Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Бэлгийн боловсрол ба өсвөр үе, зөв олгох арга зам

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Бэлгийн боловсрол ба өсвөр үе, зөв олгох арга зам

Бэлгийн боловсрол ба өсвөр үе, зөв олгох арга зам
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ангиллаар 10-19 насныхныг Өсвөр насныхан гэж үздэг.
1994 онд Кайр хотноо хуралдсан Дэлхийн дээд хэмжээний “Хүн ам ба хөгжил” Бага хурал ойрын ирээдүйд эцэг, эх болох өсвөр үеийнхний эрүүл мэндэд онцгой анхаарахыг чухалчилсан юм.
Өсвөр үеийнхэн нь эрчимтэй өсч хөгжиж буй шатандаа байгаа, бусад насны бүлгийнхнээс харьцангуй эрүүл бүлгийн хүмүүс юм.


Өсвөр насныхны онцлог:
• Эрчимтэй өсч, биеийн хөгжил гүйцнэ.
• Бэлгийн булчирхайн үйл ажиллагаа идэвхижиж, бэлгийн бойжилт явагдаж улмаар нөхөн үржихүйн чадвартай болно.
• Аливаа зүйлийг илүү гүн гүнзгий мэдэрч, илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй болдог. Тэдний сэтгэл санааны байдал богино хугацаанд өөрчлөгдөж, баяр баясгалантай, эсвэл уйтгар гунигтай байх нь элбэг байдаг.
• Биеийн галбир, гадаад үзэмж, нүүр царайны хэлбэр, нүд хөмсөг, сэвх гээд бүгд л маш чухал болно. Тэд бусдын анхаарлын төвд байхыг хүснэ.
• Эцэг, эхтэйгээ харилцах харилцаанд онцгой өөрчлөлтүүд гарна. Эцэг эх нь тэднийг бага насны хүүхэд адил үзэх нь тэдэнд таалагдахгүй. Өсвөр үеийнхэн өөрсдийгөө адилхан том хүн болж гэж хүлээн зөвшөөрүүлэхийг хүснэ.
• Аливаа асуудалд өөрийн гэсэн үзэл бодол, хандлага бий болж, зөв буруу ч гэсэн өөрөө шийдвэр гаргахыг эрмэлзэнэ. Тэд бие даасан байдлыг хүсэж, томчуултай зөрчилдөх болно.
• Энэ насанд найз нөхөд их чухал болдог. Илүү удаан нөхөрлөх болж хэрэв найз нь итгэл алдах юмуу, нөхөрлөхөө болиход их эмзэглэдэг. Тодорхой найз нөхөдийн дунд үнэлэгдэж, тэдэнтэй адил хувцаслаж, ижил зүйл хийхийг эрмэлзэх болно.
• Хэн нэгнийг шохоорхон, хайрын шүлэг бичин, хэн нэгэнд таалагдахыг эрмэлзэнэ. Зарим нь хайр дурлалтай учирна.
• Ямар ч зүйлийг өөрөө биеэр хийж үзэхийг хүсэж, зарим нь сайн зүйлийг хийж бүтээж, зарим нь тамхи татаж, архи ууж, бэлгийн хавьталд орох нь бий.
• Олон хүчин зүйлээс шалтгаалан буруу шийдвэр гаргах, үе тэнгийнхний дарамт шахалтанд орох зэргээс эрсдэлд орох нь цөөнгүй.

Үндэсний Статистикийн Газрын 1999 оны мэдээгээр Монгол Улсын хүн амын 46.6%нь 19-өөс доош насны хүүхэд залуучууд бөгөөд 581186 буюу нийт хүн амын 24.1% нь 10-19 насны өсвөр үеийнхэн байна
Монголын өсвөр үеийнхний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд:

