Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Хүй нэгдлийн нийгэм

No description
by

Lo Timothy

on 15 November 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хүй нэгдлийн нийгэм

Нарагийн үед Эзэн хаан төвтэй төвлөрсөн төр улс байгуулагдаж, хууль цаазад тулгуурлан улсаа захирах болсныг түүхнээ хууль цаазат төр улс хэмээ тэмдэглэдэг. Хууль цаазат төрийн тогтолцоо гэдэг нь чухамдаа ард иргэдийг төвөөс удирдан залах нэгдсэн тогтолцоог хэлж буй хэрэг юм. Язгууртнууд нөлөө бүхий том лам нар төрийн тулгуур нь болж байв. Гэсэн хэдий ч тэдний дунд эрх мэдлээ тэлэхийг оролдож, хоорондоо тэмцэлдэх болсноор хууль цаазат төр хямрах болжээ. VIII зууны сүүл хагаст нийслэл хотод язгууртан, лам нарын хооронд тэмцэл хөдөлгөөн өрнөж, ард олны амьдрал ядуурч, улсын санхуү улайхад хүрэв.
Хүй нэгдлийн нийгэм
Хуучин чулуун зэвсгийн үе
Хэдэн сая жилийн өмнө японы газар нутаг эх газартай үргэлж байжээ. Их мөстлөгийн сүүл үед царцдасын өөрчлөлт хөдөлгөөн эрчимжиж хуурай газар доош сууж хагарал, шилжилт явагдсанаар далай тэнгисийн ус түрэн нэмэгдэж, Токара, Солонгос, Цүгарү, Соояагын хоолойгоор эх газраас таслагдан арваад мянган жилийн өмнө өнөөгийн Японы арлууд бүрэлдэн тогтсон байна.
Яматай улс байгуулагдсан нь
180-190 онд Химико /卑弥呼/ гучиад улсыг эрхшээлдээ оруулж төвшитгөн Яматайкокү /邪馬台国/ хэмээх улс байгуулсан байна. Кинки бүс нутгийн Ямато эсвэл Кюүшүүгийн хойд хэсэгт суурьшиж байсан гэсэн таамаг бий. Тэрбээр, Японы нутаг дэсвгэр дэх улсыг бүхэлд нь захиргаанд оруулаагүй ч, дайн самууныг намжаан, нэгэн хэсгийг нэгтгэсэн Яматай улс байгуулсан нь чухал ач холбогдолтой үйл явдал байлаа. Яматай нь улс орноо захирах удирдагчтай, түшмэлтэй, албат ард, боолтой байсныг сурвалж бичигт өгүүлсэн байдаг. Тухайн үеийн Химикогийн засаглал нь хатуу дэг журамтай, хуультай байжээ.Түүнчлэн улсын сан хөмрөгөө ургацын нэг хэсгийг татварлан хураах замаар бүрдүүлдэг байсан ба зах зээлтэй ч байсан байна.
Яматогийн засаглал
IV зууны дунд үе гэхэд Японы нутаг дээр салангид биеэ даан оршиж байсан 100 гаруй том, жижиг овог аймгууд Ямато нэртэй овгийн холбооны удирлагын доор нэгдсэн.
Тайкагийн шинэтгэл, хууль цаазат төрийн хөгжил
622 онд Шоотокү хунтайжийг нас барсны дараа Сога овгийн нэр нөлөө улам газар авав. Нөгөөтэйгүүр, Сога овгийг унагаж Шоотокү хунтайжийн бодож төлөвлөж байсан Эзэн хаан төвтэй засаглалыг хэрэгжүүлэхийн төлөө нэг хэсэг хүчин зүтгэх болсон байна. Хааны ордныхон, эрх мэдэл бүхий удирдагчид Тан улсын хууль цаазат төрийн тогтолцоог улс орондоо нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулжээ.
Эртний үе
Японы арлууд дахь төмрийн зууны эхлэл болсон. Хүрлийн зэрэгцээ энэ үед төмөр сэлэм зэрэг зэр зэвсэг өргөн тархсан
III-р зууны сүүл IV-р зуунд Кинки бүс нутгийн хүчирхэг удирдагчид Ямато засаглалын үндсийг тавив. Тэд удирдагчаа “Оокими” хэмээн өргөмжилж, Киби, Изүмо гэх мэт газар бүрийн нөлөө бүхий удирдагчдыг гартаа оруулж, Кантоо, Тохокү нутгаас бусад Японы газар нутгийн дийлэнхийг нэгтгэж эрх мэдэлдээ авсан байна. Ямато засаглалын дарангуйлал газар авсныг илтгэх гол баримт бол III зууны сүүлээр их төлөв Кинки бүс нутагт бий болсон Кофүн буюу эртний булш юм.
