Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ТОГТВОРГҮЙ БҮТЭЦТЭЙ ХӨРС

No description
by

Nyamkhuu Uyanga

on 10 December 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ТОГТВОРГҮЙ БҮТЭЦТЭЙ ХӨРС

Тодорхой нөхцөлд /физик ба механик үйлчлэлийн хавсарсан нөлөөнд/ байгалийн бүтэцийн тогтолцоогоо тодорхой хэмжээгээр, зарим үед огцом алдаж физик - механик шинж чанараа муутгадаг хөрсийг
тогтворгүй бүтэцтэй хөрс
гэж нэрлэдэг.
ТОГТВОРГҮЙ БҮТЭЦТЭЙ ХӨРС
Ачаалалын дор байгаа алтан химэрлэг харсийг усаар норгоход бүтэц нь эвдэрсний улмаас их хэмжээний нэмэлт суулт үүсгэдэг.
ФИЗИК МЕХАНИК ШИНЖ ЧАНАР
Алтан химэрлэг /Лёсс/
ба алтан химэрлэг маягийн хөрс
Хөлдүү болон мөнх цэвдэг хөрс
Ачаалалын дор гэсэх үед бүтэц нь эвдэрдэг тул их хэмжээгээр нэмэлт суулт үүсгэнэ.
Сийрэг элс
Чичиргээ долгионы үйлчилгээний улмаас хөрсний бүтэцийн хэврэг холбоос алдарч нягтарснаас огцом суулт үүсгэнэ.
Нялцгай лаг шавар
Байгалийн тогтолцоог нь өөрчлөхөд хэв гажилт ба бат бэхийн шинж чанар нь огцом буурч өөрчлөгддөг.
Хөөлттэй хөрс ба
хөөмтгий хөрс
Дарагдаж хатаж улмаар чулуужсан шаварлаг хөрс норохдоо өөртөө усыг их хэмжээгээр шингээснээс хөөлтийн хэв гажилт үүсгэдэг.
Хүлэр болон органик хольц агуулсан хөрс
Эдгээр төрлийн хөрсний нэг хэсэг нь физик - механик хавсарсан үйлчлэлийн улмаас шахагдалт нь ихсэж нэмэлт суулт өгдөг бол зарим нь ачаалалтай байхдаа хүртэл норсон үедээ эзлэхүүнээ эрс тэлж хөөдөг.
Эдгээрээс гадна
онцлаг бүтэцтэй
хөрсөнд өндөр бат бөхтэй, хэв гажилтанд бараг ордоггүй хад, хагас хадан хөрс болон хүний технологийн үйл ажиллагааны улмаас бүтэц нь өөрчлөгдсөн хөрсийг хамааруулан авч үздэг.
Алтан химэрлэг / Лёсс / ба алтан химэрлэг маягийн хөрс
Ерөнхий шинж чанар
Aлтан химэрлэг хөрс
хул шараас бор шар
өнгөтэй сийрэгжилт ихтэй, үелэлгүй тогцтой, хуурай байдалдаа цахиуржсан тоосонцор хурдас юм.
Өгөршихдөө багана хэлбэрийн хэсгүүдийг үүсгэдэг.
Хуурай байхдаа бат бэх байдаг боловч усанд норохдоо эгшин зуур бүтэц нь задарч тоосорхог жижиг хэсгүүд болон нэмэлт суулт үүсгэдэг. Ширхэгийн бүрэлдэхүүний хувьд тоосорхог хэсэг давамгайлдаг.
Тоосорхог
хэсэг 50%-с дээш хувь байхад
шавар
хэсэг 20 хүрэхгүй хувьтай байдаг.
Алтан химэрлэг хөрсний гадаад шинж төрх
1. Ердийн нүдээр хархад том нүх сүвтэй босоо голдуу сувагтай. Босоо чиглэлийн хэсэглэлүүдээс бүрдсэн тогтоцтой. Энэ нь атмосферийн усны нөлөөгөөр гол төлөв босоо суваг үүсдэгтэй холбоотой.
