The Internet belongs to everyone. Let’s keep it that way.

Protect Net Neutrality
Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

жирэмснээс хамгаалах арга зам

No description
by

Oogii Oogiinoo

on 13 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of жирэмснээс хамгаалах арга зам

Жирэмснээс хамгаалах аргийн сонголт нь таны хэрэгцээнээс бүрэн хамаарна. Зарим хүмүүс зөвхөн жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай байхад мөн зарим нь бэлгийн замаар дамжин халдварлагдах өвчинөөс давхар хамгаалдаг байна.
ЭМ
Ихэнхи жирэмслэхээс хамгаалах уух эм нь эмэгтэй хүний өндгөвчнөөс ялгардаг прогестин, эстроген даавартай төстэй даавар агуулсан байх бөгөөд тэдгээрийг хавсарсан эм гэж нэрлэнэ.
Дааврын шахмал эмийг 21 юмуу 28 ширхэгтэйгээр савласан байдаг.
Хэрхэн хамгаалдаг вэ?
Уг эмийг ууснаар цусан дахь эстроген ба прогестин дааврын хэмжээг тодорхой түвшинд байлгаж, өндгөвчинд өндгөн эс боловсрохгүй ба умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эсийн нэвтрэх чадварыг бууруулдаг.

Үр дүн:
Маш сайн үр дүнтэй. Эмийг зааврын дагуу зөв хэрэглэвэл хүсээгүй жирэмслэлтээс 99.9 хувь хамгаална.



Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг түр зуурын ба байнгын гэж ангилдаг.

I Түр зуурын аргууд:
1. Бэлгийн хавьталтай холбоогүйгээр хэрэглэх аргууд:
а. Дааврын аргууд /жирэмслэхээс хамгаалах уух эм, тариа, суулгац/
б. Ерөндөг
2. Бэлгийн хавьталтай холбоотой хэрэглэх аргууд
а. Саад хийх аргууд /бэлгэвч, үтрээний хаалт, спермицит г,м./
б. Уламжлалт аргууд /хуанли хөтлөх/
в. Бэлгийн хавьтлын дараа яаралтай хэрэглэх аргууд
II.Байнгын буюу мэс заслын арга
а. Эмэгтэй хүний умайн үр дамжуулах замыг боох
б.эрэгтэй хүний үрийн сувгийг таслах

жирэмснээс хамгаалах арга зам
Давуу талууд:
Хэрэглэхэд хялбар, бэлгийн хавьталд саад болохгүй.
Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулж, гарч байгаа цусны хэмжээ ба өвдөлтийг багасгана.
Өсвөр наснаас эхлэн цэвэрших насны эмэгтэй хэрэглэж болно.
Эмээ уухаа больсон даруйд жирэмслэх боломжтой.
Өндгөвчний уйланхай, цус багадалт, умайн гадуурх жирэмслэлт, өндгөвч болон умайн хорт хавдар, хөхний хоргүй хавдар зэрэг эмгэг үүсэх тохиолдлыг багасгана.
 
Сул талууд:
Өдөр бүр тогтмол цагт уух шаардлагатай.
Бэлгийн замын халдвар, ХДХВ/ДОХ-оос хамгаалахгүй.
Дотор эвгүйрэх.
Хөх чинэрэх.
Биеийн жин нэмэгдэх.
Эмээ уухаа мартсан тохиолдолд сарын тэмдгийн дунд үед үтрээнээс цус гарна.
 


Хэрэглэж болохгүй тохиолдол:
Өдөрт 20-оос олон ширхэг тамхи татдаг, 35-аас дээш насны эмэгтэйчүүд
Чихрийн шижин өвчтэй эмэгтэйчүүд
Цусны даралт нь 140/90-ээс дээш
Сүрьеэ өвчний эсрэг эм ууж байгаа
Өмнө нь тархинд цус харваж байсан
Хөхний хорт хавдраар өвдөж байсан эсвэл одоо хавдартай, элэгний хурц үрэвсэлтэй, элэгний хатууралтай эмэгтэйчүүд
 
Хэрэглэх арга:
28 ширхэгтэй эмийг сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс эхлэн эсвэл эхний өдрөөс тоолоод 5 дахь хоногоос эхлэн өдөр бүр тогтсон цагт нэг ширхэгээр 28 хоногийн турш ууж дуусаад дараагийн мөчлөгийн эмийг шууд залгуулан ууна. Эмийг юм идсэний дараа ууж хэрэглэх нь зохимжтой.


Депо-Провера тариа
 
Энэ тариа нь дааврын бэлдмэл, зөвхөн прогестиныг агуулдаг бөгөөд нэг удаагийн тариа нь 3 сарын хугацаагаар жирэмслэхээс найдвартай хамгаална.
 
Хэрхэн хамгаалдаг вэ?
Өндгөвчинд өндгөн эс боловсрохгүй ба умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эсийн нэвтрэх чадварыг бууруулдаг мөн умайн салстыг нимгэрүүлснээр тогтсон үр хөврөлийг умайн хананд бэхлэгдэх боломжгүй болгодог.
 
Үр дүн:
Тариагаа тогтмол хэрэглэсэн үед жирэмслэлтээс 99.7 хувь хамгаална.
 

 


Давуу талууд:
Нэг тариулаад харьцангуй удаан хугацаанд хамгаална.
Бэлгийн харьцаанд саад учруулахгүй.
Хөхүүл эхчүүд амаржсанаас хойш 6 долоо хоногийн дараагаас хэрэглэж болно.
Хөхний сүүний гарцыг нэмэгдүүлнэ.
Өндгөвчний уйланхай, цус багадалт, умайн гадуурх жирэмслэлт, өндгөвч болон умайн хорт хавдар, хөхний хоргүй хавдар зэрэг эмгэг үүсэх тохиолдлыг багасгана.
Умайн хоргүй хавдартай, зүрхний хавхлагын дутагдалтай, бамбайн эмгэгтэй, сүрьеэтэй, тамхи татдаг эмэгтэйчүүд хэрэглэж болно.
 
Сул талууд:
Сарын тэмдэг өөрчлөгдөх: тариа хийлгэсэн эхний үед сарын тэмдэг ихээр ирэх эсвэл бага хэмжээтэй боловч удаанаар үргэлжлэн гарна. 2-4 удаа тариа хийлгэсний дараа сарын тэмдэг хаагддаг.
Бэлгийн замын халдвар, ХДХВ/ДОХ-оос хамгаалахгүй.
3 сар тутам тариулах шаардлагатай.
Толгой өвдөх, хөх хөндүүрлэх, дотор эвгүйрэх, үс унах, сэвхдэх, зан харьцаа өөрчлөгдөж болно.
Биеийн жин нэмэгдэх.
Тариа хийлгэхээ больсноос хойш 8-12 сарын дараа жирэмслэх чадвар сэргэнэ.
 