Хуучин чулуун зэвсгийн үеийг
эрт 150000 жилээс өмнө
дунд 150000-40000
хожуу 40000-13000
Эх газраас тусгаарлагдахаас өмнө хүн сууж байжээ. Тухайн үед холболгдох хүний чулуужсан яс, чулуун зэвсэг, ан амьтны яс зэрэг олдсоор байгаа бөгөөд эртний хүмүүс цусан төрлөөрөө хорь гучуулаа сүрэглэн амьдарч, ахуй амьдралаа залгуулдаг байсан аж
Жоомонгын өвөг яаж японд ирсэн гэдэг эрдэмтдийн саналууд
a.Сибириэс Сахалинаар дамжин Хоккайдоод
b.Хятадын хойд хэсгээс Солонгосын хойгоор баруун Японд
c.Хятадын өмнөд хэсгээс Кюүшүүд
d.Зүүн өмнөд азиас Окинавагаар

Япончуудын өвөг дээдэс чухам хэдий үед хаанаас ирсэн талаарх судалгаа хийгдсээр байгаа хэдий ч эрдэмтдийн санал нэг мөр болоогүй гэж болно. Одоогын байдлаар зүуун мянган жилийн өмнөх үед хамаарах газрын давхрагаас хуучин чулуун зэвсэг олдоод буй. Мөстлөгийн үе буюу Японы арал эх газраас тасраагүй байсан тэр үед болор эртний япог хүн анх солонгосын хойг, хятадын өмнд хэсэг, тайвань зэрэг газраас ирсэн болотой гэдэг. Яоны газар нутгаас олдсон эртний хүний чулуужсан ясыг судлаачид тухайлбал, Окинава мужийн Гүшиками тосгоноос гарсан Минатогава, Хамакита хүнийг эртний эртний монголоидод хамааруулжээ. Японы судлаачдын үзэж байгаагаар тэдгээр эртний монголоидод нь давхраатай нүдтэй, өргөн духтай, нүүрний хэлбэр төрх тод, гар хөл урттай, үсэрхэг жижгэвтэр биетэй агаад жоомон хүний өвөг дээдэс болох аж.
Археологийн олдвороор бол арслан заан, хандгай, хирс, хаүман заан, том эвэрт буга зэрэг амьтад амьдарч байгаад дөрөвдөгч галавын плейстоцений үед цаг агаар геологи, газарзүйн эрс өөрчлөлтөд өртөн мөхөж устсан байна
Тэр цагаас хойш дэлхийн цаг агаар хэдэнтээ хувирч, сүүлийн мөстлөгийн дараа арван мянга гарүй жилийн өмнө дөрөвдөгч галавын голоцений үед дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсгийн мөсөн бүрхүүл хайлж, далайн түвшин дээшилж нам дор газар уснаа живэхэд япон улс эх газраас тасран арлын орон болжээ.

Японы нутаг дэвсгэрээс хуучин чулуун зэвсгийн анхны дурсгал 1946 онд Гүнма мужийн Иважүүгээс олдож энэ нь ойролцоогоор МЭӨ18 мянган жилийн өмнөх олдвор байж Япончууд хуучин чулуун зэвсгийн үеийг туулсан болохыг нотолжээ. Үүнээс өмнө бол японд хуучин чулуун зэвсгийн үеийг туулсан гэх нотолгоо алга байсан гэж үздэг байсан бөгөөд хүн суурьшсан цаг хүгацааг жоомонгын үе буюу 10 гарүй мянган жилийн өмнө гэж үздэг байж.
Одоогийн байдлаар бүх үед холбогдох 5 мянга гаруй эд өлгийн зүйл байгаагийн ихэнх нь гол мөрний дагуу болон өндөрлөг газраас элбэг олддог

Археологийн судалгаанаас үзэхэдтэр үеийн хүмүүс салхин дор нөмөр нөөлөг, нар сайн тусдаг, жимс элбэг байгалийн тохиромжтой нөхцөл бүрдсэн газар орон гэрээ барьж цусан төрлийн хэсэг бүлгээрээ амьдардаг байжээ. Сууц нь тэгш өнцөг хэлбэртэйгээр 50иад сантиметр хонхойлон ухаж, нүхний эргэн тойронд багана босгож өвс модны мөчрөөр хучин дээвэрлэж сууцныхаа голд тулгуур мод босгодог байж. Эрдэмтэд 7000 аад жилийн өмнө отог омог үүссэн гэж үздэг. ТЭр үеийн гацаа суурингийн төв хэсэгт тодорхой хэмжээний зай гаргадаг байсан ба тэр хэсэгт хамтдаа хөдөлмөрлөж, баяр наадам хийдэг байж. 4-6 өрхөөс бүрдэх 20-30 хүнтэй отог нь тэр үеийн нийгмийн үндсэн шинж
Эртний хүмүүсийн оромж суурний ойролцоо 貝塚буюу хясаан овоо шинжлээд хоол ундны хогоо хаядаг газар болохыг тогтоожээ. Хясаан овоо тэр үеийн хүмүүсийг хоол үндандаа юу хэрэглэж байсныг мэдэх судлагдхуун юм. Зарим хясаан оооноос хүний яс гарсан байдаг.
