Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Эрүү шүүлт

No description
by

Erdem Zorig

on 15 May 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Эрүү шүүлт

Үндэсний эрх зүйн зохицуулалт ба эрүү шүүлтийн нөхцөл байдал Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ, Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заажээ. Иймд Үндсэн хуульд томьёологдоогүй боловч Монгол Улсын олон улсын гэрээнд тодорхойлсон хүний эрх, эрх чөлөөг (хэрэв Үндсэн хуульд зааснаар хязгаарлаагүй бол) манай оронд байгаа бүх хүн нэгэн адил эдлэх, хамгаалуулах боломжтой. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан үеэсээ эхлэн хуулийн байгууллагуудын хүний эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагааг чадваржуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог нягтруулах болон эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлаар санал, зөвлөмж өгч, хамтарсан санамж бичиг байгуулж, тус эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт хийсээр ирсэн. Эрүү шүүлтийн талаарх олон улсын ойлголт “...Хэнд ч эрүү шүүлт тулгах буюу хэрцгий, хүний ёсноос гадуур эсхүл нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэхийг хориглоно.”/Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 5 дугаар зүйл/

“Хэнд ч эрүү шүүлт тулгахыг ... хориглоно. Тухайлбал, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэн дээр ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилт хийж болохгүй.”/Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйл/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц ”-ийг батлан гаргасан.

Монгол Улс 2000 онд нэгдэн орсон. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь заалтад “...Хэнд боловч эрүү шүүлт тулгаж ... болохгүй.” хэмээн эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулан тунхагласан.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглосон заалтыг хуульчилсан бөгөөд сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг өгөхийг шаардах, түүнтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, нэр төрийг нь гутаан доромжлохыг хориглосон билээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэг МОНГОЛ УЛС ДАХЬ ЭРҮҮ ШҮҮЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ Эрүү шүүлтээс ангид
байх эрх “Эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гуравдахь этгээдээс мэдээ, сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гуравдах этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гуравдах этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ. - Төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж байгаа этгээдүүдийн үйл ажиллагаа болон түүний өдөөн хатгалт буюу ил далд зөвшөөрлөөр үйлдэгддэг.

- Эрүү шүүлт тулгах гэмт үйлдлийг мэдүүлэг авах төдийгүй хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, мэдээ сэлт авах зорилгоор үйлддэг.

- Эрүү шүүлт тулгах магадлал бүхий субьект нь төрийн эрх бүхий албан тушаалтан байна Эрүү шүүлт тулгах гэдэг нь мэдээ сэлт, мэдүүлэг авах зорилгоор уг эх сурвалжийг мэдэх буюу гаргуулан авах этгээдийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоох үйлдлийг нэг удаа болон янз бүрийн давтамжтайгаар удаан хугацаанд санаатай хийгдэж байгаа үйлдлийг илэрхийлдэг

Эрүү шүүлт тулгагч нь хүнээс өөрийн хүссэн мэдээлэл, мэдүүлэг гаргуулахын тулд хүний биеийг зовоох (зодох, өвтгөх), хэл амаар зовоох (аашлах, загнах), сэтгэл зовоох (айлгах, шаналгах, сүрдүүлэх) гурван аргын аль нэгээр буюу нийлбэрээр илэрч болох онцлогтой Эрүү шүүлтээс ангид байх эрх нь хүний жам ёсны эрх бөгөөд ямар ч үед үл хязгаарлагдах, онцгой эрх юм.