2. Усанд амархан дэвтдэг. Мөн босоо чиглэлдээ усыг амархан шүүрүүлдэг чанартай.
3. Шохойн чулуулаг элбэгтэй.
4. Бүтэцийн хувьд нэгэн жигд тоосорхог хэсэг давамгайлах бөгөөд жингийн нь 50-с дээш хувийг 0,05 - 0,005 мм-н хэмжээтэй тоосорхог хэсгүүд эзэлж байдаг.
Алтан химэрлэг хөрсний хатуулаг хэсгүүд усанд амархан уусдаг давсаар гагнагдсан нь суулт үүсгэхийн гол нөхцөл болдог.
Суулт үүсгэх нь гадаад, дотоод хавсарсан хүчин зүйлүүдээс нөлөөлдөг.
Гадаад хүчин нь ус нэвтрэлт болон даралтын үйлчилгээ, дотоод хүчин зүйл нь сийрэгжилт, нүх сүвүүдийн ханыг үүсгэгч хэсгүүд нь усанд тэвчээртэй биш байдлаар тайлбарлагдана. Түүний дийлэнх хэсгүүд нь нунтаг наангилаг эрдэс хэсгүүдээр өөр хоорондоо холбогддог. Хөрсөнд нэвчимсэн ус түүнийг эвдэж уусмал болгон хувиргадаг. Үүнийг пептизац ( peptos - зуурмаг) гэж нэрлэдэг. Энэ бол хөрсний бүтэцийг эвдэх гол шалтгаан юм. Ингэж бүтэц нь эвдэрсэн тоосорхог, элсэрхэг хэсгүүд хөрсний нүх сүвийг эзлээд түүний механик нягтралын нөхцөлийг буй болгоно.

Алтан химэрлэг хөрсний физик - механик шинж чанар ба суулт
Дараах үзүүлэлтүүдээр тодорхойлогдоно. Үүнд:
Нягт.
Байгалийн нөхцөлдөө А.Х хөрсний нягт 1,28-2,11 г/см3 байх ба чийгийн хэмжээнээс хамаардаг. Хөрсний уснаас дээш орших хэлхээсийн нягт нь 1,55 г/см3-с бага хөрс суумтгай шинж чанартай байдаг.
Сийрэгжилт.
Лёсс хөрсний онцлог нь макро нүх сүвийн диаметр хэдэн мм байж болно. Эдгээр нь нийт нүх сүвийн 6-8 %-г эзэлдэг. Нийлбэр сийрэгжилтийн хэмжээ 0,30 - 0,66 байна.
Налархай чанар
. Лёсс хөрсний аргалтын хязгаарын чийг нь түүний хэв гажилтын модуль, шилжилтхийлтийн эсэргүүцэл эрс буурах хязгар болдог. Суумтгай лёсс хөрсний чийгийн аргалтын хязгаар гол төлөв 0,12-0,18 орчим байдаг. Урсалтын хязгаар гол төлөв 0,22-0,34 байдаг.
Нягтралтын эсэргүүцэл
. Лёсс хөрсний буурийн хэв гажилтын тооцоонд хэрэв уснаас хамгаалах тусгай арга хэмжээ авсан тохиолдолд байгалийн чийгтэй үед тодорхойлсон хэв гажилтын модулийг ашиглана. Барилга барихаас өмнө лёсс хөрсийг усаар хангаж чийглэх тохиолдолд шахагдалтын үзүүлэлтийг усанд бүрэн ханасан төлөв байдалд тодорхойлдог. Усанд ханасан төлөв байдалд лёсс хөрсний хэв гажилтын модулийн даралтын янз бүрийн интервалд тодорхойлох шаардлагатай.
