Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Компанийн тухай хууль

No description
by

bilguun tsmind

on 20 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Компанийн тухай хууль

КОМПАНИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨ,
КОМПАНИЙН ХУВЬЦАА, БУСАД ҮНЭТ ЦААС

30 дүгээр зүйл
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон
өөрийн хөрөнгө
30.1.Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь
нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй
30.2.Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ.
30.3.Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь тухайн компанийн
өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна.
30.4.Хуульд өөрөөр заагаагүй бол компанийг үүсгэн байгуулахад хувь
нийлүүлсэн хөрөнгийн доод хязгаар тавихгүй
30.5.Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна
31 дүгээр зүйл
31.1.Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
тухай бүрд компанийн дүрэмд өөрчлөлт оруулна
31.2.Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа
эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж
болно
31.2.1. нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах;
31.2.2. хувьцаа нэмж гаргах замаар өсгөх;
31.2.3.өөрийн гаргасан хувьцааг эргүүлэн худалдан авч, хүчингүй
болгох замаар бууруулах.
31.3.Тухайн жилийн санхүүгийн тайлангаар компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд уг тайлан гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөл 20 /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл татан буулгах асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй.
31.4.Гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 31.3-т заасан нөхцөл байдал үүссэн тухай болон түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээллийг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор тухайн компанийн зээлдүүлэгчид мэдээлэх үүрэгтэй.
31.5.Энэ хуулийн 31.3-т заасан асуудлыг зохих журмын дагуу
шийдвэрлээгүй тохиолдолд тухайн компанийн хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч,хувьцаат компанийн тухайд Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийг шүүхийн журмаар татан буулгах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
32 дугаар зүйл.Компанийн хувьцаа
32.1.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас
олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ
32.2.Хувьцаа нь энгийн ба давуу эрхийн гэсэн төрөлтэй байна.

32.3.Компани нь энгийн хувьцааг заавал гаргах үүрэг хүлээх ба компани
нь давуу эрхийн хувьцааг гаргаж болно.

32.4.Хувьцаа нь компанийн дүрмээр тогтоосон нэрлэсэн үнэтэй байх
бөгөөд тухайн компанийн нэг төрлийн хувьцааны нэрлэсэн үнэ ижил байна.

32.5.Хувьцааг нэрлэсэн үнээс нь доогуур үнээр гаргахыг хориглоно.

32.6.Хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаа бүр саналын нэг эрхтэй байна.

32.7.Хувьцаа нь нэрийн үнэт цаас байх бөгөөд хувьцааны саналын эрх
хуваагдахгүй
33 дугаар зүйл.Компанийн зарласан болон гаргасан хувьцаа
33.1.Компанийн энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн
дүрмээр тогтоох бөгөөд үүнийг зарласан хувьцаа гэнэ.

33.2.Зарласан хувьцаанаас хувьцаа эзэмшигчдийн худалдан авч
эзэмшсэн хэсгийг эргэлтэд гаргасан хувьцаа гэнэ.

33.3.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол зарласан хувьцааны төрөл
тус бүрээс гаргах хувьцааны тоо, гаргах хугацаа, нөхцөлийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно
33.4.Гаргасан хувьцааны тоог компанийн балансад төрөл тус бүрээр нь
тусгана.

33.5.Аль нэг төрлийн зарласан хувьцааны тоо нь тухайн төрлийн
хувьцааны гаргасан тоо болон тухайн хувьцаанд хөрвөх үнэт цаасыг
хөрвүүлэхэд шаардагдах хувьцааны тооны нийлбэрээс багагүй байна.

33.6.Компаниас гаргасан хувьцаа нь түүнийг компани худалдан авах буюу
эргүүлэн авах, эсхүл бусад төрлийн үнэт цаас буюу эд хөрөнгөд хөрвүүлэх
хүртэл эргэлтэд байна.

33.7.Компани өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан тохиолдолд уг
хувьцааг зарласан боловч гаргаагүй хувьцаа гэж тооцно.

33.8.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компани нь энэ хуулийн
33.7-д заасан хувьцааг дахин гаргаж болно
34 дүгээр зүйл.Компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эрх
34.1.1.хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж
байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн
санал өгөх;

34.1.2.давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар
компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн
хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах;

34.1.3.компанийг татан буулгах үед энэ хуулийн 28 дугаар зүйлд
заасан журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь
хүртэх.

34.2.Хувьцаат компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 38
дугаар зүйл болон компанийн дүрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах
хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.

