгийн замын халдварт өвчин илрэх нь их байна.
3г ангийн оюутан
П.Отгонтуяа
Full transcript