Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Цус төлжихүй

No description
by

Narantsatsral Tsogtdalai

on 26 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Цус төлжихүй

.
.
Шавиа чөмөг:
Цусны эсийн гарал ба хөгжлийг :
эритропоэз
гранулоноэз
моноцитопоэз
мегакариоцитопоэз гэж нэрлэнэ.

Шавиа чөмгөнд гемопоэз явагдах ба шар ба улаан хоёр төрлийн чөмөг байдаг.
Улаан чөмөгний өнгө нь цус болон цус үүсгэгч эсүүдээс хамааралтай.
Шар чөмөг нь олон тооны өөхний эстэй холбоотой.
Шавиа чөмөгний гол үүрэг нь цусны эсийг үүсгэх ба боловсруулах, цусны улаан эсийг задлах ба гемоглобины задралаас үүссэн төмрийг хадгалах явдал юм.
Цусны төлжилт
Цус төлжихүй
Цусны боловсорсон эсүүдийн амьдрах хугацаа нь богино учир цус төлжүүлэх эрхтний үүдэл эсийн угсаагаар байнга шинэчлэгддэг.
Энэ эсийн хөгжлийн үндсэн процесс нь гемоглобины нийлэгжилт ба бөөмгүй, хоёр талаасаа хотгор жижиг эс, эритроцит үүсэх явдал юм.
Эритроцитын төлжилт
Моноцит
Лимфоцит
Ялтас нь улаан шавиа чөмөгний мегакариоцит хэмээх аварга бөөмт эсийн сийвэн нь тасархайтах байдлаар үүснэ.
Ялтсын үүсэл
Үр хөврөлийн эрт үед цусны эсүүд нь шар уургийн уутны мезодермээс үүснэ. Тодорхой хугацааны дараа элэг ба дэлүү нь түр зуурын цус төлжүүлэгч эдийн үүргийг гүйцэтгэдэг. Хөврөлийн хоёрдахь сард эгэм ясжин шавиа чөмөгний гол үүсгэнэ. Цаашид шавиа чөмөг нь нийт араг ясанд оршиж, цус төлжүүлэх үндсэн эрхтэн болдог.
Цусны бүх эсийг үүсгэх чадвартай, тусдаа нэгэн үүдэл эсийг
плюрипотент
үүдэл эс гэнэ. Энэ эс цааш хуваагдан боловсорч хоёрдугаар чигийн хоёр эсийг үүсгэж, нэг нь цаашид хөгжиж, түүнээс
лимфоцит
бий болно. Хоёрдугаар чигийн нөгөө эсүүд нь шавиа чөмгөнд хөгжин
миелоид
эсүүдийг үүсгэнэ. Үүнд:
- гранулоцитүүд
-моноцит
-эритроцит
-мегакариоцит орно.

Эритроцит нь хөгжин боловсрохдоо проэритробласт- суурьсаг эритробласт-полихроматофил эритробласт- ортохром эритробласт- ретикулоцит- эритроцит шатуудыг дамжина.
Проэритробластаас эритроцит хүртэл 3-5 удаагийн хуваагдал явагдана. Эритроцитын хөгжил нь дүрсийн хувьд танигдахаас ретикулоцит болон цусанд ортлоо 7 хононо.
Эритроцитын үүсэл хөгжилд эритрооэтин даавар, төмөр, фолийн хүчил ба витамин B12 зэрэг бодисууд чухал шаардлагатай.
Гранулоцитын төлжилт
Миелоид чигийн хэлбэр дүрсийн хувьд танигдах эс нь
миелобласт
юм.
Энэ эсийн бөөм нь задармаг сэрсгэр хроматин ба бөөмхөнтэй.
Дараагийн шатанд
промиелоцит
нь суурьсаг сийвэн, азурофил мөхлөгүүдтэй болдог.
Промиелоцит нь 3 төрлийн мөхлөгт цагаан цогцсыг үүсгэнэ.
Нейтрофилын үүсэл
Миелобластаас боловсорсон нейтрофил үүсч захын цусанд орох хугацаа нь ойролцоогоор 1 өдөр байдаг.
Шавиа чөмгөнд хадгалагдах үе нь буферын тогтолцооны зарчмаар ажиллах бөгөөд бие махбодод шаардлагатай үед их хэмжээний боловсорсон нейтрофил цусанд орно.
Хэвийн нөхцөлд миелобласт, промиелоцит ба нейтрофил миелоцит болон хөгжих хүртэл ойролцоогоор 5 удаа митоз хуваагдалд орно.
Нейтрофил ба бусад гранулоцитүүд нь холбогч эд рүү хялгасан судасны ба венулын эндотелийн эсүүдийн холбоосуудын дундуур нэвчин гарна. Холбогч эд нь нейтрофилийн үүргээ гүйцэтгэдэг хэсэг бөгөөд хэмжээ нь үрэвслийн хэмжээнээс хамаардаг. Нейтрофил нь тэнд 1-4 өдөр байх ба өөрийн фагоцитозын үүргийг гүйцэтгэснээр мөхөж үгүй болно.
Захын цусны лимфоцит нь голдуу тимус ба зах хязгаарын лимфийн эрхтэнд (дэлүү, тунгалгийн зангилаа гүйлсэн булчирхай) үүснэ.
Гэвч
прогенератор эс нь шавиа чөмгөнд үүсдэг гэж үздэг.
Зарим харьцангуй боловсроогүй лимфоцит нь тимуст нүүдэллэн очиж, тэнд Т лимфоцитын шинжийг олдог. Цаашид Т лимфоцит нь зах хязгаарын лимфийн эрхтний өөрийн бүсэд очдог. Бусад шавиа чөмөгний лимфоцит нь тэндээ үлдэн В лимфоцит болон хөгждөг.
Анхны хэлбэр дүрсээр ялгагдах прогенератор лимфоид эс нь лимфобласт бөгөөд хэмжээгээр нилээд том Н3 тимидиныг холбож, 2-3 удаа хуваагдан пролимфоцитыг үүсгэнэ.
Монобласт нь миелобласттай морфологоороо тун төстэй эс юм. Цаашид хөгжин промоноцит үүсэх ба энэ нь 18 мкм хүртэл голчтой, суурьсаг сийвэнтэй, том бөөмтэй эс юм.
Промоноцитын хроматин нь сийрэг, бөөмхөн нь тод ялгарч харагдана. Энэ эс нь 2 хуваагдаж моноцитыг үүсгэдэг. Моноцитын сийвэнд их хэмжээнийн гөлгөр эндоплазмын тор, гольджийн бүрдэл нь анхдагч лизосомын цэврүүнүүдийг үүсгэнэ.
Эдгээр лизосом нь моноцитын азурофил мөхлөгүүд юм. Боловсорсон моноцит нь цусанд 8 цаг болоод холбогч эд рүү нэвчин орж, нэлээд хэдэн сар амьдрагч макрофаг байдлаар оршино.
Мегакариоцит нь өөрөө мегакариобластаас үүсдэг.
Энэ эс нь 15-50 мкм голчтой зууван, эсвэл вандуй хэлбэрийн олон тооны бөөмхөн бүхий бөөмтэй.
Мегакариоцит нь 35-50 мкм голчтой, жигд биш үечилсэн бөөмтэй, бөөгнөрсөн хроматинтай, бөөмхөнгүй аварга том эс.
Мегакариоцит боловсрох үед сийвэнгээс олон тооны ургац гарч салбарласан байдаг.
Эдгээр ургац өнөөг хүртэл сайн тайлбарлагдашгүй шалтгаанаар тасархайтаж, тромбоцитыг үүсгэдэг.
Full transcript