Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Сонгууль

No description
by

sodnom dandar

on 3 December 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Сонгууль


1. Сонгууль гэж юу вэ?
2. Сонгуулийн тогтолцоо
3. Сонгуулийн зарчим
4. Монгол дахь сонгууль
5. Ерөнхийлөгчийн сонгууль
6. УИХ-ын сонгууль
7. Орон нутгийн сонгууль
8. Дүгнэлт
9. Ашигласан материал

Агуулга
Сонгууль гэж юу вэ?
Холимог тогтолцоо
Сонгуулийн тогтолцоо
Мажоритар (major гэдэг нь олонх гэсэн утгатай англи үг) аргаар сонгууль явуулж байгаа тохиолдолд сонгогчид зөвхөн нэр дэвшсэн хүний л төлөө саналаа өгдөг бөгөөд өрсөлдөгчөөсөө хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцдог. Энэ тогтолцооны давуу ба сул талыг дурдвал. Үүнд:
Давуу тал нь улс төрийн намууд эвсэх, нэгдэх үйл явцад нөлөөтэй, санал өгөх, хуваарилах зарчим энгийн ойлгомжтой.
Сул тал нь популистууд сонгогдох магадлал өндөр, парламентын гишүүн тойргийн сонгогёдоос хараат байдалтай, нутгийн хүнийг сонгох сэтгэл зүйн хандлагатай, парламентын гишүүн, нам хоёрын хоорондын хариуцлагын зарчим алдагдах магадлалтай.
Пропорциональ тогтолцоо
Сонгуулийн зарчим
Сонгууль-?
Ардчилсан нийгмийн гол шинж нь чөлөөт, шударга сонгууль бөгөөд сонгууль нь иргэдийн хувьд төрөө байгуулах, тарийн хэргийг хөтлөн явууулахад оролцож буй нэн хариуцлагатай, онцгой үйл ажиллагаа юм. Ардчиллын тухай онолын дагуу төрийн эрх мэдэл ард түмнээс үүдэлтэй ба ард түмний бүрэн эрхт байдал, олонхийн удирдлагын үзэл санааг хэрэгжүүлэх гол хэрэгсэл бол сонгууль гэж үздэг. Ингэхлээр санал хураалт явуулах замаар хийж байгаа улс төрийн сонголтыг
сонгууль
гэнэ.
Сонгуулийн өдөр хайрцаганд саналын хуудсаа хийснээр сонгуулийг төсөөлж болохгүй. Сонгууль бол бүхэл бүтэн үйл явц тогтолцоо юм. Сонгуулийн эрх, сонгуулийн зарчим, сонгуулийн дүнг гаргах, суудал хуваарилах арга зэргийг тодорхойлсон хэм хэмжээний цогцыг сонгуулийн тогтолцоо гэдэг. Үүнийг сонгуулийн тогтолцоог тайлбарлах өргө утга гэж ойлгож болно. Харин явцуу утгаар нь сонгуулийн тогтолцоог иргэн хүний өгсөн санал хураалтын үр дүнд үндэслэн улс төрийн намуудад парламентын суудлыг хуваарилах замаар төр засгаа байгуулж буй арга гэж ойлгож болно. Энэхүү суудал хуваарилах арга буюу сонгуулийн тогтолцоог:
- Мажоритар
- Пропорциональ
- Холимог гэсэн 3 төрөлд хуваадаг.

