Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Шарх , шархдагсдад үзүүлэх анхны тусламж

No description
by

Naran Nyambayar

on 25 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Шарх , шархдагсдад үзүүлэх анхны тусламж

Хүзүүний шархны боолт
Зорилго
Шархдсан хүнд анхны тусламжийг зөв үзүүлэх, боолт хийж сурах
Зорилтууд:
Шархны тухай ойлголт, ангилал, хэлбэрүүдийг ялгах
Шархтай хүнд үзүүлэх анхны тусламжийн зарчимтай танилцах
Боолтын тухай ойлголт, хэлбэр, боолт хийх ерөнхий зарчимтай танилцах
Ороох боолтын хэлбэрүүд, хийх арга зарчим, боолт хийж сурах
Толгой, нүд, хамар, цээж, хуруу, мөчний зөөлөн ба алчууран боолтууд
Анхаарал хандуулсанд баярлалаа
Шархны ангилал
Шархыг үүсгэсэн шинж байдлаар ангилна.
1. Шалбархай (Abrasion) - Өнгөц байх ба арьсны гүн давхрааг хамраагүй байна. Цус бага шүүрдэг, талбай томтой байж болно.
1. Шалбархай (Abrasion)
2. Зүсэгдсэн (Cut)
3. Хатгагдсан
4. Цавчигдсан
5. Хазагдсан
6. Няцарсан
7. Урагдсан
8. Галт зэвсгийн
9. Хавсарсан шарх



2. Зүсэгдсэн (Cut) - Хутга, мэс зэрэг иртэй зүйлээр үүсгэгдэнэ. Зах ирмэг нь тэгш, өнгөц болон гүн байж болно. Судас, мэдрэлийн ширхэгүүд гэмтэнэ.
3. Хатгагдсан: - Зүү, шөвөг, нарийн үзүүртэй зүйлээр үүсгэгдэнэ. Талбай бага боловч гүнзгий байна. Иймд биеийн аль нэг хөндий рүү нэвтэрсэн байх нь элбэг тул сайтар анхаарч, шалгах шаардлагатай.
4. Цавчигдсан: Сүх, сэлэм, мохоо хутгаар үүсгэгдэнэ, гадна ирмэг нь ихэнхдээ няцарсан, гүн байх нь их тул булчин, судас, шөрмөс, мэдрэлийн ширхэг гэмтсэн байдаг. Хэмжээ, талбай томтой байна.
5. Хазагдсан: Хүн. амьтны шүдээр үүсгэгдэнэ.Гүн, зөөлөн эдийн няцрал ихтэй,зах ирмэг нь тэгш бус байна. Шүдний ором гарсан, бохирлогдсон байна.
6. Няцарсан: Хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талбай том, зах ирмэг нь тэгш биш, урагдсан, зөөлөн эдийн гэмтэл ихтэй, цус хуралттай байна. Ихэнхдээ халдварлагдсан байна.
7. Урагдсан: Осол гэмтлийн үед үүсдэг. Талбай том, зөөлөн эдийн няцралтай, зах ирмэг нь тэгш бус байна.
8. Галт зэвсгийн: Бууны сум бусад тэсэрч дэлбэрэх зүйлсээр үүсгэгдэнэ. Гүнзгий, нэвтэрсэн байна. Дотор эрхтний гэмтэлтэй хавсрана.
9. Хавсарсан шарх: Ясны хугарал, мултрал, түлэгдэлт, хордлого зэрэг бусад гэмтэлтэй хавсарсан шархыг хэлнэ.
Боолт
Боолтын материалыг бэхлэх, тогтоох, солих ажилбарыг боолт гэнэ.
Боолтын бэхэлгээ нь хамгийн чухал бөгөөд олон аргаар хийдэг.
1. Наалдамхай тууз ашиглан тогтоох.
2. Цавуугаар тогтоох
3. Т хэлбэрийн туузан боолтууд
4. Гурвалжин алчуураар боолт хийх
5. Цуулбар боолтууд
6. Ороох буюу бинтэн боолт
7. Сунамхай торон боолт

Боолт хийхэд мөрдөх зарчмууд
Шархтай харьцаж буй боолтын материал цэвэр ариун байх ёстой
Боолтын материал нь хуурай хөвсгөр, сиймхий, нэхээстэй байх
Ороох боолтыг чанга бэхлэж цусан хангамжийг алдагдуулж болохгүй
Боолтын зангилаа, тогтоох үзүүрийг шархны эсрэг талд бэхэлнэ.
Ороох боолт хийх зарчим
Боолт нь тусламж үзүүлэгчийн цээжний түвшинд байвал тохиромжтой
Боолт хийх хэсгийг хөдөлгөөнгүй, физиологийн дундаж байрлалд байлгана.
Боолт хийх үед өвчтний царайг ажиглаж, өвдөх, эвгүй байдал үүсч байгаа эсэхийг хянана.
Мөчийг боохдоо доороос дээш нь, нарийн үзүүр талаас нь эхэлнэ.
Ороолтыг эхлэхдээ заавал тойруулан ороож бэхлэнэ.

