Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

"Судалгааны арга зүй"

"Судалгааны арга зүй"
by

Batjav Batsaikhan

on 4 January 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of "Судалгааны арга зүй"

“ Судалгааны арга зүйд суралцахуй”. Албаны бэлтгэлийн тэнхимийн эрхлэгч.цагдаагийн дэд хурандаа Б.Батжав
2012.12.21
Манай тэнхимийн багш нараас судалгааны ажил хийж, Доктор Ph.D, магистрын зэрэг хамгаалахаар хүсэл, зориг шулуудан ажиллагсадын тоо улам бүр нэмэгдсээр байгаа нь нэн сайшаалтай.
Гэвч тэдний дийлэнх хэсэг нь судалгааны ажилд хэрхэн суралцах, яаж бичих,туршилт хэрхэн тавих зэрэгт зориглон орж судлан диссертаци хамгаалах талаар бодсоор яваад цаг хугацааг өнгөрүүлдэг гэм бий.
Хамгийн чухал нь манай бие хамгаалах бэлтгэл, биеийн тамирын багш нар сургалтын арга зүй техиологийн шинэчлэл, практик амьдралын гүнд өдөр тутамд судалгааны ажлын гол объект дээр ажилладгаараа нэн онцлогтой.Тэд нар амралт, чөлөөт цагаа өсвөр үеийнхий эрүүл мэнд, чийрэгжүүлэлт, бие бялдрын хөгжилтийн төлөө зориулан ажиллаж байдгийн хувьд судалгааны ажил хийхэд ихээхэн боломжтой. Чухамхүү иймээс судалгааны ажлыг зориглон гардан авч ажиллах нь зүйтэй гэдэг үүднээс энэхүү энгийн зөвлөмжийг та бүхэндээ толилуулж байгаа болно.
Энэхүү зөвлөмж нь хэмжээгээрээ бага боловч орчин үеийн багш хүн “Судлаач багш” байга гэсэн үзэл санааны үүднээс та бүхний цаашдын судалгаа шинжилгээний ажилдаа зориг шулуудан үр дүнтэй ажиллах анхны мэдэгдэхүүн олгоход туслахыг хичээв.
Судалгааны ажлын талаар үзэл бодлоо төвлөрүүлж, сурч ажиллах ажлын арга зүйг эзэмших нь танаас л шалтгаална.
Аливаа судалгааны ажил нь хүн бүрээс туйлын бүтээлч хандлагыг шаарддаг бөгөөд үүнд таны хөдөлмөр нөр их хичээл зүтгэл амжилтын эх болж үндэс чухал үүрэг роль гүйцэтгэнэ гэдгийг санаж явахад илүүдэхгүй бизээ.
Таны судалгааны ажлын бүтээлч хандлагад дараах арга барил, үйл ажиллагаа нөлөөлдгийг анхаараарай.
•Судалгааны ажилтай холбогдох үндсэн материалуудыг эрж олох, уншиж танилцах
•Судалгаанд холбогдох материалуудын нөөцийг бүрдүүлэх
•Сэдвийнхээ холбогдол бүхий шинэ ном зохиолуудыг түүвэрлэж ажиллах
•Ишлэл хийх, чухал материалуудыг хувилж авах
•Хувилж авсан материалуудыг цэгцэлж картлах
•Материалуудыг холбогдох бүлэг сэдэвт хуваарилах
•Судалгаанд холбогдох эх сурвалжийн тэмдэглэл зэрэг болно.
Таны судалгааны ажлын үндсэн нөөц материалуудад:
Төрөл бүрийн ном /гадаад болон эх хэл дээрх/, эрдэм шинжилгээний өгүүллэгүүд, онол практикийн бага хурлуудын материал, хэвлэгдээгүй бүтээлүүд, /дипломын ажил, докторын диссертаци болон тэдгээрийн хураангуй/ сонин сэтгүүл, эмхэтгэлүүд, аудио болон видео мэдээлэл материалууд, интернэтийг судалгаанд бүтээлчээр ашиглах зэрэг болно.
Судлаач байхын тулд та өөрөө интернэтийг дараах шалгуурыг хангаж байгаа эсэхээ дүгнэж үзэх нь чухал:
•Мэргэжлийн өндөр ур чадвар
•Ажлын практик туршлага
•Хөдөлмөрч хичээнгүй зүтгэл
•Шинжлэх ухаанд сонирхон суралцагч
•Шинийг эрэн сурвалжлагч
•Багаар ажиллах чадвартай
•Оюун дүгнэлт,логик сэтгэлгээтэй
•Гадаад хэлний мэдлэгтэй
•Бичих боловсруулах чадвартай
•Мэдээлэл харилцааны технологийг ашиглах бүрэн чадвартай
•Судалгааны ашиглах арга зүйг сайтар эзэмшсэн
Судалгааны ажлын сэдвээ сонгохдоо: Та юуны өмнө өөрийн их дээд сургууль, магистрантурт суралцаж байх үедээ, сонирхон судалж бичсэн эссэ, курс, дипломын ажлын сэдвүүд болон биеийн тамир, спортын салбар, ЕБС-ийн Биеийн тамир-Эрүүл мэндийн боловсролын судалгааны ажлын тэргүүлэх чиглэлд анхаарч ажиллах нь чухал юм. Багш танд эрдэм шинжилгээний ажилдаа ашиглах судалгааны аргууд:
Судалгааны аргуудыг ашиглахдаа ажлын зорилго,зорилттой уялдуулан тэдгээрийн мөн чанар, төрөл зүйл, тавигддаг шаардлага зэрэгт нийцүүлэх нь чухал.
Судалгааны ажлын арга тус бүр нь өөрийн гэсэн давуу ба сул талтай байдаг гэдгийг анхаарах нь зүйтэй.
Түүнчлэн судалгааны аргаа аль хэр зөв сонгож, хослуулан хэрэглэж чадсан эсэхээс таны ажлын үр дүн, амжилт хамаарна.
Та, дараах аргуудаас судалгаандаа ашиглаарай. Судалгааны аргыг нийтлэг байдлаар нь шинжлэх ухааны ерөнхий арга, тодорхой тухайн шинжлэх ухааны арга гэж ангилж үздэг.
Тодорхой шинжлэх ухааны аргуудыг дотор нь:
1.Онолын
2.Практик буюу Эмпирик гэж гэж ангилдаг.
а. Онолын ерөнхий арга:
•Задлан шинжлэх ба нэгтгэн дүгнэх
•Харьцуулах
•Адилтгах
•Хийсвэрлэх болон тодруулах
•Индукци ба дедукци зэрэг болно
б. Социологийн арга:
•Ярилцлага хийх
•Асуулга хийх
•Рейтинг тогтоох зэрэг
в. Нийгэм сэтгэл зүйн арга:
•Социометр
•Тестийн арга
г. Математик, статистикийн арга:
•Тоон үзүүлэлтийн дунджийг олох
•Эрэмбэлэх
•Хувийн жин олох
•Хазайлт, хэлбийлт зэргийг тогтоох
Тодорхой шинжлэх ухааны онолын аргад:
•Эх зохиол судлах
•Архивын материал судлах
•Баримт бичиг унших
•Таамаглал дэвшүүлэх
•Дүн шинжилгээ хийх
•Загварчилах зэрэг болно
Тодорхой шинжлэх ухааны эмпирик аргад:
•Ажиглалт
•Ярилцлага
•Туршилт тавих
•Туршлага тэргүүний зүйл судлах зэрэг болно.
Full transcript