The Internet belongs to everyone. Let’s keep it that way.

Protect Net Neutrality
Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

МУБИС-ийн докторант Б.Ганболд

No description
by

Khishigdelger Batbaatar

on 6 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of МУБИС-ийн докторант Б.Ганболд

МУБИС-ийн докторант Б.Ганболд
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн:
Энэхүү судалгааны ажилдаа англи, монгол ба монгол, англи хэлний орчуулгын толь, монгол ба англи хэлний тайлбар толь, мөн орчин үеийн гадаадын болон монголын сонгодог уран зохиол, орчуулгын бүтээлүүдийг үндсэн хэрэглэгдэхүүн болгон ашигласан болно.
Судалгааны ажлын шинэлэг тал болон практик ач холбогдол:
МУБИС-ийн Монгол Судлалын Сургууль
Монгол, Англи хэлний тэмдэг нэрийн зэрэгцүүлсэн судалгаа
Энэ судалгааны ажлаараа төрөл бус монгол, англи хэлний хэл зүйн байгуулал, ялангуяа хоёр хэлний тэмдэг нэр бүтэх зүй тогтол болон хэл зүй, утга зүйн онцлогийг зэрэгцүүлэн судлах зорилго тавьсан болно.
ДҮГНЭЛТ
Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D) зэрэг горилон хийж буй энэхүү судалгаандаа монгол, англи хэлний тэмдэг нэр бүтэх ёс хийгээд хэл зүйн шинжийг зэрэгцүүлэн судалж тэдгээрийн хооронд буй нийтлэг болон ялгаатай талыг тодорхойлон гаргахыг хичээсэн болно. Ялангуяа уг хоёр хэлний хэл зүй, үгийн сангийн онцлогийг судалсан эрдэмтэн судлаачдын дүгнэлт, үзэл баримтлалыг анхааран үзэж тэдний бүтээлд хараахан дурдаагүй зарим асуудлыг хөндөж, өөрийн судалгааны ажлын үр дүнг иш үндэс болгон доорх дүгнэлтийг хийж байна. Үүнд:
Судалгааны ажлын бүтэц:
Энэ ажил нь удиртгал, “Монгол, англи хэлний тэмдэг нэр залгаврын аргаар бүтэх нь” гэсэн нэгдүгээр бүлэг, “Монгол, англи хэлний тэмдэг нэр үг нийлэх аргаар бүтэх нь” гэсэн хоёрдугаар бүлэг, “Монгол, англи хэлний тэмдэг нэрийн утга зүй ба хэл зүйн шинж” гэсэн гуравдугаар бүлэг, дүгнэлт, ном зүйгээс бүрдэж байна.
Зорилго
Бид “Монгол, Англи хэлний тэмдэг нэрийн зэрэгцүүлсэн судалгаа” нэг сэдэвт бүтээлээр тухайн хоёр хэлэнд томоохон байр эзэлдэг тэмдэг нэрийг түүний бүтэх ёс болон хэл зүй, утга зүйн онцлог дээр тулгуурлан зэрэгцүүлэн судалсан болно. Энэ сэдвийг сонгосноор хоёр хэлний тэмдэг нэр бүтэх үндсэн хэв маяг, шинж чанар, тэдгээрийн нийтлэг ба өвөрмөц талыг тодорхойлон, төрөл ба төрөл бус хэлний хэв шинжийн судалгаанд онол, практикийн дүн шинжилгээ өгөхийг зорьсон юм.
Монгол, англи хэлний тэмдэг нэр бүтэх аргынхаа хувьд:
Ш.Лувсанвандан:
“Монгол хэлний үгсийг аймаглах тухай асуудалд” гэдэг үгүүлэлдээ утгынхаа зүйн шинжээр бодис, юманд байдаг бэлгэ тэмдгийг заах, үгийнхээ зүйн шинжээр бодисын нэрийн адил, үгүүлбэрийн зүйн шинжээр үгүүлбэрийн ямар ч гишүүн болох боловч гол төлөв тодотгол, байдал байц болох, үйл үгийн өмнө хамжуулан хэрэглэвэл уул үйлийн үгүүлэгдэхүүн, тусагдахуун болохгүй, харин уул үйлийн байдлыг заах, өмнө нь маш, арай гэх мэтийн үгсийг хамжуулж болох, гарах, үйлдэхийн тийн ялгалд өөр нэрийг захирч чадах сайн, муу, өндөр, хурдан, баатарлаг, их, бага зэрэг үгсийг тэмдэг нэр гэнэ” (“Заах арга, эрдэм шинжилгээний хуудас” Монгол хэл бичиг, утга зохиолын бүлэг, УБ.,1961.х.43)
Зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг шийдвэрлэхийг хичээсэн болно. Үүнд:
1. Залгаврын болон үг нийлэх аргын тусламжтайгаар монгол, англи хэлний тэмдэг нэр бүтэх зүй тогтлыг шинжлэн судалж нийтлэг болон ялгаатай талыг тодруулах
2. Монгол, англи хэлний тэмдэг нэрийн хэл зүй болон утга зүйн ай, тэдгээрийн илрэх арга хэлбэрийг зэрэгцүүлэн судлах
3. Монгол, англи хэлний тэмдэг нэрэнд туссан соёл, сэтгэлгээний зарим онцлогийг дүйлгэн тайлбарлах
4. Монгол, англи хэлний хэл зүйн байгуулал, ялангуяа тэмдэг нэрийн үг зүй, өгүүлбэр зүйн шинж, тэдгээрийн үндсэн хэв маяг, үүрэг зэргийг зэрэгцүүлэн судалж, онол-практикийн дүн шинжилгээ өгөх, үүнийгээ орчин цагийн монголын ба гадаадын сонгодог бүтээлүүд, тэдгээрийн орчуулгын жишээгээр батлан тодорхойлох
1. Монгол, англи хэлний тэмдэг нэр бүтэх зүй тогтлыг зэрэгцүүлэн судалсны үндсэн дээр тэдгээрийн үндсэн хэв маяг, шинж чанар, утгын холбоо, нийтлэг ба өвөрмөц онцлогийг утга зохиолын хэлний баримт материал дээр тулгуурлан, хэл шинжлэлийн зохих үндэстэйгээр тодорхойлох явдал нь төрөл ба төрөл бус хэлний хэв шинжийн судалгаанд онол, практикийн чухал ач холбогдолтойгоос гадна хоёр хэлний хооронд хөрвүүлэг хийх болон монгол хэлний үг зүйг англи хэлний үг зүйтэй зэрэгцүүлэн заахад дөхөм болохуйц санааг гаргаснаараа шинэлэг тал нь орших болов уу.
2. Судалж буй хэлнийхээ үг бүтэх ёс болон хэл зүй, утга зүйн шинжийг мэдэх нь гадаад хэл үзэж байгаа хүмүүст зайлшгүй чухал юм. Учир нь гадаад хэлийг эзэмших нь ихэнхдээ хэл зүйн мэдлэг дээр үндэслэдэг бөгөөд тухайн хэлнийхээ үг бүтэх зүй тогтлыг мэдсэнээр үгийн утгыг тайлах чадвар бүрэлдэн тогтдог билээ. Иймээс ч энэхүү судалгааны ажлын бас нэг чухал ач холбогдол нь эх хэлнийхээ мэдлэгийг англи хэлний мэдлэгтэйгээ хослуулан хоёр хэлний тэмдэг нэр бүтэх зүй тогтлыг хэл зүй болон утга зүйн үүднээс зэрэгцүүлэн судлах боломжийг хойч үеийн залууст нээж өгч байгаа явдал юм.
3. Хоёр хэлний үг бүтэх ёсны түвшин дэх зэрэгцүүлсэн судалгаа нь монгол, англи хэлний тэмдэг нэр бүтэх зүй тогтол, түүний тогтолцоотой холбоотой асуудлыг цаашид гүнзгийрүүлэн боловсруулах арга зүйн үндэс болохын зэрэгцээ, тус салбарт судлагдаагүй байгаа олон асуудлыг тодруулахад тус дөхөм болно гэж найдаж байна. Мөн судалгааны үр дүнг монгол, англи хэлний үг бүтэх ёс, үгийн сангийн судлал, утга зүй, найруулга зүй, орчуулгын онол зэрэгт ашиглаж болох юм.
Нэгдүгээр бүлэгт залгаврын аргаар бүтсэн монгол, англи хэлний тэмдэг нэрийн онцлог, төстэй ба ялгаатай талыг хэлний тодорхой баримтуудад тулгуурлан судалсан
Хоёрдугаар бүлэгт үг нийлэх аргаар бүтсэн монгол, англи хэлний тэмдэг нэрийн онцлогийг хэл тус бүрээр нь дэлгэрүүлэн судлахыг хичээсэн болно.
