Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

алт

No description
by

delgermaa deegii

on 1 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of алт

.
Алт
Таваарын зах зээлийн хөрөнгө оруулалтын хамгийн түгээмэл хэлбэр бол
алтны хөрөнгө оруулалт
юм. Хөрөнгө оруулагчид эдийн засгийн уналтаас сэргийлж алтыг илүү худалдаж авдаг. Алтны үнэ түүхий нефтийн үнэтэй урт хугацааны харилцан хамааралтай байсан. Алт нь өөрөө түүхийн бүхий л хугацааны туршид дэлхий дахинаа төлбөрийн хэрэгсэл байсан байсаар ч байх болно. Ихэнх европын улсуудад 19-р зууны сүүлчээр алтны стандарт гэж бий болгоод тэр нь дэлхийн 1-р дайнаар устаж хэрэглэгдэхгүй болсон.
Үнэд нөлөөлөх хүчин зүйлс
Алтны үнэ нь өнөөгийн эрэлт нийлүүлэлтээс шалтгаалдаг.
Алтыг ээмэг, бөгж хийж хадгалахаас илүү гулдмай болгож хадгалах нь үнэд илүү нөлөө үзүүлдэг.
Олон улсын валютын сан болон Төв банк алтны
үнэд маш чухал үүрэг роль үзүүлдэг. Төв банкны хүүгийн
түвшин өссөнөөр алтны үнэд нөлөөлдөг. Учир нь алт нь хүүгүй хөрөнгө оруулалт учраас хүүгийн түвшин өсөхөд алтны үнэ унадаг. Эсрэг тохиолдолд алтны үнэ өснө. Олон улсын валютын сан болон Төв банкны шийдвэртэй алтны үнэ шууд хамааралтай. Жишээ нь 2011 оны 8 сард хүүгийн түвшин 2 жилийн турш хүүгийн хамгийн дээд түвшинд хүрэхэд алтны үнэ унасан. Төв банкууд, ялангуяа валютын нөөцдөө алтыг их хэмжээгээр эзэмшдэг хөгжилтэй орнуудын төв банкууд өнгөрсөн хугацаанд байнга нөөцөөсөө алт зарж ирсэн. Эдгээр төв банкуудаас жилд зарах алтны хэмжээ нь 1999 оны Вашингтоны гэрээгээр зохицуулагдах бөгөөд 500 тонноос хэтэрч болохгүй. Графикаас харахад 2009 он хүртэл дэлхийн төв банкууд цэвэр дүнгээрээ алтыг зарж байсан бол 2010 оноос эхлэн алтыг худалдан авах тал нь давамгайлсан. Энэ нь мэдээж алтны үнийн өсөлтөд том түлхэц үзүүлсэн. World Gold Council мэдээлснээс үзвэл хөгжиж буй орнуудын төв банкууд алтыг их хэмжээгээр худалдан авч байна. 2008 оны олон улсын хямралаар Хөгжиж буй орнуудын төв банкуудын өмнө АНУ, Европын бүсийн эдийн засгийн чадавхи, доллар болон Еврод итгэх итгэлд том асуултын тэмдэг гарч ирсэн юм. Статистикаас харахад 2008 оноос хойш Хятад, Орос зэрэг орнууд дээр нэмэгдээд Турк, Ойрхи дорнодын орнууд, хуучин ЗХУ-н бүрэлдэхүүнд байсан улсуудын Төв банк алтыг их хэмжээгээр нөөцдөө нэмж эхэлжээ.
Санхүүгийн хямралын эсрэг “хаалт”. Алт нь бусад үнэт металын адил инфляци, дефляци, санхүүгийн хямралын эсрэг “хаалт” болж өгдөг.
Бонд, хувьцаа, үл хөдлөх
хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт нь эрсдэлд өртөхөөр болбол алтны эрэлт ихэсч, алтны үнэ өсдөг. Тэгсэн хэдий ч ийм санхүүгийн хямралын дараа хөрөнгийн зах зээл сэргэдэг тул хүмүүс тийшээ орж, алтны үнэ унах магадлалтай.
Үнэт эдлэл болон ахуйн чиглэлийн үүсэлтэй эрэлтүүд:
Үнэт эдлэл нь нийт алтны эрэлтийн 2/3-ийг эзэлдэг. Энэтхэг улс 2009 онд хамгийн их алтны эрэлттэй байсан бол удаах байран Хятад болон Америк улс орсон. Ахуйн хэрэглээний эрэлт 12% басан. Учир нь алт нь өндөр дулаан хадгалахаас гадна, зэвэрдэггүй учир шүд хийдэг.