Хэрэглэж болохгүй тохиолдол:
Удахгүй жирэмсэлж хүүхэд төрүүлэхийг хүсэж байгаа
Сэтгэл санааны хямралтай, жин ихтэй, эсвэл чихрийн шижин өвчтэй эмэгтэйчүүд
Хөхний хорт хавдраар өвдөж байсан эсвэл одоо хорт хавдартай.
 
Хэрэглэх арга:
12 долоо хоногт /3 сард/ нэг удаа эмнэлэгт очиж булчиндаа тариулна. Сарын тэмдэг ирснээс хойш эхний 7 хоногийн дотор тариулах нь тохиромжтой. Төрснөөс хойш 6 долоо хоногийн дараа, үр хөндүүлснээс эсвэл зулбаснаас хойш 7 хоногийн дотор тариулна.
 


Умайн ерөндөг
 Хуванцар, жижигхэн уян хэрэгслийг ерөндөг гэнэ.
Үүнийг жирэмслэхээс хамгаалах зорилгоор эмэгтэйн умайн хөндийд тавьдаг. Ерөндөг нь хэлбэр, хэмжээ, төрлийн хувьд олон янз байх бөгөөд манайд зэсээр ороосон TCu-380A маркийн ерөндөгийг өргөн хэрэглэж байна. Ерөндөг ихэнхдээ утастай байх ба умайн хөндийд тавьсан ерөндгийн утас нь эмэгтэйн үтрээнд сул унжиж байдаг.
 
Хэрхэн хамгаалдаг вэ?
Зэстэй ерөндөг нь умай болон үр дамжуулах хоолойд эр бэлгийн эсийн амьдрах ба хөдлөх орчныг өөрчилж, улмаар үр тогтох явцыг саатуулдаг. Умайн ханын салст бүрхэвчийг цочроосноор тогтсон үр хөврөлийг умайн хананд бэхлэгдэх, цаашид өсөж хөгжих явцыг саатуулдаг.
 Үр дүн:
Зэстэй ерөндөг нь 98 хувийн үр дүнтэй.
 



 



 
Давуу талууд:
Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаална / 5-10 жил/
Бэлгийн харьцаанд саад болохгүй
Хямд төсөр
Ямарч эм тариатай харшлахгүй
Ерөндгийг хүссэн үедээ авахуулж болно.
Ерөндгийг авахуулсан даруй жирэмслэх боломжтой
Хөхүүл эхчүүд хэрэглэж болно
Цэвэрших хүртэл хэрэглэж болно
 
Сул талууд:
Бэлгийн замын халдвар, ХДХВ/ДОХ-оос хамгаалахгүй
Ерөндөг умайгаас унаж болно
Ерөндгийг тавьж, авахад өвдөлттэй
Бэлгийн олон хавьтагчтай эмэгтэй аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй
Заавал мэргэшсэн эмч, дадлага туршлагатай эх баригч нар тавих болдог.
Ерөндөг тавиулсны дараах саруудад сарын тэмдэг их хэмжээтэй, удаан хугацаагаар үргэлжлэх
Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
 


Хэрэглэж болохгүй тохиолдол:
Умайгаас тодорхой шалтгаангүй цус алдаж байгаа
Жирэмсэн байж болзошгүй
Бага аарцгийн эрхтний үрэвсэлтэй эсвэл саяхан өвчилсөн /сүүлийн 3 сард/ буюу уг өвчин сэдэрсэн
Үтрээнээс идээрхэг ялгадастай
Умайн хоргүй хавдартай
Умайн хүзүү, умайн салстын ба өндгөвчний хорт хавдартай
 Хэрэглэх арга:
Ерөндгийг тавихад харшлах заалт байгаа эсэхийг ялангуяа эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, БЗХӨ байгаа эсэхийг сайтар шинжилж магадласны үндсэн дээр эсвэл эмчилсний дараа эмнэлгийн нөхцөлд умайн хөндийд тавина.
Сарын тэмдэг ирснээс хойш 4-5 дахь хоногт тавиулах нь илүү зохимжтой. Учир нь эмэгтэй жирэмсэн биш байна. Мөн умайн хүзүү зөөлөн, амсар нь бага зэрэг нээлттэй байдаг учир тавихад хялбар, өвдөлт бага байдаг.




Анхаарах зүйл:
Ерөндөг тавиулснаас хойш эхний сард долоо хоногт 1 удаа, цаашид сард нэг удаа сарын тэмдэг ирснээс хойш 5 дахь хоног дээр шалгах хэрэгтэй. Шалгахдаа гараа сайн угаагаад, дунд хуруугаа үтрээндээ хийж ерөндгийн утсыг шалгана.
Ерөндөг тавиулснаас хойш
Сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй саатах, эсвэл ердийнхөөс олон хоногоор, их хэмжээтэй ирэх
Хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх, ухаан балартах, сарын тэмдгийн хооронд цусархаг зүйл гарах
Бэлгийн хавьтлын үед өвдөх
Үтрээнээс ялгадас гарч, халуурах, чичрэх зэргээр халдварын шинж илрэх
Ерөндгийн утас нь тэмтрэгдэхгүй байх, утас нь уртассан эсвэл богиноссон байх зэрэг шинжүүдийн аль нэг нь илэрсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.
 