Гуравдугаар бүлэгт хоёр хэлний тэмдэг нэрийн утга зүй ба хэл зүйн шинжийг зэрэгцүүлэн судлах оролдлогыг хийсэн болно.
Дүгнэлт
Ном зүй
Монгол, англи хэлний тэмдэг нэрийг тодорхойлсон эрдэмтдийн тодорхойлолтыг тоймлож үзвэл:
Ц. Өнөрбаян:
“Монгол хэлний тэмдэг нэр нь жинхэнэ нэр, үйл үгийн өмнө үндсээрээ тохиолдож, тэдгээрээр тэмдэглэгдэж байгаа хүн амьтан, юмс үзэгдлийн шинж чанар, өнгө зүс, төрх байдал, бэлгэ тэмдэг, үйл хөдлөлийн болц байдлыг нэрлэх үл хувилах үг юм” (“Орчин цагийн монгол хэлний үг зүй” УБ., 2004.х.227)
Kon. T.S:
Words which tell us something about nouns are called adjectives. Descriptive Adjectives tell us about the colour, shape, size or condition of nouns (“Practical English Usage”Singapore,1996.p.91).
Gordon.E.M, Krylova.I.P:
Adjectives are words expressing properties and characteristics of objects /e.g. large, blue, clever, wooden, etc./ and, hence, qualifying nouns (“A Grammar of Present-Day English” Moscow.1986.p.319)
Эндээс харахад монгол, англи хэлний тэмдэг нэр бүтэц, утга, үүрэг, хэв шинжийн хувьд нийтлэг шинж давуу болох нь тодорхой байна.
• Монгол хэл нь язгуурын араас дагавар бүтээвэр орж бүтдэг залгамал хэл юм.
• Англи хэл нь угтвар, дагавар бүхий нугармал бүтэцтэй хэл юм.
Олон эрдэмтэд ингэж тэмдэглэсэн байдаг.
1. Монгол, англи хэлний тэмдэг нэрийн үг зүйн бүтэц, залгаврын болон үг нийлэх аргын тусламжтайгаар шинэ үг бүтэх зүй тогтлыг шинжлэн судлаад:
1.а.
Монгол хэлний үүсмэл тэмдэг нэрс нь нэр болон үйл язгуур, үндсээс ихэвчлэн үүсч байгааг бидний түүвэрлэсэн жишээ, баримтууд харуулж байгаа бөгөөд энэ чанараар үүссэн тэмдэг нэр дэлхийн аль ч хэлэнд харьцангуй олон байдаг байна.
1.б.
Судлаачдын бүтээлээс үзэхэд, дагаврын болон үг нийлэх аргын тусламжтайгаар шинэ үг үүсгэх талаараа монгол, англи хэлний тэмдэг нэрүүд төстэй байгаа боловч угтвар, оруулбарын тусламжтайгаар англи хэлний тэмдэг нэр бүтэхдээ илүү бүтээлч болох нь харагдаж байна
1.в.
Англи хэлний зарим тэмдэг нэр залгаврын тусламжтайгаар үүсэх явцад дараах өөрчлөлтүүд болж байгааг судалгаанаас харж болохоор байна. Үүнд:
а. Авиа зүйн өөрчлөлт (a phonological change / sound change)
б. Утгын өөрчлөлт (a semantical change / meaning change)
в. Үгсийн аймгийн өөрчлөлт (a category change / part of speech change)
Тухайлбал, “read” гэсэн үгэнд -able [ ‘eibl] дагавар залгахад, тухайн дагавар авиа зүйн өөрчлөлтөд орж [ ‘əbl] болж өөрчлөгдсөнөөс гадна, “унших” гэсэн утгатай байсан үг маань “уншмаар, сонирхолтой” гэсэн утгатай үг болсон байна. Мөн түүнчлэн, үйл үг байсан нь дагавар залгаснаар тэмдэг нэр болж өөрчлөгджээ.
1.г.
Англи хэлний тэмдэг нэрт төвлөрсөн нийлмэл тэмдэг нэр бүтэх дөрвөн загварт ажиглалт хийж үзэхэд Adjective+adjective болон Noun+adjective гэсэн загвараар зэрэгцүүлсэн судалгаа хийж буй хоёр хэлний аль алинд нь нийлмэл тэмдэг нэр бүтэх нь түгээмэл ажиглагдаж байгаа бол Numeral+noun болон Adverb+adjective гэсэн загвараар монгол хэлний хэл зүйн онцлогоос шалтгаалан нийлмэл тэмдэг нэр үүсдэггүй байна.
