Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Дасан зохицол, Нөхөн төлжилт

No description
by

tseegii tseeegii

on 5 January 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Дасан зохицол, Нөхөн төлжилт

1. Тогтворгүй
- Хэвийн нөхцөлд тасралгүй хуваагдаж байдаг.
Үүнд: арьсны эпидермис, бүх эрхтэн тогтолцооны салст бүрхүүл г.м
2. Тогтвортой
- Зөвхөн гэмтсэн тохиолдолд нөхөн эргэх чадвартай эсүүд
Үүнд: элэг, бөөр, гөлгөр булчин
3. Байнгын
- Амьдралын эхэн үед хуваагдан үржээд хэвийн нөхцөлд хуваагдалд ордоггүй
Үүнд: тархины нейрон, хөндлөн судалт булчингийн эс
Нөхөн төлжилтийн ангилал
Нөхөн төлжих процесст нөлөөлөх ерөнхий
хүчин зүйл:
Нас хүйс, биеийн эсэргүүцэл, дархлааны системийн байдал
Амьдралын нөхцөл, хоол хүнсний тэжээллэг чанар
Бодисын солилцоо
Хүний биед байгаа эсүүд нөхөн сэргэх амьдралын мөчлөгөөр 3 хуваагдана.
Шархны эдгэрэл
Эхний 24 цагт- Зүсэгдсэн шархны ирмэгээр нейрофилүүд олширч, фибринт бүлэн рүү нүүдэллэнэ.
24-48 цагт: Шархны хоёр ирмэгээс хучуур эсүүд олширч, хоёр талаасаа уулзана
3дах хоног- Нейтрофилүүд цөөрч макрофагууд олширч, зүслэгийн завсарт мөхөлгөнцөрт эд үүсч эхэлнэ
Шархны 2догч анилт
Фибрин, фибронектинээр баялаг бүлэн шархны гадаргууд үүснэ
Үрэвслийн урвал өрнөнө
Гэмтсэн талбайг нөхөх, мөхөлгөнцөрт эд үүснэ
Шархны агшилт: Миофибробластуудын тусламжтай 6дах долоо хоногоос шархны агшилт явагдана.
Шархны эдгэрэл
5 дах хоногт: Шинээр судас үүсэх үйл явц идэвхжиж, мөхөлгөнцөрт эд шархны сувгийг дүүргэж эхэлнэ. Коллаген ширхгүүд ихэсч, шархны ирмэгүүдийг хөндлөн холбоно.
2 дахь долоо хоногт: Коллагений хуримтлал, фибробластын үржил үргэлжилсээр харин лейкоцитийн нэвчдэс, хаван судасны үүсэл эрс буурна.
Анхны сарын төгсгөлд: Сорвины бүрэлдэхүүнд үрэвслийн бус коллаген ширхгүүд оршиж, арьсны гадаргуу эпидермисээр хучигдана.
Холбогч эдийн төлжилт
Эдийн гэмтэл, үрэвсэл архагшсан
Цуллагын болон хучуур эсүүд хүнд гэмтсэн
Дэвсгэр эд болон тулгуур эд гэмтсэн
Үл хуваагдагч байнгын эсүүд гэмтэлд өртсөн бол сэргэх боломжгүй
Сэргээлт эхний 24цагийн дотор фибробластын нүүдэл идэвхижил, эндотелийн үржлээр эхэлнэ
3-5дах хоногт эдгэрлийн шинж бүхий мөхлөгт эд бүрэлдэнэ
Цусны эдийн нөхөн төлжилт
Эрүүл төлжилт: ясны шавиа чөмөгт явагдаж буй цусны эдийн төлжилт
Сэргээлтийн төлжилт: элэг, дэлүү, тунгалгийн булчирхайд явагдаж буй төлжилт
Эмгэг төлжилт: Лейкоз-Лейкеми

Нөхөн төлжилт
Шархны эдгэрэл
Эдүүдийн нөхөн төлжилт
Дасан зохицол, Нөхөн төлжилт
Хэсгийн хүчин зүйл:
Эмгэг процессын хэлбэр, хэмжээ, талбай
эсийн үржин хуваагдах чадвар
Эдүүдийн нөхөн төлжилт
1. Хучуур эдийн төлжилт: Төлжилт сайн явагддаг. Арьсны гүн гэмтэл байсан ч бүрэн эдгэрдэг.

