Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

“Тээвэр зуучлалын байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

No description
by

Мүүн Лайт

on 5 May 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of “Тээвэр зуучлалын байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

Тээвэр зуучлалын байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга замууд
design by Dóri Sirály for Prezi
1. Өрсөлдөөн, өрсөлдөх чадварын тухай үндсэн ойлголт
2. Тээвэр, тээвэр зуучлалын талаарх үндсэн ойлголт, уг салбар дах өрсөлдөөн
3. Монголын тээвэр зуучлалын салбарын түүхэн үе
4. “Олон Улсын Тээвэр Зуучлалын Төв”-ийн танилцуулга, өнөөгийн төлөв байдал
5. “Олон Улсын Тээвэр Зуучлалын Төв”-ийг гол өрсөлдөгчидтэй харьцуулсан байдал, өрсөлдөх чадварын судалгаа
6. “Олон Улсын Тээвэр Зуучлалын Төв”-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга замууд
7. Дүгнэлт
Өрсөлдөөн гэдэг нь: Ердийн хэллэгээс латин хэлний Concurro, Con – хамт, Curro – гүйх буюу ямар нэгэн зүйлийн төлөө тэмүүлэх гэсэн утгатай латин үгнээс гаралтай үг юм. Өрсөлдөөний агуулга нь өрсөлдөөний тэмцэлдсэн талууд нэг зорилгод хүрэхийн тулд нөгөөгөөсөө түрүүлэх, ялах эрмэлзлэлийг илэрхийлнэ.
Өрсөлдөөний субъект гэдэг нь: зах зээлийн харилцаанд оролцогч талууд буюу худалдагч, худалдан авагч талууд байна.
Агуулга
“Тээвэр зуучлалын байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга замууд” сэдэвт курсын ажлын эцэст дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
Судалгааны объект тээвэр зуучлалын төвийн өрсөлдөх чадварын өнөөгийн төлөв байдал болон бусад томоохон өрсөлдөгч компаниудтай гол үзүүлэлтүүдийн дагуу харьцуулан судалж үзэхэд тээвэр зуучлалын компаний бусад өрсөлдөгчдөөсөө ялгарах шаардлагатай хамгийн гол зүйлс нь үйлчлүүлэгчдэд санал болгож буй үйлчилгээний үнэ, хөнгөлөлт урамшуулал, тээврийн хугацаа, тоног төхөөрөмжийн хүчин чадал болоод үйлчилгээний нэр төрлийг сайжруулж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Дүгнэлт
1. Өрсөлдөөн, өрсөлдөх чадварын тухай үндсэн ойлголт
Тээврийн харилцаа нь олон улсын эдийн засгийн харилцааны нэн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тээврийн хэрэгсэл нь дэлхийн зах зээл дээр ханган нийлүүлэгчээс хэрэглэгчид барааг хүргэх хөдөлгөөнийг хангадаг.
Тэгвэл “зорчигч, ачаа, бараа, тээш тээвэрлэхийг тээврийн үйл ажиллагаа, биежсэн капиталуудыг нэг байрлалаас нөгөө байрлалд хүргэх үйл ажиллагааг ачаа тээврийн үйл ажиллагаа” гэж тодорхойлж болно.
2. Тээвэр, тээвэр зуучлалын талаарх үндсэн ойлголт, уг салбар дах өрсөлдөөн
Манай орон 1990 оноос хойш гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх шинэ шинэ үйлчилгээнүүд бий болсон. Монголын тээврийг ерөнхийд нь онцлог үйл явдлуудаас нь хамааруулан хөгжлийн түүхэн хандлагыг үзвэл:
Хөсөг тээврийн хөгжлийн үе МЭӨ IV-VI зуун
Тэрэг тээврийн хэрэгслийн хөгжлийн үе МЭ VIII – XIII зуун
Морин өртөөний албаны хөгжлийн үе 1215-1550 он
Жин тээврийн үйлчилгээний хөгжлийн үе 1570-1860 он
Усан замын тээврийн үйлчилгээний хөгжлийн үе 1865 – 1915 он
Авто замын тээврийн үйлчилгээний хөгжлийн үе 1916 – 1923 он
Агаарын тээврийн хөгжлийн үе 1924-1937 он
Төмөр замын тээврийн үйлчилгээний хөгжлийн үе 1938-1975
Салбарын эрх зүйн орчин бүрдэж эхэлсэн үе 1980-аас хойш
3. Монголын тээвэр зуучлалын салбарын түүхэн үе
Өрсөлдөх чадвар гэдэг нь: Тухайн улс үндэстний ард түмний аж амьдралын түвшин, үр ашигтай үйлдвэрлэлийг бий болгох чадвараар улс орны өрсөлдөх чадвар тодорхойлогдоно.
Өрсөлдөх чадварыг хамрах хүрээгээр нь :
1. Бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар
2. Үйлдвэрийн газар буюу байгууллагын өрсөлдөх чадвар
3. Салбарын өрсөлдөх чадвар
4. Үндэсний өрсөлдөх чадвар гэж тус тус ангилна.