Мажоритар тогтолцоо
Пропорциональ (хувь тэнцүүлэх) аргаар сонгууль явуулж байгаа тохиолдолд сонгогчид намын төлөө саналаа өгдөг бөгөөд сонгуулиар улс төрийн намуудын авсан саналын тоотой хувь тэнцүүлэн парламентын суудлыг намуудад хуваарилдаг. Тооцоог хийхдээ сонгуулийн хэмжээс буюу босго тогтоох арга хэрэглэдэг. Босгыг сонгогчдын тооноос хамааруулан тойрог бүрт янз бүр байхаар, эсвэл улсын хэмжээгээр нэг адил байхаар тогтоодог.
Давуу тал нь улс төрийн хүчний харицааг парламентад зөв тусгах, санал болгон төлөөлөгдөх боломжтой, парламентын гишүүд улс төрийн намын өмнө хариуцлага хүлээх чадвартай, улс төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, түүний хариуцлага хүлээх чадварыг дээшлүүлдэг.
Сул тал нь парламентад олон нам төлөөлөгдөх магадлалтай. Гэвч квот тогтоох замаар хязгаарлах боложтой, бие даасан нэр дэвшигчид сонгогдох боломж хязгаарлагдмал, орон нутгийн төлөөллийг хангах чадвар сул байдаг.
Холимог тогтолцоо гэдэг нь дээрх хоёр тогтолцооны сул талыг давуу талаар нөхөж, тодорхой тунгаар хольсон тогтолцоог хэлэх бөгөөд парламентын суудлын тодорхой хэсгийг мажоритар тогтолцоогоор, үлдсэн хэсгийг нь пропорционал тогтолцоогоор хуваарилах арга юм.
Ардчилсан сонгууль дараах үндсэн зарчмуудыг баримталдаг. Үүнд:
1. Бүх нийтийн зарчим
2. Чөлөөтэй сонгох зарчим
3. Шууд сонгох зарчим
4. Саналаа нууцаар гаргах зарчим
5. Тэгш эрхийн зарчим
Бүх нийтийн зарчим
нь тухайн улсын сонгуулийн насанд хүрсэн, эрх бүхий (эмнэлгийн дүгнэлтээр ухаан солиотой нь нотлогдсон, хорих газар ял эдэлж байгаагаас бусад) нийт иргэн сонгуульд өргөнөөр оролцож, саналаа илэрхийлэх боломж юм.
Чөлөөтэй сонгох зарчим
гэдэг нь сонгуульд оролцох, эс оролцох, хэний ч дарамт шахалтад оролгүйгээр саналаа чөлөөтэй илэрхийлэх, нэр дэвшигчдээс бүгдийг татгалзах, сонгуулийн, сонголт хийх боломж нь өргөн байхыг хэлнэ. Санал бол эрх мэдэл юм. Ийм учраас сонгуульд оролцож саналаа өгдөггүй хувь хүн, бүлгийн эрх ашиг хохирч болзошгүй байдаг. Заримдаа сонгуулийн үр дүн ганцхан саналаас хамаардаг.
Шууд сонгох зарчим
нь нийт иргэдийн санал хураалтаар сонгуулийн эцсийн дүн тодорхойлогдохыг хэлнэ. Монгол улсын иргэн хүн ямар нэгэн төлөөлөлгүйгээр өөрөө саналаа гаргаж УИХ, ерөнхийлөгч, ИТХ-ыг сонгоно гэсэн үг.

