Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Байгаль хамгаалал ба экологийн тогтвортой хөгжил

No description
by

ankhaa aku

on 11 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Байгаль хамгаалал ба экологийн тогтвортой хөгжил

Орчин үед байгальтайгаа зохицон хөгжих үзэл баримтлал давамгайлж, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах хамгаалах, ажлыг нэгдмэл байдлаар авч үзэх болов.
Байгаль хамгааллын биологийн анхаарах олон асуудлын хүрээнд шинжлэх ухааны төрөл бүрийн салбарын ололт, амжилт, үйл ажиллагаанд тулгуурлан, биологийн олон янз байдлыг хамгаалах, амьдралын тав тухтай орчныг бүрдүүлэх явдал чухал холбогдолтой юм. Биологийн олон янз байдлыг хамгаалах үндсэн хүчин чармайлт заримдаа хүний хэрэгцээтэй зөрчилддөг явдал илэрхий байдаг

Монгол нүүдлийн иргэншлийн түүхэн уламжлалын талаас нь авч үзвэл байгалиа хайрлан, түүнтэй нэгдмэл байдлаар аж ахуйгаа хөтлөн амьдарч ирсэн бөгөөд үүгээрээ байгальтайгаа зохицон амьдрах гэдэг зарчмыг үндэс болгодог байжээ. Монгол нь түүхэн талаасаа нүүдлийн хэвшил, бурханы шашин, нөгөө талаас харьцангуй цөөн хүн амтай, үйлдвэрлэл сул хөгжсөн зэрэг шалтгаанаар Монголын байгаль саяхан болтол харьцангуй бага хөндөгдсөн унаган төрхөөрөө байв. Гэвч хүн ам өсч, үйлдвэрлэл нэмэгдэхийн хирээр хүний үйл ажиллагааны нөлөөнд байгаль улам их өртөн, түүний ул мөрийг өөртөө агуулж, унаган төрх иь үндсэндээ алдагдах хандлагатай болов. Монгол улсын хөгжил Бидний амьдарч байгаа цаг үед суурьшил, хотжилт болон уул уурхайн салбарын тэсрэлтээр тодорхойлогдож байна.
• Хотжилт. Төвлөрсөн газрын хүн амын огцом өсөлтийг дагаад орчны бохирдлын асуудал тэргүүн зэрэгт шийдвэрлэх асуудлын нэг болсон. Хот суурин газрын хог хаягдлын менежмент хоцрогдож, хөгжлийн хурдцыг
гүйцэхээ болилоо. Бохирдуулагч бодисыг цуглуулах тээвэрлэх, цэвэршүүлэх зориулалтын байгууламж. техник, тоног төхөорөмжийн үйл ажиллагаа дутагдаж доголдож байна. Агаарт буй хорт хийн хэмжээ нь стандартаас давах нь байнга ажиглагдаж байна

Ямар нэг сөрөг хүчин зүйлийн нөлөөлөл тухайн экосистемд удаан хугацаагаар хуримтлагдсаар эцэстээ экологи, эдийн засаг, нийгмийн ноцгой үр дагаварт хүрдэг
Байгаль хамгаалал ба экологийн тогтвортой хөгжил
Экологын аюултай байдал дараах үндсэн таван аюулын агуулга эрчимээр хэмжигдэнэ.
1.Орчны бохирдол
2. Тодорхой хугацааны аажим бүрэлдэх аюул осол
3. Хүний эрүүл мэндэд халтай болон цочмог үйлчлэх химийн хорт бодис
4. Цаг агаарын аюултай үзэгдэл
5. Байгалийн гамшиг
Иймд экологийн аюулгүй байдлыг хангахын тулд дээрх гаван хүчин зүйлийн үйлчлэлийг саармагжуулах, багасгах, арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх хэрэгжүүлэх шаардлагатай юм.


• Суурьшил. Суурьшил өөрөө байгалийг доройтуулагч хүчин зүйл болсныг бид хүлээн зөвшөөрч байна, Хот сууринг шаардлагатай цэвэр ус, дулаан, эрчим хүчээр хангах үйл ажиллагаа нь бохирдол, хорт хаягдал үүсэх нөхцөл, шалтгаан болж байна. Нэг дор олон хүн шигүү суурьшиж, их хэмжээний бохирдол бий болгож байгалийн унаган төрхийг эвдэж, ойр орчны төлөв байдалд эрс өөрчлөлт гарч байна.

