Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Өрсөлдөөн түүний эрх зүйн зохицуулалт

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Өрсөлдөөн түүний эрх зүйн зохицуулалт

Өрсөлдөөн түүний эрх зүйн зохицуулалт

Агуулга:
1. Удиртгал
2. Зах зээлийн өрсөлдөөн гэж юу вэ?
3. Өрсөлдөөний төрөл, ангилал
4. Шударга бус өрсөлдөөн
5. Өрсөлдөөний эрхзүйн зохицуулалт
6. Монгол улс дах шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага
7. Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын харьцуулалт
8. Дүгнэлт

2. Зах зээлийн өрсөлдөөн гэж юу вэ?
Ашиг, борлуулалт, мөн зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх зэрэг бизнесийн тодорхой зорилгод хүрэхийн тулд худалдан авагчдын дэмжлэгийн төлөө компаниуд болон борлуулагчдын зах зээл дээр хийж байгаа тэмцэл юм.
1. Удиртгал
Зах зээлийн эдийн засаг бүхий улс орнууд зах зээлийн өрсөлдөөний ач холбогдлыг бүрэн ухамсарлан ойлгож, шударга өрсөлдөөн, чөлөөт зах зээлийн төрийн дур зоргийн үйл ажиллагаа болон шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах механизмыг бий болгохыг зорьж байна. Өнөөгийн байдлаар дэлхий дээр 100 гаруй улс шударга бус өрсөлдөөнийг төрийн бодлогоор хуульчлан зохицуулж байна. Манай улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн үетэй зэрэгцэн 1993 онд шударга бус өрсөлдөөнийг зохицуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгож чадсан бөгөөд 2010 онд өрсөлдөөний тухай хуулийг батлан гаргасан. Шударга бус өрсөлдөөний тухай асуудал 2005 оноос өмнө бараг яригддаггүй байсан хэдий ч энэ талаар хариуцан ажиллах чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага болох ШӨХТГ байгуулагдсанаас хойш олон нийтийн анхаарлыг ихээхэн татах болсон.


Өрсөлдөөний төрөл:
Үйлдвэрлэлийн
Үйлчилгээний
Үнэт цаасны
Худалдааны
Санхүүгийн
Оюуны өмчийн
Хөдөлмөрийн гэх мэт
3. Өрсөлдөөний ангилал
Зах зээлийг өрсөлдөөнт байдлаас нь хамааруулан:
Төгс өрсөлдөөнт зах зээл
Төгс бус өрсөлдөөнт зах зээл
Төгс бус өрсөлдөөнт зах зээл
Зах зээл дээрх аль нэг нийлүүлэгч, худалдан авагч нь зах зээлийн тэнцвэрт үнэ, зах зээлийн төлөв байдалд нөлөөлөх боломжтой бол тэр зах зээлийг төгс бус өрсөлдөөнт зах зээл гэнэ.Хэлбэр:
Цэвэр монополь зах зээл
Монополт өрсөлдөөнт зах зээл
Олигополь зах зээл. Уг өрсөлдөөнийг бий болгогч гол субъект нь юм. Төрөөс аль нэг компанид давуу эрх олгосноор өрсөлдөөн буурч монополь бий болдог.
Төгс өрсөлдөөнт зах зээл
Энэ зах зээлийн үед тухайн зах зээл дээр нэг төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг , ажил үйлчилгээ эрхэлдэг, бие биенээсээ үл хамаарах, зах зээлд эзлэх хувиараа маш бага, төдийгүй хоорондоо ойролцоо олон тооны аж ахуй нэгжүүд байдаг тул хэн нэг нь зах зээлийн үнэ, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт гэх мэт зах зээлийн нөхцөл байдалд нөлөө үзүүлж чаддаггүй.