34.3.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал
хариуцлагатай компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь хувьцаанд хамаарах
бусад үнэт цаасыг энэ зүйлд заасан бусад журмын дагуу тэргүүн ээлжид
худалдан авах эрхтэй.

34.4.Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох энгийн
хувьцааны тоог хязгаарлаж болохгүй.

34.5.Энгийн хувьцааг компанийн давуу эрхийн хувьцаа болон бусад үнэт
цаасанд хөрвүүлж үл болно.

34.6.Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн
хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хуулиар хязгаарлаж болно.

35 дугаар зүйл.Компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн эрх
35.1.1.эрх бүхий байгууллагаас тогтоосон давуу эрхийн хувьцааны
ногдол ашгийг тэргүүн ээлжид авах;

35.1.2.энэ хууль, компанийн дүрэм болон тухайн төрлийн давуу
эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт заасан асуудлаар хувьцаа эзэмшигчдийн
хуралд саналын эрхтэй оролцох;

35.1.3.компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг
худалдсанаас олсон орлогоос хуримтлагдсан ногдол ашиг болон өөрийн
эзэмшлийн хувьцааны татан буулгалтын үнийг авах.

35.2.Компанийн дүрэм, эсхүл тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах
тухай шийдвэрт дараах зүйлийг тусгана:

35.2.1.татан буулгах үед давуу эрхийн хувьцаа эзэмшигчид төлөх
төлбөр, түүнийг төлөх журам, дэс дараалал;

35.2.2.хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох
нөхцөл, давуу эрхийн нэг хувьцаанд ногдох саналын тоо;

35.2.3.давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаанд хөрвүүлэх бол
түүний нөхцөл;

35.2.4.давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшилд байгаа
давуу эрхийн хувьцаагаа компанид эргүүлэн худалдаж авахыг шаардах нөхцөл.

35.3.Компани нь давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг бүрэн төлсөн
болон эргүүлэн худалдаж авах үүрэг бүхий давуу эрхийн хувьцааг худалдаж
авсны дараа энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авах, түүнд ногдол ашиг төлөх
эрхтэй болно.

35.4.Энэ хуулийн 47.З-т заасан нөхцөлд компани нь давуу эрхийн
хувьцаанд ногдох ногдол ашгийг компанийн дүрэмд заасан хэмжээ болон
хугацаанд төлнө.

35.5.Компанийг татан буулгах тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчид
ногдох хөрөнгийг олгохоос өмнө дарааллын дагуу давуу эрхийн хувьцаа
эзэмшигчид татан буулгалтын үнэ, төлөгдөөгүй ногдол ашгийг төлнө.

35.6.2.компанийг өөрчлөн байгуулах явцад давуу эрхийн хувьцааг
энгийн хувьцаа, бусад төрлийн үнэт цаас болон бусад хөрөнгөд хөрвүүлж
байгаа бол.
35.7.Компанийн дүрэмд дээгүүр хувь тогтоогоогүй бол энэ хуулийн
35.6-д
заасан асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа
саналын эрхтэй давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор
шийдвэрлэнэ.
35.8.Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох хувьцаа
эзэмшигчдийн хуралд давуу эрхтэй хувьцаа эзэмшигчийг дараах тохиолдолд
саналын эрхтэй оролцуулахаар компанийн дүрэмд зааж болно
35.6.2.компанийг өөрчлөн байгуулах явцад давуу эрхийн хувьцааг
энгийн хувьцаа, бусад төрлийн үнэт цаас болон бусад хөрөнгөд хөрвүүлж
байгаа бол.

35.7.Компанийн дүрэмд дээгүүр хувь тогтоогоогүй бол энэ хуулийн 35.6-д
заасан асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа
саналын эрхтэй давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор
шийдвэрлэнэ.

35.8.Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох хувьцаа
эзэмшигчдийн хуралд давуу эрхтэй хувьцаа эзэмшигчийг дараах тохиолдолд
саналын эрхтэй оролцуулахаар компанийн дүрэмд зааж болно
36 дугаар зүйл.Алтан хувьцаа
36.1.Засгийн газар төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмч
давамгайлсан компанийн төрд ногдох хэсгийг бүхэлд нь хувьчлах тухай
шийдвэр гаргахдаа тодорхой хугацаанд энэ хуулийн

36.2-т заасан асуудлаар
компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн болон
гүйцэтгэх удирдлагын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггүй, өөр
ямар нэг эрхгүй алтан хувьцааг гаргахаар зааж болно
36.2.Алтан хувьцаатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал,төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагаас дор дурдсан асуудлаар гаргасан шийдвэр нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрх ашигт харшилсан
тохиолдолд Засгийн газар хориг тавина:
36.2.1.хувьчлахаас өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх
36.2.2.компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах;

36.2.3.их хэмжээний хэлцэл байгуулах;

36.2.4.бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох,
өөрчлөх.

