Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

enhtaiwan taiwnaa

on 19 December 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

НАЙРУУЛАН БИЧИХ УР ЧАДВАР
-Найруулга, үүрэг найруулгын төрөл.
-Найруулгад тавигдах шаардлага, ангилал, найруулгын алдаа.
-Найруулан бичих ур чадвар.
-Эсээ, түүний төрөл, эсээ бичих дадал чадвараа хөгжүүлэх нь.
Найруулга, үүрэг найруулгын төрөл
Зорилго
:
Хэлний хэм хэмжээнд нийцүүлэн зөв сайхан найруулан бичн онолын мэдлэгээ нэмэгдүүлэх, найруулгын алдаа олж. засаж сурах. эсээ бичих, дадал, чадвар сайжруулах
Төлөвлөгөө:
-Найруулга, үүрэгт найруулгын төрөл
-Найруулгад тавигдах шаардлага. найруулгын алдаа
Эсээ

гэж юу вэ?
Найруулга, үүрэгт найруулгын төрөл
Нийгмийн хэл ярианы соёлыг дээшлүүлэх, хүний ерөнхий соёлын түвшин, ялангуяа залуу үеийнхний хэлний боловсролыг төгөлдөр болгоход найруулга зүй хэрэглээний ач холбогдолтой.
Хэлний олон зүйл нэгж /авиа үсэг, үг, холбоо үг, өгүүлбэр/-ийг хэрэглэх, тухайн харилцааны зорилго, нөхцөлтэй холбон, тэр учир зорилгод нийцэхүйц арга хэрэглүүрийг задлан шинжлэх, санаа бодол, юм үзэгдлийг хэрхэн яруу, тодорхой, утга төгөлдөр, чадамгай илэрхийлэх арга боломжийг олох зорилгоор хэлэнд байгаа тэрхүү учир зорилгод нийцэхүйц арга хэрэглүүрийг болон түүний хэм хэмжээний тухай задлан шинжилж, нягтлан тайлбарладаг хэл шинжлэлийн салбар ухааныг
найруулга зүй
гэнэ.
/Монгол хэлний найруулга зүйн, нэр томьёоны тайлбар толь. Уб, 2003 87-р тал/, ө.х. монгол хэлний найруулга зүй гэдэг нь авиазүй, үг зүй, үгийн сан судлал, хэлбэр судлал, өгүүлбэр зүй зэрэг хэл шинжлэлийн олон салбар нэгжүүдийг тус тусад нь шинжлэн нягглахаас гадна, хэлний хэм хэмжээний хүрээнд хэрхэн зөв сайхан ярьж, бичиж туурвиж болохыг судалдаг хэлний нэгэн том цогц ухаан юм.
Найруулгазүй хэмээх нэр томьёо өнгөрсөн зууны дунд үеэс хэл шинжлэлийн зохиол бүтээлд дурьдагдах болсон. Энэ нь латин хэлний “
stilis
” буюу модон үзэг гэсэн нэртэй холбоотой.Үзэг-бичгийн хэв маяг-зохион бичих арга барил гэсзк шугамаар өөрчлөгдөж иржээ. Бас Грэг хэлэнд шон багана гэсэк утгатай “
stylos
" бөгөөд үүнийг англи хэл, франц хэлэнд дээрх уггаар авч хэрэглэжээ.
Хүн төрөлхтөний харилцааны хамгийн чухал нэн түгээмэл хэв маягийн нэг нь хэлний харилцаа юм. Хэлний харилиаа нь тухайн өгүүлэгч, бичигч этгээдийн зорилго, хэлэхүйн сонголтоос шалтгаалан өөр хоорондоо ялгардаг. Хэлний харилцааны энэхүү ялгаа нь хэл ярианы хэв маяг буюу найруулгын төрлийг бий болгодог. Найруулгын ялгаа нь хэл шинжээчдийн төгс шийдэгдээгүй асуудлын нэг юм. М.С.Ломоносов найруулга зүйн сургаал буюу “Гурван найруулгын онол’’-доо “Уран зохиолын төрөл бүрийг найруулгын тодорхой нэгэн хэлбэрээр бичих ёстой” гээд “дээд”, “дунд”, “доод" найруулга хэмээн хуваасан.Энэ нь эрхэмсэг буюу дээд (уран зохиолын), дунд буюу ерийн(дундын), доод(хар ярианы) найруулгатай дүйж байдаг. /Ц. Сүхбаатар “Монгол хэпний найруулгазүй ”, 2004,270/
В.Виноградов

