Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ

Гүйцэтгэлийн зорилт нь ажлыг гүйцэтгэх арга, асуудлыг шийдэх, шинийг санаачлах зорилт гэсэн хэлбэрээр ангилагддаг.
ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ ЗАРИМ АРГУУД
Ажлын гүйцэтгэлийг үнэлэх аргууд

Хувь хүний гүйцэтгэлийг үнэлэх аргууд
Багийн гүйцэтгэлийг үнэлэх аргууд
Бусад аргууд


Зорилтоор удирдах аргын үед ажилтныг гүйцэтгэлийн зорилтыг томъёолох үйл явцад оролцуулах шаардлагатай. Гүйцэтгэлийн төлөвлөгөөг хөгжүүлэхийн түлд ажилтны идэвхтэй оролцоо ихээхэн чухал. Иймээс зорилтоор удирдах аргыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд менежер болон ажиллагсад ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор зорилт болон үйлдлийн төлөвлөгөөг хэлэлцэх шаардлагатай
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Зорилтоор удирдах арга.
Энэ арга нь байгууллагын мэргэжилтэй ажилтан болон менежерүүдийн үйл ажиллагааг хэмжихэд өргөн ашиглагдах ба гүйцэтгэлийн үр дүнгийн менежмент гэж нэрлэгддэг. Энэ аргад үр дүнгээр удирдах, гүйцэтгэлийн менежмент, ажлын төлөвлөлт ба хөтөлбөрийг боловсруулах арга хамаардаг
Хүний нөөцийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх зөв оновчтой арга хэрэглэх
Хүний нөөцийн гүйцэтгэлийн оновчтой арга хэрэглсэнээр тухайн байгууллага, хувь хүний ажлын үр дүн өсөх ба цаашилбал ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг шударга бусаар үнэлэх, хүний нөөцийн хангамж чадамж муу цаашлаад нийгэмд хүний хөдөлмөрийн үнэ цэнэ буурах зэрэг эрсдэлээс сэргийлэх боломжтой.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нь байгууллагын зүгээс ажилтан үүргээ хэрхэн биелүүлж, ямар үр дүнд хүрч байгаа, түүний ур чадвар, мэргэшлийн бэлтгэл, ажлын ачаалал ямар байгааг дүгнэх үйл явц юм.
Ажиллагсдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх нь зайлшгүй хэрэгтэй зүйл бөгөөд үүний шалтгаан нь:
1. Ажиллагсдын давуу болон дутагдалтай талыг тогтоох
2. Ажилчдын гүйцэтгэлийг сайжруулахад тус дөхөм болох
3. Тэдэнд юу шаардлагатай болохыг тодорхойлох
4. Ажиллах хүчний талаархи дараагийн төлөвлөлтөнд шаардлагатай мэдээллийг олж авах
5. Ажиллагсдад ирээдүйн төлөвөө тодорхойлж, одоогийн гүйцэтгэлээ сайжруулахад туслах
6. Байгууллагын захиргааны зүгээс ажиллагсдыг албан тушаал дэвшүүлэх, бууруулах, өөр ажилд шилжүүлэх, хөдөлмөрийн гэрээг цуцлах зэрэг шийдвэр гаргах үндэслэл болох
7. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний эцэст хүн бүрт өөрт ноогдсон үүрэгт ажлаа хэрхэн биелүүлж байгаа талаар удирдлага бодитой мэдээлэл авах үндэслэл болох
8. Сайн ажиллагсдыг шагнаж урамшуулах, цалин нэмэх, тушаал дэвшүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл болох
Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэхийн тулд
- зорилтоор удирдах арга;
- ажлын стандартыг тогтоох;
- эссэ бичиж тайлагнах арга;
- онцгой нөхцлийг дүгнэх;
- график үнэлгээний арга;
- хяналтын хуудас бөглөх;
- арга барилыг үнэлэх арга;
- үүрэг хариуцлагыг үнэлж сонгох арга;
- харьцуулсан үнэлгээний

Хувь хүний шинж чанарыг үнэлэх

Үр дүнг үнэлэх



Зан байдлыг үнэлэх

.
Зорилтоор удирдах арга нь байгууллагын бүх түвшинд зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэдэг байна. Энэ аргын үед байгууллагын болон ажиллагсдын цаашид гүйцэтгэх зорилтуудыг боловсруулдаг.
Зорилтоор удирдах аргын үндэс нь менежер болон ажиллагсдын гүйцэтгэх зорилтуудыг тодорхойлж, тэдгээрийн гүйцэтгэлийг үнэлэхийн тулд зорилтыг стандарт болгон ашигладаг байна. Зорилт нь тоогоор илэрхийлэгддэг, хэмжигддэг, хугацаатай, хүрэх боломжтой байх шаардлагатай. Түүнчлэн зорилтыг товч тодорхой бичгээр илэрхийлсэн байх нь чухал.
Зорилт нь гүйцэтгэлийн болон хувь хүнийг хөгжүүлэх гэсэн хэлбэртэй байдаг. Гүйцэтгэлийн зорилт нь ажлын үүрэг даалгавартай холбоотой, хувь хүний зорилт нь мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг байна.
Асуудлыг шийдэхэд чиглэсэн зорилт нь байгууллагын хэвийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг хангахад чиглэдэг байна. Шинийг санаачлах зорилт гэдэг нь үйлдвэрлэлийн шинэ үйл явцыг нэвтрүүлэх, шинэ бүтээгдхүүн, үйлчилгээг бүтээх замаар байгууллагыг цаашид хөгжүүлэхэд чиглэсэн зорилт юм. Ажилтны гүйцэтгэлийг зорилтоор удирдах үйл явц нь дараах үйлдлээс тогтдог байна

-

Ажилтны гүйцэтгэх зорилтыг тодорхой тогтоож томъёолох.
- Зорилтод хүрэх арга замыг тогтоосон үйлдлийн төлөвлөгөөг боловсруулах.
- Ажилтанд үйлдлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвшөөрлийг өгөх.
- Хүрсэн зорилтыг хэмжих.
- Залруулах үйлдэл, арга хэмжээг авах.
- Залруулах үйлдэл, арга хэмжээг авах.
- Цаашдын шинэ зорилтыг томъёолох.