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Дайны байдал, дайны аюул занал, дотоодын улс төрийн тогтворгүй байдал, нийтийг хамарсан онц байдал тогтоох зэрэг нь эрүүдэн шүүхийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэж Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоос гадна Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь болон бусад төрлийн олон баримт бичгүүдэд бусдыг эрүүдэн шүүх ажиллагааг шууд хориглосон заалтыг олноор оруулж баталсан байна. Үүний зэрэгцээгээр бүс нутгийн хүний эрхийн олон улсын гэрээ, баримт бичгүүдэд ч энэ асуудал мөн тусгалаа олсон байдаг Америкийн Хүний эрхийн тухай конвенц (1969 он), Хүний болон улс төрийн эрхийн тухай Африкийн Харти (1981 он), Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Европын конвенц (1950 он), Хүний эрхийн тухай Арабын конвенц (1994 он, одоогоор хүчин төгөлдөр болоогүй) зэрэг баримт бичгүүдэд эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцааг мөн адил хориглосон байдаг Комиссоос жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлдэг билээ. Тэрхүү илтгэлийн хүрээнд эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх төрийн үүргийн хэрэгжилтийг тодорхой судалгаа, баримт, нотолгоотойгоор дүгнэн, санал зөвлөмж өгсөөр ирсэн. Харамсалтай нь тэрхүү зөвлөмжүүдээс хэрэгжээгүй байгаа нь харьцангуй их байна. Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл 2011 онд 10 жилийн ойгоор өмнө өгсөн санал зөвлөмжийн хэрэгжилтийг тооцож үзэхэд нийт 143 санал зөвлөмжөөс 41 нь буюу 28.6 хувь нь бүрэн, 45 нь буюу 31.4 хувь нь хагас хэрэгжиж, 57 нь буюу 39.6 хувь нь огт хэрэгжээгүй байсан. 2003, 2004, 2006, 2010, 2012 онд УИХ-д өргөн барьсан илтгэлүүдэд эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулах, төрийн зүгээс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг зөвлөсөн байдаг Илтгэл-2003 Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудын ажил дүгнэх үзүүлэлт, журмыг өөрчлөх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг /ЭБШХ-ийн 44 дүгээр бүлэг/ барагдуулах эрх зүйн зохицуулалтыг шүүхийн практикт хэрэглэж, хэвших талаар зөвлөмж хүргүүлж байсан. Түүний дагуу УДШ-ийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолоор тус бүлгийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар тайлбарласан. Тиймээс энэ заалтаар гэм хороо нэхэмжлэх шүүхийн практик нэмэгдэж байна. Илтгэл-2004 Цагдан хорих бүх байруудад аттестатчлал явуулж, хуулийн шаардлага, стандарт хангаагүй байруудыг засварлах, боломжгүй хэсгийг нь хаах хүртэл арга хэмжээ авах зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд тус зөвлөмжийн мөрөөр, Комиссоос жил бүр хийсэн шалгалтын үр дүнд цагдан хорих байрны нөхцөлийг сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажил хийсэн боловч одоогоор бүх байр шаардлага хангахгүй байна.
Сэжигтэн, яллагдагчийг орон нутгаас нь өөр газарт шилжүүлэн хорьдог хууль бус ажиллагааг таслан зогсоох зөвлөмжийг хүргүүлж байсан боловч энэ зөрчил одоог хүртэл арилахгүй л байна. Жишээ нь 2012 онд оршин суугаа газраас өөр газарт хорьсон, цагдан хорих байр шилжүүлэн хорьсон талаар 4 хүнээс Комисст гомдол гаргасан. Илтгэл-2006 2005 онд бүтэн жилийн хугацаатай нээлттэй хяналт шалгалтыг зохион байгуулж, иргэдээс өргөдөл, мэдээлэл хүлээн авч, судалгаа хийж, уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг явуулсан. Шалгалтын хүрээнд цуглуулсан баримт, мэдээлэлд тулгуурлан Монгол Улс дах хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг 2006 онд Улсын Их Хуралд өргөн барьсан. Тус илтгэлийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар бүтэн 2 өдөр хэлэлцээд 54 дугаартай тогтоол гаргасны дагуу Комиссын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгч, зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд цагдан хорих 461 дүгээр ангийн байрыг олон улсын стандартад нийцүүлэн шинээр барьж ашиглалтад оруулсан. Харамсалтай нь тус цагдан хорих байрны чанарын асуудал өнөөдөр яригдаж байна. Илтгэл-2010 Ял шийтгэлтэй байдлын талаарх хуулийн заалтыг судлан үзэж, аливаа хүнийг ялтай байдлаар ялгаварлах боломж олгохгүй байхаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд тус зөвлөмжийн дагуу Хууль зүйн яамнаас холбогдох журамд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийн лавлагааг хувь хүн өөрөө авдаг боломжийг хязгаарласнаар ялгаварлан гадуурхалтын шинжтэй хүний эрхийн зөрчил буурахад гол нөлөө үзүүлсэн Илтгэл-2012 Тус илтгэлээр хорих байгууллага ба хүний эрх сэдвийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтэлийг Улсын Их Хуралд өргөн барьсан бөгөөд зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоол гарсан байна. Одоогоор доорх 2 зөвлөмж хэрэгжээгүй байна.
• Цагдан хорих болон хорих байрны стандартыг баталж улсын хэмжээнд мөрдүүлэх;• Ялтнаар аль болох хөдөлмөр эрхлүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагын үүднээс гяндангаас бусад хорих ангиудад ажлын байр бий болгох асуудлыг судалж, дэс дараатай шийдвэрлэх. Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хүрээнд эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль болон тус хуулийг хэрэглэх албан тушаалтанд тавигдах шаардлагатай холбоотой дотоодын хууль тогтоомж олон улсын баримт бичигтэй хэрхэн зөрчилдөж байгааг авч үзье. ЭБШ хуулиас үзэхэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дотор нь сэжигтнээр цагдан хорих, яллагдагчаар цагдан хорих гэж хоёр ангилдаг. Хуулиас үзэхэд "онцгой" тохиолдолд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдэд ял сонсгохын өмнө таслан сэргийлэх арга хэмжээ авч болохоор заалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын практик ажиллагаанаас харахад албан тушаалтнууд нэгдүгээрт: хуулийн энэхүү "онцгой тохиолдол" гэсэн тодотголыг анхаарч үздэггүй, хоёрдугаарт: таслан сэргийлэх бусад төрлийн арга хэмжээг авч болох боломжтой байхад зөвхөн цагдан хорихыг урьтал болгодог. Тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар шалгалт хийгдээгүй, дөнгөж эрүүгийн хэрэг үүсгээд, уг хэрэг нь шүүхэд очих эсэх нь тодорхойгүй, ер нь хэрэг гарсан эсэх, хэрэв гарсан бол уг хэрэгт энэ хүн холбоотой эсэх ямар зүйл ангиар буруутгагдах эсэх нь огт тодорхойгүй байхад сэжигтнээр тооцож, улмаар цагдан хорих гэж махран хөөцөлдөж, хорьж байгаа явдал нь сэтгэл санаа, улмаар бие махбодийн шаналал, дарамтын дор хэрэг хүлээлгэж мэдүүлэг авах сонирхол, оролдлоготой зайлшгүй холбоотой. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хэн нь энэ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай гомдол санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа нь олон хоног сараар хоригдож байгаа ар гэрийнхэнд нь маш төвөгтэй байдлыг үүсгэж байгаа нь нууц биш юм Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахад шүүгч зөвшөөрөл өгөхтэй холбоотой хуулийн зохицуулалт нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын …баривчлагдсан буюу эрүүгийн хэрэгт буруутгагдсан аль ч хүнийг шүүгч буюу шүүн таслах эрх хэмжээ олгогдсон албан тушаалтан зөвшөөрөл олгохоор заасантай тохирсон байх бөгөөд ингэснээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг баталгаажуулахад чиглэсэн чухал алхам болсон гэж үзэж байна. Баривчлагдсан, цагдан хоригдсон хүний тоо буурч байгаа боловч, таамаглал төдий үндэслэлээр хорих явдал их хэмжээгээр байсаар байна.