Аливаа хэлний тухайн нийгэмд гүйиэтгэх үүргийг харилцах, мэлээллэх, нөлөөлөх гэж 3 хуваагаад эдгээр нь найруулгын төрөл зүйлтэй хэрхэн холбогдохыг ангилахдаа:
а/ Харилцах уүрэг нь ярианы найруулгад
б/ Мэдээлэх үүрэг нь шинжлэх ухаан болон албан бичгийн найруулгад
в/ Нөлөөлөх үүрэг нь уран зохиолын найруулгад хамаарна гэж үзсэн.
Хэлний үүргийн ялгаа нь найруулгын төрөл хэлбэрийг тогтооход нөлөөлсөн.
Орчин үеийн найруулга зүйн судлал

найруулгын төрлийг ангилахдаа академич В. Виноградовын онолд тулгуурлан,
1.Бичгийн найруулга. Энэ нь дотроо:
а/ албан бичгийн
б/ шинжлэх ухааны зохиолын
в/ нийтлэлийн
2.Ярианы найруулга
3.Уран зохиолын найруулга гэж ангилан үзэж байна.
Нэрт найруулга зүйч:
Л.Розенталь, М.Теленкова
нар
1.Бичгийн найруулга. Энэ нь дотроо:
а/ Шинжлэх ухааны зохиолын
б/ Албан бичгийн найруулга
в/ Нийтлэлийн найруулга
г/ Уран зохиолын найруулга
2.Ярианы найруулга гэж ангилан үзсэн.
Орчин цагийн монгол хэлний найруулгын төрлийг эрдэмтэн

Д.Отгонсүрэн, Ц.Сүхбаатар, Ц.Баярсүрэн

нар судалж ангилсан. Үүнд: Д.Отгонсүрэн багш:
1.Шинжлэх ухааны зохиолын найруулга/эрдэм шинжилгээний юхиолын, шинжлэх ухааны хялбарчилсан зохиолын/
2. Албан бичгийн найруулга
3.Сонины найруулга
4.Уран зохиолын найруулга
5.Ярианы найруулга гэж ангилсан.
Ц.Сүхбаатар
багш, эрдэм шинжилгээний ажилтан
Ц.Баярсүрэн
нар:
1.Албан бичгийн найруулга
2.Сонины найруулга
3.Шинжлэх ухааны зохиолын найруулга:
а/ эрдэм шинжилгээний зохиолын дэд найруулга
б/ шинжлэх ухааны нийтлэг зохиолын дэд найруулга
в/ сурах бичгийн дэд найруулга
4.Уран зохиолын найруулга
5.Ярианы найруулга /угга эохиолын боловсронгуй, хар ярианы гэж ангилсан.
Эдгээрээс үзвэл монгол хэлний найруулгын төрлийг дараах байдлаар ангилж болох юм. Үүнд:
1.Албан бичгийн найруулга
2.Сонины найруулга
3.Шинжлэх ухааны зохиолын найруулга
4.Уран зохиолын найруулга
5Ярианы найруулга/утга зохиолын боловсронгуй, хар яриа
.
/Ц.Сүхбаатар/
Тухайн нөхцөлд хүмүүс өөр хоорондоо харилцах зорилгын үүднээс хэлний нэгж элементийг нарийн ялгаатай хэрэглэхийг найруулга буюу
найруулгын төрөл
гэнэ.
Найруулгазүй нь хүний бодол санааг хэрхэн уран яруу, тов тодорхой эмх цэштэй илэрхийлэх аргыг нээхийн үүднээс тухайн хэлэнд байгаа олон арга хэрэглүүрийг задлан шинжлэх нягтлан тайлбарладаг
ач холбогдолтой
.
Аливаа хэлний найруулгын төрлийн талаар эрдэмтэд санал зөрүүтэй байдаг. Сүүлийн үед энэ асуудлыг
/Мэдэгдэхүүн-хэл- хэлэх мэдэхүйн/
гэсэн шугамаар авч үзэх болсон.
Мэдэгдэхүүн
гэдэг нь объектив бодит байдлыг тусгаж энэхүү бодит байдлыг тусган илэрхийлэх хэлний чадварыг судална.
Хэл
гэдэг нь явцуу уггаараа хэлний агуулгыг хэлэх боловч өргөн утгаараа бие даасан элементүүдийн дотоод харьцааг судална.
Хэлэх гэдэг
нь хэлний хувилбар элементүүдийн холбоог цуваанд нь судална.
Аливаа хэл нь :
- бичгийн хэл
- ярианы хэл гэсэн үндсэн хоёр хэлбэртэй. Бичгийн хэлний найруулгыг харилцааны хүрээ, зорилгоос хамааруулан:
- бичиг баримтын
- шинжлэх ухааны зохиолын
- сонин нийтлэлийн буюу мэдээллийн хэрэгслийн
- уран зохиолын найруулга гэсэн хэдэн үүрэгт найруулгын төрөлд хуваан үздэг.
Найруулгад тавигдах шаардлага, найруулгын алдаа
Найруулга бүр өөр өөрийн өвөрмөц онцлогтой байдаг ч найруулга зүйн нэгэн ерөнхий шаардлагыг хангасан байх учиртай.
Аливаа хэлний найруулгын шаардлага - тэрхүү хэлнээ байгаа бүхий л эрдэм чадлыг төгс ашиглах, яруу найруулах зэрэг юм.
Найруулга зүйн шаардлага:
- Өгүүлж буй зүйл тодорхой
- Үг хэллэг оновчтой
- Үгийн баялаг арвин
-Нуршсан зүйлгүй
- Уншигчдад нэгэн цэгц ойлголт өгөх
- Өөрийн гэсэн арга барилтай
- Гоёж гангалан чамирхсан зүйлгүй энгийн байх
- Ойлгомжтой
- Сонирхолтой
- Яруу сонсголонтой
- Гоозүйн хэм хэмжээг харгалзсан байх ёстой.