Өсвөр үеийнхэн эрүүл мэнд ялангуяа бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг муутай, тэд энэ талаар үнэн зөв мэдээлэл авах боломж хазгаарлагдмал байна.
Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн амьдралын талаарх мэдлэгийн түвшинг тогтооход 87 хувь нь хангалтгүй байсан ба тэд энэ чиглэлийн мэдээллийг найз нөхөд, телевиз, сонин зэргээс авдаг байна. Ерөнхий боловсролын сургуулийн албан ёсны хичээлийн агуулга, хөтөлбөрт эрүүл мэндийн , түүний дотор нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловрол олгох асуудал тусгагдсан боловч, хичээл заах багш бэлтгэгдээгүй, сургалтын гарын авлага, материал хүрэлцээгүй зэрэг шалтгаанаар зарим сургуульд уг хичээл ордоггүй, сургалтын цаг цөөн байгаа юм. НҮБ-ын Хүн Амын Сан, Монгол Улсын Засгийн Газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд” төслийн хүрээнд “Үерхэл” сонин хэвлэгдэх болж, радио, телевизээр өсвөр үеийнхэнд зориулсан нэвтрүүлэг явагдаж байгаа боловч, хүртээмж муутай байсаар байна.

Өсвөр үеийнхний дунд бэлгийн замын халдвар ихсэх хандлагатай байна.
Үндэсний Статистикийн газрын мэдээнээс харахад жилд 7000-8000 хүн бэлгийн замаар халдварладаг өвчнөөр өвчилсөн ба тэдний 48-52% нь 25 хүртэлх насны залуучууд байна. БЗХӨ-ний тархалт залуучуудын дунд нэмэгдэх хандлагатай байна.

судалгаанаас үзэхэд
Архи анх хэрэглэх нас залуужиж, залуучуудын дунд архины хэрэглээ өндөр байна.
Архидалтад хийсэн судалгаагаар одоо 20 хүртэлх насны өсвөр үеийнхний 70.5%, 16 хүртэлх насныхны 54.7% нь архи хэрэглэж эхэлсэн байжээ.


Өсвөр насныхны дунд амиа хорлох оролдлого өндөр байсаар байна.
Гэр бүл, нийгмийн олон шалтгаанаас өсвөр үеийнхэн сэтгэл санааны дарамтанд орох нь улам ихсэх хандлагатай байна. Тэд ганцаардал, гэр бүлийнхний дарамт, бүтэлгүй хайр дурлал зэрэг шалтгаанаас амиа хорлох, хорлох оролдлого хийж хордох нь нэмэгдэж байна.


Охидын жирэмслэлт ихсэж байна.
Сүүлийн 20 жилд 20-34 насны эмэгтэйчүүдийн төрөлт буурсан байхад өсвөр насны охидын төрөлт сүүлийн 10 жилд өссөн байна. 1998 оны байдлаар 15-19 насны эмэгтэйчүүдийн 9 орчим хувь нь хүүхэд төрүүлж байгаа ба энэ үзүүлэлт хөдөөд хотынхоос хоёр дахин их байна.
1996, 1997, 1998 онуудад дундажаар эхийн эндэгдлийн түвшин 100000 төрөлтөд нийт 161 тохиолдол байсан бөгөөд үүний 8.3% нь 15-19 насны өсвөр насны охид байсан ба 20-29 насны бүлгийнхнээс хоёр дахин их байжээ. Тэдгээрийн ихэнх нь буюу 81% нь хөдөө орон нутагт эндсэн байна.

