Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Усны бохирдол - Г.Бүтэнбаяр

No description
by

Pres Zmres

on 21 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Усны бохирдол - Г.Бүтэнбаяр

Усны бохирдол - Г.Бүтэнбаяр
Оршил
Ус нь устөрөгчийн хоёр атом, хүчилтөрөгчийн нэг атомоос тогтсон химийн нэгдэл бөгөөд химийн томъёо нь Н2О гэж илэрхийлэгддэг.
Газрын гадаргуугаас тодорхой гүнд орших уулын чулуулгын ан цав нүх сүвүүдэд хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй хэлбэрээр байгаа усны хэмжээг газар доорхи усны нөөц гэдэг.
Усны нөөц тоо чанарын хувьд цаг хугацаа орон зайд байнга хувьсч байдаг. Байгалийн усны эргэлтээр сэлбэгдэж, тунгалагших явцдаа байгаль орчны бүрэлдэхүүний нэгэн хэсэг болдог. Усны нөөцийг байгалийн бусад нөөцтэй харьцуулахад хэд хэдэн онцлог чанартай.
Монгол орны усны тухай хуулинд гол мөрөн нуур усан сан, булаг шанд, мөстлөг, мөсөн гол газрын доорхи ус бүхэлдээ нэгдмэл нэгэн сан хэмээн тодотгон томъёолсон байдаг.

Хотын усны эргэлт
Гадаргын усны цэврийн ангилал, чанарын үнэлгээ
Маш цэвэр ус - Энэ ангийн усыг ариун цэврийн хамгаалалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нөхцөлд ус ашиглалтын бүх төрөлд ашиглахад тохирох боловч нэн тэргүүнд унд-ахуйн төвлөрсөн ба төвлөрсөн бус усан хангамжийн хэрэгцээнд шууд буюу зөвхөн халдваргүйтгээд ашиглана.

Цэвэр ус - Энэ ангийн усыг тусгайлан өндөр шаардлага тавигдахгүй нөхцөлд ус ашиглалтын бүх төрөлд түүний дотор загасны аж ахуйн ашиглалтын нэгдүгээр төрөлд ашиглахад тохирох бөгөөд унд-ахуй төвлөрсөн ба төвлөрсөн бус усан хангамж хүнсний үйлдвэрийн хэрэгцээнд зөвхөн халдваргүйтгээд шууд буюу тунгааж шүүж, халдваргүйтгээд ашиглана.

Анхаарал тавьсан явдалд
БАЯРЛАЛАА !

Усны бохирдол гэж юу вэ?
Байгалийн усны нөөц, чанарт үзүүлж буй хүний үйл ажиллагааны нөлөөлөл нь нийгэм эдийн засгийн үр дагаварын үүдэлтэй байна.
Далай тэнгистэй холбоогүй хуурай газруудад янз бүрийн арал үүсгэн орших усыг гадаргын ус гэнэ. Үүнд: гол, мөрөн, горхи, нуур, мөнх цас, мөсөн гол, булаг шанд, гэх мэт байгалийн уснаас гадна хүний үйл ажиллагаанаас хамааралтай үүссэн зохиомол усны экосистем болох цөөрөм, хиймэл далан, усан байгууламжууд орно.
Гадаргын ус нийгмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хамгийн ихээр өртөн бохирлогдож байдаг.

Бага бохирдолтой ус - Энэ ангийн ус нь нийтийн унд-ахуйн усан хангамж, үйлдвэрийн хэрэгцээнд зарим талаар тохирохгүй боловч ариун цэврийн хамгаалалтын арга хэмжээг чанд хэрэгжүүлсэн нөхцөлд зохих цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийгээд ашиглаж болох бөгөөд загасны аж ахуйн ус ашиглалтын хоёрдугаар төрөл болон малын унд, хүн амын амралт зугаалга, биеийн тамир спортод ашиглаж болно.
Бохирдолтой ус - Энэ ангийн усыг газар тариалангийн усалгаанд тэрчлэн тунгаах, шүүх, зөөлрүүлэх зэргээр урьдчилсан боловсруулалт хийгээд зарим үйлдвэрлэлийн техникийн усан хангамжийн хэрэгцээнд ашиглана. Нефть, фенол, химийн бусад хорт бодис, устөрөгчийн илтгэгч (РН) зэргийг нарийвчлан шинжилж тодорхойлон судалсан нөхцөлд загасны аж ахуйн зориулалтаар ашиглаж болно.