Лёсс хөрсний суумтгай чанар
. Хөрсний бүтэцийн холбоо эвдэрхэд ганц усаар норгох нь хангалтгүй, заавал тодорхой хэмжээний ачаалал өгөх хэрэгтэй. Суумтгай чанар нь түүний минералын ширхэгийн бүтэц, бүрэлдэхүүн, хүчдэлийн төлөв байдлаас хамаардаг.
Хөлдүү ба мөнх цэвдэг хөрс
Монгол орны нутаг бүхэлдээ өвлийн улиралд агаарын сөрөг температурын нөлөөнд байдаг. Агаарын сөрөг температур удаан хугацаагаар үйлчилсний улмаас газрын хөрс гадаргуугаасаа царцаж улмаар хөлдүү байдалд хүрдэг. Хөрсний нүх сүвийн зарим хэсэг хөлдөж царцасны улмаас хасах температуртай болсон хөрсийг
хөлдүү хөрс
гэнэ.
/ Минераллаг ус 0 градуст хөлддөггүй. Зөвхөн чөлөөт устай хөрс л хөлддөг./
Монгол орны нөхцөлд Улаанбаатар хот орчмыг оруулаад нутгийн хойд хэсэгт жилийн дундаж температур -4 -с -5 градуст хүрдэг. Хөлдүү байдалдаа олон зуун жил байгаа хөрсийг
мөнх цэвдэг
гэж нэрлэдэг
Хөрс хөлдөхөд явагдах үзэгдэл
Хөлдөх процесс.
Тоосорхог - шавар хөрсийг хөргөх камерт хийгээд түүний температурын өөрчлөлтийг ажиглавал, эхлээд нүх сүвийн ус шууд хөрч эхэлдэг. Гэтэл хөрсний температур гэнэт нэмэгдэснээр хөрсний усанд мөсний кристалл үүссч эхэлдэг. Цаашид температур тодорхой хугацаанд тогтмол байх ба энэ үед нүх сүвийн усны нилээд хэсэг хөлддөг.Үүний дараа хөрсний хөлдсөн хэсгийн температур аажмаар бууж эхэлдэг бөгөөд энэ үед хөлдөөгүй усны хэсгүүд хөлдөж эхэлдэг нь нүх сүвийн усны ихээхэн хэсэг мөс болж хувирдаг. Цаашид хөлдсөн хөрсний температур буурах үзэгдэл явагдаж, хөлдөөгүй ус хөлддөг.
Хөлдүү хөрсөнд тодорхой хэмжээний хөлдөөгүй ус байдаг. Хөлдөөгүй усны хэмжээг оросын эрдэмтэн З.А.Нерсесова тодорхойлсон. Түүний хийсэн туршилтаас үзэхэд -70 градуст хөлдөөсөн тоосорхог шавар хөрсөнд ч тодорхой хэмжээний ус хөлдөлгүйгээр үлдсэн байж.
Улиралын хөлдөлт, гэсэлт.
Улиралын хөлдөлт гэсэлтийн үед янз бүрийн үзэгдэл явагддаг. Тухайлбал температурын хэлбэлзэл их байдаг бөгөөд хөрсөнд хөлдөж - гэсэх үзэгдэл жил бүр давтагдан явагддаг. Хөрс хөлдөх явцад эзлэхүүнээ тэлж овойх бөгөөд хөлдөж байгаа хөрсний давхрага руу доод үеэс чийг нүүдэг. Мөн хүйтний хагарал гарах, налуу газар хөлдүү үе гулсах зэрэг үзэгдэл явагдаж байдаг. Хөлдүү хөрсний жилийн температурын хэлбэлзэлийг авч үзэхэд хөрсний өнгөн хэсэг температурын өөрчлөлтөнд их автдаг. Гүн тийш температурын хэлбэлзэл буурдаг бөгөөд тодорхой гүнээс доош хөрсний температур жилийн ямарч улиралд тогтмол байдаг.
