Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

7-р ангийн мэдээлэл зүйн хичээлийн агуулга

No description
by

Enhtuul Enkhtuul

on 19 September 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of 7-р ангийн мэдээлэл зүйн хичээлийн агуулга

photo credit Nasa / Goddard Space Flight Center / Reto Stöckli ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР 7-р ангийн хүлээгдэж байгаа ерөнхий үр дүн:
Эргэн тойрны мэдээллүүдийг ялган таньж, загварчилж, өдөр тутамд тохиолдох үйл ажиллагааг хялбар алгоримтаар дүрсэлдэг. --
Компьютерийн системийн үндсэн байгууламжуудын бүтэц,тооцоолох төхөөрөмжийн үүсэл, хөгжлийг тайлбарладаг, төхөөрөмжийг мэдээллийн багтаамжаар нь ялгаж ангилдаг, үйлдлийн системийн ба хэрэглээний програм хангамжийн ялгааг мэддэг.
Үйлдлийн систем, түүний орчны стандарт програмуудтай ажилладаг, файл ба хавтсыг хайж олох, хавтас үүсгэх, зөөх, хуулах, нэр өөрчлөн, зохион байгуулдаг.
Мэдээлэлтэй ажиллах болон боловсруулах технологиудыг нэрлэдэг, ангилдаг.
Текстэн баримттай ажилладаг, текстийг хурууны зөв байрлалаар крилл ба латин үсгээр бичих дадалтай болж, баримтын бэлэн загварт зарим засвар хийж чаддаг, баримтад хүснэгт, зураг, тэмдэгт, толгой ба хөлний мэдээлэл зэргийг оруулж тохируулгыг хийдэг, хийсэн ажлаа засварлаж, хуудасны тохиргоог хянан хадгалдаг, хэвлэдэг.
Хэрэгцээндээ тохируулж зураг боловсруулах програмыг ашиглаж, зурагт засвар хийж хадгалж, хэвлэдэг.
Уялдаатай, зохион байгуулалттай өгөгдлүүдийг хооронд холбох, мэдээллийн хэсгүүдийг нь нийлүүлж нэг мэдээлэл болгох, өөрийн санаа бодлоо илэрхийлэхдээ үзүүлэнгийн програм ашигладаг.
Вэб браузер, электрон шуудан зэрэг харилцаа холбооны зөв технологийг сонгож сургуулиас гадна орчинд хүссэн хүмүүстэйгээ харилцдаг. Үнэлгээний арга зүй Энэ 7-р ангийн сурагчдын мэдлэг чадварын үнэлгээ нь өмнөх 6-р ангид дурдсантай адил үе шатаар явагдана. Эхний үе шатанд нийгэм, ѐс зүй, аюулгүй байдал, үндсэн үйлдлүүд, мэдлэг ба онолын ойлголтуудыг шалгана, Хоѐр дахь үе шатанд дадлага ажил буюу үндсэндээ хийж гүйцэтгэсэн бүтээлээр (дуусгасан эсвэл дуусаагүй хувь хэмжээгээр) үнэлэх зарчмыг баримтална. Эхний үе шатанд нийт үнэлгээний 40%-ийг, хоѐр дугаар үе шатанд 60%-ийг дүгнэнэ. Энд заасан хувийг багш өөрийн зохиосон даалгаварт тохируулан өөрчилж болно. Үнэлгээний арга зүйн хэсгийн боловсруулалтыг хянан үзэж боловсронгуй болгох. Онолын шинжтэй биш сонгон авсан агуулга, ээлжит болон нэгж хичээлд хэрэглэж болохуйц арга зүйн зөвлөмжүүдийг тохирох жишээ баримттайгаар оруулж өгөх. Тухайлбал Зарчим 1: Явцын үнэлгээ тасралтгүй байх ёстой
Зарчим 2: Явцын үнэлгээ хамтын байх ёстой
Зарчим 3: Явцын үнэлгээ олон талт байх ёстой
Зарчим 4: Явцын үнэлгээ шалгууртай байх ёстой. Үнэлгээний зарчим
Сургах, сурахуйн хамгийн чухал хэсгүүд бол суралцагчийн хүрсэн түвшин, ахицыг шалгах завсрын буюу явцын үнэлгээ, эцсийн үнэлгээ, суралцагчтай эргэн холбогдох хэсэг юм. Танин мэдэхүйн түвшин бүхэнд суралцагчдын хөгжил, төлөвшлийг үнэлэхдээ:
Суралцагчдыг үнэлэх ажлын зорилго нь тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн байх;
Суралцагчдын хөгжил, төлөвшлийг гүйцэтгэж буй танин мэдэхүйн үйл, үйлдэл, үйл ажиллагааны чанараар үнэлэх;
Сургалтын хөтөлбөрийн агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр эзэмших хүлээгдэж буй үр дүнгийн төлөвшлийг танин мэдэхүйн тухайн түвшний шалгуураар тодорхойлж ахицаар үнэлэх;
Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг бүрээр эзэмших мэдлэг, чадвар, хэрэглээг тусгайлан боловсруулсан даалгавраар үнэлнэ.
Full transcript