Манайд хорих цагдах явдал хэт хавтгайрсан, хэрэг хүлээлгэх гол хэрэгсэл болсон ба энэ нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын “Хэргийг нь шүүхээр таслан шийдвэрлэх хүнийг цагдан хорих явдал нийтлэг журам байх ёсгүй ” гэсэн заалтыг шууд, илтээр зөрчиж байгааг харуулж байна. Шүүхийн тайлангаас дараах статистик харагдаж байна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар “Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн болон тагнуулын байгууллагын ажилтны үйлдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна” гэж 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулж, “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн харьяаллыг тодорхой тогтоож өгсөн. Тус албанд 2002-2013 он хүртэл 11 жилийн хугацаанд “Эрүү шүүлт тулгах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлээр нийт 64 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13 хэргийн зүйлчлэл өөрчлөгдөн өөр зүйлээр шийдвэрлэгдсэн, 9 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Дээрх хэргүүдээс 42-ийг нь прокурорын хяналтад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлснээс 34 хэргийг прокурор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээрийн хууль зүйн үндэслэлийг судлахад 13 хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, 8 хэргийг нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэл зааж, үлдсэн хэргүүдийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл буюу “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр хөнгөрүүлэн хэрэгсэхгүй болгожээ. Хэдийгээр Монгол Улс дээрх олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орж дагаж мөрдөх үүрэг хүлээсэн хэдий ч тус олон улсын баримт бичгийн хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал, эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд заасан "Эрүү шүүлт тулгах" гэмт хэргийн бүрэлдэхүүнийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нийцүүлэхгүйгээр 13 жил болсон байна. АНХААРАЛ ХАНДУУЛСАНД
БАЯРЛАЛАА
Full transcript