Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

Muugii Navaan

on 26 April 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

Лекцийн хичээлд цахим хэрэглэгдэхүүн ашиглах нь МУИС- УБ сургуулийн багш Профессор Л.ДоржБХИС-ийн ЦИС-ийн багш Н.Мөнх-Эрдэнэ Судалгааны зорилго:
Их дээд сургуулиудын лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгох
Судалгааны зорилт:
1. Лекцийн хичээлийн зорилго, түүнд тавигдах шаардлага.
2. Лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгох арга зам, шинэлэг тал
3. Лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгаа үйл ажиллагааны зарим үр дүн
Практик ач холбогдол:
Лекцийн хичээлд цахим хэрэглэгдэхүүнийг уламжлалт арга барилтай хослуулан ашигласнаар суралцагчдын сурах идэвх, сонирхолыг дээшлүүлж, тухайн хичээлийг судлахад илүү хялбар болох юм. Судалгааны шинэлэг тал:
Яриа голлосон лекцийн уламжлалт аргыг дуу, хөдөлгөөнт дүрстэй мультимедиа-цахим хэрэглэгдэхүүнтэй хослуулан хичээлийг удирдан явуулж байгаад шинэлэг тал оршино. Лекцийн хичээлийн зорилго
Аливаа их дээд сургуулиудад сургалт явуулдаг хамгийн үр дүнтэй өгөөжтэй хэлбэр бол лекцийн хичээл юм. Лекцийн хичээлийн гол зорилго нь тухайн сэдвийн агуулгыг шинжлэх ухааны өндөр түвшинд товч, тодорхой тусгаж оюутан суралцагчдад онолын гүн бат мэдлэг олгож, ээдрээтэй асуудлыг зөв тайлбарлаж сурахад болон цаашид бие даан мэдлэг дадлага, чадвараа хөгжүүлэх гол хөрс суурийг бий болгоход чиглэгдэнэ. Лекцийн хичээлд тавигдах шаардлага: (Мэдээлэл холбооны хичээлийн жишээн дээр)
Мэдээлэл холбооны чиглэлийн хичээлүүдээр бэлтгэсэн лекц нь орчин үеийн холбоо мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагыг тусгасан шинжлэх ухааны үндэслэл сайтай бичигдсэн байх шаардлагыг хангасан байвал зохино. Лекцийн хичээлд тавигдах шаардлага нь тухайн хичээлд хэр зэрэг бэлтгэсэн байдлаас хамаарна. Иймд лекцийг боловсруулахдаа тухайн лекцийн агуулгыг сургалтын стандарт хөтөлбөр, сэдвийн төлөвлөгөө, мэдээллийн технологийн салбарт гарсан шинэчлэлийг тусгасан байхын зэрэгцээ үндэслэл, баталгаа сайтай байх ёстой. Энэ утгаараа лекц нь оюутнуудыг хөгжүүлэх, хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой хичээлийн төрөл юм. Лекцийн хичээлийг зохион байгуулж явуулахдаа шаардлагатай хэрэглэгдэхүүнийг бүрэн хангасан байвал зохино.