36.3.Засгийн газар энэ хуулийн 36.2-т заасны дагуу хориг тавих тухай
шийдвэртээ хориг тавьж байгаа үндэслэлээ заана.

36.4.Энэ хуулийн 36.2-т заасан асуудлаар компанийн гаргасан шийдвэр
Засгийн газрын батламжилснаар хүчин төгөлдөр болно.

36.5.Алтан хувьцааг бусдад шилжүүлэхийг хориглоно.

36.6.Энэ хуулийн 36.1-д заасан тодорхой хугацаа дуусмагц алтан хувьцаа нь хүчингүй болох бөгөөд хугацааг дахин сунгахгүй.
37 дугаар зүйл.Хувьцаанд хамаарах үнэт цаас
37.1.Энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг болон хувьцаанд
хөрвөх үнэт цаас, опционыг хувьцаанд хамааруулах бөгөөд тэдгээрийг гаргах,
худалдах журмыг компанийн дүрмээр тодорхойлно.
38 дугаар зүйл.Хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрх
38 дугаар зүйл.Хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрх

38.1.Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь компаниас нэмж гаргаж
байгаа энгийн хувьцааг өөрийн энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн
тодорхой нөхцөлөөр тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.

38.2.Энэ хуулийн 62.1.3-т заасны дагуу хувьцааг нэмж гаргах шийдвэр
гаргах үед нэмж гаргаж байгаа хувьцааны тоо, үнэ, хувьцаа эзэмшигч бүрийн
худалдан авч болох хувьцааны тоо, төлбөр хийх хугацаа, журам зэргийг заасан
мэдэгдлийг энгийн хувьцаа эзэмшигч бүрд хувьцаа эзэмшигчдийн хурлын зар
хүргэдэг журмаар хүргүүлнэ.

38.3.Хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид худалдан авах эрхээр хувьцааг
худалдан авах тухай саналаа хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас
хойш ажлын 30 өдрийн дотор ирүүлнэ.

38.4.Энэ хуулийн 38.1-д заасны дагуу хувьцааг тэргүүн ээлжид худалдан
авах үнэ нь тухайн хувьцааг гаргах үеийн зах зээлийн үнийн 90 хувиас доошгүй
байна.

38.5.Энэ хуулийн 38.1-д заасан эрх бүхий хувьцаа эзэмшигч нь тогтоосон
хугацаанд нэр, оршин суугаа газрын хаяг, худалдан авах хувьцааны тоо, үнийг
төлсөн баримтыг компанид ирүүлснээр тэргүүн ээлжид хувьцааг худалдан
авсанд тооцно.

38.6.Хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 38.1-д заасан эрхээ бүхэлд нь
буюу хэсэгчлэн хэрэгжүүлж болно.

38.7.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 38.1-д заасан
эрхээ бусад этгээдэд бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлж болно.

38.8.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа
саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор хувьцааг
тэргүүн ээлжид худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэж болно.
39 дүгээр зүйл.Хувьцаанд хөрвөх үнэт цаас
39.1.Компанийн давуу эрхийн хувьцаа, өрийн бичгийг тодорхой нөхцөлд
тодорхой тооны энгийн хувьцаанд хөрвүүлэх болзолтойгоор гаргаж болно.

39.2.Давуу эрхийн хувьцаа, өрийн бичгийг энгийн хувьцаанд хөрвөх
эрхийг гэрчлэх эрхтэйгээр гаргах тохиолдолд хувьцаанд хөрвөх үнэт цаасыг
хамт гаргана.

39.3.Хувьцаанд хөрвөх үнэт цаасны бүрдүүлбэрт хөрвөх үнэт цаасны
төрөл, хөрвөх энгийн хувьцааны тоо, хөрвөх үнэ, хугацаа зэргийг заасан байна.

39.4.Хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаасны
хөрвөх үнэ нь уг үнэт цаасыг гаргах өдрөөс өмнөх тухайн төрлийн хувьцааны
сүүлийн нэг сарын арилжааны жигнэсэн дундаж үнээс доогуур байж болохгүй.