1.д.
Англи хэлний нийлмэл үгс нь үгийн сангийн хувьд тус тусдаа бие даасан үгсээс бүтдэг боловч хэл зүй, утга зүй, үгсийн сангийн хувьд нэгдмэл санаа гаргадгаараа монгол хэлний нийлмэл үгийн бүтэцтэй төстэй байна. Жишээ нь: Дулмаа гүнж Арсланд хундагатай архи дэвшүүлж, сайхан нүд хүслийг бадруулан, таатай хөөрхөн уруул нь мишээж, дун цагаан шүд нь яралзана (Б.Ринчен. Цогт тайж. МУЗД.17.1997.125) Brown-eyed people may have more trustworthy faces than blue-eyed people / trustworthy найдвартай /
2. Аливаа хэлний үгийн сангийн үндсэн нэгж нь үг юм. Үг бүхэнд утга байна. Монгол, англи хэлний тэмдэг нэрийн хэл зүй болон утга зүйн шинжийн илрэх хэлбэрийг зэрэгцүүлэн судалснаар дараах дүгнэлтийг хийж байна
2.а.
Монгол хэлний тэмдэг нэр тухайн хүн, амьтан, юмс, үзэгдлийн шинж чанар, өнгө зүс, төрх байдал, бэлгэ тэмдэг, үйл хөдлөлийн болц байдлыг зааж байхад, англи хэлний тэмдэг нэр дээрх шинж чанаруудыг заахаас гадна, тухайн зүйл хэний, юуны хамаатай болох, мөн,энэ хүн / this man /, тэр байшин /that house /, тээр тэндэх толгод / yonder hill /, нэг малгай / one hat /, зарим хот / some cities /, зуун хүн / a hundred men / гэх зэргээр маш өргөн утгаар тэмдэг нэрийг зааж байгаагаараа ялгаатай байна.
2.б.
Монгол, англи хэлний тэмдэг нэрийн утгыг хүч нэмэн эрчимжүүлэх буюу бууруулж болдог. Энэ бол тэмдэг нэрийн утгын нэг өвөрмөц онцлог юм. Маш, нэн, тун, үлэмж, шал, цэл, пад, тас, асар, улам, үнэхээр зэрэг чимэх үгс монгол хэлний тэмдэг нэрийн өмнө угтан орж утга эрчимжүүлж байгаа бол, англи хэлний тэмдэг нэрийн өмнө ихэвчлэн absolutely, completely, entirely, perfectly, purely, quite, simply, totally гэх мэт дайвар үгсийг хэрэглэж утгыг эрчимжүүлж байна. Ер нь тэмдэг нэрийн утга эрчимжүүлэх угтвар үгээр монгол хэл илүү баялаг ажээ. Мөн гол төлөв өнгө, хэлбэр дүрс заасан тэмдэг нэрийн эхний задгай үе дээр
“–в” гийгүүлэгч нэмж тэмдэг нэрдээ угтуулан холбоод утга эрчимжүүлдэг ёс алтай язгуурын, ялангуяа монгол хэлний өвөрмөц онцлог юм.
Жишээ нь:
гэгээн (bright), гэв гэгээн (very bright), цэлгэр (open), цэв цэлгэр (wide open), дүүрэн (full), дүв дүүрэн (brill full)
2.в.
Монгол, англи хэлний тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлэхдээ задлаг аргаар эрчимжүүлж байгаа бол, бууруулахдаа задлаг болон нийлэг аргын аль алинаар нь илрүүлж байгаагаараа хоёр хэлний тэмдэг нэр төстэй байна. Жишээ нь: энгүй сайхан, absolutely right, … in a slightly different way – бага зэрэг (үл ялиг) өөр замаар, greenish-ногоовтор, whitish – цайвардуу
3. Аливаа ард түмний эрхэлдэг аж ахуй нь хэл соёлдоо илүү нөлөөлж, түүнтэй холбоотой үгсээр тухайн хэлний үгийн сангийн нөөц арвиждаг зүй тогтолтой билээ. Үүнээс үүдэн, монгол, англи хэлний тэмдэг нэрэнд туссан соёл, сэтгэлгээний зарим онцлогийг дүйлгэн гаргавал,
3.а.
