Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Android 101 (Class 1)

Presentation originally developed for Girl Develop It Android class. These slides assume no prior knowledge with Object Oriented Programming (OOP) or Java.
by

Zoloo G

on 5 May 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Android 101 (Class 1)

http://www.technesstivity.com/wp-content/uploads/2011/06/Androids_are_coming.jpg My Goal: Android Army CoreyLatislaw.com Corey 2-р баг Рефлекс ба амьтны сэтгэл зүй Агуулга
Рефлекс гэж юу вэ?
Амьтны сэтгэцийн өөрчлөлт Хүн халуун индүүнд гараа хүрэнгүүт өөрийн эрхгүй татан авдаг. Энд юу болов? Цочрол гарын арьснаас төвд тэмүүлэх мэдрэлээр нугасан хүрч тэндээс төвөөс гарах мэдрэлийн замаар булчинд агших шийдвэр өгсний улмаас хүн гараа аюултай газраас татан авч байна. Энэхүү гаднаас авсан цочролд хариулах хөдөлгөөнийг рефлекс гэнэ. 17 зууны 1 хагаст рефлексийн тухай анхны үзэл санааг Францын эрдэмтэн Р.Декарт дэвшүүлсэн юм.Үүнээс хойш 100 жилийн дараа “рефлекс” хэмээх нэр томъёо шинжлэх ухаанд сая орж ирсэн байдаг.Рефлекс нь өөрийн үүслээр төрөлхийн болон үүсмэл гэж хоёр байдаг. И.П.Павлов төрелхийн рефлексийг нөхцөлт биш, үүсмэл рефлексийг нөхцөлт рефлекс гэж нэрлэсэн байна. Нөхцөлт биш рефлекс нь амьтны хөгжлийн явцад удамшигдан хадгалагдаж дараачийн удамд нь автоматаар төлөвшигдсөн аливаа үйл хөдлөл хийх бэлэн нумтай үйлдэл юм. Хүн ба амьтны үйл амьдралын явцад шинээр бүрэлдэн тогтож гадаад дотоод цочроогчдын үйлдэлд хариу өгөх чадварыг нөхцөлт рефлекс гэнэ. Өөрөөр хэлбэл хүн ба амьтдад ийм чадвар төлөвшихөд зориудын тусгай нөхцлийг буй болгож тусгайлан сургаж дасгалжуулах дасган хэвшүүлэх системтэй үйл ажиллагааг хийсний үндсэн дээр энэхүү үүсмэл рефлекс бүрэлдэн тогтоно. Хүн өөрийнхөө гадаад, дотоод үйл ажиллагааг гаднаас ирж буй дохионы I, II системийн үндсэн дээр зөв зохицуулж байдаг. . Рефлекс
Сэтгэцийн үзэгдлийн үндэс нь рефлекс. Рефлекс гэдэг нь цочроолд хариу үйлдэл үзүүлж байгаа явдал.Бие махбодь нь өөрийн мэдрэхүйн эрхтэнд гаднаас үзүүлсэн цочроолд хариу үйлдэл үзүүлэх процессыг рефлекс гэнэ.. Мэдрэхүйн эрхтэнд цочроол өгөгдөхөд түүнээс хөөрөл үүсэн тархинд дамжих үе. Их тархины гадарт очсон мэдээлэл боловсрох үе. Энэхүү мэдээлэл хүний үйл ажиллагаа, хариу үйлдэл болон илрэх шат Рефлексийг нөхцөлт нөхцөлт бус гэж 2 ангилдаг.
Нөхцөлт бус рефлекс гэдэг нь нөхцөлт бус цочроогчийн үндсэн дээр явагдах рефлекс юм. Төрөлхийн, автомат, удамшигдсан шинжтэй бөгөөд ухамсаргүй хэлбэрээр явагддаг. Жишээ нь: уйлах, зогьсох, халуун юманд гараа хүрмэгц татаж авах г.м. Хүүхэд том болох тусам нөхцөлт бус рефлексийн үүрэг багасдаг. Адгуусан амьтны бүхий л үйл ажиллагаа гол төлөв нөхцөлт бус рефлексийн үндсэн дээр явагддаг. Хооллох, хамгаалах, бэлгийн, хөдөлгөөний гэх мэтээр ангилна. Нөхцөлт рефлекс. Хүний амьдрал үйл ажиллагааны явцад үүсэн бүрэлддэг рефлексын хэлбэр юм. Их тархины гадрын оролцоотойгоор явагдана. Нөхцөлт рефлексийг цочроогчийн шинжээр хөдөлгөөний, дотоод эрхтэний, мөн үйл ажиллагаанд нөлөөлөх байдлаар нь эерэг, сөрөг г.м-ээр ангилдаг. Анхдагч хоёрдогч, гуравдагч гэх мэтээр ангилна. Төрөлхийн рефлексийн үндсэн дээр бий болсон рефлексийг анхдагч, өмнө бий болсон нөхцөлт рефлексийн үндсэн дээр үүсч байгааг хоёрдогч гэнэ. Нөхцөлт ба нөхцөлт бус рефлексийн ялгаа: Нөхцөлт бус ямар ч цочроолын хариуд илэрдэг тархины гадрын оролцоогүй үүснэ бүх амьдралын туршид тогтвортой хадгалагдана