Улиралын
хөлдөлтийн үе
мөнх цэвдэг
хөрстэйгээ нийлж байвал хөлдөлт дээд талаасаа голдуу явагдах бөгөөд бас доороосоо хөлддөг. Харин гэсэлт зөвхөн дээд талаасаа явагддаг.
Улиралын хөлдөлтэй хөрсний гэсэлт дээр, дороосоо зэрэг явагддаг.
Ийм учираас
хөлдөлт - гэсэлт
эрчимтэй явагддаг хэсэгт байрлаж байгаа
барилгын
хийцэд овойлтын үзэгдэл хүчтэй нөлөө үзүүлдэг. Энэ үзэгдлийн нөлөөгөөр барилгын суурь, тулгуур багана өргөгдөж ирдэг.
Хүйтний овойлт ба чийг нүүх үзэгдэл.
Барилга барихад зайлшгүй тооцох нэг үзэгдэл бол хөрс хөлдөхдөө эзэлхүүнээ тэлж овойлт үүсгэх үзэгдэл юм. Тоосорхог - шавар хөрс, тоосорхог болон нарийн ширхэгийн элсэн хөрс овойлт их хэмжээгээр үүсгэдэг. Хөрс хөлдөхдөө овойх үзэгдэл нь ус хөлдөхдөө эзлэхүүнээ ойролцоогоор 9% нэмэгдүүлдэгтэй холбоотой.
Хөрсний бүх нүх сүвийн ус хөлдөхөд түүний эзлэхүүн 3-4% нэмэгдэх байтал байгаль дээр 50 ба 100% нэмэгдэх тохиолдол гардаг. Үүний улмаас хөлдүү хөрсөнд мөсөн линзүүд үүсдэг.
Үйл ажиллагааны үе
цэвдэг хөрстэйгээ шууд
нийлж байвал овойлт хөрсний хөлдөлт гэсэлтийн үеийн зузаан 3%-с хэтрэхгүй боловч үйл ажиллагааны үе
цэвдэг хөрсний үед хүрээгүй
буюу зөвхөн
улирлын хөлдөлттэй газарт
овойлтын хэмжээ их байдаг. Хөрс овойж хөлдөх явдал мөнх хөлдүү хөрсний дээд давхаргад ч явагддаг. Иймд эдгээр давхаргыг гэсэх явцад тэнд үүссэн
мөсний хэсгүүд гэсч хөлдүү хөрс их хэмжээний суулт үүсгэдэг.

Ийм учираас Барилга Байгууламжийн буурь болж байгаа хөлдүү хөрс гэсвэл барилгыг
эвдэрэлд оруулах хэв гажилт үүсгэдэг.

Хөлдүү хөрсний ангилал.
Хатуу хөлдүү.
Хөрс -мөсөөр бат бэх холбогдсон байдаг. Ийм хөрсөнд ачааг түргэн хугацаанд өгвөл огцом хэмхэрдэг.
Налархай - хөлдүү.
Налархай хөлдүү хөрс мөсөөр цементлэгдсэн /
барьцалдсан
/ байх боловч налархай шинжийг агуулсан байдаг.
Бутрамхай хөлдүү.
Бутархай бүтэцтэй хөлдүү хөрс хасах температуртай боловч хөрс нь мөсөөр цементлэгдээгүй байдаг. Энд
том хэмхдэст чулуутай, хайргатай болон том ширхэгтэй элсэн хөрс
ордог.
Цэвдэгийн үзэгдэлүүд.
Хөлдүү хөрсөнд ус байнга байдаг байх бөгөөд түүнийг:
Цэвдэгийн дээрхи
Цэвдэг үеүүдийн хоорондох
Цэвдэгийн доорхи
гэж ангилдаг.
