Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Untitled Prezi

No description
by

Uyanga G

on 12 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Untitled Prezi

Хаант төрт улс
Хаант төрт улсийн хувьд эзэн хааны эрхийг хэрхэн хязгаарласан байдалаас шалтгаалж, хэмжээгүй эрхт хаант төр, хэмжээт эрхт хаант төр гэж ангилна
Орчин үед төрийн хэлбэр гэсэн ойлголт
1) Төрийн засаглалын хэлбэр

2) Төрийн байгууламжийн хэлбэр

3) Төрийн дэглэм гэсэн 3 хэлбэр байдаг
Төрийн хэлбэр
Төрийн засаглалын хэлбэр нь төрийг тэргүүлж, дээд эрхийг барих ёс журамыг тогтоож ирсэн төрт ёсны дэлхий нийтийн уламжлалт тогтолжоог илэрхийлдэг. Төрийн засаглалын хэлбэрийг:
1) Хаант төрт улс
2) Бүгд найрамдах төрт улс гэж хуваадаг.

Төрийн засаглалын хэлбэр
Төрийн хэлбэр
Төрийн хэлбэр нь төрийн зохион байгуулалт, удирдлага, түүнийг хэрэгжүүлэх аргыг хэлнэ.
Хэмжээгүй эрхт хаант төр
Хэмжээгүй эрхт хаант төр нь засгийн эрхийг хааны нэрийн өмнөөс хэрэгжүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хязгаарлалгүйгээр түүний эрх мэдэлд байна.
Жишээ нь Наполеон Бонапарт "Төр бол би гэж хэлсэн"
Мөн догшин Иван төрсөн хүүгээ ганц цохилтоор алсан энэ нь ямар ч хариуцлага хүлээгээгүй.
Хэмжээт эрхт хаант төр
Хэмжээт эрхт хаант төр нь эзэн хааны эрх мэдэлийг үндсэн хуулиараа хязгаарлаж, хаан үндсэн хуулиндаа захирагдаж байдаг.
Жишээ нь Богд хааны эрх мэдэлыг МАН хязгаарлаж хэмжээт эрхт хаан болсоноор Монгол улс анх удаа хэмжээт эрхт хаант төртэй болсон.
Бүгд найрамдах төр
Бүгд найрамдах төрийн үед засгийн эрх олонхийн гарт байна. Засгийн эрх олонх болон цөөнхийн мэдэлд байгаа, эсвэл нийт ард түмний мэдэлд байгаагаас шалтгаалж бүгд найрамдах төрийг дараах байдалаар ангилдаг.
Аристократ бүгд найрамдах төр
(Aristokratia-онцгой эрх мэдэлтэй дээд хэсэг гэсэн утгатай грек үг) засагийн эрх онцгой эрх бүхий хэсэг хүний мэдэлд байна. Энэ бол төрийн түүхэн нэг хэсэг юм.
Демократ бүгд найрамдах төр
Засгийн эрх нийт ард түмний мэдэлд байна. Анхны түүхэн жишээ бол Грекийн хот улсууд юм.Орчин үед бүгд найрамдах төрийн гурван үндсэн хэлбэр зонхилж байна.
Орчин үеийн бүгд найрамдах төрийн ангилалын үндсэн шалгуур нь засгийн газарыг "хэн" байгуулж, засгийн газар "хэний" өмнө хариуцлага хүлээж буй явдал юм.
Демократ бүгд найрамдах төр
Ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах төр
Парламентийн засаглалтай бүгд найрамдах төр
Холимог засаглалтай бүгд найрамдах төр
Ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах төр
Ерөнхийлөгч гэсэн ойлголт нь Латины president гэсэн гаралтай бөгөөд "өмнө суугч" гэсэн шууд утгыг илэрхийлдэг. Хүн төрөлхтөний түүхэнд анх удаа төрийн тэргүүн, засгийн газарын тэргүүнийг нэг этгээдэд нэгтгэж, ерөнхийлөгч гэсэн албан тушаалыг АНУ-д бий болгосноор ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглал бий болсон.
Ерөнхийлөгчийн засаглалын онцлог
-Ерөнхийлөгчийн гарт төрийн болон засгийн газарын тэргүүний бүрэн эрх төвлөрч байдаг.
-Ерөнхийлөгчийн засаглалд бодлогло боловсоруулах, хэрэгжүүлэх, удирдах, тэргүүлэх үүрэг нь илүү тодорно.
-Засгийн газарыг бүрдүүлнэ. Иймээс засгийн газар хариуцлагыг ерөнхийлөгчийн өмнө хүлээнэ.
-Ерөнхийлөгч үндсэн хуульд зааснаар зэвсэгт хүчний ерөнхий командлагч