СЭЗДС
S-12-1-2:
А. Жаргалсүрэн
Д. Чулуунцэцэг
Б. Цэнд-Аюуш

Цэвэр монополь зах зээл
Монопольт өрсөлдөөнт зах зээл
Олигополь
зах зээл
Төгс бус өрсөлдөөнт зах зээл
Төгс бус өрсөлдөөний хамгийн дээд хэлбэр бөгөөд өрсөлдөөнийг бүрэн хязгаарлаж тухайн салбарыг хянах боломжтой зах зээл юм. "Ганц худалдагч" гэсэн үгнээс гаралтай.
Аргагүй монополь
Шинээр өрсөлдөгч орж ирэх боломжгүй зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа компани. Аргагүй монополийн үнэ, нийлүүлэлт, чанар, нэвтрэлтийн нөхцөл зэргийг төрөөс тусгайлан зохицуулдаг.
Зарим шинжээрээ төгс өрсөлдөөнт зах зээлтэй ижил , тодорхой монополь хүчтэй компаниуд үйл ажиллагаагаа явуулж байдаг зах зээл. Гол ялгаа нь зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн нь чанар, гадаад үзэмж, дизайн, зэргээрээ хоорондоо ялгаатай. Үнийн өрсөлдөөнөөс илүү үнийн бус өрсөлдөөн хүчтэй явагдаж байдаг.
Үнэ болон үйлдвэрлэлийн бодлогын хувьд өөр хоорондоо харилцан хамааралтай, мэдрэгдсэн цөөн тооны томоохон компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа зах зээл. Үнийн ба үнийн бус өрсөлдөөн маш их байдаг.
4. Шударга бус өрсөлдөөн
Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж зах зээлийн өрсөлдөөнд оролцож байгаа хүн зах зээлд эзлэх өөрийн байр сууриа өсгөхийн тулд тэмцлийн явцдаа өрсөлдөөний шударга чөлөөт байдлыг гажуудуулах бусдын эрхийг хязгаарлахад чиглэсэн шудрага бус аргыг хэрэглэх тохиолдол гардаг.
5. Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт
Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт
Эртний Ромд христийн тооллын өмнөх 50 онд батлагдсан Lex Julia de Annona нь хүн төрлхтний хадгалж үлдсэн хамгийн эртний шударга бус өрсөлдөөний хэм хэмжээ
Орчин үеийн ШБӨЭЗЗ-ийн талаарх цэгцтэй ойлголт нь 19-р зууны эцэст АНУ-д бий болсон. Энэ үед Америкийн эдийн засаг эрчимтэй хөгжиж аж ахуй нэгжийн шинэ хэлбэр болох трестүүд гарч ирсэнтэй холбоотой. Тэд жижиг дунд бизнес эрхлэгчид ард түмний эрх ашигт ихээр нөлөөлж байсан.
1887, 1890 онд АНУ-ын конгресс анх удаа монополын эсрэг 2 хууль баталсан. Энэ нь 1887 оны Муж хоорондын худалдааны тухай хууль, 1890 оны Шерманы хууль юм.
1914 оны Клейтоны акт: Уг хууль өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхүйц хуулийн этгээдийн өөрчлөн байгуулалт болон бусад шудрага бус өрсөлдөөнийг хориглох зорилготой гарч ирсэн.
1914 оны Холбооны худалдааны хорооны тухай хууль: энэ хуулиар дэлхийн хамгийн анхны өрсөлдөөнийг хянан зохицуулах төрийн агент байгуулагдсан.
Шударга бус өрслдөөний эрх зүйн зохицуулалт
ШБӨ эрх зүйн зохицуулалтын талаар дэлхийн улс орнуудын үзэл баримтлал болсон нийтлэг зохицуулалт:
Төрөөс зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах зохицуулалт
Зах зээлийн харилцаанд оролцогч этгээдийн зүгээс өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглох зохицуулалт.
Төрөөс зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах зохицуулалт
ШБӨ-ний эрх зүйн зохицуулалтын нэг чухал зорилт бол төрийн байгууллагын зүгээс зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд нөлөөлөх хүний аж ахуйгаа чөлөөтэй илэрхийлэх, өмч хөрөнгө олж авах эрхийг шууд, шууд бусаар хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих түүнийг хязгаарлах явдал юм. Төрийн байгууллагаас зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад ижил боломж олгох ёстой ба нэгэнд нь илүү боломж олгосноор бусад нь ах зээлээс шахагдан гарах нөхцөл болдог.
Зах зээлийн харилцаанд оролцогч этгээдийн зүгээс өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглох зохицуулалт
1. Картель буюу ШӨ эсрэг чиглэн хийгдсэн компаниудын хоорондох хэлцлийг зохицуулах
2. Компаниудын нэгдэх, нийлэх үйл ажиллагаанд хийх зохицуулалт
3. Давамгай байдалтай этгээдийн үйл ажиллагаанд хийх зохицуулалт
4. Аргагүй монополь байдалтай этгээдийн үйл ажиллагаанд хийх зохицуулалт
5. Бизнесийн шударга бус үйл ажиллагаанд хийх зохицуулалт
1. Картелийн зохицуулалт
Томоохон үйлдвэрлэгч, худалдаачдын хооронд үгсэн хуйвалдаж монополь ашиг олж байгааг таслан зогсоох, түүнээс болж улс орны эдийн засаг, иргэдэд учирч байгаа хохирлыг багасгахад чиглэгдэн үүссэн.
Картель нь аливаа нэг хувь хүн компани өөрийн хүссэнээр бизнесээ чөлөөтэй явуулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэгт саад учируулж эрх чөлөөг нь боогдуулдаг ба удаан хугацааны үр дүнд зах зээлийн өрсөлдөөнийг үгүй хийдэг. Үүнээс үзвэл картел нь өрсөлдөөнийг зохиомлоор хязгаарлаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ нийлүүлэлтийн хувь хэмжээг тогтооход чиглэсэн хэлцэл юм.
Картелийн ангилал
1. Хэвтээ картель:
Нэг төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа өрсөлдөгчдийн хоорондоо байгуулдаг хэлцэл нь тэдний бие дааж үйл ажиллагаа явуулах, өөр хоорондоо өрсөлдөх чадварыг хязгаарлахад чиглэсэн байдаг.