Өрсөлдөх чадварын судалгаа, шинжилгээ хийх арга зүй
Эдийн засгийн практикт өрсөлдөх чадварын үнэлгээний арга зүйд хэд хэдэн хандлага байна. Тухайлбал,
1. Майкл Портерийн өрсөлдөөний таван хүчний загвар .
2. Мак Кейнси шинжилгээний 7S – ийн арга.
Стратеги /strategy/, дадлага туршлага /skill/, хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн үнэт зүйлс /shared value/, бүтэц зохион байгуулалт /structure/, систем /system/, боловсон хүчин /staff/, үйл ажиллагааны арга хэлбэр /style/
3. “BCG буюу Бостоны матриц” Boston Consulting Group – 1973 онд Бостоны зөвлөгөө өгөх групп анх боловсруулсан. Пүүсийн борлуулалтын өсөлтийн хурдыг салбарын өсөлтийн хувь, зах зээлд эзлэх харьцангуй хувь хэмжээ гэсэн хоёр үзүүлэлтээр “од, үнээ, анхаарлын тэмдэг, нохой” гэсэн дөрвөн матриц аргыг тодорхойлдог.
4. Жигнэгдсэн ба жигнэгдээгүй рейтингийн арга – Уг аргын тусламжтайгаар өрсөлдөөний нөхцөлд ямар хүчин зүйлсээр өрсөлдөөний давуу ба сул талтай байгаа болон ижил төстэй өрсөлдөгчтэй харьцуулахад чухам ямар хүчин зүйлээр ялгаатай байгааг тодорхойлж гаргадаг.
Ачаа тээш тээвэрлэх үйл ажиллагааг “тээвэрлэлт” гэж нэрлэдэг.

Тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслээс хамаарч
агаарын тээвэр,
төмөр замын тээвэр,
хуурай замын тээвэр,
далайн тээвэр,
хоолойн тээвэр гэж ангилна.
Тээврийн үйлчилгээ
Олон улсын болон дотоодын гэрээ хэлцэл, хууль стандартын дагуу хийх тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хоорондын үйл ажиллагааг "тээврийн харилцаа" гэнэ.
Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан этгээдийг “тээвэрлэгч” гэнэ.
Тээвэрлэлтийн үйлчилгээнд хэрэглэгчдийг “тээвэрлүүлэгч” гэнэ.
Тээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил үйлчилгээг “тээврийн үйлчилгээ” гэнэ.
Тээвэрлэлт улсын хилийг нэвтрэн хийгдвэл “улс хоорондын тээвэр” гэж тодорхойлно.

Улс хоорондын тээвэрлэлтийг:
Экспортын тээвэр /улсын хилийг нэвтрэн гарах/
Импортын тээвэр /улсын хилийг нэвтрэн орох/
Транзит тээвэр /улсуудын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх/ гэж ангилдаг.