39.5.Хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргаж байгаа үед энгийн хувьцаа
эзэмшигч нь өөрийн эзэмшилд байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн
тухайн үнэт цаасыг энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу тэргүүн
ээлжид худалдан авах эрхтэй.
40 дүгээр зүйл.Опцион
40.1.Компанийн дүрмээр зөвшөөрсөн тохиолдолд компани тодорхой
тооны энгийн болон давуу эрхийн хувьцааг тогтоосон үнээр, тогтоосон
хугацаанд худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан опцион гаргаж
болно.

40.2.Опционы бүрдүүлбэрт нэгж опцион эзэмшигчийн худалдах болон
худалдан авч болох хувьцааны тоо, төрөл, үнэ, эцсийн хугацааг заана.

40.3.Хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцааг худалдах, худалдан
авах опционд заасан хувьцааны үнэ нь опционыг гаргах өдрөөс өмнөх тухайн
хувьцааны сүүлийн нэг сарын арилжааны жигнэсэн дундаж үнээс доогуур байж
болохгүй.

40.4.Энгийн хувьцааг худалдах, худалдан авах опцион гаргах тохиолдолд
энгийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн энгийн хувьцааны тоотой хувь
тэнцүүлэн тухайн үнэт цаасыг энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын
дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.
41 дүгээр зүйл.Компанийн өрийн бичиг
41.1.Компани өөрийн хөрөнгийн хэмжээгээр барьцаалан тодорхой
хугацааны дараа тогтоосон хүү төлж, эргүүлэн худалдаж авах нөхцөлтэйгөөр
өрийн бичиг гаргаж болно.

41.2.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 41.1-д заасны
дагуу өрийн бичиг гаргах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол
хувьцаа эзэмшигчдийн хурал/ гаргана.
41.3.Энэ хуулийн 41.2-т заасан шийдвэрт өрийн бичгийн хэмжээ, төрөл,
хугацаа, гаргасан үнэ, хүүгийн хэмжээ, хүү төлөх хугацаа, эргүүлэн худалдаж
авах үнэ, бусад мэдээллийг заана.

41.4.Компани нь нэг удаа бүрэн төлөгдөх, эсхүл хэсэгчлэн төлөгдөх өрийн
бичиг гаргаж болно.

41.5.Компанийн өрийн бичиг нь өөр компаниас тусгайлан гаргасан
баталгаатай байж болно.
26

41.6.Өрийн бичиг гаргах шийдвэрт заасан бол компани гаргасан өрийн
бичгээ төлөгдөх хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдаж авч болно.

41.7.Энэ хуулийн 41.6-д заасны дагуу өрийн бичгийг эргүүлэн худалдаж
авах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн
хурал/ гаргана.
42 дугаар зүйл.Үнэт цаас гаргах тухай шийдвэр
42.1.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол зарласан хувьцаанаас
гүйлгээнд гаргах, компанийн дүрэмд заасан бусад төрлийн үнэт цаас болон
өрийн бичиг гаргах тухай шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол
хувьцаа эзэмшигчдийн хурал/ гаргах бөгөөд уг шийдвэрт үнэт цаасны төрөл,
тоо, гаргах хугацаа, нөхцөлийг заана.

42.2.Компани зарласан энгийн хувьцааг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг
нь гаргах үүрэгтэй.

42.3.Компани давуу эрхийн хувьцааг зарласан хэмжээгээр нь, эсхүл
зарим хэсгийг нь гаргаж болохоос гадна тодорхой хугацаанд гаргахгүй байж
болно.

42.4.Компани нийтэд худалдахаар гаргаж байгаа үнэт цаас болон
хувьцаат компанийн нэмж гаргаж байгаа хувьцааг Үнэт цаасны зах зээлийн
тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ
43 дугаар зүйл.Хувьцаа болон бусад үнэт цаасны үнийг тогтоох
43.1.Дор дурдсанаас бусад тохиолдолд хувьцаа болон бусад үнэт цаасны
үнийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл
/байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно:

43.1.1.хувьцаанд хөрвөх үнэт цаас болон опцион гаргах үед үнийг
тогтоосон бол;

43.1.2.хувьцаа худалдаж авах эрхийн бичгээр хувьцааг худалдаж
байгаа бол;

43.1.3.компани үүсгэн байгуулах үед үүсгэн байгуулах баримт
бичигт хувьцааны үнийг тогтоосон бол;

43.1.4.хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр
заасан бол.
44 дүгээр зүйл.Үнэт цаасны төлбөр
44.1.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол гаргасан үнэт цаасыг
худалдан авч байгаа этгээд нь төлбөрөө мөнгө, үнэт цаас, эд хөрөнгө болон эд
хөрөнгийн эрхийн хэлбэрээр хийж болно.