2. Босоо картель:
Өөр өөр зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа боловч хоорондоо ямар нэг байдлаар харилцан холбоотой компаниудын хооронд байгуулагдаж байгаа хэлцэл.
Зөрчлийг хянан шалгах
Аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдол
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл
өөрийн санаачилгаар
Хуульд заасан бусад үндэслэл
Үүний үр дүнд:
Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх үйл явц буурах
Зах зээлд хэт өндөр үнэ тогтоох
Бараа бүтээгдэхүүний чанар муудах, сонголт багасах
Техник технологийн шинэчлэл нэвтрэх үйл явц удаашрах
Шинийг санаачлах эрэлхийлэхээс татгалзах
Тиймээс чөлөөт өрсөлдөөнийг, хязгаарлаж байгаа шударга бус өрсөлдөөнийг улс орнууд тусгайлан хуулиар нарийн зохицуулдаг.
Шударга бус өрсөлдөөнийг зохицуулдаг хэд хэдэн байгууллага байдаг:
Олон улсын өрсөлдөөний сүлжээ |INC|
Эдийн засгын хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага |OECD|
Олон улсын өрсөлдөөний сүлжээ байгууллагад Монгол улс 2005 онд элссэн.
Улсын байцаагч хянан шалгах ажиллагааг 60 хоног дотор явуулна. Шаардлагатай тохиолдолд ШӨХТГ-н дарга 30 хүртэлх хугацаагаар сунгана.
Зөрчил гаргасан аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого эд зүйлийг хураах.