Газар доорхи ус хэвийгээ даган урсан хөдөлж байх бөгөөд хэрэв нэг хэсэг хөрс мөнх цэвдэг үеэ түртэл хөлдөхөд ургамал модтой хэсэгт хөлдөөгүй үе үүсэх бөгөөд энэ завсар ус хуралдаж улмаар даралттай ус дээд үеийн хөлдсөн үеийг задалж ил гардаг. Ийм маягаар
халиа
үүсдэг. Хэрэв
дээд үе нь хагарахгүй
бол газар овойж
довцог
үүсгэдэг. Харин дор нь
мөсөн линз
үүснэ. Газрын гадаргын хөлдсөн хэсгийн температур
огцом буурах
учир хөрс
хатуу бие
болж эзлэхүүнээ багасгадаг. Үүнээс болж газрын гадаргуу бага зэрэг
хотойлт
үүсгэх бөгөөд хэвтээ чиглэлд суналтын
хүчдэл
үүсгэдэг. Энэ хүчдэлийн улмаас
хүйтний хагарал
үүсдаг. Хөрсний давхрагын дээд хэсэгт температур доод үеэс бага байх тул хөлдүү давхрагад
гулзайлт
үүсгэдэг. Энэхүү гулзайлтанд хөлдөж байгаа давхаргын жингээс үүссэн момент эсэргүүцэл үзүүлнэ. Иймэрхүү хөрсөнд үүсэх хүйтний хагарал нь
инженерийн шугаман байгууламжинд муу нөлөө
үзүүлдэг. Хөлдөж овойдог хөрсөнд явагдах өөр нэг үзэгдэл бол налуу гадаргуу дээрхи
хөрсний зугуу гулсалт
буюу
солифлюкаци
юм.
Сийрэг элс
Хайргархаг, том болон
дунд зэргийн
ширхэгтэй элсний сийрэгжилтийн коэффициент 0,70,
жижиг ширхэгтэй

элс
0,75,
тоосорхог элс
0,8 байвал
сийрэг бүтэцтэйд
тооцогдоно. Хөлдүү элсэн хөрс гэссэний дараа сийрэг төлөв байдалд ордог. Статик ачаалалд сийрэг элс хангалттай шахагдалт багатай бат бэх байх боловч динамик үйлчлэлийн нөлөөгөөр бүтэц нь амархан эвдэрч үүний улмаас нягтардаг.
Иймээс барилгын суурьт их хэмжээний суулт үүсэх буюу буурийн тогтвор алдагдахад хүрдэг.
Элсэн хөрсний бүтэц эвдрэх боломж нь динамик үйлчлэлийн эрчим, статик даралтын хэмжээ, хөрсний нягтаас хамаардаг тухай
П.Л.Иванов 1991 онд
тогтоосон.
Хөөмтгий хөрс
Хөөмтгий хөрсний тоонд норгох явцад эзэлхүүн нь ихсэж хөөдөг
шаварлаг хөрсийг
оруулна. Хөөмтгий хөрсний
чийглэгийг бууруулахад
эсрэг процесс явагдаж
агшилт
болно.
Монтмориллонитын шаварлаг эрдэсийн хэсгүүдийг их хэмжээгээр агуулах шавар хамгийн
их хөөдөг
. Ийм хөрсний чийглэг өсөхөд жижиг хэсгүүдийн хүрэлцэх хэсгүүдэд усны нимгэн хальсны " тэлэн хагалах үйлчлэл" -с үүсэх эрдэс хэсгүүдийн шилжилт явагдана.
Тиймээс хөрсний хөөлт бол түүний
жижиг хэсгүүдэд усан бүрхүүл үүссэнэтэй холбоотой
юм. Түүнээс гадна хөрсний эрдэсүүдийн хоорондох усны молекулууд холбогдсоноос эрдэсүүдийн хоорондох зай нэмэгдэхэд хөөлт
/талстын дотоод хөөлт/
явагдана. Хөрсний хөөлт бол түүний жижиг хэсгүүдийн хүрэлцэх хэсгийн усан бүрхүүлд
/ усны хальсанд/
ирэх даралт үүссэнтэй холбоотой юм.
Full transcript