-Гадаад бодлогыг чиглүүлэн удирдах хариуцлагыг Ерөнхийлөгч хүлээнэ.
Парламентийн бүгд найрамдах засаглал
Парламент (parler-их ярих гэсэн Франц үгнээс үүсэлтэй үг) нь төрийн хууль тогтоох салбарыг бүрдүүлдэг, хууль тогтоох талаар хамгийн дээд эрх эдэлдэг байгууллага. Парламент нь хууль тогтоох, иргэдийг төлөөлөх, гүйцэтгэх байгууллагын үйл ажилгаанд хяналт тавих, төрийн бодлогын чухал асуудлаар үндэсний зөвшлийг бий болгох зэрэг үүрэг гүйцэтгэдэг тул төрийн байгуулгууд дунд онцгой байр эзэлнэ.
Парламентын засаглалын онцлог
-Парламентийн гишүүдийг тухайн улсын ард түмэн сонгоно.
-Төрийн өндөрлөгүүдийн бүрдүүлэх үйл ажилгааны чиг үүргийг тодорхойлох, хянан шалгахад ихээхэн үүрэгтэй.
-Засгийн газарыг парламентаас байгуулж, парламентийн өмнө хариуцлага хүлээдэг.
-Засгийн газар парламентийн гишүүдийн олонхын итгэлийг алдсан тохиолдолд нэг бол огцорно, эсвэл төрийн тэргүүний оролцоотойгоор парламент тарж, ээлжит бус сонгуулыг заралдаг.
Холимог засаглал
Төрийн тэргүүн, засгийн газарын тэргүүний бүрэн эрхийг өөр өөр субьект буюу ерөнхийлөгч, ерөнхий сайд хадгалж, засгийн газарыг ерөнхийлөгч байгуулж парламентын өмнө хариуцлага хүлээдэг төрийн удирдлагын ардчилсан хэлбэр юм. Үүний сонгодог жишээ нь Франц юм.
Төрийн байгууламж
Тухайн орны нутаг дэвсгэр, засаг захиргааны бүтэц, нэгжийн хууль зүйн статус, төрийн төв болон орон нутгийн байгууллагын хоорондын харилцааны журмыг тухайн улсын төрийн байгууламж гэнэ.
Нэгдмэл
Улс орныхоо дотор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй, төрийн эрх барих удирдлага, шүүхийн нэгдсэн байгуулга, нэг хууль тогтоомж бүхий, иргэдийн төвлөрсөн харьялалтай улсыг нэгдмэл улс гэнэ.
Жишээ нь: Монгол, Финлянд, Франц
Холбооны(Федераци)
Бие даасан, бүрэн эрхт улсад улсын байгууламжуудаас(автономит улс, үндэсний тойрог гэх мэт) бүрдсэн улсыг холбооны улс гэнэ.
Төрийн дэглэм
Энэ нь тухайн төрийн иргэдтэйгээ харилцах ёс журам, төрийн удирдлагын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх аргын асуудлыг хамарсан ойлголт юм.
Ардчилсан дэглэм
Төрийн эрх мэдэлийг ард түмний хүсэл зориг, эрх, эрх чөлөө, сайн дурын хүлээн зөвшөөрөлт, эрх зүйт хуульд тулгуурлан хэрэгжүүлж байгаа улс орнуудыг ардчилсан дэглэмтэй гэж үзнэ.
Либерал дэглэм
leberalis-эрх чөлөө гэсэн утгатай латин үг. Нийгмийн амьдралд хамгийн бага оролцоотой (Minima State) дэглэм бөгөөд үндсэн үүрэг нь хулгай, залилан, хүчирхийлэл зэргээс хувь хүний эрх, эрх чөлөө дээдлэгдэнэ. "Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө" гэсэн зарчмыг мөрдлөгө болгодог улс оронууд хамаарна.
Консерватив дэглэм
Conservare-хадаглах гэсэн утгатай франц үг. Төрийн нэр хүнд, уламжлалт чиг үүрэгт хүндэтгэлтэй ханддаг, нийтийн сайн сайхан, үндэсний уламжлалт үнэт зүйлийг хамгаалах үүднээс төрийн хууль ёсны оролцоо, зохицуулалтыг харьцангуй өндөр түвшинд хадгална.
Охлократ дэглэм
Ochlos-энгийн олон түмэн + kratos засаглал гэсэн утгатай грек үг. Ардчилсан бус дэглэмээс ардчилсан дэглэмд шилжих шилжилтийн үеийн дэглэмтэй улс энэ ангилалд хамаарна.Энэ ангилалд багтаж буй улс ардчилалын үнэт зүйлийг ард түмний дуу хоолой, шахалтаар хэрэгжүүлж байдаг онцлогтой.
Төрийн ардчилсан хэв маягийн илрэл
- Эрх зүйт төр

