Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Сэтгэл судлалын шинжлэх ухааны онол урсгалууд

No description
by

ochkhuu enkhbat

on 20 June 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Сэтгэл судлалын шинжлэх ухааны онол урсгалууд

62
ECG
bpm
Thank You!
Хичээлийн зорилго:
Сэтгэл судлалын шинжлэх ухааны онол урсгалуудын түүх, болон бусад урсгалаасаа ялгарах онцлогуудын талаарх онол практикийн мэдлэг олгох.
Хичээлийг боловсруулах асуудал:
1. Психоанализ буюу сэтгэц задлагийн онол
2. Когнитив ба хүмүүнлэгийн онол, үндсэн үзэл баримтл

Хүмүүс эцэс төгсгөлгүй зөрчилд оршиж байдаг бөгөөд зөрчлийн эх сурвалж нь бэлгийн болон түрэмгийллийн хүсэл, хөөрөлтэй холбоотой байдаг гэж үзсэн юм. Хүний сэтгэцийг мөсөн уултай зүйрлэн далай түвшинээс дээш өчүүхэн төдий цухуйх оргил нь ухамсар, үлдсэн хэсэгнь нь ухамсарт бус хэсэг юм хэмээн үзсэн байдаг бөгөөд ухамсарт бус үйл хүний зан үйлийг зохицуулахад нэн чухал үүрэгтэй юм гэдгийг онцлон тэмдэглэж байв
“Психоанализ” гэсэн нэр томъёо нь бие хүний сэтгэцийн янз бүрийн хэсгүүдийн хоорондын тасралтгүй зөрчлийг илтгэж байдаг ажээ. Харин сэтгэц задлан шинжлэлийн онол нь мөн чанарынхаа хувьд психодинамик чиг хандлагын жишээ болж байдаг. Учир нь зөн билэг, сэдэл, дур хүслэн зэрэг нь хүний зан үйлийг зохицуулахад зонхилох үүрэг гүйцэтгэхийн төлөө өөр хоорондоо байнга өрсөлдөн тэмцэлдэж байдаг ба эдгээрийн хоорондын нарийн төвөгтэй харилцан үйлчлэл нэн чухал юм гэж сэтгэц задлан шинжлэлийн онолд үздэг. Динамик хөдөлгөөн, өөрчлөлт гэсэн ухагдахуун бие хүний хувьд авч үзэхдээ хүний зан үйлнь тохиолдлын буюу чөлөөт зүйл гэж үзхээсээ илүү шалтгаант холбоотой юм гэж үздэг
Психоанализ чиг хандлагынхаа чухамхүү сэтгэцийн ухамсарт бус үйлүүд нь хүний зан үйлийг зохицуулахад шийдвэрлэх үүрэгтэй оролцдог гэсэн үзлийг баримталдаг байна. Фрейдийн онолтой танилцахгүйгээр хүний хөгжил, мөн чанарын талаарх орчин үеийн үзэл баримтлалуудад үнэлгээ дүгнэлт өгөх боломжгүй юм. 20 зууны үеийн сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжилд төдийгүй барууны орнуудын соёл иргэншилд Фрейд гүнзгий нөлөө үзүүлсэн. Энэ нь түүний дэвшүүлсэн тавьсан гойд сонин онолын үнэ цэнэ гэж хэлж болно. Хүний мөн чанарын талаарх түүний үзэл баримтлал нь тухайн үеийн төсөөлөлд мэдэгдэхүйц цохилт өгсөн байна.
Ухамсарын түвшин
Энэ загвар ёсоор бол сэтгэцийн амьдралыг ухамсар, ухамсарын өмнөх ба ухамсарт бус гэсэн гурван түвшинд хуваадаг байв. Эдгээрийг нэгдэлд нь авч үзэхийн зэрэгцэээ Фрейд энэхүү “сэтгэцийн зургийг” санаа бодол, уран дүрслэл мэтийн сэтгэцийн үзэгдлүүдийн ухамсарлагдах түвшинг илэрхийлэн харуулахад ашиглаж байжээ.

Ухамсрын түвшин.
Тухайн үед хүнд ухамсарлагдаж буй сэрэл, сэтгэгдлээр тодорхойлогдоно. Санаа бодол, хүртэхүй, мэдрэмж ой зэрэг сэтгэцийн амьдралын өчүүхэн төдий хэсэгнь ухамсрын хүрээнд оршдог гэж Фрейд үзэж байв.

Ухамсрын өмнө түвшин.
Тухайн үед хүнд ухамсарлагдаагүй байгаа хэдий ч аяндаа ялигүй чармайсны ачаар ухамсарт орж ирж болох бүх туршлагыг багтаадаг. Жишээ нь та өнгөрсөн бямба гаригт юу хийснээ, амьдарч байсан нутаг орноо, өөрийн дуртай номнуудаа, өчигдөр найздаа хэлж байсан зүйлээ хялбархан санаж чадах билүү.

Ухамсар бус түвшин.
Хүний оюун ухааны хамгийн гүнзгий, хамгийн чухал хэсэг нь ухамсарт бус түвшин буюу үл ухамсарлагдахуй юм. Энгийн бартаг, зөн билэгт түлхэц хөөрөл энд багтана. Жишээ нь: хүүхэд ахуй цагийн сэтгэлийн шарх, хүн өөрөө ч мэдэхгүй байгаа бэлгийн дур хүслэн зэрэг юм. Фрейдийнхээр бол иймэрхүү ухамсарлагдахгүй байгаа зүйлүүдээс бид өдөр тутмын ажиллагаа багагүй шалтгаалдаг байна.

Өнгөрсөн зуунд зонхилж байсан хүн бол ухаантай, зан үйлээ ухамсарлах чадвартай юмгэж үзэж байсан үзлийн эсрэг Зигмунд Фрейд \1856-1939\ тэс өөр онолыг дэвшүүлэн тавьжээ. Тэрээр өөрийнхөө шинжлэх ухааны практикийн үлй ажиллагааг сэтгэц заслын үр дүнд задлан шинжлэл хийж, нэгтгэн дүгнэхээс эхэлж хожимнь тэр бүх туршлага дээрээ тулгуурлан сэтгэл судлалын шинэ онолыг бий болгосон хүн юм.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны онол урсгалууд
Full transcript