Монгол, англи хэлэнд өнгө заасан нийлмэл тэмдэг нэр бүтэхдээ тухайн үндэстний хэл, сэтгэхүйн онцлогоос шалтгаалсан зарим ялгаа байгаагаас дурдвал, монголчуудын “хонин бор” гэхийг англи хэлтнүүд “nut brown” буюу “самран бор” гэж хэлэлцдэг байна. Энд сэтгэлгээний ялгаа гарч байна.
3.б.
Монгол хэлний өнгө заасан нийлмэл тэмдэг нэр бүтээхэд “хонь”, “ботго”, “тугал” зэрэг үгс түгээмэл оролцож байгаа нь монголчуудын эрхэлдэг аж ахуйтай нь холбоотой юм. Харин англи хэлний өнгө заасан нийлмэл тэмдэг нэр бүтээхэд “тоть”, “хулгана”, “шар” зэрэг гэрийн тэжээвэр амьтдын нэр түгээмэл оролцож байгаа нь мөн л тухайн хэлээр хэлэлцэгчдийн эрхэлдэг аж амьдрал, ахуй байдалтай холбоотой хэмээн үзэж байна. Жишээ нь: хонин цагаан, хонин бор, тугал хар, ботгон бор, mouse gray, oxblood (хүрэн улаан), parrot blue Энэ нь цаанаа тухайн ард түмний соёлыг давхар тээж байна гэж үзэж байна.
3.в.
Монгол хэлний хувьд “муу”, “сайн” гэсэн хоёр эсрэг утгатай үг нийлэхээрээ “муусайн” гэсэн нэг талаасаа сөрөг үнэлэмжтэй үг үүсгэдэг бол, нөгөө талаасаа энхрийлэн дотночилсон утга үзүүлдэг нь сонин байна. Жишээ нь: “ТВ-25” сувгийн “Миний муусайн найзууд” гэдэг нэвтрүүлэг байдаг. Үүнийг монголчуудын “сайнтай, муутай сав дүүрнэ” гэж хэлэлцдэг шиг “муу ч байсан, сайн ч байсан миний найз” гэсэн уужуу, энэрэнгүй сэтгэлгээтэй нь холбон тайлбарлаж байна. Мөн монгол хэлэнд “... Жигжид хар, цагаан дуугүй ...” (Д.Б “Цахилж яваа гөрөөс”) гэсэн нийлцээр ямар ч үггүй гэсэн утгыг илтгэж байна. Үүнийг “хар муу ч үггүй, цагаан сайхан ч үггүй” гэсэн утга илтгэж байна, гэж үзэж болно. Харин англи хэлний хувьд ийм нийлцүүд түүвэрлэсэн жишээн дотор таарсангүй.
4. Монгол, англи хэлний хэл зүйн байгуулал, тэр дундаас тэмдэг нэрийн өгүүлбэр зүйн шинж, тэдгээрийн үндсэн хэв маяг, өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг зэргийг зэрэгцүүлэн судалснаар дараах дүгнэлтийг хийж байна
4.а.
Монгол, англи хэлний дэлгэрэнгүй өгүүлбэрт үндсэн гишүүдээс гадна тодотгол, тусагдахуун, байц зэрэг туслах гишүүд ордог. Туслах гишүүд буюу дэлгэрүүлэгч гишүүд нь өгүүлбэрийн үндсэн гишүүдийг тодотгож өгдөг бөгөөд зэрэгцүүлэн судалж буй хоёр хэлний аль алинд тэмдэг нэрээр илрэх нь түгээмэл байна. Жишээ нь: The red bus stopped at the gate-Улаан автобус хаалганы дэргэд зогсов.
4.б.
Тэмдэг нэр нь өгүүлбэрт тодотгол ба бүрэлдмэл өгүүлэхүүний нэр хэсгийн үүргээр хэрэглэгддэг. Тэмдэг нэр тодотголын үүрэг гүйцэтгэж байвал нэр үгийн өмнө, харин бүрэлдмэл өгүүлэхүүний нэр хэсгийн үүрэг гүйцэтгэж байвал холбоос үйл үгийн дараа ордог. Жишээ нь:
Bold has bought a blue pencil- Болд цэнхэр харандаа худалдаж авсан The pencil is blue- Энэ харандаа бол цэнхэр
4.в.
Нэг төрлийн бус тэмдэг нэр тодотголын байрлал нь хоёр хэлэнд үндсэндээ нийтлэг байна. Өнгө зүс, хэлбэр хэмжээ заасан тэмдэг нэр нь нэр үгэндээ илүү ойр байдаг бол харьцангуй тэмдэг нэр нь илүү хол байдаг онцлог шинж аль ч хэлэнд түгээмэл байдаг.
Монгол, Англи хэлний тэмдэг нэрийн зэрэгцүүлсэн судалгаа
МУБИС-ийн докторант Б.Ганболд
2014.10.08