Шарх, шархдагсдад үзүүлэх анхны тусламж
(Дисмургия, Bandages)
Боолт нь:
Шархыг гадаад орчноос тусгаарлан халдвар орохоос сэргийлнэ.
Цус, шүүрлийг өөртөө шингээж, шархны эдгэрэх нөхцлийг хангадаг.
Шархыг зөөлөн дарж цус тогтоох, цус алдалтаас сэргийлэх нөлөөтэй.
Гэмтсэн хэсэг хөдөлгөөнгүй болсноор өвдөлтийг намдаана.
Сэтгэл санаа, биед таатай нөхцлийг бүрдүүлнэ.
Боохдоо баруун гараар бинтийг задалж, зүүн гараар тэгшлэн тэнийлгэнэ.
Ороолтыг нэг чигт, зүүн гар талаас баруун тийш нь орооно.
Эхний ороолтын 1/2-1/3 ийг дараагийн ороолт дарж байх ёстой
Цусны урсгал саатахаас сэргийлнэ, ороолтыг хэт чанга хийж болохгүй.
Ороолтыг хөдлөж гулгахаас сэргийлж, хэт сул хийхгүй
Ороолт бүрд чанга, сул нь ижил байх ёстой
Боолтыг гулгаж хөдлөхөөс сэргийлж уг бинтээрээ бэхлэх ороолтыг хийдэг
Бэхэлгээ буюу зангилааг шархны эсрэг талд хийнэ.
Гурвалжин алчууран боолт
Гарыг алчуураар боох
Гурвалжин мөрөвч боолт

Хөлийн тавхайг алчуураар боох

Толгойг алчуураар боох
Цуулбар боолт
Эрүүний цуулбар боолт

Хамрын цуулбар боолт

Бүчтэй боолт

Өрөөсөн нүдний боолт

Хоёр нүдний боолт
Тохойн үений боолт


Тохойн үеийн гэмтэл өвчнөөс хамаарахгүйгээр холдуулж, ойртуулах боолт хийнэ. Бинтийн төгсгөлийн үзүүрийг гэмтсэн хэсгээс нилээд зайтай зангидаж төгсгөх хэрэгтэй. Боолт хийхдээ тохойг тэгш нугалан хэвийн байдалд оруулна.
Сарвууны боолт
Хурууны боолт
Бугуйн үеийг бинтийн үзүүрээр 2-3 ороогоод, хурууны гадна гадаргууг чиглүүлэн бинтээ ташуу явуулж хурууны үзүүр хүргээд, хурууны алган талын гадаргуугаас эхлэн, боолтын материалтай хурууг эгнүүлж, ороогоод цааш гарын ар гадаргуугаар бугуйн үед хүргэж, бугуйг ороож төгсөл хийнэ.
Өвдөгний үений боолт
Тавхайн боолт

Хуруунуудын үений ар талаар 2 давхар ороогоод, дараа нь түрүүчийн ороолтын дээд ирмэгийг дарсан наймын тоо маягийн ороолтуудыг хийж явсаар үзүүрийг шагайн үе дээр 2 давхар ороож төгсгөнө.
Эгэмний боолт
Толгой хүзүүний боолтууд
Гиппократын малгай
Хүзүүний боолт
Дух дагзыг тойруулан толгойг хоёр бүтэн ороогоод дагзнаас эхлэн чихний ар талаас бинтээ доошлуулж хүзүүг хэд хэд ороосоны дараа хүзүүний ар талаас дагзруу бинтийг ташуу явуулж түрүүчийн ороолттой огтлолцуулж дух дагзыг тойруулж толгойг хоёр бүтэн ороож үзүүрийг тэндээ бэхэлж боолтыг дуусгана.
Хүзүүний гэмтэл нь битүү ба ил байдалтай байхаас гадна хүзүүний нугалам нугас гэмсэн буюу гэмтээгүй байж болно. Хүзүүний хэсэгт залгиур, төвөнх ,бамбай булчирхай,мөгөөрсөн хоолой,мэдрэлийн судас байдаг тул гэмтэл авсан үед оношийг зөв тогтооход төвөгтэй байдаг ба анхны тусламжийг цаг алдалгүй зөв үзүүлсэн цагт л өвчтний амь насыг аврах болно. Хүзүүний гэмтлийг хатуулгатай зах маягийн хүзүүвч чиг хэрэглэнэ.Гэмтсэн мөч эрхтэнд чиг тавих үед огцом ширүүн хөдөлгөөн хийх нь хүзүүний гэмтэлтэй үед маш аюултай байдгийг анхаарах хэрэгтэй.
Хүзүүний бусад ба тодорхойгүй мэдрэлийн гэмтэл.
Хүзүүний түвшинд цусны судас гэмтэх.
Гүрээний артерийн гэмтэл.
Гүрээний артер.(ерөнхий, гадна, дотор).
Нугалмын артерийн гэмтэл.
Хүзүүний өнгөц артерийн гэмтэл.
Хүзүүний гүн артерийн гэмтэл.
Хүзүүний түвшинд олон цусны судас гэмтэх.
Хүзүүний түвшинд бусад цусны судас гэмтэх.
Хүзүүний түвшинд тодорхойгүй цусны судас гэмтэх.
Хүзүүний булчин ба шөрмөсийн гэмтэл.
Хүзүү бяцрах.
Төвөнх ба мөгөөрсөн хоолой бяцрах.
Хүзүүний бусад хэсэг бяцрах.
Хүзүүний тодорхойгүй хэсэг бяцрах.
Гэмтлийн улмаас хүзүү тайрагдах.
Хүзүүний бусад ба тодорхойгүй гэмтэл.
Хүзүүний олон гэмтэл.
Хүзүүний бусад тодорхой гэмтэл.
Хүзүүний гэмтэл, тодорхойгүй

Түлэгдэлт нь хүчтэй өвдөлт өгч байгаа үед өвчин намдаах эм, сандарч тэвдсэн үед тайвшруулах эм өгөж 33% спиртын уусмалаар арчиж ариун боолт хийнэ.
Том судасны цэгүүд дээр дарах
Цус алдаж байгаа газрын дээд талд байрлах( эгэмний доорх, гуяны, гүрээний, бугалганы,шууны) цэгүүд дээр ясанд тултал дарна. Ингэхэд цус алдалт багасдаг.
Full transcript