Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Бурэн хэлбэржээгүй байнгын шудний зөөлцийн өвчний өвчний оно

No description
by

Chimka Gongor

on 8 January 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Бурэн хэлбэржээгүй байнгын шудний зөөлцийн өвчний өвчний оно

Бурэн хэлбэржээгүй байнгын шудний зөөлцийн өвчний өвчний оношлогоо, ялгах онош, эмчилгээ.
Бүрэн хэлбэржээгүй байнгын шүд гэдэг нь шүдлэсэн боловч сурвалж нь бүрэн хэлбэржээгүй, шүдний хатуу эд нь эрдэсжээгүй шүд юм.
Бүрэн хэлбэржээгүй байнгын шүдний сурвалж нь хэлбэржиж гүйцсэн байнгын шүднээс ялгагдах өвөрмөц онцлогтой байдаг . бүрэн хэлбэржээгүй байнгын шүдний сурвалжийн сувгийн эмчилгээний үед зайлшгүй ойлгож анхаарах онцлог ууд :
1) Зөөлцийн хөндий нь том, зөөлцийн эвэр тод илэрсэн байна.
2) Тугалмайн эд нь нимгэн , одонтобласт эс нь том,гадны цочруулыг зөөлцөд амархан дамжуулдаг
3) Шүдний сурвалж бүрэн хэлбэржээгүй , юүлүүр хэлбэртэй , орой нь өргөн байдаг.
4) Гарах цусний хэмжээ их, шарх ба энгийн үрэвслийн эдгэрэлт сайтай байдаг.
5) Халдварийн шалтгаантай үед өвчний өөрчлөлт нь хурдан явцтай явагдаж ,сурвалжийн оройн холбоос эд рүү тархдаг.

Оношлогоо:
1. Асуумж цуглуулна : яг одоогийн өвчний зовиурт чиглэсэн асуулт тавина.
2. Бодит узлэг :
• Шүд
• Буйл салст
• Нүүрийг гаднаас ажиглана
• Тогшилт , тэмтрэлт
• Нэмэлт шинжилгээний арга: рентген зураг

Ялгах онош:
1. Зөөлцийн энгийн хурц үрэвсэл( acute simple pulpitis): зөөлцийн цочмог голомтод үрэвсэл.
2. зөөлцийн энгийн архаг үрэвсэл(chronic closed/simple pulpitis): зөөлцийн архаг ширхэглэг үрэвсэл
Зовиур : бараг үгүй
Ш.т : тугалмайг хамарсан цоорлын хөндийтэй ,хуурай нойтон шинж аль аль нь илэрсэн, зөөлөрсөн тугалмайн эдтэй .

3. зөөлцийн хурц идээт үрэвсэл (acute suppurative pulpitis) : зөөлцийн хурц тархмал үрэвсэл.
Зовиур : хүчтэй лугшиж аяндаа өвдөх онцлогтой.
Ш.т: ойр орчмын буйл нь хавдана. Зөөлцөд хүрсэн цоорлын гүн хөндийтэй тогшилтонд хэвтээ-босоо чиглэлд хариу урвал өгнө.

4. зөөлцийн архаг шархлаат үрэвсэл (chronic ulcerative pulpitis): зөөлцийн архаг ширхэглэг үрэвсэл хамгийн өндөр давтамжтай үрэвсэл.
Зовиур : өвдөлтгүй эсвэл зажлах үед өвдөлт мэдэрнэ.
Ш.т: их хэмжээний хатуу эдийн алдагдалтай зөөлцөд хүрсэн цоорлын хөндийтэй , нойтон зөөлөрсөн тугалмайн эд их,ерөнхийдөө хурц үрэвсэлийн ш.т илрэхгүй ,гүн цоорлын хөндийтэй бөгөөд хөндийг хэлбэржүүлж үхжсэн эдийг авч , цэвэрлэх үед зөөлц ил гарсан тохиолдолд оношлогдох нь элбэг.

5. зөөлцийн архаг томролтот үрэвсэл (chronic hyperplastic pulpitis)
Зовиур : зажлах үйл ажилгааны эмгэгээс зовиурлах нь их бөгөөд цус гарах тохиолдол байна.
Ш.т : үзлэгээр том хэмжээний хатуу эдийн алдагдалтай , цоорлын хөндийд амьд мах шиг зүйл харагдах тул оношлоход харьцангуй хялбар.
Шүдний цоорлын өвчин, гэмтлийн улмаас ил гарсан зөөлцөд шархлаа үүсч,энэ зөөлц нь авч байж хурдан ургаж томорсноор механикар эдийг ихээр үүсгэн зөөлц мах шиг зүйл.