БҮЛЭГ I Монгол, англи хэлний тэмдэг нэр залгаврын аргаар бүтэх нь
БҮЛЭГ II Монгол, англи хэлний тэмдэг нэр үг нийлэх аргаар бүтэх нь
БҮЛЭГ III Монгол, англи хэлний тэмдэг нэрийн утга зүй ба хэл зүйн шинж
1.1. Монгол, англи хэлний
нэр үгээс тэмдэг нэр бүтэх нь
1.1.1. Монгол хэлний нэр үгээс
тэмдэг нэр бүтэх нь
–н, -тай (-тэй, -той, -т), -гүй,
-нгуй (-нхуй), -гч (-гчин)
(“ОЦМХ-ний үг зүй” УБ., 2004.х.118)

1.1.2. Англи хэлний нэр үгээс
тэмдэг нэр бүтэх нь
-al, -ic, -ish, -an, -ive, -y, -ant, -ous,
-ary, -less, -ar дагавар
( Maretha eka Aulia
“A Morphological process in
English adjective formation”,
pp.3-4 )

1.2. Монгол, англи хэлний үйл
үгээс тэмдэг нэр бүтэх нь
1.2.1. Монгол хэлний үйл үгээс тэмдэг нэр бүтэх нь
-уу /-үү/, -ууд /-үүд/,-уун /-үүн/, -н, -нга /-нгэ, -нги, -нгө/, -нгуй /-нгүй/, -г, -маг /-мэг, -мог, -мөг/, -мхай /-хай, -мхий, -мтгай, -мгай, -мгий /, -нхай /-нхий/, -аа /-ээ, -оо, -өө/, -мал /-мэл, -мол, -мөл/ дагавар (“ОЦМХ-ний үг зүй” УБ., 2004.х.119-120)