Нөхцөлт амьдралын явцад үүснэ удаан хугацаагаар батжуулахгүй бол устдаг төрөлхийн рефлекс дээр суурилж үүснэ бүрэлдэх үндэс нь их тархины гадаргуу юм. Амьтны сэтгэцийн өөрчлөлт Амьтдын зан байдал ба сэтгэцийн хөгжлийн үе шат
Зан байдал гэдэг нь организмыг гадаад орчинтой холбож байгаа зохион байгуулалттай үйл ажиллагаа юм. Мэдрэлийн тогтолцооны хөгжилт ба сэтгэцийн үйл ажиллагааны хөгжлийн түвшингээр амьтдын орчинтойгоо зохицон амьдрах чадварыг 3 хэсэгт хуваадаг.
Зөн билгийн зан байдал
Дадал
Ухаалаг зан байдал Зөн билэг нь зан байдлын хамгийн энгийн үйлдэл бөгөөд төрөлхийн автомат, удамшигдсан бэлэн байдал, зорилгын ухамсарлагдаагүй байдал юм. Механизм нь нөхцөлт бус рефлекс.
Амьтдын гадаад орчинтой зохицон амьдрах үндэс болсон төрөлх чадварыг зөн билэг гэнэ. Амьтдын зөн билэг нь удамшлаар дамжин хадгалагдаж байдаг. Ж: Торонд байрлуулсан минж нь амьдралын шинэ нөхцөл байдлыг ойлгохгүйгээр хуучин орчинд амьдарч байгаа мэтээр тэрхүү торонд амьдрах байраа барихыг оролддог. Мөн ахуйн шувууны өндгийг бөөрөнхий чулуугаар сольж тавихад удаан хугацаагаар дарж хэвтдэг. Дадал гэдэг нь дасгал ажиллагааны дүнд төлөвшиж байгаа зан үйлийн хэлбэр юм. Дадал нь олон дахин давтан хийсэн үйлдлийн дүнд амьтанд шинээр хуримтлагдаж байдаг. Амьтдын олон тооны дадал нь нарийн төвөгтэй замаар бий болдог учир төрөлхийн мэт санагдах нь цөөнгүй байдаг. Дадал нь сурах болоод бодгаль туршлагаар бий болж, автомат байдлаар явагдах үйлдэл юм. Механизм нь нөхцөлт рефлекс. Дадлыг адгуусны амьдралын жирийн нөхцөлд болон зориудын сургах үйл ажиллагааны үр дүнд төлөвшүүлдэг. Ухаалаг чанар- Эд юмсын хооронд холбоо тогтоох үндсэн дээр явагдах сэтгэхүйн үйлийн хамгийн жирийн хэлбэрийг амьтны зан үйлийн ухаалаг чанар гэнэ. Зан үйлийн ухаалаг чанар нь дээд зэргийн хөгжилтэй амьтанд төлөвшдөг /сармагчин, дельфин, нохой зэрэг/.
Жишээлбэл: сармагчны урд 2 мөч нь хүрэхгүй газар жимс өлгөж, тасалгаанд олон жижиг модон тавиур өрсөн. Гэтэл сармагчин тасалгаанд байсан тавиуруудыг дээр дээр нь давхарлан тавьж гарах гэсэн боловч тавиурууд нурна. Эцэст нь шийдвэр гаргаж, хамгийн доор том тавиур тавьж, түүн дээр дараалуулан жижиг тавиурыг тавих маягаар таазнаас дүүжилсэн жимсийг авч идсэн байна. Энэ үйлдэл нь сармагчинд сэтгэхүйн жирийн хэлбэр байгааг нотолж байна.
Дээд зэргийн хөгжилтэй амьтны зан үйлийн ухаалаг чанар нь хязгаарлагдмал бөгөөд бүдүүлэг болхи хэмжээнд байгаа чадвар юм. Ийм учраас дээд зэргийн хөгжилтэй амьтанд сэтгэхүйн эх үүсвэр байдаг бөгөөд энэхүү эх үүсвэр нь 3-4 орчим насны хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн түвшинд байгаа нь нотлогдсон байна. Амьтны зан үйлийн ухаалаг чанар нь хүний ухамсар үүсэхийн угтвар болсон юм Анхаарал тавьсан явдалд баярлалаа
Full transcript