Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Меойз ба Митоз хуваагдал

No description
by

Б. Сүндэрьяа

on 13 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Меойз ба Митоз хуваагдал

Меойз ба Митоз хуваагдал
Митоз хуваагдал


Митоз нь биеийн эсийн хуваагдал. Митоз хуваагдал :

1. Профаз

2. Метофаз

3. Анафаз

4. Телофаз гэсэн 4 үе шаттай.


1. Профаз
:

Бөөмийн эзлэхүүн ихэсч бөөм дотор хроматидууд эрчлэгдэн мушгирч, богиносно, гэвч центромер үзэгдэхгүй. Центриоль эсийн хоёр туйлруу очиж хоорондоо ээрүүлэн утаслагаар холбогдоно. Профазын төгсгөлд бөөмийн бүрхүүл уусаж, хроматидууд цитоплазмын дотор эмх замбараагүй байрлах болно.
2. Метофаз
:

Хроматидуудын эрчлэлт дээд хэмжээндээ хүрч центромер үзэгдэнэ. Хроматидууд эсийн төв хэсэгт эмх замбараатай жигдэрэн жагсаж хроматидын центромер центриольтой ээрүүлэн утаслагаар холбогдно. Энэ үед хромосомын хэлбэр хэмжээг судлахад хамгийн тохиромжтой.
3. Анафаз
:
Ээрүүлэн утаслагын агшилтаар хроматидууд центромерээрээ салж эсийн хоёр туйлруу татагдана. Эсийн туйлруу очсон хроматид хромосом болно.
4. Телофаз
: Хромосомуудын мушгирсан эрчилээ суларч , уртсан нарийссаар интерфазийн байдалд эргэн шилжих буюу энэ үед хромосом хроматид болно. Хроматиныг тойроод бөөмийн бүрхүүл үүснэ. Үүнийг кариокинез гэнэ. Бөөмийн бүрхүүлийг тойроод эсийн бүрхүүл үүснэ. Үүнийг цитокинез гэнэ.
Митоз хуваагдлын эцэст үүссэн төл эсийн хромосомын тоо, генетикийн мэдээлэл эх эсийнхтэй ижил байна. Учир нь :
*Интерфазын үед ДНХ нийлэгжиж хоёр хос хроматидыг үүсгэх замаар хромосом өөрийнхөө хуулбарыг бий болгосон нь төл эсийн генетикийн мэдээлэл эх эсийнхтэй ижил байх нөхцөл болдог.
*Анафазын үед хроматидууд центромерээрээ салж , эсийн туйл дээр очдог. Энэ нь хромосомын тоо тогтмол болох шалтгаан болно.


Митоз хуваагдлын биологийн ач холбогдол
1. Митозийн үр дүнд үүссэн төл эсүүдийн хромосомын тоо эх эсийн хромосомын тоотой яг адилхан байна.

2. Төл эсүүдийн генетикийн мэдээлэл эх эсийн генетикийн мэдээлэлтэй ижил байна.

3. Митоз хуваагдлаар эсийн тоо олширч бие махбод өснө.

4. Нөхөн төлжи лт явагдана. Жишээ нь : шарх эдгэрнэ

5. Бэлгийн бус үржлийг нөхцөлдүүлнэ.

Мейоз хуваагдал

Мейоз (meiosis- цөөрөх, багасах гэсэн утгатай грек гаралтай үг) гэдэг нь хромосомын тоо хоёр дахин цөөрч диплиод (2n) байдлаас гаплоид (n)байдалд шилжих маягаар явагдах бөөмийн хуваагдлын хэлбэр юм.
Мейоз I, Мейоз II гэсэн 2 хуваагдал нь тус бүрдээ

1. Профаз

2. Метофаз

3. Анафаз

4. Телофаз гэсэн 4 шаттай. Гэхдээ Мейоз I, Мейоз II хуваагдлын профазын өмнө интерфаз явагдана.
1. Мейоз I Профаз.
Профаз дотроо 5 үе шаттай.

1) Лептонем –нарийн утас :
Нарийн утаслаг байдалтай хроматин мушгирч богиносож, хэлэхсэн шүр мэт харагдана. Түүнийг хромомер гэж нэрэлнэ.
2) Зигонем –нийлсэн утас.:
Бэлгийн эсийг үүсгэх гэж буй биеийн эс дэх гомолог хромосомууд бүх уртынхаа дагуу ойртон нийлнэ. Үүнийг конъюгаци гэж нэрлэнэ. Ко нъюгацид орсон хос хромосомыг бивалент гэнэ.
3) Пахинем –бүдүүн утас:
Бивалент байдалтай хромосомууд мушгирч бүдүүрнэ.
4) Диплонем –хоймсон утас:
Бивалент үүсгэсэн гомолог хромосомууд холдон хөндийрдөг. Гомолог хромосомуудын ижил хэсгүүдээ солилцохыг кроссинговер гэнэ
5) Диакенез –холдон салалт:
Ижил хэсгүүдээ солилцсон гомолог хромосомууд холдон сална.



2.Мейоз I Метофаз:
Бивалендуудыг үүсгэж буй хос хромосомууд нь эсийн төв хэсэгт эгнэн жагсана. Хромосом нь центромерээрээ центроильтой ээрүүлэн утаслаар холбогдоно.
3.Мейоз I Анафаз :
Ээрүүлэн утаслагийн агшилтаар хос хромосом дан дангаараа эсийн 2 туйлруу салж, туйл дээр гаплоид тооны хромосом очно.
4.Мейоз I Телофаз:
Эсийн туйл дээр очсон хромосомыг тойроод бөөмийн бүрхүүл үүснэ. Бөөмийн бүрхүүлийг тойроод эсийн бүрхүүл үүснэ.


Мейоз II интерфаз : S үе байхгүй учраас ДНХ нийлэгжихгүй буюу хромосом дахин хоёрчлогдохгүй.

Мейоз II хуваагдал нь хроматидуудын салж задрах процесс дээр үндэслэгддэг учраас митоз хуваагдалтай ижил явагдана.
Меойз хуваагдлын ач холбогдол
1. Зүйл бүрийн бодгаль дээр хромосомын тоог тогтмол хадгална.
2. Генетиктйн шинэ мэдээлэл үүсгэнэ.
3. Бэлгийн үржлийн нөхцөлдүүлнэ.
Митоз ба Мейозын адил төст ба ялгаат байдлууд

Митоз ба мщйозын адил төст чанар гэвэл дээрх хуваагдлуудын үед хромосом болон эсийн бусад эрхтэнцрүүд хувилагдан нийлэгжиж хуваагдлын өмнө буюу хуваагдлын үед эс дотроо сэлгэн байрлах явдал юм. Түүнээс гадна митоз ба мейозын үеийн цитоинез мөн адилхан явагдана.
11д ангийн сурагч:
Б.Сүндэрьяа
Ч.Хулан
Full transcript