Саналаа нууцаар гаргах зарчим
: Сонгогч Та саналаа хэрхэн өгч буй нь таны хувийн нууц юм. Сонгогч ямар нэгэн гадны хүч, нөлөөлөлгүйгээр, зөвхөн өөрийн оюун бодлоор сонголт хийх, саналаа чөлөтэй илэрхийлэх бололцоо нөхцөлийг хангахад энэхүү зарчмын агуулга оршино. Санал бэлтгэх тасалгаанд сонгогч танаас өөр хэн ч байж болохгvй бөгөөд саналаа чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахыг хориглон хуульчилсан. Таны саналын нууцыг хамгаалах үүргийг сонгуулийг эрхлэн явуулж буй байгууллагууд хүлээнэ.
Тэгш эрхийн зарчим
нь нэг сонгогч нэг л удаа саналаа өгөх, сонгогчид адил саналын эрхтэй байх, сонгогч бүрийн саналын хувийн жин ижил байх, нэг тойрог дахь сонгогчийн тоо ижил байхыг хэлнэ.
Монгол дахь сонгууль
Монгол улсад 1990 оноос өмнө сонгууль болж Ардын Их Хурал, аймаг орон нутгийн депутатуудын хурлыг бүрдүүлдэг байв. Тэр сонгууль ямар сонгууль байв? Энэ нь:
Аль ч шатанд депутатад нэр дэвшигчдийг дээрээс судлан тогтоож албан ёсоор санал болгодог байв.
Нэг тойрог зөвхөн МАХН-ын нэг нэр дэвшигч байна. Тэр нэр дэвшигчийн төлөө заавал саналаа өгөх ёстой.
Сонгогчдыг албадан толгой дараалуулан оролцуулна. Нэг ч хүн сонгуульд саналаа өгөхгүй байж болохгүй. Сонгогчдын оролцоо ихэнхдээ 99,99% байв. Сонгууль тогтмол байсан ч уг чанартаа чөлөөт биш, бэлгэдлийн төдий зүйл болж байв.
1990 оны 3-р сард Ардын Их Хурал БНМАУ-ын Үндсэн хуульд зарим нэмэлт өөрчлөлт оруулж, 5-р сард АДХ-ын сонгууийн хууль баталсан нь Монголд парламентын чөлөөт сонгууль явуулах анхны алхам болсон. Эдгээр хуулийн үндсэн дээр Монголын түүхэнд 1990 оны 6, 7-р сард анх удаа олон нам оролцсон ардчилсан, чөлөөт сонгууль явагдаж, улс төрийн намуудын нэрээр санал хурааж, энэхүү саналын дүнг үндэслэн улс төрийн намд ногдох суудлын тоог хуваарилснаар Улсын Бага Хурлыг бүрдүүлэхэд анх удаа пропорционал тогтолцоог хэрэглэжээ.
Үүнээс хойш УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг мажоритар тогтолцоогоор, орон нутгийн сонгуулийг шууд бусаар, хосолсон болон шууд сонгох 3 өөр аргаар явуулсан билээ. Ийнхүү манай улсад 1990 оны анхны ардчилсан сонгуулиас хойш сонгуулийн тогтолцоо орчин үеийн олон улсын жишиг, өөрийн орны улс төрийн амьдрал, сонгогчдын онцлогийг тусган хөгжихийн хамт сонгогч-иргэд төрөө ардчилсан арга хэрэгслээр байгуулах арга замд суралцсаар байна.
Дүгнэлт
Сонгууль нь тухайн улс үндэстэн, ард түмний тун хариуцлагатай чухал сонголт бөгөөд өөрийн улсын ирээдүй, ард түмэн өөрсдийнх нь амар амгалан амьдралын баталгаа зэрэг чухал хүчин зүйлийн нэг тул хамгийн зөв шийдвэрийг гаргах нь чухал юм. Манай улсад 1990 оны анхны ардчилсан сонгуулиас хойш сонгуулийн тогтолцоо орчин үеийн олон улсын жишиг, өөрийн орны улс төрийн амьдрал, сонгогчдын онцлогийг тусган хөгжихийн хамт сонгогч-иргэд төрөө ардчилсан арга хэрэгслээр байгуулах арга замд суралцсаар байна. Манай улсын хувьд 3-н төрлийн сонгууль явуулж байна. Үүнд: Ерөнхийлөгчийн сонгууль
Улсын Их Хурлын сонгууль
Орон нутгийн сонгууль
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль[1], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“сонгогч” гэж Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг;
3.1.2.“сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман нас хүрсэн, Иргэний хуулийн[2] 15.1-д заасан эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;
3.1.3.“арван найман нас хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;
3.1.4.“нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж бүртгүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;
3.1.5.“эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж Иргэний хуулийн 18.2 дахь хэсэг,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн[3] 141-143дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхээс иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсоныг;
3.1.6.“хорих газар ял эдэлж байгаа” гэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих болон баривчлах ял эдэлж байгаа болон хорих ял эдлэхээс зайлсхийж яваа, хорих байгууллагаас түр чөлөөгөөр гарсан иргэнийг;
3.1.7.“сонгуулийн жил”гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гуч дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дөрвөн жил тутам явагдаж байгаа ээлжит сонгууль явуулах жилийг;

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын /цаашид “Улсын Их Хурал” гэх/ бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, түүний бүрэн эрхийн баталгааг тогтоох, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж
2.1.Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль /цаашид “Үндсэн хууль” гэх/, энэ хууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

3 дугаар зүйл. Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчим
3.1.Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн.
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.2.Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь хараат бус, нээлттэй, ил тод, хариуцлагатай, иргэдэд хүртээмжтэй байх бөгөөд асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд тулгуурлана.
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
4.1. Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.




ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль /цаашид “орон нутгийн Хурлын сонгууль” гэх/-ийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай[2] хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.


3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“нутгийн өөрөө удирдах байгууллага” гэж аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт тэдгээрийн Тэргүүлэгчдийг;
3.1.2.“сонгогч” гэж тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суугч буюу Иргэний бүртгэлийн тухай[3] хуулийн 25.1-д заасны дагуу оршин сууж байгаа засаг захиргааны нэгждээ 180 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа бөгөөд тийнхүү оршин суух бүртгэлтэй Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг;
3.1.3.“сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэнийг;
3.1.4.“арван найман насанд хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө уг насанд хүрсэн байхыг;
3.1.5.“сонгуулийн сурталчилгаа зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа этгээд” гэж нэр дэвшигч, нам, эвсэл, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч болон бие даан нэр дэвшигчийн шадар туслагчийг.
Ашигласан материал
http://www.gec.gov.mn
"Улс төрийн шинжлэх ухаан" Ц. Ганболд
Монгол улсын Үндсэн хууль
www.ulstur.mn
www.wikipedia.org
"Улс төр судлал" Ё. Довчин
Full transcript