Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Ажилгүйдэл

No description
by

Anarmaa Amarbayasgalan

on 19 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Ажилгүйдэл

Ажилгүйдэл
Ажилгүйдэл гэж юу вэ

Ажилгүйдлийг ярихын тулд хөдөлмөрийн зах зээлийн талаар авч үзэх ёстой.Хөдөлмөрийн зах зээл гэдэг үйлдвэрлэлийн орц болох хөдөлмөрийг худалдах, худалдан авах үйл ажиллагаа явагдаж буй орчинг хэлнэ. Энэ зах зээлийн эрэлтийг аж ахуй эрхлэгч, төрийн болон төрийн бус байгууллагууд бий болгож байдаг бол нийлүүлэлтийг өрхүүд хийнэ. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлтээс давсан нийлүүлэлт бий болсноор
ажилгүйдэл
үүсдэг. Тэгэхээр
ажилгүйдэл
нь тухайн улсын хэмжээнд хөдөлмөр хэмээх эдийн засгийн нөөц бүрэн ашиглагдахгүй байгааг харуулна.
Улсын нийт хүн ам
Хөдөлмөрийн насны бус
хөдөлмөрийн насны хүн ам
Хөдөлмөрийн насны хүн ам нь МУ-ын хөдөлмөрийн тухай хуульд зааснаар
15-19
насны хүн ам багтана.
Эдийн засгийн идэвхгүй хүн ам
Аливаа улсын
эдийн засгийн идэвхгүй хүн амд
хөдөлмөрийн насны боловч хөдөлмөр эрхлэх чадваргүй, хөдөлмөрийн насны бөгөөд хөдөлмөр эрхлэх чадваргүй боловч хүндэтгэх ба хүндэтгэх бус шалтгаанаар хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, ажил идэвхтэй эрж хайхгүй байгаа хүмүүс хөдөлмөрийн нас хэтэрсэн болон хөдөлмөрийн нас хүрээгүй хүмүүс багтдаг.
Эдийн засгийн идэвхтэй хүн ам
Ажил эрхэлж буй
Ажил эрхэлж буй хүн ам буюу
ажиллагчид гэдэг

нь
ААН, байгууллагын орон тооны үндсэн ажиллагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хамтран гүйцэтгэгчид, цалин хөлстэйгөөр өрхийн аж ахуй эрхэлдэг хүмүүс орно.
Ажилгүйчүүд
Ажилгүй хүн гэдэг нь
хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй ажил идэвхтэй хайж буй хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн хүмүүсийг хамааруулна.
Үүнд:
хөдөлмөрийн насанд хүрээгүй хүн ам буюу хүүхэд
өдрийн сургалтанд хамрагддаг оюутан
тэтгэврийн болон тэтгэмжийн хүмүүс
хүүхдээ асарч байгаа болон өрхийн аж ахуй эрхлэгчид
ажил хайхаа больсон, ажил олох найдваргүй болсон хүмүүс
богино хугацааны цэргийн албан хаагчид
ажил хийх сонирхолгүй хүмүүс
тусгай нөхцөлд байгаа хүмүүс
Эдийн засгийн идэвхгүй хүн амаас ажиллагсдын эгнээнд орсон хүн нь ихэвчлэ ажил хийх сонирхолгүй байж байгаад ажилд орсон хүмүүс байдаг.
Эдийн засгийн идэвхтэй хүн ам гэдэг нь ажил эрхэлж буй болон ажилгүй хүмүүсийн нийлбэрийг хэлнэ.
хөдөлмөрийн насны
хөдөлмөрийн насны бус
Ажиллах хүчний оролцооны түвшин
Ажиллах хүч
Ажил эрхлэлтийн түвшин
Ажил эрхэлж буй хүмүүсийн тоо
Ажилгүйдлийн түвшин
Ажилгүйчүүдийн тоо
Аливаа улсын хөдөлмөрийн нөөцийг ямар түвшинд ашиглаж буйг харуулахын тулд дараах 4 үзүүлэлтийг ашигладаг.
Ажилгүйдлийн түвшин
Ажиллах хүчний оролцооны түвшин
Ажил эрхлэлтийн түвшин
Хөдөлмөрийн бүтээмж
Ажиллах хүч
Ат=
*100
Энэ нь тухайн улсын ажиллах хүчний хэдэн хувь нь ажил идэвхтэй хайж буйг харуулдаг үзүүлэлт юм.
Монгол улсын хувьд 2008 оны эцсээр ажилгүйдлийн албан ёсны түвшин 2.8 хувь хэмээн тооцоолон гаргасан байна.
Хөдөлмөрийн насны хүн амын тоо
Аот=
*100
Энэ нь эдийн засгийн хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувь нь ажиллах хүч буюу эдийн засгийн идэвхтэй хүн ам бэ гэдгийг харуулдаг үзүүлэлт юм.
Манай улсын хувьд дунджаар хөдөлмөрийн насны хүн амын 63.8 хувь нь ажиллах хүчинд багтдаг байна
Хөдөлмөрийн насны хүн амын тоо
Аэт=
*100
Энэ нь хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувь нь ажил эрхэлж байна вэ? гэдгийг харуулдаг.
Монгол улсын хувьд 2001-2008 оны хувьд ажил эрхлэлтийн түвшин 61.5 хувьтай байсан ба энэ нь хөдөлмөрийн насны хүн амын 61.5 хувь нь л ажил эрхэлж буйг харуулж байгаа хэрэг юм.
Ажилгүйдэл хэрхэн бий болдог вэ?