.
Зорилтоор удирдах аргын давуу тал нь зорилтыг томъёолох үйл явцад ажилллагсдын оролцоо их байдгаараа онцлогтой. Сайтар томъёолсон бодит зорилт нь зорилтыг томъёолох үйл явцад ажиллагсдын оролцоог нэмэгдүүлж, үүрэг даапгаврын хэрэгжилтийг өндөр түвшинд хангах боломжтой учраас давуу талтайТодорхой, хэмжигддэг, бодит зорилтыг томъёолсноороо зорилтоор удирдах арга нь ажилтанд өөрийн гүйцэтгэлээ сайтар хянах боломжийг бүрдүүлдэг учраас давуу талтай. Зорилтоор удирдах арга нь ажилтны гүйцэтгэлийг сайжруулж үр ашгийг дээшлүүлдэг учраас давуу талтай юм.
Эссэ бичиж тайлагнах арга.
Энэ арга нь хувь хүний өнгөрсөн үеийн гүйцэтгэл, давуу ба сул талыг тайлан хэлбэрээр бичиж тодорхойлон үнэлэх арга юм. Эссэ бичих нийтлэг асуулт нь ажилтан өөрийн ажлын тоо ба чанарын гүйцэтгэл, мэдлэг, бусад ажиллагсадтай хамтран ажиллах чадварыг дүрслэн бичих, ажилтны сул ба давуу талыг тодорхойлоход чиглэдэг байна. Эссэ бичиж дүгнэх аргын үндсэн асуудал нь хэмжээ болон агуулгын хувьд янз бүрээр авч үздэгтэй холбоотой. Энэ аргын үед харьцуулалт хийхэд түвэгтэй байдаг. Түүнчлэн ажилтны бичих чадвар нь гүйцэтгэлийн үнэлгээнд нөлөөлөх болом


Анхаарлаар шагнасанд баярлалаа
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, түүнд нөлөөлөх хүчин зүйл
Гүйцэтгэлийн үнэлгээ нь ажил үүргийн шинжилгээ болон бусад хүчин зүйлүүдтэй холбогдох нь
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хэлбэр, аргууд
Ажлын зохион байгуулалт
Ажлын гүйцэтгэлийн тухай ойлголт
Ажлын гүйцэтгэлийг үнэлэх аргууд
Гүйцэтгэлийг үнэлэх явцад гарах бэрхшээл
Албан тушаал дэвшүүлэх бодлого
Ажлын гүйцэтгэлийн тухай ойлголт
Хичээлийн агуулга
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлыг гүйцэтгэх аргатай холбоотой зорилт нь ажилтанд ажлыг гүйцэтгэхэд шаардагдах гүйцэтгэлийн үл өөрчлөгдөх, дахин давтагдах үйлдлүүдтэй холбоотойгоор тодорхойлогддог байна.
Ажлын гүйцэтгэл гэдэг нь тухайн албан тушаалын хүрээнд хийгдэх үүрэг даалгавруудын биелэгдсэн түвшин буюу ажлын эцсийн үр дүн юм. Энэ нь ажилчны
Хүчин чармайлт /даалгаврыг хийх явцад гаргасан оюуны болон физиологийн хүч/
Ур чадвар /ажлыг гүйцэтгэх явцад хэрэг болсон хувь хүний онцлогууд/
Даалгаврыг ойлгосон байдал /үйл ажиллагааны зөв чиглэлийг олж авсан эсэх/ ээс хамаарна.
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нь ажилчид ажлаа хэр зэрэг хийж вэ гэдгийг тодорхойлон, үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээ авах үйл явц юм.

Ажлын гүйцэтгэлийг үнэлэх арга
Ажлын стандартыг тогтоох арга.
Энэ нь гарцын хүлээсэн түвшин буюу стандартыг тогтоож, ажилтны хүрсэн түвшинг стандарттай харьцуулж
гүйцэтгэлийг үнэлэх арга юм. Ажлын стандартыг
тогтоох арга нь үйлдвэрлэлийн ажилтны гүйцэтгэлийг
хэмжихэд байнга хэрэглэгддэг. Энэ аргын үед гарцын түвшин ба стандартыгтогтоох, ажилтны гүйцэтгэлийг стандарттай харьцуулдаг байна. Ажлын стандартыг тогтоох аргын давуу
тал нь өндөр түвшинд боловсрогдсон зорилтын хүчин зүйлд үндэслэн гүйцэтгэлийг тодорхойлдогтой холбоотой. Сул тал нь
янз үрийн ангилалд хамаарах ажлын хувьд стандартыг
харьцуулах нь хүндрэлтэй. Ажлын стандартыг тогтоох аргад ажлын хэсгийн дундаж үйлдвэрлэл, тусгайлан сонгогдсон
хувь хүний гүйцэтгэл, цаг хугацааны шинжилгээний арга, ажлын загварчлалын арга, шинжээчийг сонгох аргууд хамаардаг байна
Full transcript