6. Зөөлцийн гангрен (pulp gangrene): зөөлцийн үхжилтэд үрэвсэл.
Зовиур : түр зуурын зажлалтын үеийн өвдөлт эсвэл тааламжгүй мэдрэмж гол зовиур бно.
Ш.т : том хэмжээний хатуу эдийн алдагдал , зөөлцийг хамарсан гүн цоорлын хөндийтэй, шүдний өнгө өөрчлэгдөж бараан сараал өнгөтэй болох .
Босоо –хэвтээ чиглэлийн тогшилтонд хариу урвал үүснэ .
Дулааны нөлөөнд хариу урвал үгүй.
Хүйтэн усаар зайлах , шүд угаахад өвдөлт намдах.

Зовиур : богино хугацаанд өвддөг .
Ш.т : шүд цоорох өвчин, элэгдэл, гэмтэл , хөндийн хэлбэржүүлэлт зэргийн үед тугалмайн эд ил гарсан тохиолдолд үүснэ. Шүдний хөндий нээгдээгүй тугалмайн түвшинд байна.

Эмчилгээ:
Эмчилгээний дараах сурвалжийн хэлбэржилтийг хэвийн явуулахын тулд зөөлцийг хамгийн бага хэмжээгээр авах , эрүүл зөөлцийг боломжийн хирээр үлдээх эмчилгээний аргыг сонгох нь чухал байдаг. Эмчилгээг хэсгийн мэдээ алдуулалтын дор rubber dum хэрэглэн явуулах зарчимтай байдаг.
Зөөлцийн эмчилгээний үед :
 Шууд бус аргаар эмчилгээний жийргэвч тавих(indirect pulp capping method ):
Хатуу тугалмай дээр эмчилгээний жийргэвч тавьж зөөлцтэй шууд харьцахгүй.

Хэрэглэх заалт: гүн цоорол (зөөлцөд ойрхон тугалмайн цоорол)

Арга техник : цоорлын хөндийг нээх, зөөлөрсөн тугалмайн эдийг цэвэрлэсний дараа нимгэн үлдсэн эрүүл тугалмайн эдийн давхрага кальцийн гидроксидын бэлдмэл болон цинкоксид эвгенөлын цементэн ломбо тавина.

 Шууд бус аргаар эмчилгээний жийргэвч түр тавих арга(temporary indirect pulp capping method /IPC method)PC method:


Гүн цоорлын зөөлөрсөн тугалмайг бүрэн цэвэрлэхэд зөөлц ил гарах магадлал өндөр тохиолдолд зөөлөрсөн тугалмайн нимгэн давхаргыг бага зэрэг үлдээн,дээр нь эмчилгээний жийргэвч тавьж, зөөлөрсөн тугалмайн эргэн эрдэсжилт ба 2догч тугалмайн хэлбэржилтийг дэмжин , зөөлцийг хадгалах арга юм.
Хэрэглэх заалт: гүн цооролтой , рентген зурагт цоорлын хөндий нь зөөлцөд ойрхон болсон ч, эмнэл зүйн ш.т илрэхгүй байгаа бүрэн хэлбээржээгүй байнгын шүд , ялангуяа 1 дүгээр их араа шүдэнд хэрэглэхэд тохиромжтой.
Арга техник : ц.х зөөлөрсөн тугалмайг цэвэрлэнэ, зөөлцөд ойрхон давхаргыг тэр хэвээр нь улдээн кальцийн гидроксидын бэлдмэл болон цинкоксид эвгенөлын цементыг хөндийн ероолоор тавьж ,түр хугацаанд ломбодоно.6-8 д.х дара рентген зургааар хөндийн ероолын тугалмайн эдийн зузаан нэмэгдэж байгааг тодруулсны дараа түр хугацаанд тавьсан ломбыг авч,өмнө нь үлдээсэн зөөлөрсөн тугалмайг бүрэн цэвэрлэж байнгын ломбо тавина.
 Шуууд аргаар эмчилгээний жийргэвч тавих арга (direct pulp capping method)


Бага зэрэг ил гарсан эрүүл зөөлцийн хувьд тухайн гадаргууд зөөлцийг хаахад тавьдаг материалыг тавьж, тухайн хэсгийн эдийн нөхөн төлжилтийг дэмжин,зөөлцийг хадгалах арга юм.
Хэрэглэх заалт: хөндийг хэлбэржүүлэн зөөлөрсөн тугалмайг цэвэрлэх үед санамсаргуйгээр шүдний хөнгий нээгэн , цэг хэлбэрээс бага хэмжээний зөөлц ил гарсан байх. Гэмтлийн улмаас шүдний цөгц хугарснаар цэг хэлбэрийн зөөлц ил гарсан нөхцөлд хэрэглэнэ.
Арга техник: зөөлөрсөн тугалмайн эдийг бүрэн цэвэрлэсний дараа зөөлц ил гарсан гадаргууг тодруулна. Гипохлорид натри ,устөрөгчийн хэт исэлээр ээлжлэн угааж, зөөлц ил гарсан гадагууг ариутган цус тогтооно. Ариутгасан хөвөн бөмбөлөгөөр зөөлц ил гарсан гадаргууг хуурайшуулан, кальцийн гидроксид тавьж, тусгаарлах жийргэвч , байнгын ломбоор ломбодоно.
 Зөөлцийг амьдаар нь тайрах арга(vital pulpotomy )
(кальцийн гидроксидын арга)