Эрэгтэй бэлгэвч
 Бэлгэвч нь маш нимгэн, уян резинэн материалаар хийгдсэн, хавьтлын өмнө эрэгтэй хүн хөвчирсөн бэлэг эрхтэндээ углаж, эмэгтэйг жирэмслүүлэхээс хамгаалах зорилгоор хэрэглэдэг хэрэгсэл юм. Бэлгэвчийг мөн бэлгийн замын халдвар, ХДХВ/ДОХ авах ба халдвар тараахаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.
 Хэрхэн хамгаалдаг вэ?
Бэлгийн хавьтлын үед эрэгтэйн шодойноос ялгарсан үрийн шингэнийг бэлгэвчинд хуримтлуулж, үтрээнд оруулахгүй саатуулснаар жирэмслэхээс хамгаалахаас гадна үрийн шингэнд байгаа бэлгийн замаар халдах өвчний нянг эмэгтэйд дамжуулж халдаах, эсвэл өөрөө эмэгтэйгээс халдвар авахаас хамгаалдаг.
 Үр дүн:
Бэлгэвч нь 86-97%-ийн үр дүнтэй. Бэлгэвчийг тогтмол биш хэрэглэдэг 100 эмэгтэй тутмаас 14 нь хэрэглээний эхний жилд жирэмслэх магадлалтай. Харин тогтмол, зөв хэрэглэвэл 100 эмэгтэй тутмаас 3 нь хэрэглээний эхний жилд жирэмслэх магадлалтай. Бэлгэвчийг зөв хэрэглэсэн тохиолдолд ДОХ, заг хүйтэн, тэмбүү, хламид, трихомониаз зэрэг өвчний халдвараас 80-90% хүртэл хамгаална. Зарим тохиолдолд гадна бэлэг эрхтний цэврүүтэл, үү болон вирусын гаралтай бусад өвчнөөс хамгаална.


 
Давуу талууд:
Зөв хэрэглэвэл жирэмслэлт, БЗХ/ХДХВ/ДОХ-ын халдварын аль алинаас нь хамгаална.
БЗХ-ын гаралтай эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд, умайн гадуурх жирэмслэлт, умайн хүзүүний хорт хавдар, үргүйдлээс хамгаалахад тусална.
Жирэмсний хожуу үед ураг хавийн усанд халдвар орж дутуу төрөх, төрсөн нярайн амь эрсдэхээс сэргийлнэ.
Амаржсаны болон үр хөндүүлсний дараа шууд хэрэглэж болно.
Хэрэглэхэд хялбар, аюулгүй
Авч явахад авсаархан
Олдоц сайтай, хямд үнэтэй
Хүссэн цагтаа хэрэглэхээ больж болно.
Ямарч насны эрэгтэй хүн хэрэглэж болно.
 
Сул талууд:
Резинэн нийлэг эдэд харшилтай хүмүүс хэрэглэхэд улайж загатнана.
Буруу хэрэглэснээс мултрах, цоорох зэргээс үрийн шингэн асгарч болно.
Буруу хадгалснаас чанар нь алдагдах эсвэл хэрэглэх үед зориулалтын бус тос түрхсэнээс урагдаж болно.
Зарим хүмүүс худалдан авах, хэрэглэхийг санал болгох, биедээ авч явах зэргээс санаа зовдог.
 




Хэрэглэж болохгүй тохиолдол:
Хосуудын аль нэг нь резинэн болон нийлэг эдэд харшилтай бол хэрэглэхэд тохиромжгүй.
 Бэлгэвчийг гэмтэж, урагдахаас яаж сэргийлэх вэ?
Бэлгэвчийг сэрүүн, харанхуй газар хадгалах хэрэгтэй. Нарны гэрэлд, чийглэг, халуун орчинд хадгалсан бэлгэвч амархан гэмтэж урагддаг.
Ус, агаар орохгүй, гэрэл нэвтрэхгүй гялгар ууттай, тосолгоотой бэлгэвчийг сонгон авна.
Бэлгэвчний уутыг задлахдаа хумс, бөгжөөр гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй.
Бэлгэвчний уутыг хайч, хутгаар задалж болохгүй.
Бэлгэвчийг тослох шаардлага гарвал зөвхөн усан суурьтай зориулалтын тос хэрэглэнэ. Вазелин, ургамлын болон амьтны гаралтай бүх төрлийн тос хэрэглэх нь бэлгэвчийг урагдахад хүргэдэг.
Бэлгэвчийн зөвхөн гадна талыг тослоно. Бэлэг эрхтэнг тосолбол бэлгэвч сугарч унана.
Бэлгэвчийг хэрэглэхээс өмнө эрчлээсийг тэнийлгэж болохгүй. Тэнийсэн бэлгэвчийг бэлэг эрхтэнд углахад бэрхшээлтэй учир урагдаж гэмтдэг.


Эмэгтэй бэлгэвч
 Эмэгтэй хүний бэлгийн их уруулд тааруулж, бэлгийн хавьталд орохын өмнө үтрээнд хийж хэрэглэнэ.
 Хэрхэн хамгаалдаг вэ?
Бэлгийн хавьтлын үед эрэгтэйн шодойноос ялгарсан үрийн шингэнийг бэлгэвчинд хуримтлуулж, үтрээнд оруулахгүй саатуулснаар жирэмслэхээс хамгаалахаас гадна үтрээний шүүрэлд байгаа бэлгийн замаар халдах өвчний нянг эрэгтэйд дамжуулж халдаах, эсвэл өөрөө эрэгтэйгээс халдвар авахаас хамгаалдаг.
 
Үр дүн:
79-95 хувийн найдвартай. Дунджаар 21 хувийн эрсдэлтэй.
 
Давуу талууд:
Аюулгүй
БЗХ ба жирэмслэлтээс аль алинаас нь хамгаална.
Эмэгтэй хүн өөрөө сонголт хийх боломжтой
 Сул талууд:
Хэрэглэхэд хүндрэлтэй
Олдоц муутай
Харьцангуй үнэтэй
Бэлгийн хавьтлын үед гадна талын цагирагийг мэдэрдэг учир тийм ч тааламжтай бус санагддаг
 

Спермицид
 
Спермицид нь хөөсөн, тосон, шахмал зэрэг олон хэлбэртэй байдаг. Бэлгийн хавьталд орохын өмнө спемицидийг үтрээнд хийснээр түүний найрлагад байдаг химийн бодис нь эр бэлгийн эсийг үхүүлж, умайн хөндийд нэвтрэн орохыг саатуулах үйлчилгээ үзүүлж жирэмслэлтээс сэргийлдэг. Ноноксинол-9 агуулсан спермицид нь бэлгийн замын зарим халдвараас хамгаална.
 
Хэрхэн хамгаалдаг вэ?
Спермицидийн найрлагад ордог Ноноксинол-9, октоксинолын идэвхитэй хольц нь эр бэлгийн эсийн бүрхүүлийг устгадаг. Түүнчлэн Менфегол болон бензалкониум хлорид агуулсан шахмалуудыг дэлхийн олон оронд өргөн хэрэглэдэг. Манайд фарматекс нэртэйгээр хөөс, лаа, шахмал хэлбэртэй байдаг.
 