Их бохирдолтой ус - Энэ ангийн усыг тунгаах, шүүх, зөөлрүүлэх зэргээр урьдчилан цэвэршүүлсэн нөхцөлд хүний шууд оролцоо шаардагдахгүй үйлдвэрлэлийн техникийн усан хангамжийн зарим хэрэгцээнд ашиглаж болно.
Маш их бохирдолтой ус - Гадаргын усны цэврийн зэргийн дээр нормд заасан хэмжээний зэрэглэлээс гадуур тооцох бөгөөд түүнийг ашиглалтын аль ч төрөлд ашиглах боломжгүй учир усны бохирдлыг арилгах цэвэршүүлэх, нэмж бохирдох, хорогдохоос хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Усны чанарыг физик үзүүлэлтээр үнэлэх
Усны физик шинж чанарт усны булингаржилт, өнгө, үнэр, амт температур хамаарна. Усны чанар нь байгалийн зүй тогтлоор хувьсан өөрчлөгдөхийн хамт аж ахуйн үйл ажиллагааны нөлөөллийг өөртөө шингээсэн байдаг.
Улс ардын аж ахуйн салбаруудын (хүн ам, үйлдвэр, хөдөө аж ахуй, усан зам, загасны аж ахуй, амралт, аялал жуулчлал гэх мэт) усны чанарт тавих шаардлага харилцан адилгүй байдаг.

Усны амтаар үнэлэх
Цэвэр ус ямар нэгэн амтгүй, бохирдсон тохиолдолд гаж амттай болох ба давстай, гашуун, исгэлэн, амтлаг гэсэн 4-н янзаар тодорхойлно. Бусад бүх мэдрэгдэх амтуудыг загасны, финолийн, нефтийн хлорын гэх мэт ангилна.
Усан дах гаж амтны хүчийг үнэрийн адилаар 6-баллын хүрдээр тодорхойлно.

Усны үнэрээр үнэлэх
Усны үнэр усан дахь хольц, хийн бүрэлдэхүүнээс хамаарах ба байгалийн болон ахуйн бохирдолын гарал үүсэлтэй байх бөгөөд зарим байгалийн гаралтай үнэр нь анхилуун, намгийн, шаврын өвс ургамлын, ахуйн гаралтай үнэр нь фенолийн, бензиний, хлорын, гаварын, фекалийн, нүүрс устөрөгчийн спиртын гэх мэт байж болно.

Ундны усны амт үнэрийн зэргийг үнэлэх хүрд
Хүн ам өсөж үйлдвэрлэл хөгжихийн хирээр гол, мөрөн, нуур, далай тэнгис ихээр бохирдож байна.

Химийн бохирдол
Химийн бохирдол орчинд маш эрчимтэй хурдан тархдаг учраас учруулах үр дагавар ихтэй. Химийн бохирдолыг дотор нь:
Органик бохирдол (нефть)
Хор: ( хар тугалганы нэгдэл, цахир, хар тугалга, цайр)
Органик биш: (давс, хүчил шүлт)
Хоргүй гэж ангилна.

Бактерийн бохирдол
Бактерийн бохирдол усанд өвчин үүсгэгч 700 гаруй төрлийн вирус, эгэл биетэн, мөөг гэх мэт байдаг. Бактериар хордсон усыг ахуйд хэрэглэхэд хүн төрөлхтөнийг сүйрэлд хүргэх бөгөөд энэ талаархи гунигт түүх олон байдаг.

Цацрагийн бохирдол
Цацраг идэвхит бодисууд усанд маш бага хэмжээгээр байсан ч гэсэн асар хүчтэй бохирдолыг үүсгэнэ.
Удаан хугацаанд оршигч (усны доорхи суурь чулуулагт оршин удаан хугацаанд байнгын задрал явуулан байдаг цацраг идэвхит элементийн бохирдол юм.
Дулааны бохирдол
Дулааны бохирдол нь усны температур нэмэгдсэнтэй холбоотой усны холилдолтын эрчим ихсэж усан дахь химийн найрлага өөрчлөгдөн аэроб болон анаэроб бактерийн сарнилт явагдан хүхэрт устөрөгч, метан гэх зэрэг хорт хийнүүд ялгардаг.
Full transcript