Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

No description
by

Sugarmaa Suurka

on 17 December 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Чөлөөт бүсийн тухай орчин үеийн ойлголт 1950-д оноос эхлэлтэй бөгөөд түүнийг 1973 онд Япон улсын Киото хотноо баталсан “ Гаалийн бүрдүүлэлтийг нэг мөр болгох тухай” конвенциор бататган “Аж ахуйн болон гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах хөнгөлөлттэй нөхцөл үйлчилж буй, үйлдэврийн газруудад эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх илүү чөлөөтэй нөхцөл тогтоосон тухайн улсын нутаг дэвсгэрийн хэсэг болох тусгаарлагдсан бүс нутаг” гэж тодорхойлжээ.

Улс орон бүр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж оруулахдаа тухайн орны газар зүйн онцлог, эдийн засгийн байдаа харгалзаж хууль зүйн зохицуулалтаа хийдэг.

Эдийн засгийн чөлөөт бүсийн мөн чанар
XX зууны II хагасын олон улсын эдийн засгийн харилцааны салшгүй хэсэг бол “Эдийн засгийн чөлөөт бүс” юм.
Дэлхийн аж ахуйн системд олон улсын бараа эргэлтийн идэвхжил, эдийн засгийн интеграцийн процессийг өргөтгөх гээд бодит байдлууд дээр тооцоологдон гарч ирсэн эдийн засгийн түвшинг хурдасгах гол үзүүлэлт бол эдийн засгийн чөлөөт бүс юм.

Агуулга
Чөлөөт бүсийн тухай ойлголт
Чөлөөт бүсийн эрх зүйн зохицуулалт
Эдийн засгийн чөлөөт бүсийн мөн чанар
Бусад улс орны чөлөөт бүсийн асуудал

Дэлхийн туршлагаас харахад чөлөөт бүс байгуулагдаж эхэлснээс хойш дэлхийн экспортын эргэлт хэвийн хэмжээнээсээ 20 хувиар өссөн үзүүлэлт байдаг. Чөлөөт бүсийн зорилго бол аж ахуй үйлдвэр, түгээлтийн давтагдашгүй дэд бүтцийг бий болгож, оновчтой маркетинг, чанартай үйлчилгээгээр дэмжиж, бизнесийг өөртөө татан тухайн улсын эдийн засгийг өсгөх явдал юм. хөгжингүй орнуудад хөгжлөөс хоцрогдсон орон нутаг, зах зээлийн тодорхой салбарыг бэхжүүлж, хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүс байгуулдаг байна.

Чөлөөт бүс олон хэлбэрийн байх ба түүний хэлбэрийг сонгон шалгаруулахад тухайн улсын ажилгүйдлийн түвшин, зах зээлийн байдал болон иргэдийн үндсэн орлогоос ихээхэн хамаардаг. Аливаа чөлөөт бүсийн цаашдын хөгжлийн хөдөлгүүр нь гадаадын хөрөнгө оруулалт бус тухайн орны төр засгийн чөлөөт бүсэд хандах болон улсаас олгож байгаа тусламж байдаг.

Манай улсын хувьд газар зүйн байрлал чөлөөт бүс хөгжүүлэхэд тохиромжтой байрлалд оршдог.

Монгол улс чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлалыг УИХ 1996 онд хэлэлцсэн бөгөөд 2002 онд батлагдсан “Чөлөөт бүсийн тухай болон Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль, мөн “Замын-yyд” эдийн засгийн чөлөөт бyсийн эрх зyйн байдлын тухай хууль 2003, “Цагааннуур” худалдааны чөлөөт бyсийн эрх зyйн байдлын тухай хууль 2003 онд тус тус баталж чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, бүсийн хэлбэр удирдлагын эрх хэмжээ, хяналтын тогтолцоо, бүсэд мөрдөх татвар зэргийг тодорхойлж өгсөн.


Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс
”Замын-Yүд” бүс нь Дорноговь аймгийн Замын-Yүд сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Их Хурлаас тогтоосон хилийн зааг бүхий газар нутагтай байна.
”Замын-Yүд” бүс үйлдвэрлэлийн, худалдааны, аялал жуулчлал-үйлчилгээний хэлбэрээс бүрдэнэ.
“Замын-Yүд” бүсэд казино байгуулж болно.


Чөлөөт бүсийн хэлбэрийг харгалзан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, газар эзэмшүүлж, ашиглуулах түрээсийн төлбөрийн хувь хэмжээг ялгавартай тогтооно.

Замын-Yүд” бүсийн татвар, төлбөр, түүний хөнгөлөлт, чөлөөлөлт
”Замын-Yүд” бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлэн тухайн бүсэд байнга оршин сууж байгаа иргэн, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын өмчид байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд худалдан борлуулсан тохиолдолд ногдох орлогыг албан татвараас чөлөөлнө.

”Замын-Yүд” бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлэн тухайн бүсэд байнга оршин сууж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эхний 5 жилд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлнө.
”Замын-Yүд” бүсэд төлбөр тооцоог үндэсний болон гадаад валютаар хийнэ. Валютын зохицуулалтын журмыг Монголбанк тогтооно.


Чөлөөт бүсүүд
Алтанбулаг худалдааны чөлөөт бүс
"Алтанбулаг" бүс нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Их Хурлаас тогтоосон хилийн зааг бүхий газар нутагтай байна.


Орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх, албан татвараас чөлөөлөх
Алтанбулаг” бүсэд цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ, цэвэр усан хангамж, авто, төмөр зам, телекоммуникацийн үндсэн сүлжээний салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгийг албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно.
”Алтанбулаг” бүсэд агуулахын аж ахуй, ачиж буулгах байгууламж, зочид буудал барьж байгуулахад хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс орлогын албан татвараас 5 жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.

"Алтанбулаг" бүсэд бараа, бүтээгдэхүүнийг хадгалах, хамгаалах, сав, баглаа боодлыг сайжруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа, 10 болон түүнээс дээш жил ажиллахаар чөлөөт бүсийн захирагчийн ажлын албатай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс тооцон орлогын албан татвараас эхний жилд чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.


Цагааннуур худалдааны чөлөөт бүс
”Цагааннуур” бүс нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр Цаган нуур тосгонд байрлах ба Баян-Өлгий аймгийн төвөөс баруун хойш 65 км, УБ-с 1700 км, ОХУ-ийн хилээс 28 км, БНХАУ-ийн хилээс 225 км, Казахстан улсын хилээс ОХУ-аар дамжин 190 км байна.

Эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгох, үүсгэх шалтгаан, зорилго нь тодорхой нөхцөл бүрт бие биенээсээ ялгаатай байна.



МОНГОЛ УЛСАД ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ


Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ЗОРИЛГО нь тус улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийн байгаль орчин, хүн ам, түүхий эдийн нөөц, газар зүйн байрлал, зам харилцааны боломжийг зохистой ашиглан, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дэвшилтэт технологи оруулах замаар эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд оршино.


Эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа нь дараахь зорилтыг хангахад чиглэгдэнэ:
Экспортын үйлдвэрлэл, импортыг орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх;

Удирдлагын болон үйлчилгээний орчин үеийн арга барилга, маркетинг, худалдаа арилжааны туршлага нэвтрүүлэх; 
Хүн амын ажил эрхлэлтийг сайжруулах;
 
Валютын чөлөөт хөрвөлтийг хангаж, нөөцийг нь нэмэгдүүлэх;

Барааны хангамжийг сайжруулах.

Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үндсэн агуулга нь бусад орныхтой зарчмын хувьд адил төстэй боловч улс орны эдийн засгийн одоогийн бодит байдал, нийгмийн тодорхой хэрэгцээ, шаардлага, газар зүйн байрлалаас шалтгаалан дараахь онцлогтой байна.
Тус орны зах зээл нь хил залгаа, ОХУ, БНХАУ-аас нэлээд хамааралтай.
Газар зүйн байршлын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдаас алслагдсан;

Нэн тэргүүнд Ази, Номхон далайн орнуудтай хамтран ажиллах боломж илүүтэй;
 
Улс орны янз бүрийн бүс нутагт оршдог эрдэс баялгийн томоохон ордуудыг түшиглэн хөрөнгө оруулах хэрэгцээ, шаардлага өсч байгаа.
Гадаад худалдааны бүтцийн хувьд машин, техник төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, өргөн хэрэгцээний бараа голлон импортолдог, экспортод мал аж ахуйн түүхий эд, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлдэг.

Монгол Улс эдэлбэр газрын нөөц, эрдэс баялаг ихтэй, зах зээлийн багтаамж сайтай орнуудтай хил залгадаг давуу талтай боловч далайд гарцгүй, дэлхийн зах зээлийн гол төв, зангилаанаас хол, эрс тэс уур амьсгалтай, хүн ам цөөн, үйлдвэрлэл, нийгмийн дэд бүтэц харьцангуй сул хөгжсөн зэрэг нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад харгалзах нөхцөл байдал, бодит хүчин зүйл гэж үзнэ.

Бусад улс орны чөлөөт
бүсийн асуудал
Румын улсын худалдааны чөлөөт бүс: гаалийн татвар болон чөлөөт бүсээс гарч, орж байгаа бараанд ногдох татвараас чөлөөлнө.
Румын улсын бараа материал, туслах хэрэгслүүдийг чөлөөт бүсэд оруулж экспортын зориулалтаар үйлдвэрлэлд ашиглах бол татвараас чөлөөлнө.
Туркын чөлөөт бүсүүд:
Дэлхийн ихэнх бүсүүдтэй харьцуулахад дотоодын зах зээл дахь худалдааг зөвшөөрсөн байдаг.
Туркын чөлөөт бүсэд барааны чанар эсвэл стандарт, үнэ зэрэгтэй хамаатай хязгаарлалтын үйл ажиллагаа байхгүй.

Татварын хөнгөлөлт чөлөөлөлт
Белорусын чөлөөт бүс: эхний 5 жил-100 хувь, дараагийн жилүүдэд 15 хувь
Косто-Рика: эхний 8 жил 100 хувь, дараагийн 4 жил- 50 хувь
Молдавын чөлөөт бүс- 5-с дээш жил 100 хувь
Эквадор, Латви-80-100 хувь

Газрын түрээсийн төлбөр
Турк 1м кв-2 доллар
Египет 1 м.кв- 3.5 доллар
Арабын Нэгдсэн Эмират 1 м.кв-7.6 доллар
БНХАУ 1 м.кв- 25 доллар
Пакистан 1 м.кв-2 доллар
Алтанбулаг ХЧБ 1 м.кв- 0.20-0.27 доллар

Анхаарал тавьсанд баярлалаа

Full transcript