Алтан эдлэлийн дахин боловсруулалт:
Сүүлийн үеүдэд хуучин алтан эдлэлүүдийг дахин боловсруулах зах зээл нь олон тэрбум доллараар үнэлэгдэх болсон. Зарим компаниуд нь хэрэглэгчдээ шударгаар үйлчилж байхад зарим компаниуд нь алтны үнийн бутархайгаар хэрэглэгчдээс ашиг олж хэрэглэгчдээ алдаж байна.

2006 оны сүүлчээр дэлхий
хэмжээнд 158 мянган тонн алт олборлогдсон гэсэн тоо баримт байдаг. Дэлхий алтны тухай тоо баримтаас үзэхэд сүүлийн хэдэн жил дунджаар 2500 тонн алт олборлогдсоноос түүний 2000 нь үнэт эдлэл эсвэл аж ахуй, шүдний үйлдвэрлэлд хэрэглэгдсэн бол үлдсэн 500 тонн нь арилжаанд
оролцдог.
Хөрөнгө оруулалтын хэлбэрүүд
Алтан гулдмай:
Канад, Австрали, Лихтенштейн гэсэн орнуудад алтан гулдмай нь томоохон банкуудад арилжаалагддаг. Банкнаас нь гадна алтан ембүү зардаг худалдааны төвүүд олон байдаг. Алтан гулдмайнаас илүү алтан ембүү нь илүү үнэ цэнэтэй
байдаг.
Алтан зоос: алтан
зоосны үнэ нь жинхэнэ
эрэлт нийлүүлэлтэрээ зохицуулагддаг. Зоосны ховор байдал, нөхцөл байдлаараа үнэ нь
янз янз байдаг.
ETP буюу
Exchange-traded products: хөрөнгийн зах зээл дээр
хувьцаа хэлбэрээр зарагддаг.
ETP нь алтанд хөрөнгө оруулах дуртай хүмүүст зориулсан. ETP-г авснаар хадгалалтын зардал, даатгал, менежментийн зардал
нь сертификатын үнэнээс
элэгдэх маягаар явагддаг.
Алтны сертификатууд:
алтанд хөрөнгө оруулагчид
нь эрсдэл болон биет бус алтан ембүүг зөөх эрсдлээс зайлсхийж сертификат худалдаж авдаг. Сертификат нь байршсан, байршаагүй гэсэн 2 хэлбэр байдаг. Байршсан нь тодорхой биет алтанд дээр суурилсан. Байршаагүй нь алтны үнэ
цэнэд суурилсан.
Алтны харилцах
дансууд : Алтны харилцах данс нь сертификаттай ижил байршсан болон байршаагүй гэсэн хэлбэртэй. Швейцарын банкууд бусад энгийн үйлчилгээ адил алтны үйлчилгээ үзүүлдэг.
Алт олборлодог
компаниуд: Алтыг өөрийг нь авхаас
өөр алт олборлодог компанийн хувьцааг
худалдаж авах нь алтны хөрөнгө
оруулалтын нэг хэлбэр юм. Алтны үнэ өсөхөд
алт олборлодог компанийн хүллэгдэж буй ашиг өссөнөөр тухайн компанийн үнэлгээ болон хувьцааны үнэ өсөх боломжтой. Гэхдээ хувьцааны үнэд нөлөөлөх бусад хүчин зүйлсийг харгалзаж үзэх нь зүйтэй. Алтны үнэ өсөхөөр хувьцааны үнэ заавал өснө гэсэн үг биш. Жишээ нь алтны үнийн 10 хувийн уналт нь ахиуц ашгийн 20 хувийн унаттай тэнцэж энэ нь хувьцааны
үнийг 20 хувиар буулгах
боломжтой.
Хөрөнгө
оруулалтын стратегиуд
1. Фундаментал анализ
2. Алт болон хувьцааны хоорондын хамаарлын шинжилгээ
3. Техникийн шинжилгээ
4. Хөшүүрэг энэхүү судалгаандаа фундаментал анализ ашиглана.

Фундаментал анализ

Алтны ханш 2013 он гараад 700 доллараар унаж шинэ рекорд тогтоогоод байна. Алт сүүлийн 12 жилд 270 доллараас 1900 доллар хүртэл өссөн. Тасралтгүй үргэлжилсэн өссөн тренд ийнхүү зогсов уу гэсэн асуулт гарч ирээд байгаа юм.


