Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Харьцангуй онол

No description
by

coco channel

on 10 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Харьцангуй онол

Хувьсгал хийсэн ойлголт бол гэрлийн хурд тогтмол бөгөөд хувьсан өөрчлөгдөхгүй .
Орон зайн хэмжигдэхүүн ямар хэлбэрээр өөрчлөгдөх вэ?
Харьцангуй тусгай онолын үндэс : Галилейн “Харьцангуйн дүрэм”


Харьцангуй тусгай онол
Дэлхий нарыг тойрч эргэнэ, нар сүүн замын төвийг тойрч эргэнэ, галактикууд ч бас өөрсдийн бие даасан хөдөлгөөнтэй. Эдгээрийн аль нэгийг сонгон авч цаг хугацаа болон орон зайн стандарт тогтоох боломжгүй. Бүх зүйлс бие биетэйгээ харьцангуйгаар өөр өөрсдийн замаар хөдөлж байдаг. Ертөнцөд туйлын цаг хугацаа, орон зай гэж үгүй,
бүх зүйлс харьцангуй
ажээ.

гэрлийн хурд бол орчлон ертөнцөд байж болох хурдны дээд хязгаар
хэмээн дүгнэв. Иймд ямар ч биет гэрлийн хурдад хүрч, түүнээс илүү хурдлах боломжгүй.
friday , April 11 , 2014
Vol XCIII, No. 311
Эйнштэйн энерги масс хоёр хоорондоо шилждэг гэж үзжээ. Иймд хөлгийн хурд гэрлийн хурданд дөхөх тусам түүний хөдөлгүүрийн үүсгэсэн энерги хөлгийн масст шилждэг байна.
Харьцангуй онол
Алберт Эйнштэйн Ба Харьцангуй онол
1905 онд сэтгүүлд таван өгүүлэл өгсний гурав нь “физикийн түүхэн дэх хамгийн аугаа бүтээлд тооцогдох учиртай” гэж С.Сноу хожим бичжээ.
Хэрэв хүн толь бариад гэрлийн хурдаар хөдөлбөл өөрийнх нь дүрс толинд үзэгдэх болов уу? Энэ асуултын хариуг олохыг эрмэлзсэн залуу Эйнштейний эрэл хайгуул алдарт харьцангуйн онолыг нээх үндэс суурь болжээ.

11е ангийн сурагч Б. Сайнзаяа
"Харьцангуйн онол" нь хоёр хэсгээс бүрддэг. 1905 онд нийтлэгдсэн "Харьцангуйн тусгай онол" гэрлийн хурд, орон зай, цаг хугацаа, масс, энергийн шинж чанарыг тодорхойлсон бол 1916 онд нийтлэгдсэн "Харьцангуйн ерөнхий онол" нь таталцлын хүч, түүнээс үүдэлтэй орон зайн муруйлтын тухай ойлголтыг хамарсан илүү өргөн хүрээний онол юм. Ингээд алдарт онол хэрхэн боловсруулагдсан талаар сонирхоё.
Эйнштейний онол 17-р зууны суут эрдэмтэн Галилейн боловсруулсан "харьцангуйн дүрэм"-д суурилжээ.
Өндөр цамхагаас чулуу унагах туршилт хийе.
Галилей туршилтыг арай өөр хэлбэрээр хийж уг нотлогоог няцаав.
Дэлхий төвт онолын туршилт
Нар төвт онолын туршилт
Нар дэлхийг тойрч эргэдэг эсэхийг чулуу унагах туршилтаар нотлох боломжгүй.
Эйнштейн гэрлийн хурдны шинж чанарыг судлах явцдаа Галилейн оронд өөрийгөө тавьж үзсэнээр, гэрэл хөдлөж буй болон хөдөлгөөнгүй ажиглагчийн хувьд аль ч тохиолдолд адил хурдтай байна хэмээн дүгнэв.