Экологийн аюулгуй байдал
Экологийн аюултай байдал гэдэг нь өргөн утгаараа гадны байгалийн болон хүний үйл ажиллагааны сөрөг хүчин зүйлүүдийн нөлөөгөөр хүрээлэн буй орчны төлөв байдал эрс өөрчлөлтөнд орж, улмаар, нийгэм, хүний оршин тогтноход харшлах нөхцөл үүсэхийг хэлж болох юм. Экологийн аюултай байдал үүсэхэд тухайн экссистемд бий болсон дарамтыг даахгүй болж, амьдрах орчин нөхцөл алдагдахад хүрдэг байна.
Орчны бохирдол. Орчны бохирдолд биосферийн агаар мандал, усан мандал, чулуун мандлын бохирдол хамаарагдана
Тодорхой хугацааны туршид аажим бүрэлдэх аюул болон осол.
Бүлгэмдлийн гаж хэт их, хэт бага өсөлтөөс шалтгаалан байгалийн нөөц шууд болон шууд бусаар хомсдож, ахуй амьдралын уламжлалт тогтцыг эвдэх, өрхийн амжиргааны орлогод төдийгүй улс оны эдийн засагт ч хор хохирол учруулсаар байна
Экологийн тоггвортой хөгжил
Нийгмийн хөгжилд байгаль эерэг, сөрөг нөлөө үзүүлж байгаа бол хөгжил нь эргээд байгальдаа зохицох шаардлагатай болж байна.
Тоггвортой хөгжлийн үзэл баримтлал анх 1970-аад оны сүүлчээр гарсан, 1980 онд Олон Улсын Байгаль Хамгаалах Холбооноос НҮБ-ийн Байгаль Орчны Хөтөлбор (UNEP), Даян Дэлхийн Байгаль Орчны Сантай (WWF) хамтран уг үзэл баримтлалыг авч үзсэн байдаг
Тогтвортой хөгжил нь:
• Хүний амжиргааны түвшнийг дээшлүүлэхэд чиглэсэн болохоор түүний гол материалаг нөхцөл болох байгалийн нөөц баялаг, байгаль орчин нь эдийн засгийн үр ашиг, өсөлт дэвшилтгэй зайлшгүй холбоотой цогцолбор ухагдахуун болдог.
• Тогтвортой хөгжил гэдэг нь үл өөрчлөгдөх явц, байдлын номлол бишээ. Энэ бол эдийн засаг, худалдаа, санхүү, эрчим хүч, ХАА, Аж үйлдвэрийн талаархи экологи эдийн засгийн баримжаатай хөгжлийн зорилгод нийцсэн, эдгээр салбарын үр ашиггай төрийн бодлого, шийдвэр гаргахад чиглэсэн динамик өөрчлөлтийн явц юм. Тогтвортой хөгжил нь хөгжилтэй, хөгжиж буй, буурай хөгжилтэй гэх мэт аль ч улс. гүрний улс төр, ЭДЕЙН засаг, нийгэм экологийн нийтлэг зорилго болно

• Тогтвортой хөгжил нь хүний үйл ажиллагааг хөгжлийн явцтай чадамгай зохицуулан нийцүүлж, ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээг хохиролгүйгээр одоогийнхоо эрэлт хэрэгцээг хангахад байгаль орчин, байгалийн нөөцийг зохистой ашиглах асуудлыг тодорхойлж байгаа юм.
• Тогтвортой хөгжил нь эдийн засаг, экологи, нийгэмийн соёлын гэсэн 3 үндсэн зорилготой

1.Эдийн засгийн зорилго:
- Үр ашиггай байх
- Өсөн нэмэгдэх
2. Экологийн зорилго:
- Байгалийн нөөцийг зохистой ашиглах
- Байгаль орчныг доройтуулахгүй байх
- Байгалийн гамшгийн аюулыг бууруулах
3. Нийгэм соёлын зорилго
- Ядуурлыг арилгах
- Амжиргааны түвшинг дээшлүүлэх
- Шударга ёсыг тоггоох

Эдийн засаг экологийн хавсарсан хандлага нь:
• Экологи-нийгэм, соёлын хавсарсан хандлага нь аливаа асуудлыг шийдэхэд олон нийтийн оролцоог сайжруулах, зөвлөмж зөвлөлгөө өгөх олон ишт үзлийг дэмжин ТЭТГЭХЭД голчлон анхаарна
• Эдийн засаг-нийгэм соёлын хавсарсан хандлага нь. нийгмийн орлогыг зөв хүртээмжтэйгээр зохистой хуваарилах, ажилгүйдлийг арилгах, аливаа нэгэн төслийг тодорхой хүрэх зорилготойгоор гүйцэтгэх асуудлыг дэвшүүлж тавьдаг.
• Тогтвортой хөгжлийн тухай асуудал нь нэгэнт хүннй сайн сайхан амьдралын нөхцлийг дээшлүүлэх асуудао болохоор эдийн засаг, экологи, нийгэм соёлын салбар тус бүрд юу хийх ёстойг тодорхойлох шаардлагатай.