Үр дүн:
Дангаар хэрэглэхэд үр дүн багатай. Зарим судалгаагаар зөв, тогтмол хэрэглэвэл 72-97 хувийн найдвартай гэж үзсэн байдаг. Спемицидийг бэлгэвч, үтрээний хаалттай хамт хэрэглэх нь илүү үр дүнтэй.
 



 
Давуутай талууд:
Хэрэглэхэд хялбар
Бусад эрхтэн тогтолцоонд муу нөлөөгүй,
жоргүйгээр олж авах боломжтой
Бэлгэвчтэй хамтран хэрэглэхэд үр дүн сайтай
Заг хүйтэн, хламид зэрэг бэлгийн замын халдвараас хамгаалдаг
Үнэ нь боломжийн
 
Сул талууд:
Найрлаганд орсон химийн бодис харшил өгч болох талтай
Зөвхөн нэг цагийн хугацаанд үйлчилдэг тул хугацааг анхаарах хэрэгцээтэй байдаг
Эвгүй үнэр, амттай байдаг нь тааламжгүй байж болно
Дангаар нь хэрэглэвэл ДОХ-ын халдвараас хамгаалж чадахгүй
 
Хэрэглэх арга:
Бэлгийн хавьталд орохоос 10-15 минутын өмнө үтрээнд хийнэ. Мөн бэлгэвч болон умайн хүзүүний хаалтанд түрхэж хэрэглэнэ.
Анх хийснээс хойш нэг цагаас илүү хугацаа өнгөрвөл дахин хийнэ.
Бэлгийн хавьтал хийх бүрдээ шинийг хийнэ.
Хөөсөн хэлбэртэй бол хэрэглэхийн өмнө савтай нь сайтар сэгсрээд шахна.
Шахмал эмийг үтрээнд хийхийн өмнө эмийг норгох буюу дээр нь ус дусаана. Шахмал эмийг амандаа хийж болохгүй.
Бэлгийн хавьтлын дараа үтрээнд үлдсэн спермицидийг угааж болохгүй.
 


Үтрээний хаалт
 
Бэлгийн хавьтлын өмнө үтрээнд байрлуулдаг, зөөлөн резинээр хийсэн, гүехэн аяга мэт зүйл юм.
 
Хэрхэн хамгаалдаг вэ?
Үтрээний хаалт нь /умайн хүзүүний таглавч, өрц, диафрагма гэх мэтээр олон янзаар нэрлэгддэг/ умайн хүзүүний сувгийг тагласнаар эр бэлгийн эс умайн хөндийд нэвтрэн орохыг саатуулна.
 
Үр дүн:
Зөв тогтмол хэрэглэхэд 82-95 хувийн найдвартай
 

 



 
Давуутай талууд:
Дааврын нөлөөгүй
Нэг хаалтыг олон удаа ашиглаж болдог
Бусад эрхтэн тогтолцоонд муу нөлөөгүй
Спермицидтэй хамтран хэрэглэхэд үр дүн сайтай
Нэмэлт арга хэмжээ авахгүй давтан бэлгийн хавьтал хийх боломжтой
 
Сул талууд:
Заавал спермицид түрхэх шаардлагатай
Үтрээнд зөв хийхэд бэрхшээлтэй байж болно
Хаалтыг сонгоход эмчийн зөвлөгөө хэрэгтэй
Олдоц бага, харьцангуй өндөр үнэтэй
Сарын тэмдгийн үед хэрэглэх боломжгүй
Төрөлт, үр хөндөлтийн дараа умайн хүзүүний хэмжээ өөрчлөгддөг тул дахин тохируулах шаардлагатай
 



Хуанли хөтлөх арга
 
Өндгөн эс өндгөвчнөөс боловсорч гадагшлах хоногуудад бэлгийн хавьтлыг түр тэвчих эсвэл бэлгэвч хэрэглэх арга юм. Дараагийн сарын тэмдэг ирэхээс өмнөх 12 – 16 дахь хоногуудад өндгөн эс боловсорч гадагшилдаг. Өндгөн эс гадагшлах үеийг хуанли хөтлөх, шулуун гэдэсний халуун үзэх зэргээр тодорхойлж болох боловч нямбай, зөв, нэлээд урт хугацаанд үзэх шаардлагатай байдаг.
 
Хэрхэн хамгаалдаг вэ?
Өндгөн эс боловсрон гадагшилж, үр тогтох чадвартай байх үед нь эр бэлгийн эс нийлэхээс сэргийлнэ.
 
Давуутай тал:
Дааврын нөлөөгүй
Гаж нөлөөгүй
Бэлгийн хавьталд нөлөөлдөггүй
 
Сул тал:
Өндгөн эс боловсрон гадагшлах хугацаа нь тогтмол биш байдаг учир найдвар муутай
Хуанли байнга хөтлөж, тооцож байх шаардлага гардаг
Сарын тэмдгийн мөчлөг тогтмол биш эмэгтэйчүүд хэрэглэх боломжгүй
Амаржсны дараа сарын тэмдэг ирээгүй эмэгтэй хэрэглэх боломжгүй
 



Жирэмслэлтээс сэргийлэх мэс заслын арга
 
Эмэгтэй хүний үр дамжуулах хоолой, эрэгтэй хүний үрийн сувгийг бичил мэс заслын арга хэрэглэн боох аргууд байдаг.
 
Эмэгтэй хүний умайн үр дамжуулах хоолойг боох арга:
 Энэ нь эмэгтэй хүний умайн үр дамжуулах хоолойг таслан боож, өндгөвчинд боловсорсон өндгөн эсийг эр бэлгийн эстэй нийлэх боломжгүй болгодог арга юм.
 
Давуутай тал:
Амьдралынх нь туршид сайн үр дүнтэй байдаг.
Ямар нэг зүйлийг худалдан авах, мартахгүй байх, эмчид байнга үзүүлэх шаардлага гардаггүй.
Бэлгийн чадавхи ба бэлгийн амьдралд ямар ч муу нөлөө үзүүлдэггүй.
Дөнгөж амаржсны дараа хэрэглэх боломжтой, сүүний гарцанд нөлөөлөхгүй
Гаж нөлөөгүй
Эрүүл мэндийн байдлын улмаас жирэмсэлж болохгүй эмэгтэйчүүдэд хэрэглэхэд тохиромжтой
 
Сул талууд.
Тусгай шаардлага хангасан мэс заслын өрөөнд заавал мэргэжлийн эмч хийх шаардлагатай.
Мэс засал ба мэдээ алдуулалттай холбоотой хүндрэлүүд гарч болох талтай.
Жирэмслэхийг хүссэн үед үрийн хоолойн дамжуулах чадварыг дахин сэргээх боломж хязгаарлагдмал байдаг.
Цөөн боловч умайн гаднах жирэмслэлт болох тохиолдол гардаг.
Бэлгийн замын халдваруудаас хамгаалдаггүй.
 