Өсвөр насныханд тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үгүйлэгдэж байна.
2000 онд хийсэн Монголын Өсвөр үеийнхний хэрэгцээг судалсан судалгааны тайланд дурьдснаар судалгаанд хамрагсдын 61.6% нь эрүүл мэндийн үйлчилгээг хүртэхэд бэрхшээлтэй, 20.3% нь энэ талын үйлчилгээ шаардлага хангадаггүй гэжээ. Өсвөр насныхны дунд шүд, залгиур хоолой, хоол боловсруулах зэрэг эрхтэн тогтолцооны өвчин эмгэг зонхилон тохиолддог боловч эдгээр шалтгаанаар өрхийн болон бусад эмнэлгээс тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг, харин жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин зэрэг шалтгаанаар өөрийн нууцыг хадгалан үйлчлүүлэх бололцоо хязгаарлагдмал байна. Өсвөр үеийнхэнд сэтгэл санааны хямрал, хайр дурлал зэрэг асуудлаар зөвлөгөө өгдөг, тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага байхгүй байна.
• Өсвөр үеийнхэн маш хурдацтай өөрчлөгдөж буй ертөнцөд өсч бойжиж байна. Манай өсвөр үеийнхэнд гэр бүлийн амьдрал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоонд зарим талын сөрөг нөлөө бүхий улс төр, эдийн засаг, нийгмийн хүчтэй өөрчлөлтийг даван туулах бэрхшээл учирч байна.
• Архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт ихсэж байгаа нь хүүхэд, өсвөр үеийнхний тав тухтай амьдрахад таагүй нөлөөлж байна гэж НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Газраас гаргасан баримт бичигт дурьдсан байна. 1998 оны статистикийн мэдээгээр Монголын нийт хүүхдийн 26% нь ганц бие эцэг, эхийнхээ аль нэгтэй амьдарч байна гэсэн бол Улаанбатар хотын 660 хүүхдийн дунд 1999 онд хийсэн түүвэр судалгаагаар 43% нь эцэг эхийн хүчирхийлэлд байдаг гэжээ. Мөн ийм тооны хүүхдүүд хангалттай хоол унд, гутал хувцасгүйгээс хичээл сургуульдаа тогтмол явж чаддаггүй, эцэг эх нь зөнд нь орхисон хүүхдүүд олон байгаа нь тэд ядуусын давхаргад хамрагдах болсныг нотолж байна гэж МУИС-ын Хүн ам зүйн сургалт, судалгааны төвийн судалгааны тайланд дурьджээ.
• Хот хөдөө болон хүн амын амьдралын түвшингийн эрс ялгаатай байдал нь өсвөр үеийнхний боловсрол эзэмших, мэдээлэл олж авах, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээгээр хангагдахад ялгавартай байдлыг бий болгож байна.
• Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нэрийн дор Шар сонингууд болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хүчирхийлэл, аллагыг үзүүлж, хэт замбараагүй бэлгийн амьдралыг сурталчилах болсон нь өсвөр үеийнхний зан үйл, амьдралын сонголтонд сөрөг нөлөө үзүүлж байна.


өсвөр үеийнхэнд зөвөлгөө өгөх итгэлтэй утас 312151
Утсанд голчлон хандсан асуултууд:
• Бэлгийн замын халдварт өвчнүүд болон ХДХВ/ДОХ-ын талаар ойлголт мэдээлэл авах, өөрт нь ямар нэг таагүй зовиур байгаа тухай, хаана хандаж хэрхэн эмчлүүлж болох зэрэг олон чиглэлээр асууж мэдээлэл авдаг.
• Жирэмслэлт, үр хөндөлттэй холбоотой асуултууд. Жирэмсэн эсэхээ яаж мэдэх, ямар шинж тэмдэг илэрдэг, жирэмслэлттэй холбоотой өсвөр үеийнхний дунд байдаг янз бүрийн ойлголтуудын талаар үнэнийг мэдэхийг хүссэн гэх мэт олон асуудлаар хандаж болно.
• Мөн үр хөндөлттэй холбоотой асуултуудад үр хөндөлтииг хаана, яаж хийдэг, ямар төлбөртэй, хийлгэсэн нөхцөлд ямар сөрөг үр дагавар гарч болох , насанд хүрээгүй хүнд хийхийг зөвшөөрдөг эсэх гэх мэт ойлголт мэдээлэл авах гэсэн асуултууд.
• Бэлгийн зан үйлтэй холбоотой асуулт. Хэдэн насанд бэлгийн харьцаанд орох нь зохимжтой эсэх талаар, бэлгийн харьцаанд орохгүй удвал биед муу нөлөөтэй эсэх талаар.

