Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Улс төрчдийн ёс зүй, ёс суртахууны асуудал

No description
by

ankhtsetseg badamkhand

on 25 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Улс төрчдийн ёс зүй, ёс суртахууны асуудал

Улс төрчдийн ёс зүй, ёс суртахууны асуудал
Улс төрчдийн ёс зүй, ёс суртахууны асуудлууд:
Улс төрчдийн ёс суртахуун
Улс төрчдийн авилгын асуудал
Бизнес эрхлэгчдийн улс төр рүү хошуурах хандлага
Улс төрийн нам болон гишүүдийн санхүүжилт, түүний зарцуулалт
Улс төрчдийн ёс бус зан авирууд

Ёс суртахууны тухай ойлголт
Ёс суртахуун бол бичигдээгүй хууль бөгөөд хүн төрөлхтний амьдралын явцад аяндаа урган гарч ирсэн үнэлэмж, ойлголтууд байдаг. Иймээс ёс суртахуун бол хүчтэй байдаг. Ёс суртахууныг хэн нэг хүн дураараа өөрчлөх, зохиох боломжгүй байдгаараа онцлог юм.
Улс төрчдийн ёс зүйн дүрэм
1.
Бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах.
2. Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх.
3. Хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх.
4. Албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй байх
5. Гишүүн хууль тогтоомжид заасан хугацаа, журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргах үүргээ сахин биелүүлнэ.
6. .Бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, бусдад нөлөөлөх оролдлого хийх
Улс төрчдийн ёс зүй
Улс төрчдийн ёс зүйн түвшин нь тухайн орны төрийн засаглалын чанар, улс орны эдийн засгийн эрч хүч, хүмүүсийн ажил хэрэгч байдал, хөдөлмөрийн бүтээмж, улмаар нийт иргэдийн амьдралын чанарт нөлөөлөгч томоохон хүчин зүйл болдог.
Авилгалын
асуудал
Авилга гэдэгт ихэвчлэн хувийн ашиг хонжоо олохын тулд төрийн албыг ашиглах явдал гэж ойлгодог.
Монгол улсын авилгалын индекс
Аль ч улс оронд төгс парламент, төрийн түшээд гэж байхгүй. Гэхдээ олон жил ардчилсан зарчмаар явсан, парламентын засаглалтай байсан улсуудын түшээд нь алдаатай асуудалдаа илүү зарчимч ханддаг.Тодруулбал,тухайн орны парламентын гишүүд нь алдаа гаргахгүй байхыг хичээн, дутагдал гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, огцрох асуудлаа тавьдаг юм. Иймд ёс зүйн журмаа хэрхэн дагаж мөрдөн, хэрэгжүүлж буйгаар нь л төлөвшлийг нь харах ёстой биз. Үүнтэй адил манайд ч ийм журам гаргачихсан, хэрэгжүүлээд явж байгаа. Харин хэр хэрэгжүүлж буй нь асуудалтай.
Манай улс төрчдийн ёс зүй
УИХ-ын гишүүдийн олонх нь хувийн бизнес эрхэлдэг. Өндөр албан тушаал, өргөн эрх мэдлийн хүч болон төсвийн хөрөнгөөр дээрх бизнесээ хөгжүүлэх ашиг сонирхлын үүднээс л тэдний олонх нь Парламентад орж ирсэн. Тиймээс юуны өмнө өөрт ашигтай хууль батлах, эс бөгөөс өөрчлөх ажлыг хийдэг. Ж.нь:Японд архи, тамхины бизнес эрхэлдэг хүн улс төрд нь байхгүй. Хэрэв иймэрхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн нэр дэвшиж парламент руу орохыг хүсвэл өөрийнхөө бизнесээс татгалзан, олсон ашгаа нийгмийн сайн сайхны төлөө хандивлаж, нэр төрөө цэвэрлэдэг. Харин бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах нь зүйтэй бөгөөд УИХ-д нэр дэвших нь хүний төрөлх эрх биш үүсмэл эрх учир түүнд хуулиар хязгаарлалт хийх бүрэн боломжтой. Гэсэн хэдий ч УИХ-д энэ чиглэлийн болон өөр төрлийн бизнес эр
хлэгчид маш их байсаар байна. Одоогоор 76-ын 54 нь өөрийн хувийн бизнестэй байна.
Улс төрчдийн хүрээн дэх авилгын хэлбэр
1-Огт авилгагүй
5-Маш их дэлгэрсэн
Бизнес эрхлэгчдийн улс төр рүү хошуурах хандлага
Улс төрийн нам болон
гишүүдийн санхүүжилт,
түүний зарцуулалт
Улс төрийн санхүүжилт нарийн зохицуулалтай байснаар тухайн орны улс төр, ардчиллын хөгжилд ихээхэн дэмжлэг болдог байна. Гэвч Монголын намуудын санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтад тавих хяналт, хариуцлагын тогтолцоо их сул байна.
Багийн гишүүд:
Б.Анхцэцэг
Д.Ганжидмаа
А.Амарбаяр
Г.Уранбилэг
Э.Мөнхбаяр

