Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Нийгмийн ухааны сургалтаар суралцагсдад мэргэжлийн чиг барим

No description
by

enkh Amgalan Shirnen

on 1 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Нийгмийн ухааны сургалтаар суралцагсдад мэргэжлийн чиг барим

Судалгааны ажлын бүтэц
-Удиртгал -Хураангуй -Түлхүүр үгс -Онолын хэсэг -Судалгааны хэсэг -Дүгнэлт -Санал

Түлхүүр үг
Мэргэжлийн чиг баримжаа, авьяас, сонирхол, сонголт
Судлагдсан байдал:
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох асуудлыг олон төсөл хөтөлбөрийн хүрээнд дунд сургуулийн сурагчид мэргэжил сонголтыг хэрхэн шийдвэрлэж буй хүчин зүйлүүдийг илэрүүлэх, бодит байдлыг тодруулах зорилгоор онол, практикийн болон нөхцөл байдлын судалгааг сүүлийн жилүүдэд нилээд өргөн хүрээтэй хийж байна.
Удиртгал
Ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоо бол Монголын боловсролын тогтолцоог дэлхийн стандарт, жишигт хүргэх, дунд дээд боловсролын залгамж холбоог сайжруулах томоохон өөрчлөлт бөгөөд ялангуяа сургалтын хугацаа уртсаж байгаа нөхцөлд суралцагчдад ерөнхий боловсролыг чанартай эзэмшүүлэхийн зэрэгцээ тэднийг цаашдын амьдрал, мэргэжлээ ухамсартай зөв сонгоход бодитой бэлтгэхэд хэрэглээний төдийгүй онолын суурь ач холбогдолтой юм.
Нийгмийн ухааны сургалтаар суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох нь
Сэдэв сонгосон үндэслэл
Багш бүр хүүхдийн дур сонирхол, сэдэл, хэрэгцээ шаардлагыг сургалтандаа нэн тэргүүнд харгалзан үзэх ёстой бөгөөд ахлах ангийн сурагчдын хувьд мэргэжил эзэмших хүсэл эрмэлзлэл нь танин мэдэхүйн үйл ажиллагааны үндсэн сэдэл болдог. Тиймээс ахлах ангийн суралцагчдад нийгмийн ухааны сургалтаар мэргэжлийн баримжаа олгох нь багш суралцагчдын харилцан ашигтай хамтын ажиллагаа төдийгүй тэднийг хөгжүүлж төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.
Судалгааны ажлын зорилго:
Энэхүү судалгааны ажилдаа нэг талаас ахлах ангийн суралцагчдад нийгмийн ухааны сургалтаар мэргэжлийн баримжаа олгох, нөгөө талаас тэдний мэргэжил сонголттой холбоотой сурах хэрэгцээ сонирхолыг оншлон илэрүүлсэний үр дүнд нийгмийн ухааны хичээлүүдийн үр дүнг дээшлүүлэх боломжийг судлах зорилгыг дэвшүүлэн тавьсан болно.
Судалгааны ажлын зорилт:
1.Ахлах ангийн суралцагчдын нас,сэтгэл зүй, сурах сэдэл, хэрэгцээ шаардлагын онцлог болон суралцагчдад мэргэжлийн баримжаа олгох тухай онол арга зүйг судлах.
2.Ахлах ангийн суралцагчдын өмнө мэргэжлийн баримжаатай холбоотой тулгамдаж буй асуудал болон НУ-ны сургалтыг явуулахад учирч буй саад бэрхшээлийг тодорхойлж,шийдвэрлэх арга замыг боловсруулах.
3.Ахлах ангийн суралцагчдад НУ-ны сургалтаар мэргэжлийн баримжаа олгох арга зүй боловсруулан туршин хэрэгжүүлж, үр дүнг тооцох.

Судалгааны аргууд


Асуулга
• Нэгтгэн дүгнэх
• Баримт бичиг судлах
• Задлан шинжлэх өөрийн саналаа дэвшүүлэх
• Фокус ярилцлага

Онолын хэсэг
Багш сургалтыг амжилттай явуулахын тулд суралцагчийнхаа нас, сэтгэл зүйн онцлогийг сайтар судалж , тэдний хүсэл хэрэгцээ юу болохыг олж тогтоон түүнд нь нийцүүлэн арга зүйгээ боловсруулах шаардлагатай. Ахлах ангийн суралцагчдын сурах сэдлийн онцлогийг судлаач О.Мягмар дараах байдлаар тодорхойлж бичжээ.


• Мэргэжил эзэмшихтэй холбоотой сурах сэдлүүд зонхилно
Сонгосон мэргэжилтэйгээ холбоотой хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлах хүчтэй сэдлүүд бий болно.
• Өөрийгөө тодорхойлох,илэрхийлэн харуулах хэрэгцээ улам нэмэгдэнэ.
Мэргэжил сонголтын хэрэгцээ ирээдүйн амьдралын замаа сонгох хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөх учир нийгмийн сэдэл төлөвших тохиромжтой үе.

