Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд

No description
by

Б. Уламбаяр

on 30 April 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд
Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гэж юу вэ?

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн (GMO - Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар байгалиас ургасан хүнсний ургамлаас дутахааргүй шимт ургамал тариалж түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэнэ.
Манай улсад оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь хувиргасан амьд организм буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн байдаг. Ийм бүтээгдэхүүн хэрэглэснээр хүний ходоодны салст гэмтэж, нянгийн эсрэг бэлдмэлд тэсвэртэй гэдэсний бичил бүтэц бий болгох аюултай. Бас нэг хор хөнөөл нь дархлааг сулруулах (хүний биеийн дархлааны 70 хувь нь өлөн гэдсэнд байдаг аж), бодисын солилцоог устгах аюултай.
2012 оны есдүгээр сард GMO-той холбоотой хүмүүсийг айдаст автуулсан нэгэн мэдээ дэлхийгээр тархав. АНУ-ын хөдөө аж ахуйн аварга компани болох “Монсанта”-гийн GMO ашиглаж ургуулсан эрдэнэ шишээр тэжээсэн лабораторын харх хорт хавдартай болсон байв. Түүнчлэн францын судлаачид хоёр жилийн туршид генийн өөрчлөлттэй эрдэнэ шишийн хархад үзүүлэх нөлөөг нууцаар судалжээ. Судалгааны үр дүн айдас хүргэмээр. Хархын биед үхэлд хүргэхээр том хэмжээний хорт хавдар ургасан байлаа. Туршилтын хугацаа гурван сар үргэлжилдэг бөгөөд харх дөрөв дэх сар дээрээ үхдэг аж. Тэгэхээр GMO хүний эрүүл мэндэд урт хугацааны туршид ямар нөлөө үзүүлдгийг мэдэх бололцоогүй одоохондоо олдоогүй гэсэн үг.
GMO-г эсэргүүцэгчид, экологчид болон фермерийн эзэд, эрх баригчдын тэмцэл хэдэн жилийн турш үргэлжилсээр байгаа билээ.

Генийн өөрчлөлттэй ургамлын 98 хувь дэлхийн зөвхөн 10 оронд ургадаг бөгөөд 160 сая гектар талбайг эзэлдэг. Тариан талбайн дийлэнх хэсэг АНУ-д байдаг.

Европын 27 орны найм нь GMO тарьдгаас 90 орчим хувь нь Португали, Испанид ургадаг. Энэ нь голдуу генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш, төмс аж.
1. Hershey's Cadbury компанийн бүтээгдэхүүн Fruit&Nut
2. Mars болон M&M
3. Snickers
4. Twix
5. Milky Way
6. Cadbury (шоколад болон какао)
7. Ferrero (шоколад)
8. Nestle (шоколад)
9. Nesquik (какао)
10. Соса-Соla, Sprite, Fanta
11. "Кинли" болон "Фруктайм" тоникууд
12. Pepsi
13. 7-Up, Mountain Dew
14. Kellogg's (өглөөний хоол)
15. Campbell Soup компанийн бүтээгдэхүүнүүд
16. Uncle Bens Mars (цагаан будаа)
17. Knorr-ийн соусууд
18. Lipton (цай)
19. Parmalat (жигнэмэг)
20. Hellman's (амтлагч, майонез, соус)
21. Heinz (амтлагчууд, майонез, соус)
22. Nestle (хүүхдийн өглөөний хоол)
23. Hipp компанийн хүүхдийн бүтээгдэхүүнүүд
24. Abbot Labs Similac (хүүхдийн бүтээгдэхүүнүүд)
25. Denon (тараг, сүү, бяслаг, хүүхдийн бүтээгдэхүүн)
26. McDonald's түргэн хоолны сүлжээ ресторануудын бүтээгдэхүүн, хоол хүнс
27. Kraft (шоколад, чипс, кофе болон хүүхдийн бүтээгдэхүүн)
28. Heinz Foods (кетчуп, махны соус)
29. Unilever брэндийн Делмигийн (майонез, тараг, маргарин)
МАНАЙД ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ОРЧИН НЬ БҮРДСЭН



Энэ асуудлыг зохи­цуулдаг Картагены протоколд Монгол нэгдэн орсон.

Биоаюулгүй байдлыг хангах Үндэсний хороо

Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо нь “Биологийн төрөл зүйлийн тухай конвенцийн Биоаюулгүй байдлын Картагены Протoкол”, Хувиргасан амьд организмын тухай хуулийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биоаюулгүй байдлыг хангах асуудлыг зохицуулах зорилгоор байгуулагдсан.

Монгол Улс 2007 оны 6 сарын 28-ны өдөр “ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫН ТУХАЙ ХУУЛЬ”-ийг баталж Биологийн төрөл зүйлийн Конвенци, Биоаюулгүй байдлын Картагены Протоколд нэгдэн орсон Талуудын хүлээсэн үүргээ Олон Улсын болон Үндэсний хэмжээнд биелүүлж эхэлсэн билээ Биоаюулгүй байдлын Үндэсний хороо байгуулагдан Монгол улсад биоаюулгүй байдлыг хангах ажлыг нэгтгэн удирдах, зохион байгуулах чиг үүрэгтэй бөгөөд Хорооны гишүүд нь Байгаль орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр худалдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шинжлэх ухааны байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрддэг.


Анхаарал хандуулсанд баярлалаа
Багийн гишүүд :

Б. Дамбацэрэн
Б. Уламбаяр
Б. Бүжин
Т. Биндэръяа
С. Арандал
Full transcript