1990
2001
2006
2009
УИХ-ын гишүүний нэг суудлыг Улс төрийн намын 1990 оны хуулиар 1 сая төгрөгөөр тооцож төрөөс санхүүжилт олгосон.
Энэ оноос 2,5 сая төгрөг болгон нэмсэн нь хууль зөрчсөн үйлдэл байсныг Үндэсний Аудитын газраас шалгаад хуульд өөрчлөлт оруулалгүйгээр санхүүжилтийн хэмжээг ингэж өсгөсөн нь хууль бус үйлдэл гэдгийг тогтоосон байдаг.
Улс төрийн намууд өөрсдөдөө төсвийн мөнгийг хууль бусаар хуваарилах, төсвөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг үндэслэлгүйгээр нэмэх, намд орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох хуулийн заалт байхгүй атал ИТХ-ын төлөөлөгчийн суудлын мөнгө гэх нэрээр 2000-2006 онд 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.
Харин 2009 онд 0,5 тэрбум төгрөгийн санхүүжилт тус тус авсан байна.
Улсын Их Хурлын нэг
суудлын санхүүжилт
Улс төрчдийн ёс
бус зан авирууд
УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүн Төрийн ордон болон УИХ-ын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх ёстой гэжээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр олон нийтийн итгэлийг хүлээж гарч ирсэн хүн гэхэд хутга барьсан гэх хэл аманд өртөж, өөрөө ийм үйлдэл гаргасан, гаргаагүй нь мэдэгдэхгүй л явж байна. Мөн УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Т.Бадамжунай, У.Хүрэлсүх нар төрийн өмчийн “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон хэргээр шалгуулсан. Мөн саяхан УИХ-н гишүүд салаавчаар моодорхсон. Энэ бүхний эхлэл нь Сайхансамбуу гишүүн бөгөөд үүнийгээ зүгээр л тоглосон юм гэж тайлбарласан. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр сая цагдаа нарын өөдөөс хоёр гараа өргөн байж салаавч
үзүүллээ.
Тэрээр үүнийгээ
тайлбарлахдаа
"Дуу гарч өгөхгүй
байсан юм" гэж
байна.
Жишээ дурдвал
Мөн манай Х ерөнхийлөгч Н.Энхбаяр албан үүргээ гүйцэтгэж явсан хүний өөдөөс салаавч гаргаж хэл амаар доромжилсон.
Манай Парламент 76 гишүүнтэй, гэтэл чуулганы хуралдаанд дунджаар 45-55 гишүүн сууж, дунджаар 60-70 хувийн ирцтэй байдаг.

УИХ-д сонгогдогчид хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ машингүй, малгүй, бас газаргүй гэх мэтээр байх юмгүй хүн шиг мэдүүлдэг ажээ.


Энэтхэг улсад төрийн хяналт дор байх аливаа ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг этгээдийн аливаа улс төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвших
эрхийг нь хязгаарладаг.

Унгарт шүүхийн шийдвэрээр төрийн
алба хаах эрх нь хязгаарлагдсан, эсхүл авлига, албан тушаалын хэргээр урьд нь шийтгэгдэж байсан хүмүүс аливаа улс төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвших эрхгүй байдаг.

Харин Иранд авлига болон бусад ёс
зүйгүй үйлдлээс болж нэр төр нь нийгэмд унасан этгээдийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хуулиар хязгаарладаг байна.
Full transcript