Жилд өсвөр насны хоёр мянга орчим охид үр хөндүүлж байна
2013 оны 4 сарын 10
Манай улсын хүн амын 51.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг билээ. Тэдний 17.4 хувийг өсвөр насны охид эзэлдэг аж. Харин нийт өсвөр насны охидын 48.9 хувь нь 10-19 насны охид эзэлж байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 69853 мянга орчим эмэгтэйчүүд төрсөн байна. Тэдний 3.8-4 хувь нь буюу 2699 нь 15-19 насны өсвөр насны охид байгаа юм. Өсвөр насны охид жирэмсэлж, улмаар хүүхэд төрүүлснээр гарах сөрөг үр дагавар их байгаа юм. Тухайлбал, өсвөр насандаа төрсөн охидын дийлэнх нь сургууль завсардаж, боловсролгүй хоцорч байна.

Боловсролгүй байна гэдэг ажилд ороход хүндрэл тулгарахын дохио. Хүүхэд төрүүлсэн өсвөр насны охидын 95 хувь нь ажилгүй гэсэн судалгааны дүн байна. Нөгөө талаар, ажилд орлоо ч зөөгч, бармэн, худалдагч зэрэг үнэлэмж багатай албан бус хөдөлмөр эрхэлж байгаа юм. Үүнээс гадна өсвөр насны охид нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэггүйгээсээ болоод хүсээгүй жирэмслэлтэд өртөж, үр хөндүүлэх байдал нэмэгдсэн байна. Жилд 5000 орчим өсвөр насны охид жирэмсэлсний тал нь буюу 2000 орчим нь үр хөндүүлж, үлдсэн нь хүүхдээ төрүүлдэг гэсэн хамгийн сүүлийн үеийн судалгааны дүн гарчээ.

Өсвөр насны хүүхдийн бэлгийн боловсролд эцэг, эхчүүдийн оролцоо чухал
Нийгмийн амьдралын өөрчлөлт, хувьсалд хамгийн хялбар өртдөг өсвөр насныхныг зөв төлөвшүүлж, амьдралд бэлтгэх нь эцэг, эхчүүдийн үүрэг билээ. Энэ бол хэн нэгэнд даатган орхих юмуу маргааш гэж хойшлуулалшгүй чухал асуудал болсон байна. Хүүхэдтэйгээ бэлгийн амьдралын талаар ярилцах нь эцэг, эхийн хийх ёстой амаргүй зүйлийн нэг байдаг. Иймд дараах зөвлөмж, санамжууд танд туслана.


Эцэг, эхийн гаргадаг нийтлэг алдаа нь:
• Аав нар нээлттэй ярилцахаас илүү цааргалдаг.
• Аав нар ярилцлагадаа дотно харилцааны асуудлыг хөнддөггүй.
• Ээжүүд охинтойгоо л ярилцдаг.
• Багш нар нь хэлж өгнө гэж боддог учир ярилцдаггүй.
• Ярилцлагаа шүүмжлэл, маргаан болгон хувиргадаг.
• Ичиж зовж буйгаа ярилцах үедээ харуулдаг.

Хүүхдүүдийн хандлага

Бага насны хүүхдүүд эцэг, эхийнхээ яриаг сонирхон сонсдог бол өсвөр насныхан тийм ч дуртай байдаггүй.

• Тэд мэддэг зүйлийг нь ярьж байна гэж боддог.
• Ичиж зовсон хүүхэд дахин ярилцахыг хүсэхгүй.
• Эцэг, эх нь санаачлахгүй бол хүүхэд хэзээ ч эхэлж асуудаггүй.


ХЭРХЭН ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАРИЛЦАХ ВЭ?

Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, мэдлэг олгож чаддаг гэр бүлийн онцлог нь:

• Хүүхдийнхээ яриаг сайн сонсдог.
• Хүүхдийнхээ асуултад үнэн зөв хариулт өгдөг.
• Хүүхэд нь айдасгүйгээр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг.
• Эцэг, эхийнхээ дэмжлэгт хүүхэд нь итгэлтэй байдаг.


Ярилцлагадаа сайн бэлд

• Мэдэхийг хүсдэг асуудлаар нь аль болох их зүйлийг мэдэж ав.
• Насанд нь тохирсон ном, өгүүллэг зэрэг үзүүлэх мэдээлэлтэй бай.
• Бэлгийн амьдралын асуудлыг байнга ярилцдаг сэдэв болго.
• Хүүхэд асуухгүй байж мэдэх учраас төлөвлөж, санаачил.
• Нөхөрсөг, дотно яриа өрнүүлэхийг хичээ. Хүүхдийнхээ бодол, сэтгэгдлийг асуу.