- Социал төр
Эрх зүйт төр
Эрх зүйт төр нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө эрх зүйт хуулийг дээдэлдэг төр ёсны мөн чанар буюу төр, иргэний нийгэм хоёр эрх зүйт хуулийн үндсэн дээр харьцангуй тэнцвэртэй орших арга, загвар юм.
Эрх зүйт төр түүний мөн чанар
Анх Гераклит, Сократ, Платон, Аристотель, Цицерон зэрэг эртний сэтгэгчид шударга хууль үйлчилдэг тийм улсад төрт ёс оршин тогтнох ёстой гэсэн үзэл баримтлалыг дээшлүүлэн тавьж, хамгаалж байжээ.
Социал төр
Социал төр гэдэг нь байгаль, нийгмийн олон хүчин зүйлээр нөхцөлдсөн, хэрэг дээрээ тэгш бус хүмүүсийн амьдарлын наад захын нөхцөл бололцоо, нийгмийн хамгаалалаар хангахад илүү чигэлсэн нийгмийн бодлого явуулах зорилго бүхий төрийн хэв маяг юм.
Социал төр түүний шинж чанар
Эрх зүйт төрийн үед бий болсон ашигийн төлөөх хязгааргүй тэмцэл, аминч үзэл, байгалийг эзэмдэх, түүнээс ахиуг булаах гэсэн хүсэл нийгмийн тэгш бус байдал, хүнэлэг энэрэнгүй ёсны олон хурцадмал асуудлуудыг бий болгож байна.
Ардчилсан бус дэглэм
Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ эрх зүйт бус хуульд дулдуйдан албадлага, хүчирхийллийн аргаар эрх баригчдын дур зоригийн ноёрхлыг тогтоосон төр улсуудыг ардчилсан бус дэглэмтэй гэж үзнэ.
Тоталитар дэглэм
Тоталитаризм гэсэн хэллэг нь Латин хэлний "totalitas" буюу бүхэл, бүтэн гэсэн үгнээс гаралтай бөгөөд анх 1925 онд италийн фашизмыг үндэслэгч Б.Муссолини өөрийн улс төрийн хөдөлгөөнийг тодорхойлон хэрэглэсэн байдаг.Тоталитаризм нь нийгмийн бүх үзэгдэлд туйлын хяналт тогтоохыг эрмэлздэг улс төрийн дэглэм юм.
Авторитар дэглэм
Авторитаризм нь нэг буюу хэсэг хүмүүсийн захиран дарангуйлах улс төрийн дэглэм бөгөөд тотилатор болон ардчилсан дэглэмийн хоорондох завсарийн хэлбэр юм.Уг дэглэмийн гол онцлог нь тотлитар дэглэм шиг нийгмийн амьдарлын бүх хүрээг хянадаггүй, нэгдмэл үзэл суртал тулгадаггүй, эдийн засаг хувийн амьдарлын хүрээнд тодорхой хэмжээний эрх чөлөө олгодог.
Full transcript