Эрэгтэй хүний үрийн сувгийг боох арга:
 
Төмсөгөнд боловсорч гүйцсэн эр бэлгийн эсүүдийг дамжуулах үүрэгтэй үрийн сувгийг мэс заслын аргаар тасалдаг. Ингэснээр эр бэлгийн эсүүд нь түрүү булчирхай ба үрийн цэврүүнээс ялгарсан үрийн шингэнд орох боломжгүй болно. Энэ ажилбарыг хэсэг газрын мэдээ алдуулалтын дор 15-20 минутын хугацаанд хийдэг.
 
Давуутай тал:
Үр дүн сайтай
Аюулгүй бөгөөд амьдралынх нь туршид байнга үр дүнтэй байдаг
Бэлгийн чадавхи ба бэлгийн таашаал авахад ямар ч муу нөлөө үзүүлдэггүй
Хэрэглэхэд хялбар
Өртөг багатай
Үр дүнг нь шалгахад хялбар
 
Сул талууд:
Мэс заслын дараа 2-3 хоног хуухнаг орчим эвгүй оргих
Мэс засалтай холбоотой хүндрэл гарч болох талтай
Мэс заслыг эмнэлгийн нөхцөлд, мэргэжлийн эмчээр хийлгэх шаадлагатай
Мэс заслын дараах 3 сарын хугацаанд үрийн шингэнд эр бэлгийн эс агуулагдаж болох тул өөр арга хэрэглэх шаардлагатай байдаг
Мэс заслын дараа хүүхэдтэй болохыг хүссэн үед үрийн сувгийн дамжуулах чадварыг дахин сэргээх боломж хязгаарлагдмал байдаг.
Бэлгийн замын халдваруудаас хамгаалдаггүй.
 



Умайн ерөндөг
Эрэгтэй бэлгэвч
Эмэгтэй бэлгэвч

 
Хэрэглэх арга
:
Эмчээс зөвлөгөө авч, тохирох хаалтыг сонгоно.
Бэлгийн хавьталд орохын өмнө үтрээний хаалтын гол хэсэгт спермицидээ шахаж түрхээд, хуруугаараа зах руу нь тараана.
Үтрээний хаалтыг чимхэн барьж нугална.
Нэг гараараа үтрээний үүдэвчийг нээж, нөгөө гараараа хаалтыг чимхсэн хэвээр нь үтрээнд оруулж, гараа авна.
Нэг хуруугаа үтрээнд оруулан үтрээний хаалт умайн хүзүүг бүрхэж байрласан эсэхийг шалгана.
Үтрээний хаалт зөв байрласан бол үтрээнд байгаа нь мэдрэгдэхгүй.
Бэлгийн хавьталд орсны дараа хамгийн бага нь 6 цагийн дараа түүнийг буцаан авна.
Хаалтыг авахдаа үтрээ рүү хуруугаа хийж, түүний ирмэгээс татаж гаргана.
Үтрээний хаалтыг савантай усаар угааж хатаагаад, хуурай, цэвэр газар хадгална.
Гэрэлд барьж цоорсон эсэхийг шалгах хэрэгтэй. Өчүүхэн жижиг нүх гарсан л бол дахин хэрэглэж болохгүй.
 



 
Хэрэглэх арга:
Дараагийн сарын тэмдэг ирэхээс өмнөх 12 – 16 дахь хоногуудад өндгөн эс боловсорч гадагшилдаг. Гэхдээ тухайн үеийн сэтгэл санаа, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өндгөн эс гадагшлах хугацаа өөрчлөгддөгийг анхаарах нь зүйтэй.
Өндгөн эс гадагшлах өдрүүдийг олно.
Өндгөн эс гадагшлах магадлалтай эхний өдрөөс урагш эр бэлгийн эс эмэгтэй хүний биед ороод үр тогтоох чадвартай байж болох 2 өдрийг хасна.
Сүүлийн өдрөөс хойш өндгөн эс үр тогтох чадвартай байж болох 2 өдрийг нэмнэ.
Жирэмслэх магадлалтай өдрүүдийг сар, өдрөөр нь тэмдэглэнэ.
Энэ хугацаанд бэлгийн хавьтлаас түр тэвчих, эсвэл бэлгэвч хэрэглэнэ.
 
Анхаарах зүйл:
Хуанли хөтлөх арга нь найдвар муутай тул жирэмслэхээс хамгаалах өөр аргуудын талаар мэдээлэл авч, хэрэглэх нь зөв
Өсвөр үеийнхний дунд сарын тэмдэг дууссаны дараах 7 хоногт, эсвэл сарын тэмдгийн эхний ба сүүлийн 10 хоногт жирэмслэдэггүй гэсэн буруу мэдээлэл тархсан байдгийг анхаарах. 



Анхаарах зүйл.
Уг мэс заслыг зөвхөн сайн дурын үндсэн дээр хийнэ.
Хожмоо гаргасан шийдвэртээ харамсаж болох хүмүүст энэ аргыг сонгох үед нь сайтар тайлбарлах хэрэгтэй байдаг.
нас залуу болон гэрлээгүй эмэгтэйчүүд
хүүхэдгүй эсвэл хүүхэд цөөнтэй
нөхөртэйгөө энэ талаар ярилцаагүй
гэр бүлийн түр зуурын маргаантай байгаа
сэтгэл санааны хямралтай байгаа
Дараах тохиолдолд мэс заслыг хэсэг хугацаагаар хойшлуулах шаардлага гардаг. Үүнд:
жирэмсэн үед
жирэмсэлсэн эсэх нь тодорхой бус байгаа тохиолдолд
умайн хүзүүний үрэвсэл болон бага аарцгийн эрхтнүүдийн үрэвсэл
бэлэг эрхтний хорт хавдар
элэгний хурц үрэвсэл
амьсгалын замын болон хоол боловсруулах замын хурц үрэвсэлт өвчин
цусны даралт ихсэх хямрал
зүрхний дутагдал
зүслэг хийх хэсгийн арьсны халдвар эсвэл мэс засал хийсэн талбайн үрэвсэл
саяхан хүндрэлтэй төрсөн эсвэл үр хөндүүлсний дараа
 



Анхаарах зүйл:
Энэ аргыг дахин хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа эрэгтэйд өөрийнх нь сайн дурын үндсэн дээр хийнэ.
Одоогоор манай улсад энэ ажилбарыг хийхийг зөвшөөрсөн хууль эрхийн баримт гараагүй байгаа
 
Энэ арга нь эрэгтэй хүний бэлгийн чадавхид муугаар нөлөөлөх эсэхэд хүмүүс их санаа зовдог. Хагалгааны дараа эрэгтэй хүний бэлгийн дур хүсэл, чадавхи, үрийн шингэний хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй, зөвхөн үрийн шингэн нь эр бэлгийн эс агуулахгүй болдог. 