Энэ үеэс хүмүүс байгалийн юмс үзэгдэл аянга цахилгаан, газар хөдлөлт, галт уул гэх зэрэг зүлсийг танин мэдэхийг мөхөсдөхдөө тахин шүтэж бишрэн хүндэтгэж аргадах элдэв зан үйл хийх болсон байна. Энэ зан үйлд нь Догүү хэмээх эмэгтэй дүрстэй шавар баримал ордог тэд эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлэх үржих төлжих элбэг дэлбэг амьдралын бэлгэдэл болгодог байж бас энэ үед нөхөр нь эхнэрийнхээ гэрт очин амьдардаг байж. Жоомонгын үед баян ядуугын ялгаа байгаагүйг талийгаачийг хөдөөлүүлсэн байдал, орон гэрийн төлөв байдлаас харагддаг. Жоомонгийн хожуу үед эртний газар тариалан хөгжсөн байх гэсэн судлаачид байдаг. Энэ үеийн хүмүүсийн дундаж наслалт нь 30-40 байв.
МЭӨ 4р зууны үеэс төмөр зэвсэг японд нэвтэрчээ. Тэр үед холбогдох төмөр сүнхний хэсэг Фүкүока бүс нутгаас гарсан байна. Жоомонгийн үеэр Японы чулуун зэвсгийн үе дуусдаг. Хүн төрөлхтний түүхэнд чулуун зэвсгийн үе хамгийн удаан хугацааг туулдаг байна
Яёигийн соёл МЭӨ4-МЭ3
МЭӨ 4р зууны үеэс Солонгосын хойгоор дамжин японы баруун хэсгээр хүрэл, төмөр зэвсэг, сүлжмэл нэхмэл эдлэл зэрэг шинэ соёл орж ирсэн нь Яёи соёл үүсэх нөхцөл бий болжээ. Яёигийн шавар сав нь жоомонгийн үеийн шавар савтай харьцуулахад өндөр темпратурт шатаадаг улаан хүрэн ,цайвар шаргал өнгөтэй нимгэн атлаа бат бөх хийц загварын хувьд янз бүр болжээ. Иймэрхүү хэлбэртэй шавар савыг 1884 онд Тооёогийн Яёи хэмээх газрын хясаан овооноос олсон тул тухайн газрын нэрээр Яёигийн шавар сав гэж нэрлэжээ.
. Яёигийн дунд үед төмрөөр хийсэн сүх анжис зээтүү ашиглаж газар тариаланд дэвшил гарав. Яёигийн дунд үед зүүн японоос тоохокү бүс нутагт тархжээ. Ийнхүү төмөр зэвсэг болсноор тариалахад тохиромжгүй газар хүртэл илүү амар болсон. Ингэж түүврийн аж ахуйгаас хүнс үйлдвэрлэх шатанд шилжин оров. Гэхдээ Хоккайдо ,Окинава орчмын арлууд урьдын хэвээр жоомонгын соёлтойгоо үлджээ.
Яёигийн соёлийн онцлог нь усалгаатай газар тариаланд суурилсан, төмөр, хүрэл хөдөлмөрийн багаж зэвсэгтэй, түүний зэрэгцээ сүлжих нэхэх технологи нэвтэрсэн явдал юм. Яёигийн соёл бий болоход Солонгосын хойгийн улсын үүрэг их байв.
Нийгэмд өөрчлөлт гарч баян, ядуу, дээдэс доодсын ялгаа үүсч, отог омгийн дундаас шалгаран гарсан хүмүүс бусдыгаа удирдаж, үржил шимтэй газар эзэмшихийн төлөө хөрш зэргэлдээ овогтой хэлэлцэх эсвэл тэмцэлдэх замаар аажмаар хүч нөлөөнөө тэлж Яваандаа хүч чадал бага омогоо эрхшээлдээ оруулж байр сууриа ашиглаж хөрөнгөө нэмэгдүүлж бусдаар хүлээн зөвшөөрүүрэх болсон. Орон сууцны хэлбэрийн хувьд багахан өөрчлөлт гарсан харин өөрсдийн тарий будаагаа нөөцлөх агуулах барьсан байна.
Зун гантай байх аадар бороо зэрэг байгалийн үзэгдэл ургацанд муугаар нөлөөлдөгөөс арвин ургац авахын тулд эртний хүмүүс тутрага тариалалтын амин сүнс болсон ус, салхи, нарыг шүтэж, улмаар өвөг дээдсээ тахих зан үйлтэй цогц болж иржээ.
Тутарга буюу цагаан будаа нь хоол хүнсэнд хэрэглэгддэг ургамлын үр тарианы нэг төрөл юм. Цагаан будааг сакэ архи гэх мэт согтууруулах ундаа хийхэд ашиглана. Хамгийн анх эртний Хятад, Энэтхэгт ургасан гэж тооцогддог. Японд анх тутарга нэвтэрсэн нь МЭӨ 1 зуун гэгдэх бөгөөд МЭӨ 2, 3 зуунаас өргөн хэрэглэх болжээ.
Хүрэл зэвсгийн тухайд бол хүрэл, төмөр зэсэг бараг нэгэн үед зэрэг нэвтэрсэн тул хүрлийн үеийг дамжаагүй. Ёшиногаригийн бүс нутагт гацаа сууран үүссэн нь Яёигийн эхэн үе бөгөөд дунд үед сувгаар хүрээлэх болсон байна. Судлаачид Ёшиногариг Яёигйн хожуу үед улс байгуулагдах хэмжээнд хүрсэн бололтой гээд 1200 орчим хүн амтай байжээ гэдэг.
