Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Нийлүүлэлтийн хэлхээн дэх үйлдвэрлэлийн логистик

No description
by

TheGame DopeMan

on 15 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Нийлүүлэлтийн хэлхээн дэх үйлдвэрлэлийн логистик

Нийлүүлэлтийн хэлхээн дэх үйлдвэрлэлийн логистик
Лекц № 9

Нийлүүлэлтийн хэлхээн дэх үйлдвэрлэлийн процес
ҮЛ дараах зорилтуудыг шийдвэрлэнэ:
Үйлдвэрлэл дэх логистикийн системийг зохион байгуулах
Үйлдвэрлэл дэх материаллаг урсгалын удирдлагад
логистик хандлагыг ашиглах
Материаллаг урсгал анхдагч түүхий эдийн эх үүсвэрээс эцсийн хэрэглэгч хүртлэх замыг туулахдаа хэд хэдэн үйлдвэрлэлийн процесыг дайран өнгөрдөг. Материаллаг урсгалыг удирдах энэ үе шат нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд түүнийг материаллаг баялаг ба материаллаг үйлчилгээг үйлдвэрлэх процесыг судлах үйлдвэрлэлийн логистик буюу үйлдвэрлэлийн дотоод логистик гэж нэрлэдэг.
Үйлдвэрлэлийн процес
гэдэг нь тогтоосон хугацаанд өгөгдсөн нэр төрлийн чанартай барааг үйлдвэрлэхэд чиглэгдсэн хөдөлмөрийн ба жам ёсны үйл ажиллагаануудын нэгдлийг хэлнэ.
Үйлдвэрлэлийн бүх процесуудыг үндсэн ба туслах гэж ангилдаг. Үйлдвэрлэлийн процесын логистик зорилго нь материаллаг баялгийг бий болгох юмуу материаллаг үйлчилгээ үзүүлж байгаа үйлдвэрлэлийн доторх материаллаг урсгалыг оновчтой болгоход оршино.
Үйлдвэрлэлийн логистикийн
гол зорилго нь
тогтоосон хугацаанд шаардлагатай чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөлмөрийн хөдөлгөөний тасралтгүй байдал болон ажлын байрны тасралтгүй үйл ажиллагааг хангахад оршино. Логистикийн объект нь урсгал болон материаллаг процесууд болно. Нийлүүлэлтийн систем дэх үйлдвэрлэлийн логистикийг үйлдвэрлэлийн дотоод логистик гэж нэрлэдэг. Түүнд аж үйлдвэрлэлийн байгууллагууд, агуулахын байгууламжтай бөөний худалдааны байгууллагууд, ачааны
зангилаа цэгүүд орно.
Байгууллагын үйлдвэрлэлийн логистикийн системийн онцлог нь үйлдвэрлэлийн процесын хэлбэр ба шинж чанараас хамаарна. Үндсэндээ үйлдвэрлэлийн логистик нь үйлдвэрлэлийн байгууллага дээр байдаг, ө/х бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллага дээр явагддаг. Үйлдвэрлэлийн логистикийн үдсэн онцлог нь түүнд оролцогчдын хооронд бараа-мөнгөний харьцаа бий болдоггүй.

Үйлдвэрлэлийн төлөвлөлт ба хяналт нь бэлэн бүтээгдэхүүн ба хэрэглэгчийн захиалгын таамаглал дээр үндэслэгдэнэ
Үйлдвэрлэлийн төлөвлөгөө нь цех зэрэг дэд хэсгүүдээр боловсруулагдана
Үйлдвэрлэлийн гарц пүтээгдэхүүн үйлдвэрлэлийн график боловсруулагдана
Норматив хэм хэмжээ тогтоогдоно
Үйдвэрлэлийн шуурхай удирдлага
Бэлэн бүтээгдэхүүний оо ба чанарын хяналт
Үйлчдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өөрийн өртөгт хяналт тавих

Үйлдвэрлэлийн дотоод логистикийн систем
макро-
микро түвшинд авч үзэж болдог.
ҮДЛС нь макротүвшинд макросистемийн элементийн үүргийг гүйцэтгэнэ. Эдгээр нь энэ системийн ажлын явцын хурдыг тодорхойлох бөгөөд материаллаг урсгалын эх үүсвэр нь болдог.

Макро систем
гадаад орчны өөрчлөлттэй зохицох боломж нь түүнд багтах үйлдвэрлэлийн дотоод логистикийн систем дэх гарч байгаа материаллаг урсгалын (үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ) чанар ба тооны бүрэлдэхүүний түргэн өөрчлөгдөх чадвараар тодорхойлогдоно. ҮДЛС-н чанарын уян хатан байдал нь үйчилгээ үзүүлэгч боловсон хүчний олон талт чадвар болон үйлдвэрлэлийн уян хатан байдлаар хангагдана.