Алтны ханшийн өсөлтийг геополитикийн эрсдэлтэй байдал, инфляци өснө гэсэн хүлээлт, доллар болон голлох валютуудад итгэх итгэл, биет алтны хүчтэй эрэлт, спекуляторуудын мөрий, бодит хүүгийн түвшин бага байсан
зэрэг үйл явдлууд тус
тус дэмжиж ирсэн.
Нөгөө талаас хөрөнгө оруулалтын чанартай алтан гулдмай, алтан зоосны эрэлт 2007 он хүртэл жилд дунджаар 300 орчим тонн байснаа огцом өсч 1000 тонн давсан болохыг бид графикаас харж байна. Ийнхүү хөрөнгө оруулалтын чанартай биет алтны эрэлтийн өсөлт нь нөгөө талд буурч байсан үнэт эдлэлийн эрэлтийг нөхөж ирсэн билээ.
Биет Алтны Эрэлт Нийлүүлэлт
Ингэснээр сүүлийн жилүүдэд алтны үнэ өсөх тусам алтны олборлолт нэмэгдэж, эсрэгээр үнэт эдлэлийн эрэлт буурч байжээ. Хэдийгээр алтан үнэт эдлэлийн эрэлт тоо хэмжээний хувьд буурч ирсэн боловч үнийн дүнгийн хувьд өсч байсан гэдгийг сануулах нь зүйтэй.
Хөрөнгө Оруулалтын Эрэлт
2003 онд анхны алтанд хөрөнгө оруулдаг, бирж дээр арилжаалагддаг сангууд (ETF) бий болсоноор дэлхийн аль ч өнцгөөс алтыг биетээр нь эзэмшилгүй хөрөнгө оруулах боломж нээгдсэн юм. Цаашид Жорж Сорос, Жон Полсон нарын хөрөнгө оруулалтын сангийн титанууд алтанд хөрөнгө оруулах явдлыг үлгэрлэж, барууны хөрөнгө оруулагч нар алтанд биет бусаар хөрөнгө оруулах болсон юм. Нийт алтны сангуудын хөрөнгө оруулалтын хэмжээ 2012 онд 2600 тонн алт буюу оргилдоо хүрсэн. Харин 2013 он гараад дэлхийн алтны сангууд нийтдээ 400 гаруй тонноор буурсан. График дээр харуулсан SPDR GOLD ETF бол дэлхийн хамгийн том алтны сан бөгөөд нийт алтны сангуудын тал хувийг дангаараа бүрдүүлдэг учир энд жишээ болгон үзүүллээ.
Биет бус хөрөнгө оруулалтаас гадна алтны ханшид дэлхийн таваарын биржүүд дээрх алтны дериватив арилжаа маш чухал нөлөөтэй. COMEX бирж дээрх алтны арилжааны эргэлт нь дэлхийн хамгийн том бөгөөд 2013 оны 1-р сараас 8-р сарын 6 хүртэл дилерүүдийн цэвэр урт позиц (дилерүүдийн нийт худалдан авсан фючерсээс худалдсан фючерсийг хасч цэвэр позицийг гаргана) даруй 3 дахин буурсан болохыг графикаас харж болно. Гэхдээ дилерүүд урт хэвээрээ байгааг (сүүлийн 12 жилд үргэлж урт байсан) сануулъя.
Ханш унасан шалтгаан
Цаашдын хандлага
Алтыг ээмэг, бөгж хийж хадгалахаас илүү гулдмай болгож хадгалах нь үнэд илүү нөлөө үзүүлдэг.
Гэвч 2012 он гараад голлох эдийн засгууд инфляциа тун сайн барьж чадсан юм. Цаашид ч инфляци ийнхүү бага түвшинд хадгалагдах төлөв байдал ажиглагдаж эхэлсэн. Геополитикийн факторууд өмнө нь алтны ханшид чухал нөлөө үзүүлдэг байсан боловч Ойрхи дорнодыг Америк улс ерөнхийд нь хяналтандаа авч (мэдээж нөгөө талдаа маш их үнээр) энэ бүсийн олон хүн амтай улс орнууд ардчилсан байгуулалтанд шилжиж (олон сорилт бий) байгаа нь зарим талаар алтны ханшид сөрөг нөлөө үзүүлсэн.
Алтны үнэ суларсанаас болж 2013 оны эхний 6 сарын байдлаар үнэт эдлэлийн эрэлт +34% нэмэгдсэн. Энэхүү эрэлтийг бүхэлдээ Хятад, Энэтхэг, Азийн орнууд болон Ойрхи дорнодын зах зээл бүрдүүлж байна.
Биет бус хэлбэрээр алтанд хөрөнгө оруулах боломж олгодог барууны орнуудын Алтны сангууд эхний 6 сарын байдлаар 400 гаруй тонн алт зарсан боловч нөгөө талд Ази болон Ойрхи дорнодын зүгээс гулдмай, зоос хэлбэртэй биет алтанд хөрөнгө оруулах эрэлт маш хүчтэй хэвээрээ байгаа юм.
Валютын нөөц нь асар томорч буй хөгжиж буй орнуудын (тухайлбал 2013 оны 6 сарын байдлаар Хятадын нөөц 3.5 трл.доллар хүрсэн) Төв банкууд ямар нэгэн хэлбэрээр доллар болон еврогоос диверсификаци хийх альтернатив хэрэгсэлтэй байхаас өөр арга үгүй. Алт бол энэ тохиолдолд маш натурал сонголт бөгөөд Төв банкуудын зүгээс цаашид ч эрэлт хүчтэй байна гэж үзэж байна. 2013 оны эхний хагас жилийн байдлаар Төв банкууд цэвэр дүнгээр 74 тонн алт худалдан аваад байгаа юм.
Хэдийгээр Европын холбооны эдийн засгийн уналт зогсч, эргэж сэргэх төлөв ажиглагдсан, Америкийн эдийн засаг хөл дээрээ зогссон зэрэг фактууд нь богино хугацаатай тоглогчдыг алтнаас гарах, улмаар үнийг огцом унахад хүргэсэн боловч миний бодлоор эдгээр эдийн засгуудад шийдэгдээгүй маш олон асуудал байгаа бөгөөд баярлахад арай эрт байна. Хэрэв Европын эсвэл Америкийн зүгээс эдийн засгийн сэргэлтийн эсрэг нэг индикатор гарахад л алтны ханш огцом өсөх нөхцөл байдал үүсэх болов уу.