180-190 онд Химико /卑弥呼/ гучиад улсыг эрхшээлдээ оруулж төвшитгөн Яматайкокү /邪馬台国/ хэмээх улс байгуулсан байна. Кинки бүс нутгийн Ямато эсвэл Кюүшүүгийн хойд хэсэгт суурьшиж байсан гэсэн таамаг бий. Тэрбээр, Японы нутаг дэсвгэр дэх улсыг бүхэлд нь захиргаанд оруулаагүй ч, дайн самууныг намжаан, нэгэн хэсгийг нэгтгэсэн Яматай улс байгуулсан нь чухал ач холбогдолтой үйл явдал байлаа. Яматай нь улс орноо захирах удирдагчтай, түшмэлтэй, албат ард, боолтой байсныг сурвалж бичигт өгүүлсэн байдаг. Тухайн үеийн Химикогийн засаглал нь хатуу дэг журамтай, хуультай байжээ.Түүнчлэн улсын сан хөмрөгөө ургацын нэг хэсгийг татварлан хураах замаар бүрдүүлдэг байсан ба зах зээлтэй ч байсан байна.
Нас барагсадаа суурингийн ойролцоох тухайлсан газарт мод болон чулуун авсанд оршуулдаг болжээ. Яеогийн үеийн булшны онцлог нь шороогоор өндөрлөсөн байдаг. Кюүшүү орчмын газар нутагт талийгаачийг ваар хэлбэртэй шавар саванд хийж, толь, хүрэл зэвсэг дагалдуулан оршуулах явдал ч байв. Тэр бүхэн нь отог омгийн дотор баян хоосны ялгаа үүсч, хүчирхэг ноёрхогчид гарч ирснийг харуулж байгаа юм.
Оокими буюу хаан, түүний харъяаны хүчирхэг удирдагч нас барахад том булш бунхан зориулан барих болжээ. Японд 200 гаруй метр урт булш 36 байдгийн дотор хэмжээгээрээ дотор хэмжээгээрээ тэргүүлдэг нь Оосакад байдаг Нинтокү хааны булш уртаараа 486 метр, удаалаад оожин хааны булш орно. Нинтокү хааны булш өндрөөрөө 35 метр, гурван давхар усан сувгаар хүрээлүүлсэн, эргэн байгаа жижиг булшийг оруулбал нийт 80 гектор талбай эзэлдэг томоохон булш бөгөөд талбайг хэмжээгээрээ дэлхийд хамгийн том нь юм. Кофүн нь нүх ухаж, чулуугаар доторлосон тасалгаанд модон болон чулуун авс байрлуулдаг байгууламж бөгөөд үлэмж их хүн хүч нарийн арга ажмллагаа шаардагддаг. Талийгаачийг нутаглуулахдаа хүрэл толь, эрдэнийн чулуу бүхий бугуйвч зэрэг гоёл чимэглэлийн зүйл, сэлэм, тариалангийн багаж зэрэг төрөл бүрийн эд зүйл дагалдуулдаг.
Дугуй дөрвөлжин хэлбэрийн булш зонхилдог байсан бөгөөд тойруулаад хүн, гэр, зэвсэг, амьтан, шувуу дуурайлган хийсэн ханива буюу шавар баримал тавьдаг заншилтай байжээ. Тэдгээр булш бунхан III зууны сүүлээс VII зууныг өөрөөр хэлбэл, дөрвөн зууныг хамаарах бөгөөд кофүн буюу эртний булшны үе хэмээдэг. Кофүнгийн үеийг хэлбэр, бүтэц, дагалдуулж буй эд зүйлээр нь эрт/III зууны сүүл үеэс IVзуун/, дунд /IV зууны , сүүлээс V зуун/, хожуу /VI-VII/ гэж хуваадаг.
Хааны гэр бүлийн бурханлаг гарал үүслийн тухай санаа Ямато бусад улсаас онцгой байр суурьтай байх үндэслэл болсон. Ямотогийн захирагчдыг нарны бурхан Аматерасүгийн үр удам гэж үздэг. Түүний эрх мэдлийн бэлэгдэл нь сэлэм, хас чимэглэл, хүрэл толь байв.
Ямато засаглал нь цусан төрлийн холбоо бүхий овгийн тогтолцоог бий болгож, түүгээр дамжуулан дарангуйлалаа бэхжүүлэх бодлого барьсан байна. Овог бүр эхэндээ нутгийнхаа бурхдыг тахиж байсан бол аажимдаа овгийнхоо өвөг дээдсийг бурханчлах болсон. Овгийн удирдагч газар нутаг харъат иргэдтэй. Хаан овгийн удирдагчид гарал угсаа, албан тушаал сэлтийг нь харгалзан оми, мүражи, кими, атай, мияацүко, обито, сүгүри, фүхито, имики зэрэг цол хүртээдэг. Тэр үеийн хүмүүс газарт суулгасан баганатай, шувуун нуруутай, дөрвөлжин хэлбэрийн сууцанд амьдрах болж газар тариалан эрхлэх болсон байдаг
VI зууны үеэс Яматогийн хятад оршин суугчдын дунд хятад бичиг үсгийг хэрэглэж байжээ.