Улсын байцаагч хяналт шалгалтын ажлын дүнг гүйцэтгэж дууссанаас хойш 5 өдрийн дотор ШӨХТГ-н даргад танилцуулна.
2. Компаниудын нэгдэх, нийлэх үйл ажиллагааны зохицуулалт
ШБӨ-ний эрх зүйн зохицуулалтын нэг зорилт нь компаниудын нэгдэх нийлэх үйл ажиллагааг зохицуулах асуудал юм.
Аливаа компаний үйл ажиллагааг зогсоож түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг
нэгдэх
хоёр ба түүнээс дээш хэд хэдэн компаний үйл ажиллагааг зогсоож тэдгээрийн эрх үүрэг хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг
нийлэх
гэнэ.
Хэлбэр: Хэвтээ \horzintal merger\
Босоо \vertical merger \
3. Давамгай байдалтай этгээдийн үйл ажиллагаанд хийх зохицуулалт
Зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг, томоохон өрсөлдөгчтэй харьцуулахад нилээд илүү компанийг давамгай байдалтай компани гэдэг. Гол төлөв зах зээлийн 30 ба түүнээс дээш хувийг эзэлсэн байдаг. Иймээс зах зээлийн тэнцвэрт байдалд нөлөө үзүүлэх хүчтэй компаниуд зах зээл дээрх өөрийн давамгай байдлаа хадгалах, улам нэмэгдүүлэх зорилгоор ШӨ эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
Үүнд:
Хэт үнэ тогтоох
Үнийн ялгавар
Үнийн түрэмгийлэл
Худалдаа наймаа хийхээс татгалзах
Бараа худалдахдаа түүнд өөр бараа дагуулан худалдах
Дахин борлуулалтын үнэ тогтоох
4. Аргагүй монополийн зохицуулалт
Зах зээлд түүний нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнийг орлуулах бараа бүтээгдэхүүн байхгүй тул хэрэглэгч худалдан авагчид ямар ч сонголт бахгүй. Иймд аргагүй монополийн үйл ажиллагаанд хийх зохицуулалт маш чухал. Аргагүй монополь ашгийг хамгийн их байлгах үнийг тогтоох зорилготой байдаг.
ШБӨ-ний эрх зүйн зохицуулалтаар аргагүй монополь байдалтай этгээдийн нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээний өөрчлөлт чанар гэсэн зүйлүүд дээр зохицуулалт хийж хяналт тавих нь чухал
5. Бизнесийн шударга бус үйлдлийн зохицуулалт
ШБӨ эрх зүйн зохицуулалтын гол зорилт нь зах зээлийн тэнцвэрийг алдагдуулах болон түүнд хүргэхэд шууд чиглэгддэг монопольчлол, картель, давамгай байдал нэгдэх, нийлэх асуудлыг зохицуулах явдал байдаг ч шууд бусаар нөлөөлж болох зарим үйл ажиллагааг зохицуулах ёстой. Энэ бол зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч компанид нэгэн адил хамаарах бизнесийн зохицуулалт юм.
Шударга бус өрсөлдөөний онцлог зохицуулалт
Хамгийн ээдрээтэй хүндрэл учруулдаг хэсэг бол картелийн зохицуулалт. Картелийг илрүүлэх, нотлох асуудал хамгийн чухлаар тавигдах ёстой. Улс орнууд энэ үйлдэлд хэрэгжих зохицуулалтын онцлог арга болох "хуулийн хариуцлагаас чөлөөлөх хөтөлбөр" буюу олон улсад "leniency programm" аргыг санаачилж хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийг анх 1978 онд АНУ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1996 оноос Европын холбоо хэрэгжүүлж картельтэй тэмцэх сайн арга болохыг баталсан.
Хуулийн хариуцлагаас чөлөөлөх хөтөлбөр амжилттай хэрэгжих гурван угтвар нөхцөл:
Мөрдөн шалгаж илрүүлэх өндөр боломжтой байх.
Мэдрэгдэхүйц шийтгэлтэй байх
Ил тод, найдвартай байдал.
Монголын өрсөлдөөний эрх зүйн үүсэл хөгжил
1993 онд "ШБӨ-ийг хориглох тухай хууль" баталсан
Таван удаа нэмэлт өөрчлөлт орсон.
1995 он Өрсөлдөөний хуулийг эрх бүхий улсын байцаагчийн эрхийг өмнө нь байснаас илүү тодорхой болгон тусгасан.
2000 он Өрсөлдөөний тухай хуулинд тодорхой нэмэлт өөрчлөлт хийсэн
2002 он Тендерт үнэ тохирон оролцох, Улсын мэргэжлийн хяналтын тухай хуулинд холбогдох өөрчлөлтүүдийг хийх замаар улсын байцаагчийн эрхийн нэмэгдүүлэх асуудал байсан.
2005 он ШБӨ-ийг хянан зохицуулах газар нь ШӨХТГ болсон.
2010 он Өрсөлдөөний тухай хууль гарч энэ нь ШӨХТГ-т илүү эрхийг өгсөн, картелийн талаар хуулийн хэрэгжилтийг хүчтэй болгосон, торгуулийн хэмжээ өссөн.
ШӨХТГ