Цаг хугацаа, орон зай хэрхэн хувьсан өөрчлөгддөг вэ?
Сансарын хөлөг хөдөлгөөнгүй байрлаж байгаа тохиолдолд гэрлийн цагны үүсгүүрээс гарсан гэрэл гариг дээрх цагтай адил 1 секундийн хугацаанд толинд хүрнэ.
Сансарын хөлөг дотор зорчиж буй хүн гэрэл мөн адил 1 секундын хугацаанд толинд хүрч байгааг ажиглана.
Ердийн нөхцөлд цаган доторхи гэрлийн цацраг эгц босоо чиглэдэг бол хөдлөж буй сансарын хөлөгт байрлах цагны гэрэл гариг дээрхи ажиглагчид тодорхой өнцөг үүсгэсэн налуу чиглэлтэй харагдана
Сансарын хөлөгт байрлах цагны гэрэл үүсгэгчээс гарсаны дараа хөлгийн хурднаас хамааран толины байрлал шилжих учир гэрэл гариг дээрх цагныхаас илүү хол зай туулж толинд хүрэх болно.
Цаг хугацааны удаашралын хэмжээг пифагорийн теоромоор тодорхойлно. Тэгш өнцөгт гурвалжингийн босоо катет нь гэрлийн цагны өндөр буюу гэрлийн туулах зай, хэвтээ катет нь сансарын хөлгийн туулсан зай, гипотнуз нь гариг дээрх хүнд ажиглагдсан хөлөг доторхи цагны гэрлийн цацрагийн туулсан зай болно. Жишээлбэл сансарын хөлөг гэрлийн хурдны 80%-тай тэнцэх хурдаар хөдөлсөн гэж тооцвол хөлөгт байрлах цагны гэрлийн туулах зай 10 нэгж, хөлгийн туулах зай 8 нэгж, гэрлийн цагны өндөр 6 нэгж тус тус болно
Гариг дээр 1 секундын хугацаа өнгөрсөн байтал сансарын хөлгийн цаг хугацаа 1 секундээс бага байгаа нь гариг дээрх хүнд ажиглагдана. Энэ бол хөдлөж буй биетийн хувьд цаг хугацаа удааширдаг гэдгийн бодит нотлогоо юм.
Үүнийг ойлгоход гэрлийн цаг хэмээх төхөөрөмжөөр ажиглаж болох сонирхолтой үзэгдэл туслана. Гэрлийн цаг нь гэрэл үүсгэгч болон түүнийг хүлээн авагч тольноос бүрдэнэ. Үүсгэгчээс гарсан гэрэл толинд хүрэхэд 1 секундийн хугацаа зарцуулдаг хэмээн тооцоё.
Цагийн механизм бүхий тэсрэх бөмбөг байрлуулсан сансарын хөлөг нэгэн гаригаас дэлхий рүү нисчээ.
Гариг болон дэлхийн хоорондын зай гэрлийн 1 жил бөгөөд хөлөг гэрлийн хурдаар хөдлөнө . Бөмбөг дэлхийн цаг хугацаагаар яг 1 жилийн дараа дэлбэрнэ. Харин цагийн механизмийг аюулгүй болгох төхөөрөмж зөвхөн дэлхийд бий. Сансарын хөлөг эсэн мэнд ирж чадах болов уу?
w пуужингийн харьцангуй хурд, u хөлгийн хурд, v пуужингийн хурд, c гэрлийн хурд
Хурд, орон зай цаг хугацаа, энерги массын тухай ойлголтыг хамрах "Харьцангуйн тусгай онол"-ыг суут бүтээл гэдэгтэй эрдэмтэд санал нийлдэггүй. Иймд хэрэв Эйнштэйн нээгээгүй байсан бол өөр хэн нэгэн эрдэмтэн магадгүй 5 жилийн дотор нээх боломжтой байсан гэж үздэг.
Харьцангуйн ерөнхий онол
Таталцлын хүчийг бид ерөнхий тохиолдолд дэлхийн төв рүү, босоо чиглэлээр үйлчилдэг гэж ойлгодог ч зорчиж буй тээврийн хэрэгслийн чиглэлээс хамааран бидний биед өөр хэлбэрээр мэдрэгддэг.
чөлөөт уналт хийж буй пуужин доторхи хүний зүгээс ажиглахад хүн ч, бөмбөг ч жингүйдэж байгаа, өөрөөр хэлбэл тэдэнд хүндийн болон өөр ямар нэгэн хүч үйлчлэхгүй учир ямар нэгэн хөдөлгөөн ажиглагдах учиргүй. Эйнштэйн үүнийг орон зайн муруйлтаар тайлбарлав.
Бөмбөлгийн хөдөлгөөн үнэн чанартаа орон зайн муруйлтын үр дүн байжээ.
Огторгуйн одод, гаригууд хоорондоо тодорхой хүчээр таталцдаг, аварга гаригийн татах хүч их, жижиг гаригийнх бага байна. Орон зайн муруйлт нь Эйнштэйнээс хэдэн зуун жилийн өмнө нээгдсэн ертөнц дахины таталцлын хуулийн тайлал болжээ.
Харьцангуйн ерөнхий онолын хүрээнд ертөнцийн бүхий л үзэгдэл таталцын хүчнээс үүдэлтэй орон зайн муруйлтын дагуу явагдана.
цаг хугацаагаар аялах боломжтойг харуулдаг
Full transcript