Г.Сүхбат, Б.Батбаатар
нар “Найруулах эрдэм хэл ярианы соёл” номондоо: найруулгын үндсэн шаардлагыг ерөнхий ба тусгай гэж хоёр хуваан үзсэн.
Ерөнхий шаарллагад:
• Ойлгомжтой
• Оновчтой /үг сонголт сайтай/
• Хураангуй
• Гоозүй хийгээд учирзүйд нийцэхүйц
Тусгай шаардлагад:
• Сонирхолтой
• Яруу сайхан
• Загварт хэмээн авч үзсэн.
Найруулгын алдаа
Найруулга зүйн үндсэн шаардлага, хэл найруулгын дүрэм горимыг зөрчсөний үр дагаврыг
найруулгын алдаа
гэнэ.
“Найруулгын алдаа гэдэг бол тухайн эх бичвэрийг уншигч хүлээн авч ойлгоход ямар нэг хэмжээгээр хүндрэл учруулж, эргэлзээ гайхал төрүүлж, унших явцыг алдагдуулж. уншигчийн анхаарлыг сарниулж, огт өөр юманд хандуулж буй дотоод зөрчил бүхий нэг эсвэл хэд, хэдэн үгийг хэлнэ” гэж эрдэмтэн
Ч.Чойсамба
тодорхойлсон байна.
Найруулгын алдааны тухай ойлголт өргөн утгатай боловч алдааны шинжээс шалтгаалан.
дотор нь:
-баримтын
- учир шалтгааны /логикийн/
- хэл зүйн алдаа
- гоо зүйн алдаа
- үг буруу сонгосон
- үг илүүдсэн
- үг дутсан
- яруу хэрэглүүр оновчгүй сонгосон
- нэг үг, нэг язгууртай үгийг олон давтсан
- үгийн өнгө аяс гажсан гэх мэт ангилдаг.
Хянан тохиолдуулах дүрэм гэж юу вэ?
Найруулгын төрлүүд болох уран зохиолын, сонин нийтлэлийн, албан бичгийн, ярианы шинжлэх ухааны зохиолын найруулгаар бичигдсэн ном зохиол, өгүүллэг, яруу найраг, нийтлэл, шинжлэх ухааны болон эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл зэргийг хэвлэлтэнд өгөхөөс нь өмнө ахин дахин нягтлан, алдааг нь олж, түүнийг засч зөв сайхан найруулан бичихэд монгол хэлний найруулгын хянан тохиолдуулах дүрэм чухал үүрэгтэй байдаг. Энэ нь аливаа найруулгын алдаа мадгийг ариутган шүүхэд тусалдаг.
Иймд найруулгын хянан тохиолдуулах дүрмийг зөв бичих дүрмийн нэгэн адил хүн бүр мэдэж байвал сайн.Бичсэн буюу орчуулсан ном зохиол, өгүүллэг, өгүүлэл, нийтлэлийнхээ хэвлэлийн үсгийн өрөлт, шивэлтийн алдаа мадгийг унших, засахыг
хянан тохиолдуулах дүрэм
гэдэг.
2. Хянан тохиолдуулах дүрэм, түүний тэмдэглэгээ
Эрдэмтэн
Г.Буянтогтох