Юуны өмнө алт бол хувьцаатай адил ногдол ашиг, эсвэл бондтой адил хүү амладаггүй гэдгийг санах хэрэгтэй. Алтны сангуудад төвлөрөөд байсан 2600 тонн алт нь олон улсын эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал, эрсдэлээс хамгаалсан хөрөнгө оруулалт гэж зарим талаар ойлгож болох юм. 2013 он гарснаар Америк, Европын холбоо, Японы эдийн засгийн индикаторууд нааштай гарч эхэлсэн. Хятадын эдийн засаг 2011 оноос эхлээд эрсдэлтэй боллоо хэмээн шуугиж байсан боловч эдийн засгийн индикаторууд дарааллан боломжийн гарч байгааг бас хэлэх нь зүйтэй. 2008 оноос эхлээд 5 жил олон улсын эдийн засгийн хямрал бүрэн дууссан эсэх, дараагийн давалгаа айсуй эсэх талаарх асуултууд өнгөрсөн хугацаанд бүрэн хариулагдаагүй байсан гэж хэлж болно. Харин 2013 он гарснаар эдийн засгийн дүр зураг глобал түвшинд нааштайгаар эргэж байна гэсэн дүгнэлтийг эдийн засагч нар хийж эхэлсэн.
Нөгөө талаас сүүлийн жилүүдэд алтны ханш огцом өссөн боловч томоохон коррекц (аливаа ханш огцом өссөний дараа заавал буурдаг эсвэл эсрэгээрээ) хийгдээгүй байсан нь дилерүүдийн санааг зовоож байсан. 2003 онд алтны санд төвлөрсөн алт гэж юм бараг байсангүй. Харин 2013 он гэхэд үлэмж хэмжээний буюу нийтдээ 2600 тонн алт хуримтлагдсан байсан нь өөрөө ихэнх тохиолдолд урт хугацаатай хөрөнгө оруулалт байгаагүй юм гэж би үзэж байна. Алт бол уламжлалт инфляцийн хэдж (инфляцын эсрэг хамгаалалт). Олон улсын эдийн засгийн хямралаас улбаалан долларын инфляци огцом өсч магадгүй гэж үзэж байсан хөрөнгө оруулагч нар цөөнгүй бий.
Өдөр тутам чинээлэг болж буй Азийн зах зээлийн хэрэглэгчид, тэдний уламжлалт хэрэглээ, мөн хөгжиж буй орнуудын төв банкуудын аварга том валютын нөөцүүд нь алтны ханшийг урт хугацаанд дэмжих болно. Богино хугацаанд Алтны сангууд цаашид их хэмжээгээр зарах, эсвэл тогтворжих эсэх нь алтны ханшийг шууд тодорхойлж байна. Алтны ханш одоогийн түвшин дээр тогтворжиж, цаашид эргэн өсч эхлэх буюу өссөн трэнд алдагдалгүй хадгалагдана гэж таамаглаж байна
Алтны ирээдүйн хандлагыг тодорхойлохын тулд түүний бодит эрэлт нийлүүлэлтийг судлаж үзэх хэрэгтэй. Алт үнэтэй болох тусам үнэт эдлэлийн эрэлт тоо хэмжээний хувьд буурч ирснийг бид графикаас харж болно. Нөгөө талаас өндөр үнэ нь алтны эрэл хайгуулыг идэвхжүүлж, өмнө нь олборлоход өртөг зардал өндөртэй байсан уурхайнуудыг ажилд оруулсан юм.
Full transcript