IV зууны хоёрдугаар хагаст Солонгосын хойгийн өмнөд хэсэгт нөлөөгөө тогтоох бодлого явуулж Шилла, Пэгжэг дагуулж, Когурёотой ширүүн тулалдсан байдаг. Мөн улмаар Яматай улсаас хойш 150 гаруй жил Цагаан хэрмийн чинадын улстай харилцаагүй байсан япончууд удаа дараа алба барин 2 улсын хоорондын харилцааг бэхжүүлэхийг зорьж байв.
Улмаар Япончууд эх газар орж V зууны үед эх газраас төмрийн үйлвэрлэлийн шинэ технологи, вааран эдлэлийн үйлдвэрлэл, нэхмэл, дархны үйлдвэрлэл болон иргэний энгийн техниктэй танилцах үйл явдал болж байв.
Яматогийн засаглал цэцэглэн хөгжсөн нь VI зуун бөгөөд Их Яматогийн үе гэж нэрлэдэг. Хүрээгээ тэлж, орон нутгийн удирдагчидыг улам бүр эрхшээлдээ оруулах болсоны улмаас түүний засаглалыг эсэргүүцэх бослого ч гарсаар байсан.
Энэтхэгээс Цагаан хэрмийн чинадад улсад нэвтэрсэн буддын шашин Когурё, Пэгжэ, Шиллад дэлгэрч тэндээс Японд VI зуунд /552он/ орж ирсэн.

Түүхэнд Сётоку-тайси хэмээх нэрээр тэмдэглэгдсэн Яматогийн захирагч VII зууны үеэр идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж, төрийн үндсэн хэлбэр, удирдлагын системийг засварласан. 603онд сурвалжтны зэргийн шинэ бүтцийг нэвтрүүлж, 604 онд күнзийн сургаалийг төрийн үзэл суртлын үндэс болгох тухай хууль баталсан. Сётокү-тайсын үед Яматод буддизм хурдацтай дэлгэрч сүм хийд байгуулав.
Сүйкогийн хаанчлал ба Асүкагийн үе
VI зууны сүүлчээр 587 онд Ёомен хаан нас барснаар Сога, Мононобэ овгийн зөрчил ширүүсч Сога овгийн Инамэ нь буддын шашныг эсэргүүцэгч Мононобэ овгийг ялж улсын хаанаа хороосноор төрийн эрхийг дангаар барих болов. 562 онд Сүйког хаанд өргөмжилж Шоотокү хунтайж хааны өмнөөс төрийн хэргийг гүйцэтгэх болов. Сүйкогийн хаанчлалын үед буддын шашнаар дамжуулан улсаа нэгтгэх бодлого явуулжээ.
Ингэснээр 562-645 он Японыг Сога омгийхон тэргүүлж, Асукагийн үе гэж үздэг байна.

Шоотокү хунтайж 594 онд буддын шашин дэлгэрүүлэх зарлиг буулгаж, олон сүм хийд бариулснаар японд буддын шашин ихээхэн хөгжсөн. Хунтайж Сога Үмакотай хамт төр улсаа бэхжүүлэх бодлого явуулж буддын, күнзийн, даогийн шашинд тулгуурлан засаглалаа хэрэгжүүлжээ.
603 онд албан тушаалын зэрэг дэвийн 12 тогтолцоог бий болгож удирдагчдыг овгоор нь бус авъяас чадвараар нь төрийн албанд дэвшүүлэх болов. Ингэснээр овгийн тогтолцоо алдагдах болов.
604 онд 17 зүйлтэй үндсэн хуультай болсон.

Мөн VII зууны эхээр японд анхны Буддын шашны Хорюжи хэмээх сүм Нара хотод 607 онд баригджээ.
Шоотокү хунтайж, Сога Үмакагийн хамт 620 онд хааны удмынхан, гол нөлөө бүхий төвийн овгуудын түүхийг эрт үеэс нь тэмдэглэсэн “Хаадын тэмдэглэл” “Үндэстний тэмлэглэл”-ээс бүрдсэн анхны түүхийн ном зохиол гаргасан.
VI-VII зуунд Азитай тогтоосон холбоо нь Японд бурхны шашин болон Хятадын өндөр хөгжсөн соёлыг авчирсны дотор ханз бичлэг байжээ.
Эзэн хааны ордон Асака нутагт /Нарагийн өмнөд хэсэг/ байсан учир Асүкагийн үе гэдэг. VI зууны дундуур Солонгосыг хойгийн Пэгжэгээр дамжин, японд буддын шашин нэвтэрснээс хойш VII зууны дунд үе хүртэл өөрөөр хэлбэл Тайкагийн шинэтгэл эхлэх хүртэл зуугаад жилийн түүх энэ үед хамаардаг.

Сога овгийнхны эрх мэдлээ хадгалах гэсэн оролдлого нь тэднийг эсэргүүцэх уур амьсгалыг улам дэвэргэсэн байна. Мөн үед чинээлэг тариачид төрж, ядуу тариачид олширч, өлсгөлөнд нэрвэгдэж, нийгмийн байдал тоггворгүй болов.
Японы тэмдэглэлд өгүүлснээр 645онд Накана Ооэ(dfgdfg), Накатомина Каматари нар (өхөхбх) Сога овгийг мөхөөж шинэ засгийн газар байгуулсаныг Хөхөгчин могой жилийн хэрэг нэрээр тэмдэглэжээ.