Тээвэрлэлт хот, аймгуудын нутаг дэвсгэрийг дамжин хийгдвэл “хот хоорондын тээвэр” гэнэ.
Тээвэр нэг хотын нутаг дэвсгэрт хийгдвэл “хот доторх болон хот орчмын тээвэр” гэнэ.
Тээврийг аймаг сумын нутаг дэвсгэрт хийвэл “орон нутгийн тээвэр” гэнэ.
Тээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил үйлчилгээг “тээврийн үйлчилгээ” гэнэ.
Тээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөх үйл явцыг “тээвэрлэлт” гэнэ.
Олон улсын тээвэр зуучлалын төв нь 1993 оны 10 сарын 4-нд УБТЗ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдан өнөөдрийн байдлаар зөвхөн төмөр замаар төдийгүй авто зам, далайн тээврийн зуучлал болон тэдгээртэй холбоотой дагалдах бүх үйлчилгээг үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд хүргэж байна.
4. “Олон Улсын Тээвэр Зуучлалын Төв”-ийн танилцуулга, өнөөгийн төлөв байдал
Алсын хараа: Гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх өндөр чадвартай, тээвэр зуучийн үндэсний тэргүүлэх байгууллага болох.
Эрхэм зорилго: МТЗ-аар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх, тээвэр зуучийн иж бүрэн үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлэх, гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үндэсний тээвэр зуучийн байгууллага болж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах.

Үндсэн үйл ажиллагаа:

 Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх тээвэр
 Реэкспортийн тээвэр
 Экспорт, импортын вагон илгээлт, чингэлгийн тээвэрлэлт
 Агаарын тээврийн зуучлал
 Авто тээврээр “Хаалганаас хаалга” хүртэлх үйлчилгээ
 Чингэлэг болон түүвэр ачааны тээвэрлэлт
 Аюултай ачааны тээвэрлэлт
 Хүнд, хэтрүү овор бүхий ачааны тээвэрлэлт
 Төслийн тээвэр
 Экспорт, импортын ачааны гаалийн бүрдүүлэлт
 Гаалийн зуучлалын үйлчилгээ
 Тээврийн даатгал
 Агуулах, ачаа хадгаламжийн ба талбайн үйлчилгээ
 Гаалийн баталгаат агуулахын үйлчилгээ

5. “Олон Улсын Тээвэр Зуучлалын Төв”-ийг гол өрсөлдөгчидтэй харьцуулсан байдал, өрсөлдөх чадварын судалгаа
Тээвэр зуучлалын компаниудын нэмэлт үйлчилгээний харьцуулалт
Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тариф
Үндсэн хөрөнгө, 2012 оны эцсийн байдлаар
Тээвэр зуучлалын байгууллагын терминал аж ахуйн эдийн засгийн үзүүлэлтүүд, 2012 оны эцсийн байдлаар
“Олон Улсын Тээвэр Зуучлалын Төв”-ИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД
1. Үйлчилгээний үнийг илүү уян хатан болгох арга зам
Байнгын үйлчлүүлэгч нарт хэрэгжүүлэх хөнгөлөлт
Тусгай бүлэг үйлчлүүлэгч нарт олгох хөнгөлөлт
Дотоод зардлын асуудлыг шийдвэрлэх
2. Нэмэлт үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх арга зам
Тусгай тээвэр бүрийг дагасан гаалийн зуучлалын үйлчилгээг бий болдог.
Онлайн үйлчилгээг хөгжүүлэх
Эрсдэлгүй тээврийн үйлчилгээг бий болгох
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.
Гүйцэтгэсэн оюутан: М. Пүрэвсүрэн (3-р курс ОУХМ)
Терминал гэж аливаа системд холбогдох, эсвэл орох гарах “хаалга”-ыг хэлнэ.
 Тээврийн системийн хувьд ачаа буулгах, эсвэл зорчигчдод үйлчлэх, ачих зориулалт бүхий тусгайлсан талбай, барилга байгууламж, техник хэрэгслийн цогцолборыг тээврийн терминал гэнэ.
 Төмөр замын хувьд ачиж буулгах механикжсан анги, далайн тээврийн хувьд боомт, агаарын тээврийн хувьд нисэх онгоцны буудал, автозамын тээврийн хувьд автовокзал, логистик төв, ачаа ачих, буулгах, сэлгэх зориулалттай төвлөрсөн агуулах бүхий газруудыг терминал хэмээн нэрлэдэг.
Терминал
Full transcript