багш “Нийтээр эзэмших монгол хэлний дүрмийн лавлах” номондоо монгол хэлний хянан тохиолдуулах дүрмийг дараахь байдлаар авч үзсэн.
1.Бичсэн, орчуулсан зүйлийг хянан тохиолдуулахад дараахь бух дүрмийг мөрдлөг болгоно.
2.Бусдын бичсэн, орчуулсан зүйлийн доторхи үг хэллэгийг солих ба хасахыг зохиогчтой зөвшилцөн шийдвэрлэнэ
3.Бусдын бичсэн, орчуулсан зүйлийг хянан тохиолдуулж гүйцээд, зохиогчоор дахин нягтлуулж дуусгана.
4.Хянан тохиолдуулахад доорхи тэмдгийг хэрэглэнэ. Үүнд:
4.1. Хоёр үгийг холбон нийлүүлэхэд • тэмдэг хэрэглэнэ. Энэ тэмдгийг бас хоер үгийг холболгүй, зөвхөн ойртуулах санаа илтгэхэд хэрэглэнэ.
4.2.Үг салгах, холдуулахыг I гэж тэмдэглэнэ.
4.3.Балласныг сэргээхэд, тухайн үг хэллэг, өгүүлбэрийн доор ооооооо тэмдэгт тавина.
4.4.Том үсгээр эхлэх санааг иттэхдээ тухайн үсгийн доор = тавина.
4.5.Жижиг үсгээр бичих санааг илтгэхэд тухайн үсгийн дээр = тэмдэг тавина.
4.6.Үсэг бүрийг салгаж, ижил зайтай бичих санааг илтгэхэд тухайн үгийн доор _ _ _ _ _ _ _ тэмдэг тавина.
4.7.Дармалаар бичсэнийг бичмэлээр болгох санааг илтгэхэд тухайн үгийн доор тэмдэг тавина.
4.8.Завсарт үг хэллэг нэмж оруулахад тэмдэг хэрэглэнэ.
4.9.Өгүүлбэрийн доторхи үгийн байрыг солиход тэмдэг хэрэглэнэ. Харин үг хэллэг, өгүүлбэр зэргийг хол зөөхөөр бол тэмдэг хэрэглэнэ
4.10.Мөрөөс мөрт харилцан шилжүүлж солиход тэмдэг хэрэглэнэ.
4.11.Мөр хоорондын зайг ойртуулахад I тэмдэг хэрэглэнэ. Харин мөр хоорондын зайг холтгохсд тэмдэг хэрэглэнэ.
4.12.Догол мөрөөр бичих санааг илтгэхэд Z, тэмдэг хэрэглэнэ.
4.13.Догол мөрийг арилгахад тэмдэг хэрэглэнэ.
4.14.Илүүдсэн үг үсэг мэтийг хасах санааг гэж тэмдэглэнэ.
4.15.Томоохон өгүүлбэр нэмж оруулахад +, -, зэрэг тэмдэг хэрэглэх бөгөөд ийм тэмдгийг оруулах газар, оруулах өгүулбэр хоёрт адилхан хэрэглэнэ.
4.16.Дурьдсан тэмдгийг нэг нэгээр хэрэглэхээс гадна хослуулан хэрэглэж болно.
4.17.Зөв бичих дүрмийн алдааг тэмдэглэхдээ тухайн үгийн зүүн доод талд // /хоёр ташуу зураас/ татна.
4.18.Найруулгын алдаа, үгийн сангийн алдаа, хүндэтгэл илэрхийлэх дүрэм зөрчсөн аллаа, нэг тэмдгийн алдааг доогуур нь зурж тэмдэглэнэ.