Ярилцлагаа эхлэхэд анхаарах зүйлс
• Гэр орныхоо ажлыг хийж байхдаа тохиолдлын мэт ярилцахад хялбар байдаг.
• Хүүхдийнхээ нүүр рүү нь харж илэн далангүй байхыг хичээ. Эвгүйрхэж ичих нь “хориотой зүйл” гэсэн ойлголт төрүүлнэ.
• Орчин тойрныхоо жишээг ашигла. Телевизийн кино, танилдаа тохиолдсон зүйлээс эхэлж “Чамд ийм зүйл тохиолдвол яах вэ?” зэргээр асууж яриагаа өрнүүл.
• Туршлагаасаа хуваалцахыг хичээ. Эвгүй биш бол өөрт тохиолдсон зүйлээ ярьж өг.
• Эрхэмлэж явдаг зүйлсээ тайлбарлаж өг. Өсвөр насныхан эцэг, эхийнхээ итгэл үнэмшил, эрхэмлэдэг зүйлийг мэдэхийг хүсдэг.

Ярилцлагаа тасалдуулахаас зайлсхий
Дараах зүйлс ярилцлагыг тань тасалдуулж эсвэл маргаан болгон хувиргадагийг анхаар.
• Өөртэйгөө адил итгэл үнэмшил, эрхэмлэдэг зүйлтэй байхыг бүү шаард.
• Санал бодлыг нь буруутгаж бүү марга.
• Битгий шүүмжил, бүү уурлаж бухимд.
• Яриаг нь бүү тасал, анхааралтай сонс.
• Зөвлөгөө өгөх бол шалтгаанаа эхлээд тайлбарлаж өг.
• “Жирэмсэн болбол гэртээ битгий ирээрэй” зэргээр сүрдүүлэхээс зайлсхий.
• Хүүхэд эхэлж асуувал “асуудал”-д оржээ гэж бүү таамагла. Сүржин хариулт дахин хэзээ ч ярилцахгүй болгоно.
Эвгүй байдалд орохоос зайлсхий

Ичиж зовох нь ярилцлагыг тасалдуулах учраас дараах зүйлсд анхаар:

• Ичиж байвал түүнийгээ хэлж инээдэм наргиа үүсгэ. Бэлгийн амьдралын асуудлаар ярилцахын хэцүүг тайлбарлавал байдал аяндаа зөөлөрнө.
• Өөрийнхөө амьдралын талаар ярих эвгүй санагдвал үнэнээ хэл. Хүн бүрт нууц байдгийг ойлгуул.
• Ярилцахад хэцүү асуудал бол холбогдох ном, өгүүллэг, видео киног ашигла.
• Хариултыг мэдэхгүй тохиолдолд санаа зоволтгүй үнэнээ хэл. Хамтдаа хариултыг хайх нь бүр ч тохиромжтой.

Ярилцахад хэцүү байх үед

Бэлгийн амьдралын талаар ярилцах заримдаа хэцүү, эцэг, эх нь ичиж зовоод эсвэл хүүхэд сонсох хүсэлгүй байдаг. Ийм тохиолдолд яах вэ?

• Ярилцахыг байнга оролдож бай. Төрөл бүрийн арга хэрэглээд үз.
• Сургуульд нь заагдсан хичээлийн талаар олж мэд. Шинэ сэдэв сонирхлыг нь татаж чадна.
• Насанд нь тохирсон ном, санамж, видео материалыг олж унших газар нь тавь.
• Хүүхэд ярилцах хүсэлтэй ч эцэг, эхээсээ эвгүйрхээд байж мэднэ. Найз нөхөд, хамаатан садны хүнээсээ ярилцаж өгөхийг хүс.


ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулах
найз нөхдийн хүрээнд нь сургалт явуулах
эцэг эхээр дамжуулан олгох
бэлгийн буруу үйлдэлтэй бичлэүүдийг кодлох.
Full transcript