645 онд оны цолыг анх хэрэглэж Тайка буюу Их өөрчлөлт гэж нэрлэсэн бөгөөд тэдгээр он жилүүдэд хэрэгжүүлсэн бодлогын Тайкагийн шинэтгэл гэдэг. 646 оны 1сард 4 зүйл бүхий зарлиг гарган орон нутаг болон улс төрийн засаг захиргаанд өөрчлөлт хийжээ
1. Нийт газар нутаг, хүн амыг төрийн мэдэлд оруулах
2. Орон нутгын засаг захиргаа байгуулах
3. Өрхийн бүртгэл явуулах
4. Татварын нэгдсэн тогтолцоо хэрэгжүүлэх зэрэг байв. Энэ бодлого нь өмнөх тогтолцоог үндсээр нь өөрчилсөн гэж хэлж болно. Энэрүү олон талт бодлогын хүрээнд Яматогийн төрийн бүтэц, зохион байгуулалт боловсронгуй болж, хааны эрх мэдэл нэмэгдсэн.

Мөн 647, 648 онуудад Нүтари болон Ивафүнэд хамгаалалт барьж батлан хамгаалах тал дээр анхаарал хандуулжээ. Түүний дараа Пэгжэгээс зугтан ирэгсдээр уулархаг хүн хүрэхэд ч хэцүү газарт хүртэл бэхлэлт бариулж байжээ.
672 онд шинэчлэлийн үл дүнд эзэн хааны эрх мэдэл, сүр хүч улам бэхжиж , түүнд дургүйцсэн төвийн болон орон нутгийн эрх баригчдын дунд тухайлбал Тэнжи хааны хүү Оотомо, хааны дүү Ооама хоёрын хооронд сар гаруй үргэлжилсэн тэмцэлдээн болжээ.(Хар бичин жилийн үймээн) Эцэсдээ хааны хүү Оотомо амиа хорлож Ооама орон нутгийн эрх мэдэлтнээс дэмжлэг аван ялалт байгуулснаар Тэнмү нэрээр хаан суужээ.
Тэнмү хаан Эзэн хаан төвтэй төвлөрсөн тогтолцоо тогтоож, эх түүхээ эмхэтгэх, шинээр нийслэл хот байгуулах, зоосон мөнгө цутгах овгийн болон албан тушаалтны тогтолцоог өөрчилөх зэрэг арга хэмжээ авч байжээ. Үүний үр дүнд хааны нэр хүнд улам батжиж эзэн хааны Оокими цолыг Тэнноо буюу эзэн хаан хэмээх цол хэрэглэх болжээ. Тайкагийн шинэтгэлээр газар, иргэдийг улс мэдэлдээ авч. хааны удмынхан, орон нутгнйн удирдагчид бүгд Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч түшмэл болон хувирсан байна. Төрийн түшмэл нь бүх төрлийн алба татвараас чөлөөлөгдөхийн сацуу тэдэнд албан тушаал, зэрэг дэвийг нь харгалзан харъяалах өрхийн тоог зааж өгчээ.
Тэрчилэн тариан талбай, хөвөн, даавуу, зээтүү зэргийн хишиг хүртээж, тэр чинээгээрээ өндөр албан тушаал бүхий түшмэлүүд элбэг дэлбэг амьдрах нөхцлийг нь хуулиар баталгаажуулсан байна. Засгийн газрын дээрхи бодлого нь язгууртны анги давхрага үүсэх боломжийг бүрдүүлсэн юм. Ялангуяа тавдугаар зэргээс дээш албан тушаалтай эрх мэдэлтэн үлэмж хангамж эдлэх болсон баина. Өндөр эрх мэдэлтэй язгууртны хөвгүүдэд 21 нас хүрэхээр хэргэм хүртээхээр хуулиар зохицуулжээ. Харин дунд, доод тушаалын түшмэл, сумын даргын хөвгүүн түшмэл болохын тулд орон нутгийн сургуульд элсэн орж, хууль, күнзийн суртал зэрэгт суралцах шаардлагатай. Тэд сургуулиа амжилттай төгссөн ч 25 нас хүрч байж л зохих зэрэгт хүрнэ.
Мөн буддын шашны нөлөө хүчтэй байснаас уран зохиол, уран зураг, уран баримал хөгжиж, бурхан багшийн хөрөг, сүм хийдийн ханын зураг зэрэг нэртэй бүтээл төрөн гарав. 5,7 мөртөөр шүлэг зохиох уран унших болжээ.
Хууль цаазат засаглалын бүтэц
Нарагийн сүүл үед төрийн эрхийи төлөө тэмцэл хөдөлгөөний үед Коонин эзэн хаан төрийг буддьш шашны нөлөөнөөс гаргаж, хууль цаазат төр улсыг дахин цэгцэлж, төвхнүүлэх бодлого явуулсан боловч төдийлөн амжилт олоогүй. 781 онд Канмү эзэн хаанаар өргөмжлөгдөж, Коонин эзэн хааны бодлогыг залгамжлав. Чингэхдээ, сүм хийд, лам хуврагийн нөлөө их Нарагаас нийслэлээ шилжүүлэхэд анхаарчээ.
