Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Untitled Prezi

No description
by

Bubara Bldbtr

on 29 May 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Untitled Prezi

Нүүрстөрөгчдийн хий Хэрэглээ МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Физик шинж чанар Шингэрүүлсэн шатдаг хий нь олон улсад LPG гэсэн нэр бүхий тэмдэглэгээтэй. Бидний мэдэх нь “Дашваанжил”, “Горгаз” , ''Юнигаз'' гэх мэт компаниудын нийлүүлж буй баллонтой хий юм. Одоогоор манай улс энэ бүтээгдэхүүнийг Орос, Хятад улсаас 100 хувь импортоор авч байгаа. Манай улсад хамгийн ихээр тулгамдаад буй агаарын бохирдлыг бууруулахад экологийн цэвэр түлш хэмээгддэг шингэрүүлсэн шатдаг хий багагүй ашиг тустай юм. Энэ төрлийн хийн хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж, хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ болж, ажил үйлчилгээний төрөл, цар хүрээ нэмэгдэж байгаа нь энэ зах зээлийг Монголд хөгжүүлэх боломжийг харуулж байгаа хэрэг юм. Олон улс, тэр дундаа Азийн орнуудын эдийн засгийн өсөлтийг даган шингэрүүлсэн шатдаг хийн эрэлт хэрэгцээ үлэмж нэмэгдэх хандлагатай байна. 2025 он гэхэд зөвхөн Хятад, Энэтхэг улсын эрэлт найм дахин өсөх гэнэ.
Ангилалтын код 75.160.30
Шингэрлсэн нефтийн хий - Ахуйн хэрэглээний түлш - Техникийн шаардлага
Liquefied petroleum gases – Fuel for domestic use - Specifications
MNS 5083 : 2001
Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор батлав.
Энэ стандартыг 2001 оны 11 дүгээр сарын 25 -ний өдрөөс эхлэн мөрдөнө.
Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.
1. Хамрах хрээ
Энэ стандартаар ахуйн болон үйлдвэрлэлийн түлшний зориулалтын шингэрлсэн нефтийн хий (ШНХ)-н техникийн шаардлагыг тогтооно.
2. Техникийн шаардлага
ШНХ-г хийг энэ стандарт болон зохих журмын дагуу баталсан технологийн баримт бичгийн дагуу үйлдвэрлэнэ.
2.1. Марк
үндсэн бүрдүүлэгчдийн агуулгаас хамааруулан ШНХ-н марк ISO 8216-0, ISO 8216-3 стандартуудад заасантай тохирч байна.
2.2. Үзүүлэлтүүд
Чөлөөт усны агууламж байж болохгүй Химийн нэршил: Шингэрүүлсэн хийн түлш L.P.G. (LIQUIFIED PETROLEUM GAS)
Томъёо: С3Н8/С3Н6/С4Н10/C4H8
Бусад нэршил: Савласан хий, шахсан нефтийн хий, шингэрүүлсэн хийн байдалтай нүүрсустөрөгчид, шингэрүүлсэн нефть хий, нүүрсустөрөгчдийн хий Хордлогын шинж, анхны тусламж Тохиолдох аюул ГАЛЫН БА ТЭСРЭХ АЮУЛ (FIRE OR EXPLOSION)

* Шатамхай бодис
* Халаах болон оч, дөлөөр амархан шатаж эхлэнэ.
* Уур нь агаартай тэсрэмтгий хольцыг үүсгэнэ.
* Шингэрүүлсэн хийн уур нь агаараас хүнд тул доош сууж, цэвэр бохир усны шугам хоолой, хонгил зэрэг нам дор газарт хуримтлагдана.
* Шингэрүүлсэн хийн уур нь шаталтыг өдөөж дахин хүчтэй шатах аюултай.
* Шингэрүүлсэн хийг хадгалж буй савыг халаах тохиолдолд тэсрэх аюултай.
* Эвдэрсэн нөөцийн савнууд нь дэлбэрэх аюултай.
ЭРҮҮЛ МЭНД (HEALTH)

* Анхааралгүй ажилласны улмаас шингэрүүлсэн хийн уураар амьсгалсан тохиолдолд толгой эргэх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.
* Шингэрүүлсэн хийн агууламж өндөр байхад амьсгалсан үед зарим нэг цочролууд мэдрэгдэнэ.
* Хий ба шингэрүүлсэн хий нь гал түймрийн болон гүнзгий хордлогонд оруулах аюултай.
* Шингэрүүлсэн хийн галын дөл нь хорт хий ялгаруулна. НИЙГМИЙН ХАМГААЛАЛ (PUBLIC SAFETY)

* Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.
* Бодис асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн багадаа 50 - аас 100 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.
* Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс гаргах.
* Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.
* Хий нь агаараас хүнд учир доош сууж, цэвэр бохир усны шугам хоолой, хонгил зэрэг нам дор газарт хуримтлагдана.