ШӨХТГ нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага юм. Өрсөлдөөний байгууллага нь анх хууль батлагдсанаас хойш 12 жилийн дараа байгуулагдсан.
7. Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын харьцуулалт
Холбооны бүгд найрамдах Герман улсын шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт
ХБНГУ-ын ШБӨТХ нь ШБӨ-ний зохицуулалтын зарчмын ерөнхийд нь агуулсан байдгаас гадна шударга бус өрсөлдөөнөөс үүдэн гарч болох хохирлын асуудлыг зохицуулсан байдаг.
ШБӨТХ нь 1909.06.07-нд батлагдаж 1999.12.17-нд өөрчлөлт орсон.ХБНГУ-ын хувьд "Өрсөлдөөн гэдэг нь хараат бус субъектуудын зах зээл дэх тэмцэл тэмүүлэл юм".
ШБӨХ нь "өрсөлдөөнийг хязгаарлах" гэсэн нэр томъёог агуулсан байдаг ба энэ нь" сонирхогч хуулийн этгээдийн зөвшөөрөл, шийдвэр, тохиролцооноос урган гарах аж ахуйн үйл ажиллагааны эрх чөлөөний хиймэл хязгаарлалт" гэсэн утгыг агуулдаг.
ОХУ-ын ШБӨ-ний эрх зүйн зохицуулалт
Үндсэн хууль, Өрсөлдөөнийг хамгаалах тухай холбооны хууль, Зүй ёсны монополын тухай хуулиуд дээр үндэслэгддэг.
ОХУ-д монополь үйл ажиллагаа явуулах, өрсөлдөөнийг хязгаарлах нь гэмт хэрэгт тооцогдоно. Эдгээр үйлдлүүд нь хэт өндөр эсвэл хэт бага үнэ тогтоох, зах зээлийг хуваах түүнд нэвтрэх, зах зээлээс субъектуудыг шахан гаргах, үнийг харилцан тохиролцож тогтоох, барих зэргээр илэрвэл гэмт хэрэгт тооцдог байна.
Өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа үйлдлүүдэд хуулийн этгээдүүдийн хооронд зах зээл дэх давамгай байдлаа сөргөөр ашиглан хийсэн хэлцэл ордог.
Давамгай байдлын тухай ШБӨХ-ийн 19-р зүйлд заасан байдаг энэ нь өрсөлдөгч байхгүй байх, санхүүгийн хүчин чадал, зах зээлд хүрэх боломж зэргийг харгалзан хуулийн этгээд нь зах зээлийн гуравны нэг хувийг эзлэх болон бусад хуулийн этгээдүүдийн нэгдэлд хамаарагдаж байх ёстой гэж заасан байна. Энэ хууль картелийг хориглох тухай нийтлэг зохицуулалтыг агуулдаг.
ОХУ-ын өрсөлдөөнийг хамгаалах тухай хуулиар зах зээлд аливаа этгээдийг давамгай байдалтай гэж үзэхдээ:
1. Тухайн зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлж байвал.
2. Уг хувьд хүрээгүй боловч түүний зах зээлд эзлэх хувь, үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан хэд хэдэн байдлаар давамгай байдалтай гэж үзэж болохоор заажээ. \ӨХТХ 5-р зүйл\
Уг хуульд давамгай байдлаа буруугаар ашиглахыг хориглосон ба тус хуулийн нэг онцлог зохицуулалт нь тендерийн харилцааг зохицуулж байгаа явдал юм. Хуульд зааснаар ОХУ-ын монополийн эсрэг байгууллага нь засгийн газрыг дэргэдэх байгууллага бөгөөд хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, шалгах, хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй.
Дүгнэлт
Дэлхий нийтийн туршлагаас үзэхэд төрөөс өрсөлдөөний талаар баримтлах бодлогод өрсөлдөөний тухай хуулиас гадна зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнт үр ашиг авчрах цогц бодлогын баримт бичгийг баталж мөрдүүлэх. Манай улсын өрсөлдөөнийг хэрхэн нэмэгдүүлэх, өрсөлдөөнөөр дамжуулан салбарыг хэрхэн хөгжүүлэх , монополийг хэрхэн задлах гэх мэт асуудалд чиглэгдсэн тусгай бодлого байхгүй байна. Гэхдээ зөвхөн зохицуулалтын хэмжээнд төлөвших боломжгүй яаж хөгжих нь тодорхойгүй өрсөлдөөнийг хэрхэн хэрэгжүүлэх нь мэдэгдэхгүй зах зээлд тусгайлсан бодлого баримтлах хэрэгтэй. ШӨХТГ-н чиг үүрэгт төрийн байгууллагуудын нийтээр даган мөрдүүлэхээр гаргасан хууль, тогтоол, шийдвэрүүдэд шударга өрсөлдөөнийг хязгаарласан иргэний болоод бусад хууль тогтоомжуудтай харшилсан зүйл заалт байгаа эсэхийг судалж, хувийн хэвшил, иргэний нийгэмтэй хамтран ажиллах чиг үүргийг нэмэгдүүлж болох юм.
Ашигласан материал
"Өрсөлдөөний тухай хууль" 2010
"Бизнесийн эрх зүй" 2013 .....................
"www.google.mn"
"www. legalinfo.mn"
Анхаарал тавьсанд баярлалаа
2014 он
Full transcript