Ажилгүйдлийн хэлбэрүүд
Шилжилтийн ажилгүйдэл
Бүтцийн ажилгүйдэл
Мөчлөгийн ажилгүйдэл
Бүтцийн ажилгүйдэл
Шинжлэх ухааны хөгжил, техник технологийн дэвшлийн улмаас эдийн засгийн бүтэц бүхэлдээ өөрчлөгдөн хүн амын хэрэглээ үйлдвэрлэлийн шинэчлэл байнга гарч байдагтай холбоотойгоор шинэ мэргэжил, ажлын байр бий болж, зарим нь хэрэгцээгүй болж зах зээлээс шахагдаж байдаг.Мэргэжил нь хэрэгцээгүй болсноор хүмүүс ажилгүйчүүдийн эгнээнд орох ба энэ хэлбэрийн ажилгүйдлийг бүтцийн ажилгүйдэл гэнэ.
Мөчлөгийн ажилгүйдэл
Эдийн засгийн уналтын үед бодит орлого буурч бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нь багассанаар хөдөлмөрийн зах зээл дэх хөдөлмөрийн эрэлт буурдаг.Энэ үед зарим аж ахуй эрхлэгчид хаалгаа барьж, зарим нь ажилчдаа цомхотгох шаардлагатай болно. Үүний улмаас олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих ба энэ үед үүссэн ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл гэнэ.
Шилжилтийн ажилгүйдэл
Хүн өөрийн оршин суух газар нутгаа чөлөөтэй сонгох эрхтэй байдаг нь нэг хотоос нөгөө хот руу, хөдөөнөөс хот руу, хотоос хөдөө рүү гэх мэт шилжилтийг байнга бий болгодог. Түүнчлэн зарим үйлдвэрийн газруудад цалин бага байдгийн улмаас бага цалинтай ажлаас өндөр цалинтай ажилд шилжих, ажлын орчноо дээшлүүлэх зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч өөр ажил хайх зэрэг олон тохиолдлууд байдаг. Ийм нөхцөлд үүссэн ажилгүйдлийг шилжилтийн ажилгүйдэл гэнэ.
Бүрэн ажил эрхлэлт ба Потенциал ДНБ
Тухайн улсын хувьд тооцогдсон бодит ажилгүйдлийн түвшин нь хэвийн ажилгүйдлийн түвшинтэй тэнцүү бол тэр улсын эдийн засгийг бүрэн ажил эрхлэлттэй байна гэж үздэг.
Нөгөө талаар мөчлөгийн ажилгүйдэл байхгүй буюу тэгтэй тэнцүү үед бүрэн ажил эрхлэлттэй байна гэж үзнэ.
Мөчлөгийн ажилгүйдлийн түвшин тэгтэй тэнцүү үеийн үйлдвэрлэл нь потенциал ДНБ болдог. Бодит ажилгүйдлийн түвшин нь хэвийн ажилгүйдлийн түвшнээс бага үед хөдөлмөрийн нөөцийн хэт ашиглалт үүсэх тул бодит ДНБ нь потенциал ДНБ-с их байх боломжтой. Харин бодит ажилгүйдлийн түвшин хэвийн ажилгүйдлийн түвшнээс их байх үед бодит ДНБ нь потенциал ДНБ-с их байна.
Ажилгүйдлийн зардал

Ажилгүйдлийн түвшин өндөр байснаар тухайг эдийн засаг илүү хэмжээгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоо алдаж байдаг.Мөн ажилгүй болсон хүмүүс архидах, гэмт хэрэг үйлдэх гэх мэт нийгмийн сөрөг үзэгдлүүдийг ихэсгэдэг. Энэ бүгдийг зохицуулахтай холбоотой үүссэн болон бусад алдагдсан боломжийн зардлуудыг нийтэд нь ажилгүйдлийн зардал хэмээн нэрлэдэг.
Хөдөлмөрийн бүтээмж
бодит ДНБ
Ажиллагсдын тоо
P=
*100
Нэгж ажилчинд ноогдох бодит ДНБ-ний хэмжээ юм.
Монгол улсын хувьд 2009 оны байдлаар хамгийн өндөр хөдөлмөрийн бүтээмжтэй салбар нь уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөрийн бүтээмж нь хамгийн бага бүтээмжтэй салбар салбар буюу эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарынхаас 20,4 дахин их байна.
А цэгийн хувьд хөдөлмөрийн чадамжтай, ажил хийх хүсэлтэй бүх хүн ажил хийж буйг харуулж байна.Гэвч ААН-үүд илүү өндөр цалингаар цөөн тооны өндөр бүтээмжтэй хүмүүсийг ажиллуулах сонирхолтой байдаг.
Энэ үед цалин W1 түвшинд хүрсэн гэж үзье. Тэгвэл хөдөлмөрийн эрэлтийн хэмжээ L1 нийлүүлэлтийн хэмжээ L2 болж хөдөлмөрийн зах зээл дээр ажилгүй хүмүүсийн тоо нь /L2-L1/ болж байна.

Full transcript