44.2.Компани үүсгэн байгуулах үед гаргасан хувьцааны төлбөрийг
компанийг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө төлнө.

44.3.Нэмж гаргах үнэт цаасны төлбөрийг тухайн үнэт цаасыг худалдан
авах үед бүрэн төлнө.

44.4.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол үнэт цаасны төлбөрийг
дараах тохиолдолд мөнгөн бус хэлбэрээр хийж болно:

44,5 байгуулах үед үүсгэн байгуулагчид хувьцааны
төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийхийг энэ хуулийн 13.3-т заасан үүсгэн
байгуулах гэрээнд зөвшөөрсөн бол;

44.4.2.нэмж гаргаж байгаа үнэт цаасны төлбөрийг мөнгөн бус
хэлбэрээр хийж болохоор эрх бүхий байгууллагын шийдвэрт заасан бол.

44.5.Үүсгэн байгуулах үед хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр
хийж байгаа бол түүний үнэлгээг үүсгэн байгуулах хурлаар санал нэгтэй
батална.


44.6.Үнэт цаасыг нэмж гаргаж байгаа үед түүний төлбөрийг мөнгөн бус
хэлбэрээр хийх үнэлгээг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа
эзэмшигчдийн хурал/ эцэслэн шийдвэрлэнэ.

44.7.Хувьцаат компанийн хувьд төлөөлөн удирдах зөвлөл нь үнэлгээний
талаарх шийдвэрийг мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн
гаргаж болно.
45 дугаар зүйл.Үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл
45.1.Компани нь үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийг хөтөлж, үнэт цаасыг
биет байдлаар гаргасан бол түүнийг хадгалах ажлыг зохион байгуулах үүрэгтэй.

45.2.Компани нь энэ хуулийн 45.1-д заасан үүргээ үнэт цаасны
хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагаар гэрээний үндсэн дээр
гүйцэтгүүлж болно.

45.3.Компанийн үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл нь тухайн үнэт цаас
эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүний
эзэмшлийн үнэт цаасны төрөл, тоо /хэмжээ/ болон шилжүүлсэн үнэт цаасны тоо
/хэмжээ/, шилжүүлсэн болон шилжүүлэн авсан этгээдийн эцэг /эх/-ийн нэр,
өөрийн нэр зэргийг тусгасан байна.

45.4.Компанийн үнэт цаас эзэмшигч нь өөрийн нэр, оршин суугаа газрын
хаяг болон эзэмшиж байгаа үнэт цаасны хэмжээ /тоо/-г үнэт цаас эзэмшигчдийн
бүртгэл хөтлөх этгээдэд мэдээлэх, түүнчлэн эдгээрт орсон нэмэлт, өөрчлөлтийг
тухай бүрд нь мэдэгдэх үүрэг хүлээнэ.

45.5.Энэ хуулийн 45.4-т заасны дагуу бүртгүүлснээр уг үнэт цаасыг
эзэмшигчийн эрх үүснэ.

45.6.Хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 45.4-т заасны дагуу нэр, оршин
суугаа газрын хаягийн өөрчлөлтөө тухай бүрд нь үнэт цаас эзэмшигчдийн
бүртгэл хөтлөх эрх бүхий байгууллага, эсхүл компанид мэдэгдээгүйн улмаас
тухайн хувьцаа эзэмшигчид энэ хууль, компанийн дүрэм болон Санхүүгийн
28
зохицуулах хорооноос тогтоосон мэдээллийг хүргээгүйн хариуцлагыг компани
хүлээхгүй.

45.7.Компанийн үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл хөтлөх этгээд нь
бүртгүүлсэн этгээдийн шаардсанаар түүний үнэт цаас эзэмших эрхийг
бүртгэлээс хуулбар хийх замаар баталгаажуулах үүрэгтэй бөгөөд уг хуулбар нь
үнэт цааст хамаарахгүй.

45.8.Компани нь үнэт цаасыг биет бус хэлбэрээр гаргаж байгаа
тохиолдолд уг үнэт цаас эзэмшигчийн эрхийг нотолсон баримт /сертификат/-ыг
түүнд олгож болно.
Full transcript