Тухайлбал:
-Тараах материал;
-Төрөл бүрийн үзүүлэн;
-Сургалтын кино, диафильм;
-Төрөл бүрийн сургалтын техник хэрэгслүүд;
-Бусад материалууд 2.Лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгох арга зам, шинэлэг тал
Их дээд сургуулиудад заагддаг лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгох асуудал нь сургалтын технологийн шинэчлэлийн мөн чанараас урган гарна. Иймд энд сургалтын технологи түүнийг шинэчлэх асуудлыг авч үзсэн болно. Технологи гэдэг нь Грек гаралтай /Techne /- урлаг, ур чадвар, чадвар гэсэн утгатай үг бөгөөд агуулгын талаас нь авч үзвэл аливаа үйлийг хийх, хэрэгжүүлэхэд баримталдаг зүй тогтол, зарчим, зохион байгуулах хэлбэр, аргын түгээмэл дэс дараа, зохистой хувилбар гэж үздэг. Үүнийг орчин үеийн сургалтын хүрээнд авч үзвэл “Хүмүүст мэдлэг, дадал, чадвар, арга, туршлага эзэмшүүлэн захиалагчийн шаардлагыг хангасан, чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилгоор сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, бусад материал хэрэгслийг ашиглан явагдаж байгаа багш, оюутны хамтын бүтээлч үйл ажиллагааны оновчтой хэлбэр, хэмжээ, арга барилын эрэмбэ дарааллын цогцыг хичээлийн технологи ” гэж ойлгож болмоор байна. Харин хичээлийн технологийн агуулга нь оюутны бие даасан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн тэдэнд ажил хөдөлмөр эрхлэх арга, ухааныг эзэмшүүлэх, бодит чадвартай болгоход чиглэгдэх учиртай гэж бодож байна. Орчин үед суралцагчдын сурах, багшийн сургах үйл ажиллагааг хамгийн үр дүнтэй болгодог арга хэрэгслийн нэг нь цахим хэрэглэгдэхүүн буюу мультимедиа хэлбэрээр хичээлийг явуулах явдал гэж эрдэмтэд тодорхойлсон байдаг. [Аллон Ронштейн] Цахим хэрэглэгдэхүүн нь хүний танин мэдэх үйл ажиллагааг эрчимжүүлж аливаа асуудалд бүтээлчээр хандан мэдлэг боловсролоо дээшлүүлэн бодит чадвар эзэмшихэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд лекцийн хичээлд цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар багш суралцагч хамтран мэдлэг бүтээх, хамтдаа хөгжих сургалтын таатай орчин бий болж хичээлийг сонирхолтой, үр өгөөжтэй явуулах нөхцөл бүрддэгээс гадна туршилт хийх, судалгаа явуулах, өмнө үзсэн сэдвээ сэргээн бататгах (хур мэдлэгээ ашиглан шинэ мэдлэг эзэмших) боломж бүрдүүлдэг давуу талтай.
Мөн цахим хэрэглэгдэхүүн ашиглан хичээл зааснаар суралцагчид хичээлийн цагт баригдалгүй боломжтой үедээ интернет ашиглан багшийн бэлтгэсэн лекцийн материалыг дуу, дүрс, хөдөлгөөнтэй байдлаар зайнаас хүлээн боломжтой төдийгүй уламжлалт ярианы аргыг орчин үеийн электрон хичээлийн хэлбэрээр хүлээн авдагаараа давуу талтай. Тухайлбал лекцийн хичээлийг уламжлалт аргаар яриа голлон явуулдаг байдлыг дуу, хөдөлгөөнт дүрстэй хослуулан явуулдаг нь цахим хэрэглэгдэхүүний тусламжтайгаар хичээлийг зохион байгуулдаг шинэлэг тал оршино. 3.Лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгаа үйл ажиллагааны зарим үр дүн “Хагас дамжуулагч хэрэгсэл”, “Радио долгионы тархалт”, “Дохио дамжуулах онол” зэрэг хичээлүүдийн лекцийн хичээлүүдэд цахим хэрэглэгдэхүүн-мультимедиа технологи ашиглан удирдан зохион байгуулж явуулснаар дараах үр дүн ажиглагдаж байна. Дүгнэлт Мэргэжлийн зарим лекцийн хичээлийг уламжлалт аргыг цахим хэрэглэгдэхүүн-мультимедиа технологитой хослуулан удирдаж явуулсанаар оюутнуудын сурах идэвх дээшилж мэдлэгээ ярианы болон бичгийн хэлбэрээр илэрхийлэх чадвар дээшилж буй нь харагдсан Лекцийн хичээлийг мультимедиа технологийн дагуу удирдан зохион байгуулах нь сургалтын явцад оюутнуудад тохиолддог оюуны бэрхшээлээс гаргах үндсэн арга замын нэг болж байна ДЭНТ-ийн аргаар лекцийн хичээлээ үнэлүүлэх замаар хичээлийг технологийг шинэчлэн боловсронгуй болгох арга замаа тодорхойлж болно. Ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээл заадаг багш нарын хичээлд сууж харилцан туршлага солилцох
- Гадаад дотоодын багш нарын бүтээл туршлагаас суралцах
- Заасан хичээл нэг бүрдээ протокол хөтлөж байх протоколд дараах зүйлсийг тусгана. Ирц, Оюутны хичээлд оролцож буй байдал. Өмнөх хичээлийг ойлгосон байдал, даалгаварын биелэлт, оюутан суралцагчид хичээлийн явцад тохиолдсон оюуны бэрхшээлээс гарах арга замаа хэрхэн зөв олж байна гэх мэт. Туршилтын ангид судалгаа хийж үзэхэд:
1. Тодорхой сэдвээр мэдээлэл цуглуулах, мэдээллийн эх сурвалжаа сонгох, цуглуулсан мэдээллээ системчлэх, нэгтгэх талаар ахиц байсан.