Үтрээний хаалт
Жирэмслэлтээс сэргийлэх мэс заслын арга
Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм
 
Жирэмслэхээс хамгаалах эмээ уухаа мартах, жирэмслэж болох үед хамгаалтгүй бэлгийн хавьталд орох, бэлгэвч цоорч урагдах, умайн ерөндөг унах, хүчиндүүлэх зэрэг санамсаргүй бөгөөд харамсалтай явдлууд амьдралд тохиолддог. Ийм үед жирэмслэхээс хамгаалах зорилгоор уг аргуудыг хэрэглэж болно. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд дааврын эмийг өндөр тунгаар хэрэглэх замаар жирэмслэхээс хамгаалах арга болгон хэрэглэж иржээ. Уг аргыг үр дүнтэй хэрэглэхийн тулд хамгаалтгүй бэлгийн хавьталд орсны дараа, өндөр тунтай дааврын эмийг 72 цагийн дотор багтаж уух ёстой. Давтан тунг түүнээс хойш 12 цагийн дараа уух замаар жирэмслэхээс хамгаалж чадна. Өөр нэг арга нь умайн хөндийд зэстэй ерөндөг тавих арга юм. Үүнийг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 5 хоногийн дотор багтаж тавьдаг.
Хэрхэн хамгаалдаг вэ?
Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм нь өндгөн эс бүрэн боловсорч, гадагшлахыг саатуулдаг. Умайн хөндийд ерөндөг тавих нь үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдэж, хөгжихийг саатуулна.
Үр дүн:
Хэрэв хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагийн дотор багтаж эмийг уувал жирэмслэх магадлалыг 75 хувь хүртэл бууруулж чадна. Гэхдээ яаралтай уудаг эм нь өдөр тутам хэрэглэдэг дааврын эмийг бодвол үр дүн багатай. Нэг удаагийн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын дараа жирэмслэх магадлал 8 хувь байдаг бол, уг эмийг хэрглэснээр энэ үзүүлэлт 2 хувь хүртэл буурах боломжтой. Тиймээс аль болохоор өдөр бүр уудаг эмээр хамгаалах нь найдвартай.
 

 


Давуутай талууд:
Төлөвлөөгүй нөхцөл байдлын дараа жирэмслэлтээс хамгаалах нөлөө үзүүлнэ.
Нэгэнт болсон бэлгийн хавьтлын дараа хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах нөлөө үзүүлэх цорын ганц арга.
Хүсээгүй жирэмслэлтийн тоог бууруулснаар үр хөндүүлэх хэрэгцээг бууруулна.
 
Сул талууд:
Яаралтай ууж жирэмслэлтээс хамгаалах эмийг гэр бүл төлөвлөлтийн бусад аргыг орлуулан хэрэглэж болохгүй
Уусны дараа жирэмслэх магадлал харьцангуй өндөр байдаг
Гаж нөлөө үүсэх нь элбэг байдаг
Хөх хөндүүрлэх
Толгой өвдөх
Дотор эвгүйрэх
Бөөлжис цутгах
Ядрах
Хэрэглэж болохгүй тохиолдол:
Тархинд цус харвасан
Цусны бүлэгнэлтийн хямралтай
Зүрх судасны эмгэгтэй
Жирэмсэн гэдэг нь тогтоогдсон
 

 



 
Хэрэглэх заавар:
Бага тунтай дааврын хавсарсан эм “Ригивидон” юмуу “Микрожинон”-ийг нэг дор 4 ширхэгийг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагийн дотор ууна. Хоёр дахь тун 4 ширхэг эмийг эхний тунг ууснаас хойш 12 цагийн дараа ууна.
Дан прогестин даавар агуулсан “Постинор”-ыг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагийн дотор 1 ширхэгийг ууж, 12 цагийн дараа дахин нэг ширхэгийг ууна.
Анхаарах зүйл:
Толгой өвдөх, хөх хөндүүрлэх зэрэг зовиуруудыг багасгах зорилгоор өвчин намдаах эмийг хэрэглэж болно.
Эмээ бага зэрэг сүү юмуу хоол идэж уусны дараа хэрэглэвэл бөөлжис цутгах нь багасна.
Хэрэв эм ууснаас хойш 2 цагийн дотор бөөлжвөл эмээ нөхөж уух хэрэгтэй. Хоёр дахь тунгаа сүүлд уусан эмээс хойш 12 цагийн дараа ууна.
Эм ууснаас хойш зарим эмэгтэйчүүдэд цус үзэгдэж болно. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүдийн сарын тэмдэг хугацаандаа эсвэл хугацаанаасаа өмнө ирнэ. Хэрэв сарын тэмдэг хугацаанаасаа 7 хоногоос илүү хугацаагаар хоцорвол жирэмсэн эсэхээ магадлуулах шаардлагатай.
Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 72 цаг өнгөрвөл эм уух хэрэггүй. Нэгэнт жирэмсэлсэн бол эм ууснаар тогтсон үр зулбахгүй.
Энэ аргыг нэг удаа хэрэглэсний дараа жирэмслэхээс сэргийлэх бусад аргыг сонгох нь зүйтэй.
Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм нь өндөр тунтай даавар учир ойрхон, олон дахин хэрэглэх нь зохимжгүй.
 


Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм
Заг хүйтэн өвчний тухай


Өвчтэй хүмүүсийг шээхэд нь өвдөж, шаравтар ялгадас бэлэг эрхтнээс нь байнга гардаг байсан тул Эртний Грекийн домогт эмч Гален шалтгааныг нь өөрийн мэдэлгүй урсах шинж гэж үзээд ‘гонос’буюу үрийн шингэн ‘рея’ буюу урсах гэсэн нэр өгчээ.