Монгол улс байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон улсын конвенцуудад элсэн доорхи үйл ажиллагаа явуулж байна
Тогтвортой орчныг хангах эдийн засгийн өсөлтийн бодлого
XXI дүгээр зууны хөгжлийн гол хандлага болох тогтвортой хөгжлийн үндсэн зарчим нь байгаль орчин-эдийн засгийм тэнцвэртэй харьцааг бүрдүүлж, үүний үндсэн дээр иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг арилгах, байгалийн нөөц баялгийг боломжит хэмжээнд нь зохистойгоор ашиглах орчны бохирдол, доройтлоос сэргийлэх нөхцлийг бүрдүүлэх явдал юм.
Хэрэгжүүлэх арга хэмжээ.
Монгол улс байгаль орчны чиглэлийн 30 орчим багц хуультай. Суурь хууль болох “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийг 1995 онд Парламентаар батлуулжээ. Уг хуулийн зорилтыг “Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийи хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон байна.
Цаашид хэрэгжүүлэх зарчим
Цаашид хэрэгжүүлэх тэргүүлэх зорилтуудын суурь зарчмуудыг дараахи байдлаар томъёолж байна.
• Ашиглагч нь хамгаалагч, нөхөн сэргээгч байна.
• Бохирдуулагч нь төлөгч, цэвэршүүлэгч байна.
Уул уурхайн салбарт төдийгүй бусад төрлийн аливаа үйл ажиллагааны байгаль орчныг хамгаалах, эдэлбэр газрыг нөхөн сэргээх талаар баримтлах үндсэн зарчмуудыг багцлан дараах байдлаар томъёолж байна

Технологи-үнэлгээ-лицензийн зарчим. Одоо амьдрал дээр эрэгжиж буй жишгийн дагуу бол лиценз-үнэлгээ- технологи гэсэн урвуу зарчим үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, төслийн үндсэн үйл ажиллагааг хийж эхэлчихээд түүний араас нөлөөллийн үнэлгээ дагалдан хийгдэж технологийн буюу төслийн оновчтой хувилбарын тухай хамгийн сүүлд яригдаж байна. Энэ байдал нь нөлөөлөх байдлын үнэлгээ, төсөл, түүний үйл ажиллагааны хооронд цаг хугацааны болоод хуулийн шийдлийг үүсгэж улмаар бусад зөрчил, бэрхшээлийг бий болгодог
Ашиглалт, нөхөн сэргээлт пропорциональ байх зарчим. Байгаль орчны хэвийн төлөв байдлыг хангах нөхөн сэргээлтэд хяналт тавихын тулд ашиглалт, нөхөн сэргээлтэнд зарцуулах зардал нь харилцан пропорциональ байх зарчмыг үйл ажиллагаандаа гол удирдлага болгох нь зөв юм. Нэн ялангуяа газрын хэвлийн нөөц баялгийг ашигладаг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд ийм шаардлагыг тавих хэрэгтэй.
Бүрэн ашиглалтын зарчим. Байгалийн баялгийг зориулалтын дагуу бүрэн ашиглах зарчмыг аливаа төсөл болон уул уурхайи салбарын үйл ажиллагаанд удирдлага болгох ёстой. Уурхай, орд газар, ан агнуурын зэрэг үйлажиллагааг явуулахдаа аль нөөц баялаг ихтэй, өнгөтэйг нь сорчлон ашигладаг буруу зуршил хэвшмэл болжээ. Ингэснээр дутуу ашиглаад орхисон орд газруудыг тэр чигээр нь орхих, улмаар тэдгээрт техник, технологийн зохих мэдлэггүй хувь хүмүүс хулгайгаар орж ажиллан амь насаа алдах явдал бишгүй гарч байдаг. Иймд нэгэнт лиценз авсан бол тухайм орд баялгийг бүрэн хэмжээгээр зориулалтын дагуу ашиглахыг шаардаж мөрдлөг болгон хэвшүүлэх нь чухал байна.
Нээлтэй байх зарчим. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр хийгдсэн салбарын мэргэшсэн мэдээллүүдийг нэгтгэх, тайлангуудын нэгдсэн мэдээллийн сүлжээг бий болгож, энэ үндсэн дээр ерөнхий аргачлал боловсруулах, үнэлгээний компаниудыг энэ төрлийн мэдээллээр хангах боломжтой болгох юм. Тогтсон аргачлал, батлагдсан тайлан болон хэрэгжиж буй төслийн талаар олон нийтэд зарладаг, мэдээлэл тэдэнд нээлттэй байвал зохино.
Би2а М.Энхтүвшин
Full transcript