Ямаширо аймгийн Нагаокад нийслэлээ шилжүүлсэн боловч нийслэлд ордон бариулах түшмэл Фүживара Танэцүгү 785 онд хорлогдсоноор. Канмү хааны дүүг буруутгаж, хунтайж байх эрхийг цуцалжээ. Тэр үес үер ус буух, халдварт өвчин тархах зэргээр нийгэм тогтворгүй болов.
794 онд Вакэ Кёмарогийн зөвлөснөөр Ямаширо аймгийн Кадоно сумын нутагт нийслэлээ шилжүүлжээ. Зүүн талаараа голтой, баруун талаараа замтай, урдуураа цөөрөмтэй, хойгуураа уултай газар сонгож, тайван амар амгалангийн хот байхыг бэлгэдэж, Хэй-анкёо буюу Энх амгалангийн нийслэл хэмээн нэрийджээ. Бум гаруй хүн амтай том хот болж, өргөжсөн байна. Хэй-анкёо 400-гаад жилийн түүхтэй. Тэр үеийг Хэй-ангийн үегэдэг.
Хууль цаазат тогтолцооны нэг гол зарчим бол газар, иргэн улсын мэдэлд орсон явдал юм. Гэтэл хэргийн явцад уг тогтолцоонд өөрчлөлт орж эхлэв. Нарагийн үед хэд хэдэн шалтгааны улмаас атар газар эзэмшихийг урамшуулж, тухайн газрыг нь хувьд өмчлүүлэх болсноор газар улсынх байсан бодлого алдагдсан юм. Эзэн хаан Канмү тариачдаас хураадаг татварын хуулийг үүссэн нөхцөл байдалтай уялдуулан өөрчилж, орон нутгийн захирагчдын бусармаг явдлыг дарахад чиглэсэн үйл ажиллагаа явуулав. Түүнийг хэрэгжүүлэхэд тариачид хүндийг үүрч байв. 6 жил тутамд тариан талбай ноогдуулдаг байсныг 12 жил болгон өөрчилж, биеийн хөдөлмөрт дайчлах албаны 60 хоногийг 30 хоног болгожээ. Энэ мэтчилэн олон талын арга авсан боловч байдал дээрдсэнгүй. Тариачид татвараа төлж чадахгүй болсноос дайжин зугтах явдал ихэсчээ. Ингэснээр Хэйанкёо нийслэлийн бүтээн байгуулалт зогсчээ.
Татварын бүтээгдэхүүн хомсдож, чанар нь дордсон тул Хааны Ордныхон 823 онд Дазайфүгийн аймгуудын төрийн мэдлийн газарт тариачдаар биеийн алба хаалгах замаар атар газар эзэмшүүлж, тарианы үр, багаж, хүнс нийлүүлэх байдлаар бүтээгдэхүүний татвараас чөлөөлж, оронд нь бүх ургацыг улс хураан авах бодлого хэрэгжүүлж туршив. Тэрхүү бодлого тодорхой үр дүнд хүрсэн тул Эзэн хааны гэрийнхний хийгээд төрийн санхүүгийн эх үүсвэрийг хангах зорилгоор хааны зарлигаар атар газар эзэмшүүлж, улсын мэдлийн тариан талбай зэргийг чинээлэг тариачдаар эрхлүүлэх болсои байна. Зарим аймгийн захирагчид гагц өөрийн аймагт мөрдөх дүрэм журам гаргаж, татварын орлогыг тогтворжуулахад анхаарав. Боломжтой тариачдын дотор аймгийн захирагчид хөрөнгөө булаалгахаас бултаж аль болохоор хааны хамаатан, дээд давхрагын язгууртан, том сүм хийдтэй холбоо тогтоохыг оролдох болжээ.
Тэр үес Вакэ, Фүживара. Тачибана, Аривара овгууд сургууль байгуулж, үр хүүхэд хойч үеэ төрийн түшмэл болгоход шаардлагатай алив асуудалд зөв ханддаг, үнэлж чаддаг мэдлэг олгох болов. Күүкай лам Тоожи сүмийн дэргэд сургууль байгуулж, олон түмэнд зориулсаи күнзийн, буддын, даогийн шашны хичээл заасан байна. Күнзийн сурталыг заах, судлах болсон нь цаанаа гүн шалтгаантай. Тэр нь дээдэстэй доодос хэрхэн хандах, эцэг эх, ахаи дүүгээ ачлах зэрэг эрхэм хүн буюу дээдэст таатай байснаас захирах захирагдах ёсыг нийгэмд төлөвшүүлэхэд чухал байжээ. Нанхиадьш түүх, уран зохиолоос суралцах явдал дэлгэрч, Ооэ Сүгавара зэрэг овгоос эрдэмтэд төрөв. Ялангуяа эртний ханз үсгийн шүлгээрээ нэртэй нь Оно Такамүра, Мияако Ёшика, Миёши Киёоюки болно. Япон шүлгиийг 3 том эмхэтгэл 814-827 онд гарсан байна. Хожим бийрийн 3 уран бичээч гэж нэрлэгдсэн Сага эзэн хаан, Күүкай, Тачибана Хаяанара тэргүүлэн Тан улсын уран бичлэгийг дэлгэрүүлэв. Мөн үед овог замбараагүй болсон тул түүнийг цэгцлэх зорилгоор Кинай бүс нутгийн 1182 овгийг гарал угсаагаар нь тодруулж гарын авлага болгожээ.