Түүх

Заг хүйтэн нь бэлгийн замаар дамждаг өвчний нэг бөгөөд Нейссера Гонорей бактериар үүсгэгддэг.
Капсултай, хөдөлгөөнгүй, грамм сөрөг диплококк. Хос хосоороо байрладаг шош хэлбэртэй гаднаас нь харахад кофены үрийг санагдуулна. . Амьдрах тохиромжтой нөхцөл нь 36.5-37.8с +40с-д 3-5 цаг, +40-/+/41с-д үржил нь зогсоно. -20-/-/76с-д удаан хугацаагаар хадгалагдана. Чийглэг орчинд амьдрах чадвар өндөр, хүний биеийн гадна амьдрах чадваргүй. Нарны туяанд шууд үхнэ.

Нейссера гонорей

Өвчний жинхэнэ шалтгааныг анх 1879 онд германы арьс өнгөний эмч Альберт Нейссер нээж, онцгой бичил биетэн байгааг илрүүлжээ.

Neisseira Gonorrhea

Эмэгтэйчүүдэд үтрээ өвчлөх, хэвлийн доогуур хөндүүрлэж өвдөх, цагаан ялгадас гарах зэрэг шинж тэмдэг илрэх ба заримдаа шинж тэмдэг илрэхгүй.
Эрчүүдэд үүсдэг шинж тэмдэг нь ихэвчлэн шээх үед өвдөх,хорсож улайх, шээсний сувгаас шардуу эвгүй үнэртэй зүйл гарах ,шээсний сүвийг тойроод хавдах,шархлаанууд үүсэх зэрэг илэрнэ. Хүчтэй ш/т илэрдэг.
Шинж тэмдэг
Нууц үе нь хэдэн цагаас 2-10 хоног.Эмчлээгүй тохиолдолд төмсөг болон аарцгийн эрхтний үрэвсэлт өвчнүүд биеэр тархах ба үе мөч, зүрх судасны эмгэгт хүргэнэ.



1. БЭЛГИЙН замаар:
– Гонококк гадаад орчны нөлөөнд их тэсвэр муутай, хүний бие махбодиос өөр орчинд амьдрах чадвараа алддаг учраас халдвар үндсэндээ бэлгийн хавьтлаар өвчтэй хүнээс эрүүл хүнд дамждаг.
2.

ТӨРӨХ замаар
: – заг хүйтэн өвчтэй эх амаржих үед хүүхдийн нүдний салст бүрхэвчинд гонококк орж өвчлүүлдэг.
3.

АХУЙН замаар
: Маш ховор тохиолдолд заг хүйтэн өвчин бэлгийн бус замаар тухайн ялгадас нь хатаагүй байгаа бохирлогдсон бие угаах зүлгүүр, алчуур, хөтөвч, ор дэрний цагаан хэрэглэл, мөн заг хүйтэн өвчтэй эцэг эх гонококкоор бохирлогдсон гараараа хүүхэддээ халдаах зэргээр дамжин халдварлана.

Халдварлах зам


-
Өвчнийг явцаар нь:
1.
Шинэ
(халдвар авсанаас хойш 2 сар хүртэл үргэлжилнэ)
2.
Архаг
(2 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн. Өвчин бүдэгдүү явцтай өглөө шээхэд шээсний сүвээс дусал идээ гардаг)
3.
Шинж тэмдэггүй
(Субъектив зовиургүй. Балархай ба огт шинж тэмдэггүй явагддаг )

-Ямар эрхтэнг хамарснаар нь
:
1. Шээс бэлгийн замын доод хэсгийг хурцаар үрэвсүүлсэн.
2. Шээс бэлгийн замын дээд хэсгийг архагаар үрэвсүүлсэн.
3. Нүдний салстыг үрэвсүүлсэн.

Шинэ цочмог хэлбэрийн үед:
Шээсний сүвээр загатгаж эвгүй оргих, шээхийн өмнө, шээх үед болон шээсний дараа өвдөнө, шээс ойр ойрхон хүрнэ. шээсний дараа дахин шээмээр санагдана.Шээсний сүвийн гадна амсар улайж хавагнана, шээсний сүв, умайн хүзүүгээр идээт салсархаг ногоовтор туяатай ялгадас гарна, тэмтрэхэд шээсний сүвийн амсрын арьс халуун оргих бага зэрэг хөндүүрлэнэ.
Хурцавтар үед
: Өвчний шинж тэмдэг үрэвслийн хурц явцыг бодвол багавтар, салсархаг идээрхэг ялгадастай, шээсний сүвний гадна амсарын үрэвсэл бага зэрэг, субьектив зовиур бараг байхгүй, бага зэрэг загатнаж, эвгүй оргино.
Балархай үед:
Өвчний шйнж тэмдэг бүдэг ба бараг байхгүй. Ялгадас нь голдуу өглөө шээхэд салсархаг идээрхэг байна. Субьектив зовиургүй.
Архаг хэлбэр:
Өвчлөөд 2 сараас дээш үргэлжилсэн. Халдвар авснаас хойшхи хугацаануудад өвчний явц бүдэгдүү байна. Өглөө шээсний сүвийн амсар хоорондоо наалдсан, шээхэд шээсний сүвээс салсархаг идээт ялгадас гарна.
Шинж тэмдэггүй хэлбэр:
Субьектив зовиургүй, шинж тэмдэггүй явагдана.

Эмнэл зүй



Шинжилгээний гол зорилго нь өвчний шалтгаан болох бактерийг илрүүлэх юм. Бэлэг эрхтэнээс сорьц авч наалдац бэлтгэн, микроскопиор харж шинжилнэ.
Шаардлагатай тохиолдолд уретроскопи болон уретрографийн шинжилгээ хийнэ

Оношлогоо


Эмийн эмчилгээг заавал хийгдэхээс гадна хувь хүний ариун цэвэр, дэглэм баримтлалаас шалтгаалан өвчин архагших, хүндрэх эсэх нь шалтгаалдаг.
Эмэн эмчилгээг заавал шинжилгээ өгч, онош батлагдсан дараа эмчийн зөвлөсний дагуу хийнэ.
Өөрийн хэрэглэсэн арийн цэврийн хэрэглэл, хувцасыг угааж цэвэрлэнэ.
Бие засах болгоныхоо дараа гараа сайтар угааж цэвэрлэнэ.

Эмчилгээ


Гонококкын халдварыг асуумж, бодит үзлэг лабраторийн шинжилгээгээр оношлоно. Лабараторийн оношлогоонд граммын аргаар будаж шинжлэх, өсгөвөрлөх, ийлдсийн молекул биологийн аргууд \ПГУ, ЛГУ\-ыг хэрэглэнэ.
Граммын аргаар шинжлэхэд эсийн дотно гадар байрласан грамм сөрөг диплококк харагдана.
Гонококк нь цустай агар, шоколадтай агар, глюкоз, цистейн агуулсан орчинд сайн ургана.

ЭМЧИЛГЭЭ: ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу дараах эмчилгээг хийнэ.


Хүндрэлгүй заг хүйтэн өвчний үед:
Цефтриаксон 250мг 1 удаа булчинд тарих
Цефиксим 400мг 1 удаа уух эсвэл
Офлоксацин 400мг 1 удаа уух эсвэл
Цифрофлаксацин 500 мг 1 удаа уух эсвэл
Левофлаксацин 250мг 1 удаа уух эсвэл
Спектиномицин 2 гр 1 удаа булчинд тарих
Бэлгийн хавьтагчийг заавал хамт эмчлэх
шаардлагатай.


гарах шинж тэмдэг
Тэмбүү

Тэмбүү, Сифилис, LUIS Тэмбүү нь зонхилон бэлгийн замаар дамждаг, цайвар спирохетээр үүсдэг архаг явцтай халдварт евчин. Шалтгаан судлал Өвчин үүсгэгч цайвар трепонемыг 1905 оны 3-р сарын 3-нд Ф.Шаудин, Э.Гофман нар нээжээ.

Өвчин үүсгэгч

 Спирохетийн зэвхий тропонема. Зөвхөн амьд биед л амьдрах чадвартай боловч чийглэг орчинд амьдрах чадвараа нилээд хугацаанд хадгалж байдаг. Халдварлуулах тун нь өвчтөн бүрт харилцан адилгүй ба ихээхэн хэлбэлзэлтэй байдаг цайвар спирохет 30-33 цаг тутамд хуваагдана.

4 үе шаттай явагдана:

Нууц үе
Нэгдүгээр үе
Хоёрдугаар үе
Гуравдугаар үе

Нэгдүгээр үед илрэх шинж тэмдэг

 Анхдагч гэмтэл буюу халдвар орсон хэсэгт шанкр (хатуу яр) гарснаар эхэлнэ.
Хатуу яр ихэвчлэн бэлэг эрхтний арьс салстан дээр, ховор тохиолдолд гуя, умдаг, хөвчинд гардаг. Хатуу ярын эмнэл зүйн шинж нь тодорхой байдаг. Хатуу яр нь махан улаан буюу ялзарсан өөх мэт өнгөтэй, зах нь товгор, ёроол нь хонхор ихэвчлэн ганц дугуй буюу зууван дийз хэлбэр бүхий, тод хязгаартай, чигчий хурууны хумсны толионы чинээн, зарим нь түүнээс том хэмжээтэй шалбархай байна.
Хатуу ярнаас шүүс ялгарч гялалзаж лакадсан мэт харагдана. 


Хоёрдугаар үе

Халдвар орсноос хойш ойролцоогоор 2-3 сарын дараа буюу хатуу яр гарснаас хойш 6-7 долоо хоногийн дараа арьс, салстаар түгээмэл тууралт гарснаар эхлэх ба хэрэв эмчлүүлэхгүй бол 3-5 жил үргэлжилнэ. 
Арьс салстан дээр толбо, гүвдрүү, усан болон идээт цэврүү гарч арьс цайх, үс цайх зэрэг өөрчлөлтүүд илэрнэ


Гуравдугаар үе

Арьсаар тогтохгүй салст бүрхүүл, МТС бүгд гэмтэнэ.
Шалтгаан нь огт эмчлүүлээгүй буюу дутуу эмчлүүлсэн явдал юм.
Энэ үеийн тэмбүүгийн тууралт нь II үеийн тэмбүүгээс эрс ялгаатай. III үеийн тэмбүүгийн тууралт харьцангуйгаар цөөхөн, биеийн нэг талд бөөгнөрөн гарч даамжирсан нэвчдэс шарх үүсгэж улмаар тууралт төлжих бус харин сөнөрөл маягаар явагдаж тегсгөлдөө сорви үлдээнэ.

Төрөлхийн тэмбүү өвчин

Хожуу илэрсэн:
Эрт илэрсэн:

Эрт илэрсэн төрөлхийн тэмбүү өвчин

 Гүвдрүү зулгардаг, зузаарч өргөн ургац болж шархалдаг онцлогтой.
Өөр нэг байрлал нь гүйлсэн булчирхай, хэл, хацар ба урууланд гарна. Жавжны гүвдрүү нь нөсөөтэй байна. Төвөнхийн салстанд гарснаас хоолой сөөж амьсгал давхцана. Бага насны хүүхдийн төрөлхийн тэмбүүгийн үед үс хэсгээрээ буюу бөөнөөрөө унана. Хүүхдийн төрөлхийн тэмбүүгийн үед ясны гэмтэл ойролцоогоор 50%-д тохиолдоно

Хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү

Хожуу тэмбүү нь 4, 5, 14-15 насанд болон түүнээс хойш илэрнэ.
Шинж гэмдэгт паренхимын кератит,
Гетчинсоны шүд,
өвөрмөц лабиринтит багтдаг.

Оношилгоо

Тэмбүү өвчнийг оношлохдоо нян судлалын болон ийлдэс судлалын аргуудыг ашиглана. Хатуу яр, арьс салст дээрх тууралт, захын тунгалгийн зангилаа, нугасны шингэнээс үүсгэгчийг илрүүлж болдог.
Ийлдэс судлалын арга
: Тэмбүү өвчнийг илрүүлэх өвөрмөц бус урвалууд (RPR, VDRL) ба эвөрмөц урвал (ТРНА-трепонем паллидум цус наалдуулах урвал)-ын аргаар оношлоно.

Тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх:

Жирэмсний хяналтад эрт хамрагдаж, тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдах.
Бэлгийн хавьтагчаа заавал шинжилгээ, эмчилгээнд хамруулах.
Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд заавал үзлэг шинжилгээнд хамрагдах.
Шаардлагагүй хатгалтаас зайлсхийх.
Бэлгэвч хэрэглэх
Бэлгийн үнэнч хавьтагчтай байх


анхаарал тавьсанд баврлалаа
Full transcript