Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Цалин хөлс

No description
by

batukaa batuk

on 2 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Цалин хөлс

Үндсэн цалин нь
тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дээр зохих журмаар тогтоогдон хэрэглэгдэж байгаа, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын цагийн тарифт болон албан тушаалын цалин юм. Төрийн өмчийн төрийн өмч оролцсон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны үндсэн цалинг Засгийн газраас цалингийн сүлжээ батлах замаар, өмчийн бусад төрөл, хэлбэрийн ажил олгогчдод хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудын үндсэн цалинг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр тогтоож байна.

-Цагийн тарифт цалинг
ажилласан хугацаа болон гүйцэтгэсэн ажлын
тоо, хэмжээгээр тооцоолж хөлс олгоход хэрэглэнэ.
-Албан тушаалын цалинг
албан тушаалын заавар буюу ажлын байрны
тодорхойлолтод дурьдсан үүргийн биелэлтээр тооцоолж ихэвчлэн сард ногдох
хэмжээгээр тогтоож хэрэглэнэ.



Цалин хөлс

Нэмэгдэл хөлс
бол ажлын эцсийн үр дүн, гүйцэтгэсэн нэмэлт ажил, үүрэгтэй нь холбон ажилтанд олгож буй хөлс юм. Нэмэгдэл хүлсний хэлбэрийг
хууль болон хамтын, түүнчлэн хөдөлмөрийн гэрээгээр тогтооно. "Нэмэгдэл" гэж ажлын эцсийн үр дүнд шууд бус байдлаар нөлөөлөх гэхдээ ихэвчлэн хувь хүний мэргэжлийн ур чадвар, ажлын байрны зохион байгуулалт, нөөхцлөөс хамаарах хүчин зүйлсийг харгалзан
тогтоосон цалин хөлсний бүрэлдэхүүний хэсэг юм.

Үүнд:
ур чадварын, эрдмийн зэрэг цолны, нөхцлийн, мэргэжлийн зэргийн зэрэг олон нэмэгдлийг хамаарч болох юм. Ихэнх нэмэгдлийн хэмжээг хамтын гэрээгээр тогтооно.
Мөн төрийн өмчийн буюу төрийн өмч оролцсон аж ахуйн нэгж, байгууллагад Нэмэгдлийг хөдөлмөрийн гэрээгээр бас тогтоож болно.
хэрэглэгдэх зарим нэмэгдлийн хэмжээг төр өөрөө хуульчлан тогтоож болно.
Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэсэн ажилтанд
олгох цалин хөлс нь:
- үндсэн цалин,
- нэмэгдэл хөлс,
- нэмэгдэл,
- шагнал урамшуулал гэсэн хэсгээс бүрдэх юм.

Шагнал урамшуулал
гэдэг нь цалингийн болон ашгийн сан, бусад эх үүсвэрээс ажилтанд олгож буй мөнгөн болон биет хэлбэрийн олговор юм.
Үүнийг ажилтан тодорхой нөхцөл, болзлыг ханган ажилласан үед олгодог.


үндсэн цалингийн сүлжээ жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн
хэмжээ, шагнал урамшуулал түүнийг олгох нөхцөл журам.
үндсэн цалингийн сүлжээ" гэдэг нь тарифт болон албан
тушаалын цалингийн хэмжээг тодорхойлон тогтоосон хүснэгт буюу хүрд юм.



"үндсэн цалингийн жишиг"
гэж төрийн эрх бүхий
байгууллагаас тодорхой салбар, үйлдвэрлэлийн хүрээнд баримжаа болгон тогтоон мөрдүүлж буй тарифт болон албан тушаалын цалингийн
хэмжээг хэлнэ. Ажил олгогч нь хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон хэмжээг үндэслэн ажилтан бүр дээр үндсэн, нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг тогтооно. Нэмэгдэл хөлсний хэмжээг үндсэн цалингаас тооцож тогтоодог.
Ажил олгогч шагнал, урамшуулал олгох үндэслэл, журмыг тусгасан хэм хэмжээг (дүрэм, журам зэрэг) дангаар эсх¿л ажилтны төлөөлөх байгууллагатай хамтран тогтоох эрхтэй.
Цалин хөлс олгох зарчим, хэлбэр
Ажилтны цалин хºлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.
Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс тогтооно.ОУХБ-ын "Ижил хºдºлìºр эрхэлж буй эрэгтэй эмэгтэй
ажилчинд адил тэнцүү шан хөлс олгох тухай" 100 дугаар
конвенцид Монгол Улс 1969 онд нэгдэн орсон.




Уг конвенцийн нэгдүгээр зүйлд зааснаар: Ижил хөдөлмөр эрхэлж буй эрэгтэй эмэгтэй ажилчинд адил тэнцүү шан, хөлс олгох гэдэг нь эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгаварлахгүйгээр тогтоосон хөлсийг авах эрхтэйг хэлнэ.
"Адил хөдөлмөр" гэдэгт хялбар нарийн байдал болон
хариуцлагын түвшиний хувьд адил үнэлгээтэй ажлуулыг хамааруулж ойлгоно.
"Адил хэмжээний цалин хөлс" гэдэгт адил хэмжээний үндсэн
цалинг ойлгоно.
Нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардагдах болон онцгой
нөхцөлтэй хөдөлмөрийн үнэлгээ илүү байна.

Ажилтнуудын хөдөлмөрийн хөлс олгох хэлбэрийг ажил олгогч
нөхцөл байдалдаа тохируулан сонгон хэрэглэх эрхтэй.
Хөдөлмөрийн нормтой ажилладаг ажилтны хөлсийг хийснээр, ажилласан хугацаагаар хөлс тооцож олгодог ажилтны хөлсийг
цагаар тооцох хэлбэрээр олгоно. Хөдөлмөрийн хөлсний бусад
хэлбэрт шагнал урамшуулал олгох бололцоо олгодог хийснээрх-шагналт, цагаарх-шагналт, болзолт хөлсний хэлбэрүүдийг хамааруулдаг.
Хөдөлмөрийн хөлсний хэлбэр нь ажилтны хөлсийг хөдөлмөрийн
үр дүнд тохируулан олгох бололцоог олговол зохино.

Ажил нь хялбар нарийн байдал болон хариуцлагын түвшний хувьд
энгийн хялбар бус, түвэгшил ихтэй, гүйцэтгэхэд ажилтнаас шаардагдаж буй мэргэшил, мэдлэг, мэргэжлийн түвшинг нарийн гэж тооцно. Тухайн байгууллагын хамгийн энгийн хөдөлмөр эрхэлдэг ажилтнаас бусад ажилтан хэдэн хувиар илүү үндсэн цалин авахыг тарифын итгэлцүүрүүд хэрэглэж тогтоодог. Нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардагдах ажил гүйцэтгэдэг ажилтны хөдөлмºрийг илүү үнэлэхболомжийг энэхүү тарифын итгэлцүүр олгодог.

Анхаарал тавьсанд баяарлалаа
Full transcript