ҮДЛС нь макро түвшинд дараах
хүчин зүйлүүдээр тодорхойлогдоно:
ҮДЛС нь материаллаг урсгал ба анхдагч мэдээллийн эх үүсвэр болдог учир үйлдвэрлэлийн байгууллага нь логистик хэлхээний эхлэлийн элемент болно
Байгууллагын ҮДЛС нийлүүлэлтийн хэлхээний хувьд тодорхой хэмнэлийг бий болгодог. Бусад элементүүд нь энэ хэмнэлд зохицдог
Макролоистикийн систем орчны өөрлөлтөд зохицох боломжтой тул үйлдвэрлэлийн логистикийн системд орж байгаа матеиаллаг урсгалыг гарц дээр нь түргэн өөрчлөх боломжтой байдаг.
Микро систем
Микро түвшинд ҮДЛС нь үйлдвэрлэлийн байгууллагын үндсэн урсгалуудын удирдлага, төлөвлөлт, зохицуулалт болон хяналтын төвийн үүргийг гүйцэтгэнэ. Энд ҮДЛС нь дэд системүүдийн (худалдан авалт, агуулах, тээвэр, үйлдвэрлэл дэх үйлчилгээ, борлуулалт, боловсон хүчин зэрэг) цогцоос бүрдсэн хэлхээг харуулах ба тэдгээрийн уялдааг хангана. ҮДЛС байгууллагын дотоод үйл ажиллагааг холбож өгдөг.
ҮДЛС-н хүрээнд
шийдвэрлэгдэх асуудлууд
Бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нарийвчилсан шуурхай ажлын төлөвлөлт хийгдэнэ
Үйлдвэрлэлийн технологийн шуурхай удирдлага
Чанарын ерөнхий хяналт
Үйлдвэрлэлийн дотоод агуулахын зохион байгуулалт
Үйлдвэрлэлийн материаллаг нөөцийн таамаглал, төлөвлөгөө, зарцуулалт
Үйлдвэрлэлийн дотоод технологийн тээвэрлэлт
Түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүний нөөцийн хяналт ба удирдлага
Материаллаг нөөц ба бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл доторх бодит хуваарилалт
Үйлдвэрлэлийн дотоод материаллаг урсгалын удирдлагын мэдээллийн ба техникийн хангамж
Үйлдвэрлэл дэх материаллаг мэдээллийн урсгалуудын автоматжуулалт ба компьютержүүлэлт
Эндээс харахад үйлдвэрлэлийн логистикийн зорилт нь материалын ба мэдээллийн урсгалын удирдлага зохион байгуулалтыг зөвхөн логистикийн системийн дотор бус үйлдвэрлэлийн процесын
хүрээнд тусгагддаг.

Үүний тулд байгууллагын онцлог, үйлдвэрлэлийн мөчлөгийн шинж чанар, үндсэн үйлдвэрлэлийн хангамжийн систем, нөөцийн үр ашиглалтын үр ашиг зэргийг шинжлэх шаардагатай.
Түлхэх систем
Барааны
захиалга

Угсралтын цех
Цех №N
Цех №1
т/э агуулах
Бүх цехийн удирдлагын нэгдсэн төв
Худалдан авагч

Татах систем
Эд анги ба хагас боловсруулсан бүтээгдэхүүн дараагийн технологийн дамжлагадаа шаардлагатай захиалгын хэмжээгээр нийлүүлэгдэнэ. Энэ үед үйлдвэрлэлийн урсгал төлөвлөгөө шаардлагагүй үйлдвэрлэл дараагийн технологийн хэсгийн захиалгын дагуу явагдана.
Бодит байдалд түлхэгч систем MRP
(Material Requirement Planning)
системүүд нилээн түгээмэл байдаг.
Татах системийн хувьд just in time — JIT ба KANBAN

Мэдээллийн урсгал

Материаллаг урсгал

Барааны
захиалга

Бэлэн
бүтээгдэхүүн

Эд ангийн
захиалга

Бэлдэцийн
захиалга

Материалын
захиалга

Эд анги
бэлдэц
материал
Удирлагын систем
Угсралтын цех
Цех №N
Цех №1
т/э агуулах
Худалдан авагч
Материаллаг урсгалын нийт хугацааны 95-98% үйлдвэрлэл дээр байдаг гэвэл өртгийн ихээхэн хувь бас энд ноогддог.
Үйлдвэрлэл дэх материаллаг урсгалын логистик хандлага логистикийн үйл ажиллагаануудыг дээд зэргээр оновчтой зохион байгуулах боломжийг олгодог. Үйлдвэрлэл дээр материаллаг урсгалын удирдлагад логистик хандлага ашигласнаар дараах үр ашигт хүрнэ:
Үйлдвэрлэл зах зээлд баримжаалагдана
Нийлүүлэгч нартай түншийн холбоо сайжирна

3. Тоног төхөөрөмжийн сул зогсолт багасна
4. Нөөцийг оновчилно
5. Туслах ажилтны тоо буурна
6. Бүтээгдэхүүний чанар дээшилнэ
7. Материалын алдагдал багасна
8. Үйлдвэрлэлийн ба агуулахын талбай ашиглалт сайжирна
9. Үйлдвэрлэлийн осол буурна

Анхаарал тавьсанд баярлалаа
Үйлдвэрлэлийн мөчлөг гэдэг нь логистикийн системын хүрээнд тодорхой бүтээгдэхүүний хувьд үйлдвэрлэлийн процесын эхлэл ба төгсгөлийн хоорондох хугацааг хэлнэ. Үйлдвэрлэлийн мөчлөгийн уртад үйлдвэрлэлийн технологи, үйлдвэрлэлийн процесын зохион байгуулалтын систем бүтээгдэхүүний онцлог байдал нөлөөлнө.
Full transcript