1.2.2. Англи хэлний үйл үгээс тэмдэг нэр бүтэх нь
-ant / -ent, -ive, -ing, -ory, -ous / -al, -ed, -able / -ible
(Bahasa Inggris “The Formation of English Adjective through derivation”, 2010.pp.3-4)

1.5. Угтварын тусламжтайгаар англи хэлний тэмдэг нэр бүтэх
a-, dis-, il-, im-, in-, ir-, non-, un-
(Bahasa Inggris “The Formation of English Adjective through derivation”, 2010.pp.4-5)

Монгол, англи хэлний залгаврын аргаар бүтсэн тэмдэг нэр бүхий 828 өгүүлбэрт анализ хийж үзэхэд
Монгол хэлний нэр үгээс тэмдэг нэр бүтээх -тай (-тэй, -той, -т) дагавраар 219 буюу 26.4%, -гүй дагавраар 53 буюу 6.4%, -н дагавраар 46 буюу 5.5% үг бүтсэн байгаа нь эдгээр дагавруудын хэр бүтээлч болохыг харуулж байна.
Монгол хэлний үйл үгээс тэмдэг нэр бүтээх -мхай (-хай, -мхий, -мтгай, -мгай, -мгий) дагавраар 35 буюу 4.2%, -шгүй дагавраар 22 буюу 2.6% үг бүтэж байгаа нь хамгийн их байгаа бол, -нхай –нхий, -нгуй, -нгүй дагавраар хамгийн цөөн буюу 7 үг бүтэж байгаа нь 0.8% болж байна.

Монгол хэлний нэр үгээс тэмдэг нэр бүтээх залгавруудын англи хэлэнд бууж байгаа байдлыг тоймлон үзвэл
-тай (-тэй, -той, -т) дагаврыг англи хэлний тэмдэг нэр ихэвчлэн үндсээрээ илэрхийлэхээс гадна –ous, -al, -ive, -ed, -y зэрэг дагавраар, -н дагаврыг англи хэлний тэмдэг нэр мөн үндсээрээ илэрхийлэхээс гадна -en дагавраар бүтсэн үгтэй ойролцоо утга үзүүлж байна. Харин –гүй дагаврыг англи хэлний тэмдэг нэр үндсээрээ илэрхийлэхээс гадна un-, mis- зэрэг үгүйсгэх угтвар болон –less дагавраар бүтсэн үгтэй ойролцоо утга үзүүлж байгааг бидний түүвэрлэсэн баримтаас харж болно

Оксфорд Монсудар, Англи-Монгол толь бичгээс 1200-аад нэгж бүхий судалгааны сан бүрдүүлсэнээс:
Нэрээс тэмдэг нэр бүтээх дагавраас: -al-51, -ic-58, -y-68, -ish-14, -an-19, -ive-12, -ant-6, -ly-5, -ate-3, -ist-6, -ful-8, -ous-41, -ary-3, -less-30 бүгд-324
Үйл үгээс тэмдэг нэр бүтээх дагавраас: -ing-99, -ed-150, -able/ -ible-35, -ant / -ent-3, -ive-21, -ory-2, -ous-5, -al-5, -en-3 бүгд-323
Угтварын тусламжтай үүссэн тэмдэг нэрээс: a-6, bi-5, anti-11, dis-10 бүгд-32
Үг нийлэх аргаар үүссэн тэмдэг нэр-132
Үндсээрээ байгаа тэмдэг нэр-345
Эндээс харахад, нэрээс тэмдэг нэр бүтээх дагавруудаас -al, -ic, -y дагаврууд бүтээлч байгаа бол, үйл үгээс тэмдэг нэр бүтээх дагавруудаас -ing, -ed, -able/ -ible дагаврууд бүтээлч болох нь харагдаж байна.

2.1. Монгол хэлний тэмдэг нэр үг нийлэх аргаар бүтэх нь
Хоршоо тэмдэг нэр бүтэх:
Ерийн хоршоо: түргэн шаламгай, хатуу зөөлөн
Давтсан хоршоо: жижиг сажиг, бага сага

Хавсраа тэмдэг нэр бүтэх:
Завсрын холимог өнгө зүс заасан: хүрэн бор, цагаан цэнхэр
Өнгө зүсний дээд чанарыг агуулсан нэрээр тодотгосон: гал улаан, сувдан цагаан
Хүн, амьтны эд эрхтний холбогдолтой үгсийг тэмдэг нэрд захируулсан: бөөр алаг, магнай халзан

Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс” (“The Flying Deer”) хэмээх туужид анализ хийж үзэхэд -ойролцоо утгатай тэмдэг нэр хоршсон – 61 -эсрэг утгатай тэмдэг нэр хоршсон – 18 -м,з,с гийгүүлэгч нэмж давтан хоршсон–12 -Хавсраа тэмдэг нэр – 4
2.2. Англи хэлний тэмдэг нэр үг нийлэх аргаар бүтэх нь
Бауэр.Л, Адам.В нарын судалгаанаас үзэхэд 1. Adjective-centered / тэмдэг нэр төвтэй / 2. Noun-centered / нэр үг төвтэй / 3. Verb-centered / үйл үг төвтэй / 4. Adverb-centered / дайвар үг төвтэй / 5. Phrasal / хэлц үг төвтэй / 6. Compound nouns in attributive position / тодотголын байрлал дахь нийлмэл нэр үг /
Эдгээрээс эхний гурван загварт англи хэлний нийлмэл тэмдэг нэр хамгийн их давтамжтай бүтэж байсан тул бүтээлч загвар хэмээн үзэж судалгаагаа төвлөрүүлсэн болно

3.1. Монгол, англи хэлний тэмдэг нэрийн утга зүйн шинж
3.1.1. Монгол хэлний тэмдэг нэрийн утга эрчимжих ба буурах
маш, нэн, тун, үлэмж, асар, улам, үнэхээр, тас, цоо, цэлдэн г.м зэрэг үгийн тусламжтайгаар утгыг эрчимжүүлж, -втар (-втэр, -втор, -втөр), -дуу (-дүү) дагавар залгаж утга бууруулна

3.1.2. Англи хэлний тэмдэг нэрийн утга эрчимжих ба буурах
very, absolutely, completely, entirely, perfectly г.м үгийн тусламжтайгаар утгыг эрчимжүүлж, slightly г.м үгийн тусламжтай задлаг байдлаар болон, -ish зэрэг дагаврын тусламжтай нийлэг байдлаар утга бууруулна

3.2. Монгол, англи хэлний тэмдэг нэрийн хэл зүйн шинж
3.2.1. Монгол хэлний тэмдэг нэр өгүүлбэрийн гишүүн болох нь
а) Өгүүлэгдэхүүн болох нь: “Сан бээсийн морины сайхан нь миний дурыг хөвсөлзүүлэн хөдөлгөнө” /Д.Н /
б) Өгүүлэхүүн болох нь: “толгой нь халзан, гэдэс нь бүдүүн, сахал нь битүү, нүд нь улбар, зан нь төв ...” (Ц.Д)
в) Тодотгол болох нь: “ ... халиун морь унасан, урт уурга чирсэн, нэг гавшгай хүн гарч ...” ( Ц.Д).
г) Тусагдахуун болох нь: “Багаас ихэд хүрдэг, намаас өндөрт ахидаг” ( ААЗ ).
д) Байц болох нь: “Урт насалж, удаан жаргаж ...” ( ААЗ ).

3.2.2. Англи хэлний тэмдэг нэр өгүүлбэрийн гишүүн болох нь
а) Өгүүлэгдэхүүн болох нь: I last saw Harry just last week and thought how old and frail he looked Харритай өнгөрсөн долоо хоногт тааралдахад тэр өтөлж доройтсон нь харагдаж байлаа (Cambridge advanced learner’s dictionary, 2003).
б) Өгүүлэхүүн болох нь: Thomas is cheerful, generous, thoughtful and sincere Томас бол хөгжилтэй, өгөөмөр, бодлоготой, элэгсэг эр
в) Тодотгол болох нь: “… fluffy snow flakes started coming down; but Chultem and Tserma kept on working, the rasp and whine of the saw …” (D.N ”White month and bitter tears”) “... сэвсгэр цас хэсэг хэсгээр хаялахын дунд Чүлтэм, Цэрмаа хоёр түлээ хөрөөдөх дуу хяхнан чахнах нь ...” ( Д.Н “Цагаан сар ба хар нулимс”)
г) Тусагдахуун болох нь: Since his friends found him arrogant and rude, James remained as alone at universe” Жэймсийн дээрэлхүү, бүдүүлгийг найзууд нь мэдсэнээс хойш, тэр хорвоо дээр цор ганцаараа юм шиг болжээ ( Andrew Greeley “Rite of Spring”, New York, 1988) д) Байц болох нь: … I will stand here long … - би энд удаан амьдарна ( M.Saruul-Erdene “A pair melody of the stone monument”, UB., 2006, p.112)

Анхаарал тавьсанд
баярлалаа
Full transcript