2. Булчингийн эдийн нөхөн төлжилт:
-Гөлгөр булчингийн эд
-Хөндлөн судалт булчингийн эд-дагуул эсийн гиперплази
Үндсэн үе шатууд
1. Үрэвсэл
2. Мөхөлгөнцөрт эдийн хэлбэржилт
3. Эс завсрын бодисын хуримтлал
Шархны агшилт
Шархны эдгэрэл тодорхой заагтайгаар өрнөдөггүй
Шархын мөн чанар дээр үндэслэн АНХДАГЧ болон ХОЁРДОГЧ шархны анилт гэж ангилдаг
Дасан зохицол
Дасан зохицол гэж ...
Янз бүрийн нөлөөний улмаас эсүүд гомеостазын шинэ тэнцвэрт шилжих байдлаар өөрсдийн үйл ажиллагаа болон амьдрах чадвараа хадгалах үйл явцыг
дасан зохицол
гэнэ.
Дасан зохицлын хариу урвалын гол зорилго:
- Гомеостазаа хадгалах
- Амьдрах чадвараа хадгалах
- Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх
Дасан зохицлын ангилал
Физиологийн дасан зохицол
Эмгэгийн дасан зохицол буюу ээнэгшил
Ээнэгшил
Эд эрхтэн гэмтсэн тохиолдолд үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэгдсэн эрхтний өөрчлөлтөөр илэрдэг.
Сүйрлийн үе:
Хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд нөөц бололцоогоо бүрэн дайчлах
Ээнэгшлийн үе:
Эд эрхтэнд бүтцийн эвдрэл үүссэн ч ажилласаар байх үе
Цуцах үе:
Бие махбодын нөөц шавхагдаж, цаашид үргэлжлүүлэх боломжгүй болох
Дасан зохицлын хэлбэрүүд
Хатингаршил
Хэт томрол
Хэт үржил
Эдийн хувирал
Хатингаршил- Atrophy
Амьдралын явцад эс, эд эрхтэн хэмжээгээр жижгэрч үйл ажиллагаа нь багасахыг хатингаршил гэнэ.
Эсийн доторх субстанцууд цөөрөн эс хэмжээгээр багасахыг хатингаршил гэнэ.
Эсүүдийн тоонд өөрчлөлт гарахгүй, эд эрхтний хэмжээ жижгэрнэ.
Хатингаршсан эсүүдийн үйл буурах хэдий ч үхэхгүй харин дасан зохицлын хэлбэр юм.
Цусан хангамж, тэжээл буурснаас эд эрхтний хэмжээ жижгэрсэн.
Бодисын солилцооны идэвхи буурна.
Уургуудын задрал ихсэх
Хатингаршлын ангилал
Шалтгаанаар нь:
Физиологийн
Эмгэг
Тархалтаар нь:
Ерөнхий
Байршмал
Физиологийн хатингаршил
Ерөнхий- Даавар, төрөл бүрийн биологийн идэхит нэгдлүүдийн дутлаас үүснэ
Байршмал- Нярайн хүйн судас цөглөх, гол судас болон уушигныартерийг холбосон артерийн цорго битүүрэх
Эмгэг хатингаршил
Ерөнхий хатингаршил буюу тураал
- Хоол тэжээлийн дутагдал
- Хорт хавдрын тураал
- Төв мэдрэлийн тогтолцооны зарим эмгэг
- Зарим архаг үрэвсэлт өвчин: Сүрьеэ, ДОХ, цусан суулга г.м
Байршмал эмгэг хатингаршил
Хүний бие махбодын аль нэг эрхтэн, түүний хэсэгт хатингаршихийг
байршмал
гэнэ.
Шалтгаан:
1. Үйл ажиллагааны багаслаас үүсэх хатингаршил
2. Цус хомсролоос үүсэх хатингаршил
3. Дарагдлын улмаас үүсэх хатингаршил
4. Мэдрэлийн тэжээлгүйгээс үүсэх хатингаршил
5. Физик, химийн хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсэх хатингаршил
Хэт томрол-Hypertrophy
Ямар нэгэн эрхтнийг бүтээж буй эсүүдийн үйл ажиллагаа ихсэж, эзэлхүүн томорсноос эрхтэн хэмжээгээрээ томрохыг
хэт томрол
гэнэ.
Томорсон эсүүдийн бүтцийн уургууд ихсэж, эрхтэнцэрүүд олширсон байдаг.
Эсүүдэд тооны өөрчлөлт гарахгүй, харин чанарын өөрчлөлт гарна
Хэт томролын ангилал
Эмгэг жамаар нь:
1. Ажлын томрол( Үйл ажиллагааны ачааллаас үүснэ)
2. Дааврын нөлөөт томрол (Тусгай дааврын өдөөлтөөс үүснэ)
3. Орлон томрол
4. Корреляци хамааралт томрол
5. Нөхөн төлжилтийн томрол
Хэт үржил- Hyperplasia
Митозын чадвартай эсүүддасан зохицох хариу урвалын үед үржиж олширхыг
хэт үржил
гэнэ.
Ангилал:
1. Дааврын гиперплази- Жирэмслэлт эсвэл бэлгийн бойжилтын үед эм бэлгийн дааврын нөлөөгөөр сүүний булчирхай томрох үзэгдэл
2. Ээнэгшлийн гиперплази- Эдийн аль нэг хэсэг тасрах эсвэл гэмтэхэд ажиглагдана.
Эдийн хувирал- Metaplasia
Метаплази гэдэг нь боловсорч гүйцсэн эсийн төрөл өөр эсийн төрлөөр солигдох байдлаар явагддаг дасан кохицлын хариу урвалын хэлбэр юм.
Үр хөврөлийн нэг двхаргаас үүссэн эс нөгөө рүүгээ шилжиж буй эмгэг процессыг метаплази гэнэ.
Хучуур эд, холбогч эд г.м
Харин мэдрэлийн эс булчингийн эс болно гэж үгүй.
Full transcript