Язгууртны засаглал тогтсон нь
891 онд Фүживара Мотоцүнэ нас барсны дараа, Үда эзэн хаан болж , тэргүүн шадар сайд томилолгүй, Сүгавара Мичизанэг Тамгын газрын тэргүүнээр тавьж, Фүживара овгийн хүч нөлөөг сааруулах бодлого барив. Түүнийг залгамжилсан Дайго эзэн хаан , зүүн гарын сайдад Фүживара Токихираг , баруун гарын сайдад Мичизанэг дэвшүүлжээ. Дайго эзэн хаанаас Мүршсами эзэн хааны үед хууль цаазат засаглалыг дахин бэхжүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулсан гэж болно.
Улс төрийн тавцанд эзлэх байр сууриа бэхжүүлэхэД анхаарсан Сүгавара Мичизанэгийн үйл ажиллагааг гадарласан Токихира 901 онд түүнийг Дайзафү рүү шилжүүлснээр Фүживара овгийнхон байр сууриа бататгав. Фүживароа Токихара Тариан талбай ногдуулах хүн амд талбай хүрэлцэхээ больсон тул 902 онд язгууртнуудын газраа хэт өргөжүүлэхийг хязгаарлах зорилгоор хууль бий болгожээ. Гэвч аймгууд өөрсдийн хуулийр эдлэн газартай байж болох тул дээрх хууль төлөвлөснөөр болоогүй ээ.
Эдлэн газрын үүсэл Буши гарч ирсэн нь


Энэ үед гарсан нэг онцлог бол орон нутгын нөлөө бүхий удирдагчид эд хөрөнгө газараа хамгаалахын тулд цэрэг зэр зэвсэгтэй болсон явдал юм. Хааны ордоныхны эрх мэдэл хүчин чадал мөхөсдөж орон нутгын засаг захиргаа ч тогтворгүй болж хулгай дээрэм газар сайгүй гарч нийгэмд ороо босгоо байдал үүсээдд байлаа. Тэр үед нөлөө бүхий хүмүүс баялагаа хамгаалах шаардлага гарч ирснээр зэр зэвсэг нөөцлөх бүр нум сум сэлмээр зэвсэглэсэн хүмүүс бий болж тэднийг бүши бүшидан хэмээх болжээ.
Нийслэлд Бүши нь самурайн хувиар хааны ордон язгууртны харш том сүм хийдыг хамгаалах болсон. Орон нутагт аймгийн захирагчид аюулгүй байдлаа хангахийн тулд Бүшиг томилох болсноор Бүши нарын байр суурь бэхжив. Яваандаа тэдхүчирхэг нэгэндээ даган орж бүлэглэл үүсгэжээ. X зуун болоход цаг уур амьдаралаас гарсан үндэсний онцлог соёл хөгжих явцад бичиг үсэгтэй болсон нь дэвшил болжээ. Энэ үсэг нь Кана үсэг юм аа. Хэйангийн үед язгууртны тансаг соёл хөгжсөнөөр иргэдийн хувцаслалт ахуй амьдралын хэв маяг өөрчлөгдсөн юм.
Аймгийн захиргаа газарын эздын эзэмшил газартзасаг захиргааны шинэ хуваарьлалт хийж гоо(郷) хоо(保) нэгжид хувааваа газрын эзэд эрх мэдлээ ашиглаж өөрийн эзэмшил газарынхаа тариачид болон тосгоноо захиран албан тушаалаа өв залгамжлуулж ихэнх нь аймгийн захиргааны түшмэл болцгоожээ. Тэд албан тушаалаа аймгийн захиргаачид нутагтаа суулгүй төлөөний түшмэл томилон явуулах нь ихэссэнээр захирагчдын эзгүйд алба хашиж яваандаа нөлөөтэй болж аймгийн захиргааны газар нутаг хамтын өмч болжээ. Аймгийн захиргааны түшмэлүүдыийн дунд гарсан будлианыг шийдвэрлэхийн тулд овгийнхоо болон тариачдыг зэвсэглэх болсоны дотор олон бүши дагуулсан нь Сэйва Гэнжи, Канмү Хэйши овог байжээ.
Гэнжи овог 1051онд Мүцүгийн Абэ Ёритоки аймгийн захирагчдаа захирагдалгүй нөлөөгөө тэлсэн тул Минамото Ёринобүгийн хүү Ёриёши, Ооү бүс нутагт өргөжүүсэн Кёхара овгийн дотоодын үймээнд оролцож Кёхара овгийн нэг Фүживара Кёхира туслэж Кёхара овгийг ч мөхөөжээ Минамото Ёшииэ үймээн самууныг дарав. Зуун аймгийн Бүши нараас Ёшииэд дагаж орогсод болон эдлэн газраа өргөн барьж нөмөрт нь багтах гэсэн хүн нэмэгдэж Ёши овгийн Ёшииед түшиглэсэн Гэнжи овгийн Бүшигийн том бүлэглэл бүрэлдэв.
Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript