Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Copy of Copy of Copy of Volkswagen AG

No description
by

mandy chuka

on 20 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Copy of Copy of Copy of Volkswagen AG

Volkswagen: Дурсамжаар аялахуй
Intro
Volkswagen : Beetle загварын талаар
"hover car"
“Volkswagen” компани шинэ Beetle загварын машинууд нь ерөнхий цох хорхойны загвараа хадгалсан боловч, арай урт, өргөн болж өөрчлөгдсөн.1937 оноос хойш ерөнхий загвараа хадгалж байгаа Beetle машин нь 2 удаа л загвар дизайнаа өөрчилж байжээ. Beetle буюу цох хорхой нь дэлхий дахинд аль хэдий нь брэнд бож чадсан загвар . Beetle-загварын машин нь 1937 аны ерөнхий загвараа алдалгүй шинэ тоног технологоор шинэчлэгддэг нь түүний давуу тал юм аа.
Volkswagen гэдэг үг нь ард түмний машин гэсэн утга санааг илэрхийлдэг.
Г.Сүхбат
Ш.Золзаяа
П.Мөнхцэцэг
Volkswagen үндэслэгч нь Ferdinand Porsche юм.1934 онд Германы автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос Ferdinand Porsche -д "Ард түмний унаа" бий болгох үүрэг өгснөөр Volkswagen компани үндэс тавигдсан.Тэрээр анхны "VW-3" загварын машинаа 1935 онд бүтээж байжээ.
"V' болон "W" үсгүүдийн нийлэмжээс бүрn дсэн Volkswagen-ы лого 1948 оны 10 сарын 1-нд Munich хотын патентын байгууллагад анх бүртгэгджээ.Энэхүү лого нь өнөөг хүртэл үндсэн загвараа алдалгүй Volkswagen компани бэлэг тэмдэг болсоор байгаа юм
1968 онд 53 дугаар бүхий “Herbie” нэртэй VW Beetle буюу цох загварын автомашин Hollywood-н цуврал кинонуудад алдаршиж, хамгийн сүүлийн хувилбар анги нь жүжигчин Lindsay Lohan, Michael Keaton нарын тоглосоноор “Herbie fully loaded” нэрээр 2005 онд гарчээ. Алдарт “Beetle” загвар 1938-2003 оны хооронд нийт 21 сая ширхэг үйлдвэрлэгдэж дэлхийн “хамгийн их үйлдвэрлэгдсэн загвар” –аар тодорсон ч, 1974 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн VW Golf загвар 21,5 сая ширхэг нь үйлдвэрийн дамжлагыг орхисноор дээрх амжилтыг эвджээ. Өнөөг хүртэл энэхүү амжилтыг эвдсэн өрсөлдөгч тодроогүй байна.
1950-д онд анхдагч Volkswagen Beetle загвар нь маш энгийн цох маягийн хэлбэртэй, инженерийн илүү зардалгүй, хэмнэлттэй гэдгээрээ Америкийн шатахууны их зарцуулдаг, хэтэрхий гоёмсог, амархан эвдэрдэг загваруудаас эрс тэс ялгаатай байв. Хэдийгээр олон хэрэглэгчид Бийтлыг хүч муутай, чимээ ихтэй, зай муутай, өвөлдөө хүйтэн хэмээн хүлээн зөвшөөрөхөд бэлэн хэдий ч энэ машины чанартай гэдгийг олж харжээ.
Анхаарал тавьсанд баярлалаа
Volkswagen Tiguan загварын автомашин нь ангилалдаа 2.5 тонн хүнд чиргүүл чирэн өөр ийм чадвартай өрсөлдөгч байхгүй байгааг нотлосон байна. Мөн уг загвар нь бензин хөдөлгүүрүүд нь шатахуун бага зарцуулдаг , өндөр хүчтэй бөгөөд “2008 оны шилдэг хөдөлгүүр” –ээр шалгарчээ. Үүнээс гадна 4Motion буюу замын нөхцөл байдлыг дөрвөн дугуй нь автоматаар зэрэг мэдэрч ажилладаг систем суурилагдсанаараа бусад өрсөлдөгчдөөсөө илүү юм.
Volks Wagen
УДИРТГАЛ
Сэдвийн нэр Volks wagen corporation
Сэдэв сонгосон үндэслэл
Дэлхий хурдацтай хөгжиж буй өнөө үед хүн төрөлхтний салшгүй нэгэн хэрэглээнд автомашин зүй ёсоор багтах билээ. Ард иргэдийн аюулгүй байдлыг хангахуйц , загвар дизайн сайтай чанарын шаардлагад нийцсэн автомашинийг үйлдвэрлэн зах зээлд гаргах болсон маш олон пүүс компаниуд байгаа бөгөөд эдгээр дундаас дээрх үзүүлэлтүүдээрээ дэлхийд дээгүүрт ордог “Volkswagen” корпорацийг сонгон авч уг компаний үүсэл хөгжлийн түүх , үйл ажиллагааны чиглэл цаашлаад бизнесийн чиглэлийн талаарх судалгаа хийн Олон улсын бизнесийн удирдлага хичээлийн бие даалтын ажлыг бичих үндэслэл болсон.
Компанийн танилцуулга
Анх 1933 онд Фердинанд Порше хүн бүхний унах унаа болох автомашин үйлдвэрлэх юмсан гэсэн хүслээс Volkswagen хэмээх агуу компанийн эхлэл тавигджээ. 1938 оны эхээр “Volkwagen” автомашины үйлдвэрийн суурь тавигдаж , 1938 оны 9 сарын 16 нд нээгдсэн байна. 1952 онд анх хилийн чанадаас Канадад салбараа нээсэн бөгөөд дараа жил нь Америк , Бразилд салбаруудаа нээснээр 1959 он гэхэд Германы хамгийн том автомашин үйлдвэрлэгч болж чадсан, Европчууд маш өндөр стандартыг мөрддөг. Тэрхүү хатуу чанга стандартад нь нийцдэг , 85 хувийг нь дахин боловсруулж , 95 хувийг нь дахин ашиглаж болдог машин бол Volkwagenюм. Ийм ч учраас Volkwagen машины үнэ цэнэ хэзээ ч буурдаггүй. Volkwagen компани нь Audi , Skoda , Seat , Bugatti , Bentley , Lamborghini зэрэг автомашин үйлдвэрлэгчдийг өөртөө нэгтгэсэн аварга том автомашин үйлдвэрлэгч гэр бүл болжээ. Өнөөдрийн байдлаар Volkwagen компани нь дэлхийн 11 оронд өөрийн салбар үйлдвэртэй , 336 мянга гаруй ажилчидтай бөгөөд дэлхийн автомашины зах зээлийн 12.1% ийг эзэлж байна.

Volkswagen нь одоогийн байдлаар Европ дахь хамгийн том автомашин үйлдвэрлэгч бөгөөд урт хугацааны туршид зах зээлийн 20орчим хувийг эзэлсээр ирсэн билээ. 2010 оны байдлаар уг компани нь дэлхий даяар нийт 6.29 сая тээврийн хэрэгсэл борлуулсан амжилт гаргасан бөгөөд энэ нь дэлхийн нийт зах зээлийн 11.4хувийг эзэлсэн. Volkswagen-ий гол зах зээлийг Герман болон Хятад гэх улсууд эзэлдэг байна. Үүний үр дүнд тус корпораци нь 2012 он гэхэд дэлхийн хэмжээнд автомашин үйлдвэрлэлээрээ хоёрт орох амжилт гаргажээ. 2008 оны байдлаар тус компани 370 мянга гаруй ажиллагсадтайгаар 113.8 тербум еврогийн ашигтай ажиллажээ.

ЗАХ ЗЭЭЛ
Европын хамгийн том машин үйлдвэрлэгч Volkswagen группын орлого өнгөрсөн жилийн 2.32 тэрбум еврогоос 2.78 тэрбум еврод хүрч өснө хэмээн Ройтерс-ын 14 шинжээч таамаглажээ. Өнгөрсөн жилийн орлого 11.5 тэрбум еврод хүрсэн дээд амжилт байсан юм. Энэ амжилтынхаа талаар тус компанийн Санхүү хариуцсан захирал Ханс Дайтер Поетш “Бид хөрөнгө оруулалт болон удирдлагадаа сахилга баттай байсан” гэсэн байна. Жижиг болон дунд хэмжээний дөрвөн хүний суудалтай загварын бүтээгдэхүүний зардлыг бууруулсан гэж “Volkswagen” мэдээлсэн. Өнөөдөр тус компанийн нэгж хувьцааны ханш 4.4 хувиар өсөж 182.50 евро хүрсэн байна. Түүнчлэн Ауди болон Порше загварууд нь өмнөх жилийнхээ борлуултын хэмжээнд борлогдсон ажээ.
Дэлхий даяар тархсан салбар үйлдвэрүүд
Volkwagenбол дэлхийгээр тархсан олон салбартай томоохон корпораци юм.Тэдгээр салбарууд нь тээврийн хэрэгсэлийг үйлдвэрлэн угсрах үйл ажиллагаа явуулж дотоодын зах зээлрүүгээ шууд гаргадаг. Эдгээр үйлдвэрүүд Герман , Мексик , Словак , Хятад , Энэтхэг , Орос , Малайз , Бразил , Аргентин , Португал , Спани , Польш , Өмнөд африк зэрэг оронд байрладаг байна. Үүнээс гадна Америкийн нэгдсэн улс болон Chattanooga , Tennessee гэх улсуудад шинэ үйлдвэрээ нээсэн.Мөн 2011 онд Forbes сэтгүүлээс эрхлэн гаргасан дэлхийн шилдэг 25 томоохон байгууллагуудын нэгээр шалгарсан.
Давуу талууд
• Хүмүүс хүчирхэг байхын хэрэгцээг мэдэрдэг
Английн Лондон хотоос 64 км зайд орших Dunsfoldонгоцны буудал дээр стандарт тоноглол бүхий Volkswagen Touareg V10 загварын буюу 313 морины хүчтэй , 750 Nm-ийн дээд эргэлттэй хүчирхэг мотортой автомашинаар 155 тонны жинтэй , 450 хүний суудалтай Boeing 747 онгоцыг 150 метр газар чирж 8км/цагийн хурдтай явж дэлхийн шинэ дээд амжилт тогтоосон нь Volkswagen нь тун хүчирхэг авто хүлэг гэдгийг баталж буй явдал юм.
• Хүмүүс ая тухтай байдлыг хамтдаа мэдрэхийг хүсдэг
Volkswagen нь жилийн 4 улиралд тохируулж болох тохируулгатай. Мөн салон дотроо бүсийн уур амьсгалын тохируулг нь урд хойно нь суугаа зорчигч бүрт өөрийн бичил цаг уур үүсгэх боломжийг олгодог. Хэрвээ -200 хэмийн хүйтэн Марсаас ирсэн эрэгтэй , +900 хэмийн Венус гарагаас ирсэн эмэгтэй хамтдаа байсан ч хэн хэн нь ая тухтай байдлыг мэдэрч чадна.
• Шатахуун бага зарцуулдаг
Volkswagen компаний машинууд нь шатахуун бага зарцуулдаг хөдөлгүүртэй байдаг нь бас нэгэн том давуу тал юм.
• Байгаль орчинд ээлтэй
• Монгол орны цаг уур, бензиний чанарт тохирсон
• Аюулгүй байдлыг дээд зэргээр хангана

Аливаа зүйлийн аюулгүй байдал гэдэг юу юунаас илүү чухал байдаг билээ. Тийм ч учраас Volkswagen-ий бусад машинаас ялгарах онцлог аюулгүй байдал дээр маш сайн анзаарагддаг бөгөөд үүгээрээ ч ялгардаг байна. Хэрэглэгчдийн хувьд ч автомашин сонгохдоо хардаг нэгэн чухал үзүүлэлт бол аюулгүй байдал байж чаддаг учир энэ нь маш том давуу тал болдог.
Сонирхолтой баримт
Touareg хөлөглөсөн 8 хүний бүрэлдэхүүнтэй баг Чилийн Охос Дэл Саладо хэмээх нутагт оршдог дэлхийн хамгийн өндөр галт ууланд буюу 6080м-ын өндөрт гарсан. Энэ амжилтыг Лондон хотноо 2005.02.16нд баталгаажуулан Геннисийн номонд бичигджээ. Дэлхийн рекорд тогтоосон Touareg-ыг олон удаагийн европын бартаар замын уралдааны аварга Роналд Борманн жолооджээ
Өрсөлдөгч
Бизнесийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй хэн болгонд өрсөлдөгч гэж байдаг. Автомашины гэх энэ том зах зээлийн хувьд бид Volkswagen компанийн бүх өрсөлдөгчдийг авах боломжгүй тул доорх таван компанийг хамгийн том өрсөлдөгчид гэж авч үзсэн болно. Үүнд:
- Daimler Chrysler
Герман улсын үндэстэн дамнасан корпораци болох Daimler AG нь Герман улсын Baden Wuttembergхотноо удирдан үйл ажиллагаагаа явуулдаг. Борлуулалтаараа дэлхийд 13т ордог бол ачааны машин үйлдвэрлэлээрээ хоёрт ордог

- Honda
Олон нийтийн үндэстэн дамнасан кордораци болох Honda Motor нь авто машин болон мотоцикл үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан билээ. Honda нь япон улсын 2 дахь том үйлдвэрлэгч бөгөөд машин үйлдвэрлэлээрээ Дэлхийд наймд ордог. Тус корпораци нь Honda China, Dongfeng Honda, Guangai Honda тай хамтарсан үйлдвэрлэлээ явуулдаг.

- Ford
111 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж буй Ford компани нь Америкийн үндэстэн дамнасан үйлдвэрлэгч юм.Ford компани нь Бразилийн SUVүйлдвэрлэгч. Troller, машин үйлдвэрлэн гүйцэтгэгч болох FPV компаниудыг өөрийн болгожээ. Одоог хүртэл тус компани нь трактор, машины сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэсээр байна. Мөн Ford нь Японы Mazda-ийн 21%-ийг, Английн Aston Martin-ийн 15%-ийг, Хятадын Jiangling-ийн 49%-ийг тус тус эзэмшдэг. Ford нь Changan Ford Mazda, Ford Lio Ho /БНХАУ/ Auto Alliance Thailand, ForfOtozan/Турк/ Ford Sallers/ОХУ/ тай хамтран ажилладаг. Борлуулсан тоогоороо Дэлхийд тавд жагсдаг.

- General motors company
General Motors Company буюу бид GM гэдгээр нь сайн мэдэх билээ. Тус компани нь William C. Durant-ийн хяналтан доор 1998 оны 9сарын 16нд Мичиганы Флинт хотноо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Америкийн үндэстэн дамнасан корпораци бөгөөд өдгөө Мичиганы Детройт хотноо үйл ажиллагаагаа удирдан явуулдаг GM нь 37 хотод 7 брэндийн автомашин үйлдвэрлэн гаргадаг. Alpheon, Chevrolet, Buick, GMC, South America, GM Financial, БНХАУ-д байрлах Shanghai GM, SAIC-GM, ОХУ-д байрлах GM AvtoVaz, Ghandhara Industries, GM Uzbekistan, General Motors India, General Motors Egypt, Isuzi Truck South Africa зэрэг компаниудтай GM нь хамтарч ажилладаг.

- Toyota motors corporation
Toyota Motors корпораци нь Япон улсын автр машин үйлдвэрлэгч бөгөөд Анчи хотноо үйл ажиллагаагаа явуулдаг. Үндэстэн дамнасан корпораци нь 2013 онд Дэлхий дахинаа 333.498 ажилтантай гэж бүртгэгдсэн байдаг бол 2014 оны 1 сард ашиг орлогоороо Дэлхийд 14т оржээ. Toyota нь жилд 10 сая гаруй машин үйлдвэрлэдгээрээ Дэлхийн анхны автомашин үйлдвэрлэгч юм.The Toyota Brand, Hino, Lexus, Ranz and Scion, Toyota нь Хятадад байрлах GAC Toyota, Sichian FAW Toyota Motor, Энэтхэгт байрлах Toyota Kirloskar, Чех улсын хэд хэдэн компаниудтай хамтран үйлдвэрлэл явуулдаг.

Full transcript