• Тэдний танин мэдэх сонирхол ба сэдэл үндсэндээ шилэн сонгох шинжтэй болж ирдэг.
• Багш нарын зүгээс тавих хатуу хяналт, захиран тушаах харилцааг эсэргүүцэх, мэргэжил сонголттой холбоогүй ашиггүй гэж бодсон хичээлээ орхих.
Ахлах ангийн суралцагчид нас, сэтгэл зүйн хувьд:
• Асуудалд бие даан бүтээлчээр хандах,шийдвэр гаргах,аливааа зүйлийг эрэгцүүлэн бодох чадвартай болсон байна.
Анхаарлын төвлөрөл, ой багтаамж, логик сэтгэлгээ хөгжинө
• Өөрийн ухамсарын төлөвшилд өөрийн гадаад байдал, оюун ухааны хөгжил, ёс суртахууны төлөвшилд анхаардаг
• Нарийн асуудалд бие даан хандах чадвартай болно
• Амьдралыг үзэх үзэл төлөвшинө
• Өөрийн гэсэн өвөрмөц онцлог бие даасан байдлаа бусдад харуулахыг эрмэлздэг
• Ахмад хүмүүсийн үг сургаалийг үл тоомсорлох нь олонтой
• Аливаа зүйлд шүүмжлэлтэй хандах нь нэмэгддэг
• Үе тэнгийнхнийгээ аялдан дагах хандлагатай
• Мэргэжил эзэмших хүсэл эрмэлзлэл нь танин мэдэхүйн үйл ажиллагааны үндсэн сэдэл болдог байна.

Судалгааны хэсэг
Ахлах ангийн суралцагчдын өмнө мэргэжлийн баримжаатай холбоотой тулгамдаж буй асуудал болон НУ-ны сургалтыг явуулахад учирч буй саад бэрхшээлийг тодорхойлох зорилгоор санал асуулга болон ярилцлагын аргаар дараах судалгаануудыг хийлээ.Судалгааны обьект Улсын тэргүүний 3-р сургуулийн 11-р ангийн сурагчид хамрагдсан.
Чи яагаад нийгмийн ухааны хичээлийг сонгон судлаагүй вэ? гэсэн асуултын дагуу ярилцахад:

1. Нийгмийн ухааны хичээлээр хуваарь бага ирдэг
2. Миний сонгосон мэргэжилтэй холбоогүй
3. Нийгмийн ухааны хичээлтэй холбоотой мэргэжлүүд монгол хангалттай их байгаа гэсэн
4. Эцэг эх маань хэрэггүй гэсэн
5. Сонирхдоггүй

Ажил мэргэжил, мэргэжлийн баримжааны талаар ямар зөвлөгөө авахыг хүсч байгаа талаар ярилцахад дараах саналуудыг суралцагчид дэвшүүлсэн юм.
1. Ажил мэргэжлүүдийн тухай
2. Ямар ажил мэргэжил тохирох тухай
3. Монголд эрэлт хэрэгцээтэй,ажлын байр ихтэй мэргэжлийн тухай
4. Цалин өндөртэй мэргэжлийн тухай
5. Мэргэжлээ хэрхэн сонгох тухай
6. Өөрийн сонгосон мэргэжлийн талаар
7. Тухайн мэргэжлийг эзэмшихэд ямар хичээлүүдээр ЭЕШ өгдөг тухай.
8. Өөрийн сонгосон мэргэжлээр ямар сургуулиудад сурч болох тухай
Судалгааны дүгнэлт