2. Мультимедиа технологийг мэдээллийн технологийн сургалтанд хэрэглэсэн судалгааны дүнгээс үзэхэд туршилтын ангид тодорхой сэдэвтэй эх материалд анализ хийх замаар гол тулгуур үг, ухагдахууныг түүж бичих чадвар өсч, өгүүлбэрээр тааж бичсэн оюутны тоо 12,8%-аар буурч, олон тулгуур үгийг түүж бичсэн оюутны тоо 37,7% -аар нэмэгдсэн байв. 3.Мультимедиа технологийг ашиглан сургалт явуулснаар бие даан оюун дүгнэлт хийж байгаа оюутны тоо 12 – 35% иар өссөн дүн гарч байв. Мэдээлэл холбооны технологийн мэргэжлийн сургалтын зорилгыг хэрэгжүүлэх явцад МТ-ийг ашигласан явдал нь оюутнуудын хийсвэр сэтгэхүйг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулснаас гадна суралцагсдын мэдлэг эзэмших үйл явц илүү дүнтэй бүтээлч болж, мэдлэгээ практикт хэрэглэх чадвартай болж байгаа нь судалгааны үр дүнд харагдлаа. Лекцийн хичээлийн уламжлалт аргыг цахим хэрэглэгдэхүүн ашиглах аргатай хослуулан явуулахад дараах үр дүнгүүд ажиглагдаж байна.
1.ОХУ-ын Горькийн нэрэмжит Уралын Политехникийн дээд сургуулийн багш нарын туршлагаар гаргасан ДЭНТ-ийн аргаар хичээлээ үнэлүүлэхэд дараах үзүүлэлт гарч байна.
Ийм аргаар лекцийн хичээлийг явуулж оюутан суралцагчдаар үнэлүүлэхэд хичээлийн чанар
К= 70-80%,
үр дүн S= 60-70% , Н=70 - 80 %, Э=90-95%, Т= 100% байв.
Энд : ДЭНТ – доходчивость , эмоциональность, новизна, темп гэсэн үг бөгөөд дараах үзүүлэлтүүдээр үнэлүүлнэ. Үүнд:
1.Доходчивость:
а. Хичээл ойлгомжтойб.хичээл ойлгомж багатай
2.Эмоциональность:
а. Хичээл сонирхолтой байсан
б. Хичээл сонирхол багатай байсан
3.Новизна:
а.шинэ зүйл мэдэж чадсан
б. Шинэ зүйл бага мэдсэн
4.Темп: а. хичээл хэвийн хурдтай явагдсан
б. Хичээлийн хурд хэвийн биш байсан 1. хурдан….
2. удаан…..
К- хичээл хэр зэрэг чанартай явагдсныг илэрхийлэх үзүүлэлт.
( Хэрэв К>40 байвал тухайн хичээл чанартай явагдсан гэж үздэг)
S- хичээлийн үр дүнг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд S+-30 байвал хичээлийн үр дүн хэвийн гэж үнэлдэг. Эндээс дүгнэж үзвэл хичээлийг “Оюун ухааны үйлдлийг шатлан төлөвшүүлэх онол”- ын дагуу явуулах үед тухайн хичээл чанар, үр дүнгийн үзүүллэлтээрээ бусад орны дээд сургуулийн хэмжээнд байна гэж үнэлэх үндэслэлтэй.
Full transcript