Эсээ
” гэж юу вэ?
Д.Галбаатар
“Эсээ нь хүүрнэл /туульсын болон сэтгүүл зүй, судалгаа шилжилгээний/ зохиолын нэг зүйл. Эсээ нь уран зохиолд ямар нэг шалтгаан хийгээд асуудлын талаар хувь уран бүтээлчийн бодол, эргэцүүлэмж, таамаглалыг шингээсэн, юмс үзэгдлийн мөн чанар, шалтгаан, холбоо хамаарлыг заавал бүрэн буюу гүйцэд илэрхийлсэн байх албагүй бэсрэг хэмжээтэй, чөлөөт уран сэтгэмж. чөлөөт зохиомжит үргэлжилсэн үгийн зохиолын бие даасан шинэ төрөл зүйл болж хөгжжээ.... Бичлэгийн хэв маяг нь товч яруу, дүрслэг шинжтэй байхаас гадна ярианы аялга, үгсийн сан, зорилгоороо ялгардаг”.
Л.Түдэв
“Эсээ, исүү гэдэг бол исэж жигдэрсэн айргийн нэр. Тэрэн шиг исэж жигдэртэл нь бясалган бодсон зүйлээ үгээр хэлхэн бичсэнээ өрнөдөд “Эссе" гэж нэрлэдэг болжээ” “Тодорхой сэдвийг зохиогч хэрхэн бясалган эргэцүүлж ямар дүгнэлтэд хүрснийгээ чолөөтэйгээр хүүрнэн өгүүлэх богино хэлбэрийн зурвас өгүүлэл, найруулал, шүүмжийн аль алины шинж төрхийг агуулсан задгай зохиомжтой зохиол болон хэвшсэн байна” гэжээ.
Л.Норовсүрэн
“Төрөгдөл бичигт аливаа үйл явдал, үзэгдлийг урнаар дүрслэн үзүүлэхийн тулд уран яруу найруулга, ярианы хэлийг ашиглан, элдэв баримт жишээг чөлөөтэй хэрэглэдэг байна. Төрөгдлийг шинжлэх ухаан, гоо зүй, ёс суртахуун, түүхийн аль ч сэдвээр бичлээ гэсэн гүн ухааны бясалгалын аяс нэвтэрхий байдаг нь түүний гол онцлог мөн” гэжээ.
М.Зулькафиль
“Эсээ бичигт тал бүрээс нь нарийвчлан судалж, түүнийг эрэмбэ дэс дараалалтай нарийн логик холбоогоор үзүүлэхийг урьтал болгодоггүй, харин сонгож авсан сэдвээ нийгмийн хурц асуудлыг хөндөхөд чиглүүлж, түүнийгээ хувийн сэтгэгдэлтэй хослуулан, бодол эргэцүүллийн маягаар гаргаж хэлэхийг гол зорилгоо болгодог” гэжээ.

Сургалт болон судалгааны ажлын явцад ажигласан болон уншиж судалсан зүйлдээ тулгуурлан, тодорхой сэдэв, асуудлаар өөрийнхөө ойлголт, бодол эргэцүүлэл, итгэл үнэмшлийг эсээгээр илэрхийлдэг.

Сүүлийн үед манай улсад төдийгүй гадаадын аль нэг оронд суралцах, тэтгэлэгт хамрагдах зэрэгт өөрийгөө хэн болохыг танилцуулж, суралцах хүсэл зорилгоо тодорхойлсон эсээ заавал бичдэг. Энэхүү эсээг бичигч хувь хүп талаасаа өөрийнхөө хэтийн зорилго, хийж бүтээх эрмэлзэл зэргээ бичнэ. Ийм эсээнээс тухайн хүний хэн болох сэтгэхүй, оюуны чадал, зан чанар, эх хэлний боловсрол, найруулан бичих ур чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварыг үнэлж дүгнэх боломжтой юм.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
Full transcript