Зөөлцийн үрэвсэл нь цөгцийн зөөлцийг хамарсан нөхцөлд цөгцийн зөөлцийг сурвалжийн сувгийн амсарын түвшинд тайрч , эмчилгэний жийргэвчийн тусламжтайгаар эдийн нөхөн төлжилт болон үүний дарах сурвалжийн хэвийн хөгжлийг хангах арга юм .
сурвалж нь бүрэн хэлбэржээгүй байнгын шүдэнд зөөлцийг тайрах аргыг хамгийн өргөн хэрэглэдэг .

FC арга нь үлдсэн зөөлцийг өөрчлөн эдгээх арга болдог тул бүрэн хэлбэржээгүй байнгын шүдэнд хэрэглэхэд тохиромжгуй.
Хэрэглэх зааалт : үрэвсэл нь цөгцийн зөөлцөд байрласан зөөлцийн үрэвсэл болон гэмтлийн улмаас том хэмжээний зөөлц ил гарсан цөгцний хугарал бүхий шүд.
Арга техник: сүүн шүдэнд хэрэглэдэг кальцийн гидроксидын аргаар зөөлцийг тайрах аргатай адилхан байдаг

 Зөөлцийг бүрэн авах арга (pulpectomy)


Бүрэн хэлбэржээгүй байнгын шүдэнд аль болох зөөлцийг хадгалж үлдээх аргыг сонгодог ч сурвалжийн зөөлцөд үрэвсэл тархсан нь тодорхой байгаа тохиолдолд сурвалжийн зөөлцийг бүрэн авах аргыг хэрэглэдэг.
Хэрэглэх заалт : шүд цоорох өвчин даамжирснаар зөөлцийг бүхэлд нь хамарсан зөөлцийн үрэвсэл , бага араа шүдний төвийн төвгөр хагарч гэмтсэнээс үүссэн зөөлцийн халдвар , гэмтлийн дараах шүдний цөгц хугарсны дараах зөөлцийн халдвар , гэмтлийн дараах зөөлцийн некроз , зөөлцийг амьдаар нь тайрах аргын эмчилгээ үр дүнгүй байгаа г.м
Арга техник: үндсэн арга техник нь сүүн шүд ба хэлбэржээгүй байнгын шүднийхтэй ижийлхэн боловч дараах зүйлсийг анхаарах нь чухал байдаг.
1. Хэсгийн мэдээ алдуулалт ба rubber dam хэрэглэх
2. Зөөлцийн хөндийг нээх
3. Сурвалжий сувгийн өргөн ба уртыг тодорхойлох :
сурвалжийн зөөлцийг авах тохиолдолд оройн эдийг гэмтээхгүйн тулд рентген зургийн тусламжтайгаар уртыг тодруулан ,cleanser –ын ажлын хэсгийн уртыг тогтооно.
4. Шүдний цөгцний болон сурвалж хэсгийн зөөлцийг авах:
өргөн сувгийн зөөлцийг авах ажилбарт хэд хэдэн cleanser хэрэглэнэ.
5. сурвалжийн сувгийг өргөсгөх , цэвэрлэх:
өргөн сувгийг өргөсгөх хэрэггүй, түүнчлэн сувгийн оройн хэсгийн ойролцоо тугалмай эдийн ханыг хадгалж үлдээхийн тулд өргөсөлт хийдэгтүй.
6. Сурвалжийн сувгийн халдваргүйжүүлэх эмийн бодис орхих:
Үрэвслийн хэлбэрээс хамаарад сувгийн халваргүйжүүлэх амийн бодис орхин дараагийн ирэлтийн дараа сувгийг ломбодоно. Цочруул багатай эмийн бодис хэрэглэх хэрэгтэй.
7. Сурвалжийн сувгийг ломбодох
: кальцийн гидроксидын бэлдмэлийг хэрэглэдэг. Түүнчлэн сурвалжийн орой онгорхой байгаа тохиолдолд цахилгаан сурвалжийн сувгийн урт хэмжигч хэргэлэхэд гарах үр дүн нь эргэлзээтэй байдаг.
8. Рентген зураг :
ажилбарын дараа тогтмол рентген зураг авахуулж, сурвалжийн орой битүүрэхийг тодорхойлно.
анхаарал хандуулсанд баярлалаа:
Full transcript