• Суралцагчдын ихэнх нь ЭЕШ-д хуваарь их ирдэг гэсэн шалтгаанаар тухайн хичээлүүдийг сонгон суралцаж буй нь тэд ЭЕШ-д хэр оролцсоноос шалтгаалан мэргэжлээ тохиолдлын шинжтэй сонгохыг харуулж байна.Мөн сонгон суралцах хичээл нь мэргэжлийн баримжаа олгох чухал боломж байтал түүний ач холбогдлыг бууруулж байна.
• Суралцагчдын нэлээдгүй хэсэг мэргэжлээ сонгоогүй, ажил мэргэжлийн талаар мэдлэг, чадвар хангалтгүй байгаа нь мэргэжлээ зөв сонгоогүй, улмаар их дээд сургуульд элссэн хойноо эзэмшиж буй мэргэжилдээ сэтгэл ханамж муу байх шалтгаан болж байна.
• Суралцагчдад мэргэжлийн баримжааны талаар сурган сэтгэл зүйн шинжлэх ухааны үндэстэй зөвлөгөө өгөх боломжтой хүмүүс бол багш нар юм. Гэтэл суралцагчдын ихэнх нь багш нарын мэргэжлийн баримжаа олгох сургалтын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа нь багш нар төдийгүй боловсролын тогтолцоогоороо энэ чиглэлд анхаарах шаардлагатай байна.
НУ-ны багшийн зүгээс дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам
Нэн тэргүүнд багш суралцагчдынхаа нас бие, сэтгэл зүйн онцлог, авьяас сонирхол, дуртай хичээл, мэргэжлийн чиг хандалга зэргийг нь судалж, хичээлийн явцад хөгжүүлэх
Суралцагчдын хэрэгцээ шаардлага, авьяас сонирхол, дуртай хичээл, мэргэжлийн чиг хандалга дээр нь тулгуурлан сурах, сургах үйл ажиллагааг зохион байгуулах, ажил мэргэжилтэй холбогдох судалгаа хийлгэх
Ээлжит хичээлийн онцлогт тохируулан дасгал ажил, бүтээлч даалгавар, гэрийн даалгавар зэргээр суралцагчдад мэргэжлийг таниулах, сурталчилах
Багшийн сургах үйл ажиллагаанд гарсан үр дүн:
1. Сурагчдын НУ-ны хичээлд оролцох оролцоо, хандах хандлага, идэвх сонирхол сайжирсан.
2. Ээлжит хичээл суралцагчдад үр өгөөжтэй явагдаж байсан.
3. Багш суралцагчдад мэргэжлийн баримжаа олгох тодорхой арга зүйтэй болсон.
4. Хичээлийн явцад анги удирдсан багшийн үүргээ давхар гүйцэтгэж цаг хугацаа хэмнэж, багшийн ажлын ачааллыг багасгасан.
5. Ээлжит хичээлүүдийн хоорондын уялдаа холбоо сайжирсан.
Дүгнэлт
Дээрх судалгааны ажлаас дүгнэн үзвэл,ахлах ангийн суралцагчдын мэргэжлийн сонирхол болон мэргэжил эзэмшихтэй холбоотой сурах сэдлүүдэд тулгуурлан нийгмийн ухааны хичээлийн сурах, сургах үйл ажиллагааг зохион байгуулвал тухайн хичээлийн үр өгөөж дээшлэх, сурагчидтай холбоотой зарим саад бэрхшээлийг арилгах ач холбогдолтой. Нөгөө талаас ахлах ангийн суралцагчдад мэргэжлийн баримжаатай холбоотой хэрэгцээ, сонирхол ихээр үүсч байгаа тул тэдэнд нийгмийн ухааны хичээлээр мэргэжлийн баримжаа олгож, мэргэжлээ зөв сонгоход нь туслах хэрэгтэй бөгөөд ингэснээр тэднийг ирээдүйн амьдралд бэлтгэж хөгжүүлж төлөвшүүлж байгаа хэрэг юм. Иймд ахлах ангийн суралцагчидад нийгмийн ухааны хичээлээр мэргэжлийн баримжаа олгох нь багш, суралцагчдын харилцан ашигтай хамтын ажиллагаа төдийгүй хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж тодорхойлж болно.

Санал
• Макро түвшинд ЕБС болон МСҮТ-үүд, их дээд сургуулиудын уялдаа холбоог сайжруулах,суралцагчдад мэргэжлийн баримжаа олгох системтэй, тасралтгүй бодлого явуулах
• Суралцагчдын авьяас сонирхол, мэргэжлийн чиг хандлагыг судлах, мэргэжлийн баримжаа олгох сургалтыг багшийн үйл ажиллагаанд оруулах, үнэлгээнд тооцох, дэмжин урамшуулах.
• Эцэг эх, багш, суралцагчдад зориулан ажил мэргэжил,хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн баримжаа олгох тухай мэдээллийн сан бий болгох.
• Суралцагчдыг ахлах ангид орон сонгон суралцах хичээл сонгохоос өмнө мэргэжлийн баримжаа олгох.
• Ахлах ангийн иргэний боловсрол хичээлийн агуулгад мэргэжлийн баримжаа олгох асуудлыг тусгах
• Сургуулийн нийгмийн ажилтан, мэргэжлийн болон анги удирдсан багш, олон нийтийн байгууллагууд суралцагчдад мэргэжлийн баримжаа олгох асуудалд онцгой анхаарах хамтран ажиллах
Дүгнэлт
Дээрх судалгааны ажлаас дүгнэн үзвэл,ахлах ангийн суралцагчдын мэргэжлийн сонирхол болон мэргэжил эзэмшихтэй холбоотой сурах сэдлүүдэд тулгуурлан нийгмийн ухааны хичээлийн сурах, сургах үйл ажиллагааг зохион байгуулвал тухайн хичээлийн үр өгөөж дээшлэх, сурагчидтай холбоотой зарим саад бэрхшээлийг арилгах ач холбогдолтой. Нөгөө талаас ахлах ангийн суралцагчдад мэргэжлийн баримжаатай холбоотой хэрэгцээ, сонирхол ихээр үүсч байгаа тул тэдэнд нийгмийн ухааны хичээлээр мэргэжлийн баримжаа олгож, мэргэжлээ зөв сонгоход нь туслах хэрэгтэй бөгөөд ингэснээр тэднийг ирээдүйн амьдралд бэлтгэж хөгжүүлж төлөвшүүлж байгаа хэрэг юм. Иймд ахлах ангийн суралцагчидад нийгмийн ухааны хичээлээр мэргэжлийн баримжаа олгох нь багш, суралцагчдын харилцан ашигтай хамтын ажиллагаа төдийгүй хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тодорхойлж болно.
Full transcript