ХАМГААЛАХ ХУВЦАС (PROTECTIVE CLOTHING)

* Өөртөө амьсгалын аппарат бүхий эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.
* Үйлдвэрлэгчээс дагалдуулж өгсөн хор аюулын лавлах мэдээлэл дээр заасан химийн хамгаалалтын хувцасыг өмс. Гэвч энэ нь галын аюулын үед бүрэн хамгаалалт болохгүй байж болно.
* Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх бөгөөд хангалттай бус. Монгол улс дахь шингэрүүлсэн хий Шингэрүүлсэн шатдаг хийг төмөрлөгийн үйлдвэр, зам засвар, аялал жуулчлал, барилгын салбар, эм, гэрэл чимэглэлийн үйлдвэрүүдэд болон айл өрх, зоогийн газар, бар, ресторанд өргөнөөр ашиглаж байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор автотээврийн хэрэгсэлд шингэрүүлсэн шатдаг хийг ашиглаж эхлээд байна.
Хийн хэрэглэгчийн тоо 19 аймагт 25000, УБ хотод 10000 гаруй байгаа нь 2000 онтой харьцуулахад 18 дахин өссөн. 2012 оны байдлаар 35000 орчим байнгын хэрэглэгчдэд үйлчилж байна.Аймгуудын шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээний нэгдсэн судалгаанаас үзэхэд Дундговь, Хэнтий, Дорноговь, Төв, Баянхонгор, Булган, Орхон, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор, Увс, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад шингэрүүлсэн шатдаг хийг үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйн хэрэглээнд өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд баллонт хийг түгээх замаар орон нутгийнхаа хэрэгцээг хангаж байна. 1999-2007 онуудад шингэрүүлсэн шатдаг хийг ОХУ-аас Алтанбулаг, Цагаан-Нуур, Баян-Өлгийн боомт, Эрээнцав зэрэг боомтуудаар, БНХАУ-аас бүх хилийн байнгын болон улирлын чанартай боомтуудаар автоцистерн болон баллоноор импортлож байна. Хөдөө орон нутагт шингэрүүлсэн шатдаг хийг хөдөөгийн малчин айл өрх ахуйн хэрэглээндээ хоол унд хийх, ус халаахад ашиглах болов. Энэ бүгдээс харахад шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэгцээ болох хандлагатай байна. Аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс ОХУ болон Хятад улсаас ойролцоогоор 2000 онд 150 тн, 2005 онд 2200 орчим тн, 2008 онд 6000 орчим тн, 2012 оны байдлаар 13600 орчим тн хий импортлон борлуулжээ. УБ хотод хий цэнэглэх станц 7, улсын хэмжээнд хий түгээх цэгүүд 10, хийн баллоны агуулах 20 гаруй байгуулагдсан байна.

- Юнигаз ХХК 500 м3 багтаамжтай /2005 онд/,

- Дашваанжил ХХК 100 м3 багтаамжтай /2001 онд/, /2005 оноос савны багтаамжийн хүчин чадлаа 200 м3-ээр нэмэхээр тоног төхөөрөмжөө суурилуулан улсын комиссд хүлээлгэн өгөхөд бэлэн болсон/

- Газсервис ХХК 12 м3 багтаамжтай /2002-2003 онд/

- М&С газ ХХК 150 м3 багтаамжтай /2002-2003 онд/

- Монгаз трейд ХХК 10 м3 багтаамжтай /2004 онд/

- НИК-ГАЗ ХХК 12 м3 багтаамжтай, /1996 онд/

- Горгаз ХХК 12 м3 багтаамжтай, /2003 онд/ Нүүрсустөрөгчдийн хий Бүх нүүрсустөрөгчдийн хийг гарал үүслээр нь анхдагч ба хоёрдогч гэж хуваан үздэг.
- Анхдагч нь байгалиас олборлож буй хий юм. Найрлагаар нь энэ хийг байгалийн ба нефтийн дагалдах хий гэж хуваана. Байгалийн хийд зөвхөн хийнээс гадна хийн конденсатууд 200-300'С хүртэл буцалдаг хүнд нүүрсустөрөгчдийн конденсатууд багтана. Дагалдах хий нь нефтийг олборлож буй сав газарт байдаг. - Хоёрдогч нүүрсустөрөгчидийн хий нь нефтийн дулааны ба катализат боловсруулалтаар үүссэн хөнгөн хийнүүд юм. Энэ хийн найрлаганд метанаас пентан хүртлэх нүүрсустөрөгчид, мөн ханасан ба ханаагүй хийнүүд байж болно. Ханасан нүүрсустөрөгчид нь нефтийн анхдагч нэрлэгээр буюу атмосферт явагдах катализаторт процессын үед үүссэн байж болно. Ханаагүй хоёрдогч нүүрстөрөгчдийн хий нь олефины нүүрсустөрөгчдийг агуулах бөгөөд устөрөгчийн дутугдалтай бүтцийн өөрчлөлтийн үед үүсэх ба ийм процесст катализаторт крекинг, дулааны крекинг, коксжуулалт ба пиролизын процессууд багтана. Дэлхийн байгалийн хийн нөөц нь ойролцоогоор 90 триллион м3 (65-70 миллиард тн) гэж судлаачид үзэж байгаа бөгөөд энэ нь 90-95 миллиард тн олборлож буй нефтьтэй адил гэж тогтоожээ. Жилд дэлхийн хэмжээгээр байгалийн хийг 1800 миллиард м3 хэрэглэж байгаа. Зөвхөн ОХУ-д 850 миллиард м3 ашиглаж байна. ОХУ нь байгалийн хийн нөөцөөр баялаг бөгөөд Баруун Сибирь (Уренгой, Медвежье), Заполяр, (Ямалын арал), Оренбург муж, Каспийн тэнгисийн (Астрахань, Карачаган) эрэг хавийн нутаг үлэмж их нөөцтэй. Орд газар Дэлхийн улс орнуудын түлш эрчим хүчний нөөц Үлэмж их хийн нөөцтэй дэлхийн орд газрууд
(нөөц нь 1 тэрбум м3-ээс их) Анхаарал тависанд баярлалааа Оюунтгс багшийн 10 онооны нэмэлт даалгавар
Full transcript