Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Untitled Prezi

No description
by

Tuvshinbayar Ooyoo

on 1 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Untitled Prezi

“ЗӨГИЙ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР



Монголын зөгийн аж ахуйн салбарын өнөөгийн байдал
Хөтөлбөрийн зорилго, зорилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, хүрэх үр дүн
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл
Сүүлийн жилүүдэд ҮХААЯамнаас зөгийн аж ахуйд 2012 онд 72,5 сая, 2013 онд 70,4 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосныг эс тооцвол төр засгаас ХАА-н нэг салбар болох зөгийн аж ахуйг хөгжүүлэхэд ямар ч дорвитой арга хэмжээ авсангүй.
БНМАУ-ын Сайд нарын 1982 оны 304-р тогтоолоор Зөгийн аж ахуйг богино хугацаанд эрчимтэй хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байсан.
Зах зээлийн шилжилтийн үед зөгийн аж ахуйг хөгжүүлэх тодорхой бодлоггүй явж ирснээс 1993-2010 оны хооронд олон тооны зөгийн бүл хорогдож, зөгийн балны үйлдвэрлэл эрс буурч, зөгийн аж ахуйн салбар уналтанд орсон.
Хүний биед зайлшгүй хэрэгцээт амин дэм, биологийн идэвхт бодисоор баялаг хүнсний чухал орлогдошгүй үнэ цэнэт бүтээгдэхүүн болох зөгийн бал, зөгийн бүтээгдэхүүн үйлдвэрдэг
Хүний ямар нэгэн оролцоогүйгээр эко системийг бүрдүүлж
Байгалийн экологийн нөхцлийг тогтворжуулагч,
Байгаль орчинд хамгийн эерэг нөлөө бүхий ХАА-н салбар юм.
Зөгийн аж ахуй
Монголын зөгийн аж ахуйд хэрэгжүүлсэн бодлого

Зөгийн аж ахуйн салбарын онцлог нь шавьжны аж ахуй дээр тулгуурлан байгаль экологид өчүүхэн ч хохирол учруулахгүйгээр олзворлон ашиглах, ашиглалтын дүнд байгаль орчинг сэргээн, экологийн тэнцвэрийг тогтворжуулж, эрүүл орчин оршин буйг илэрхийлдэг байгаль орчинд ээлтэй “Ногоон Эдийн Засаг”-г тэргүүлэгч салбар болж хөгжинө.

Нэг бүл зөгийн үржүүлснээр 2-5 км радиусд байгаль орчинг сэргээж, нэг бүлээс 15 кг зөгийн бал, 10 төрлийн амин дэм, биологийн идэвхт бодисоор баялаг бүтээгдэхүүн гарган авах бодит бололцоотой бөгөөд нийт зарцуулсан хөрөнгийг 1,5 жилд нөхөж ашигтай ажиллах тооцоог эрдэмтэд гаргасан байна. Зөгийн үржүүлэхийг дэмжих нь ажилгүй иргэдийг ажилтай болгож, амьдрал ахуйгаа дээшлүүлж ажилтай, орлоготой монгол иргэнийг төлөвшүүлнэ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.6.93-д “Импортоор оруулдаг хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болж, ...хэрэгцээг дотооддоо хангадаг болох” гэж, 4-р зүйлд "органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх ..., Органик монгол үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх” гэж; 4-р зүйлд. “байгаль орчинд ээлтэй технологи, цэвэр үйлдвэрлэл, ногоон хэрэглээг урамшуулах замаар ... ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж эхлэх” гэж тус тус зорилт тавьсан

Энэ бүгдээс үндэслэн зөгийн өрхийн үйлдвэрлэлээс зөгийн төрөлжсөн аж ахуй бий болгох, зөгийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж хэрэглэгчдийг экологийн цэвэр бүтээгдхүүнээр хангах, тус салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангахын тулд “Зөгий“ үндэсний хөтөлбөр
/цаашид “хөтөлбөр” гэх боловсруулав.

Зөгий аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвар бүхий эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, экспортыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.


Зөгийн салбарыг сэргээн хөгжүүлэхэд эрх зүй, эдийн засаг, бүтэц, зохион байгуулалтын нэн таатай орчин бүрдүүлж, тогтвортой хөгжлийг хангах;

Зөгийн салбарын мэргэжилтэй ажилчин, мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэж, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг хослон хөгжүүлэх;

Уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхитай зөгийн үүлдрийг үржүүлж, мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх
Бэлчээрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зөгийн бэлчээр ашиглах, хамгаалах, эзэмших, нутгийг тодорхой болгох талаархи эрх зүйн орчныг бүрдүүлэх;


Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулж зөгийн бүлийн бүртгэлжүүлэлт, мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжийн чадавхийг сайжруулах эрх зүйн орчныг бий болгох;

Зөгийн аж ахуйн эрхэлж байгаа болон зөгийн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, зөгийн тоног төхөөрөмж, эм урвалж, зөгийн бүл, бүлэнцэрийг гаалийн татвараас чөлөөлж дэмжлэг үзүүлэх;

Дотоодын үйлдвэрлэлийг импортын ижил төстэй бараа, бүтээгдэхүүнээс хамгаалах зорилгоор тухайн бүтээгдэхүүний гаалийн тарифыг нэмэгдүүлэх
МСҮТөвүүдэд мэргэжлийн зөгийчдийг бэлтгэх, ХААИС-ийн мал эмнэл зүй, агрономи, ойн инженер, ургамлын нөөц, био үйлдвэрлэлийн ангиудын сургалтын төлөвлөгөөнд зөгийн аж ахуйн хичээлийг заавал, харин бусад их дээд сургуулийн экологи, биологи, байгаль хамгааллын мэргэжлийн ангиудад сонгон хэлбэрээр нэмж оруулах;

Биологи, байгаль экологийн болон ХАА-н фермер, мал эмнэлэг, малзүйч чиглэлээр төгссөн мэргэжилтнүүдэд зөгийн аж ахуйн суурь мэдлэг олгох;
Зөгийн аж ахуй эрхлэгч болон зөгийчдөд зориулсан мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, ажлын байран дээр нь сургалт зохион байгуулах
Зөгийн аж ахуйн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэн, хөгжүүлэх үүрэгтэй эрдэм шинжилгээний станцыг сэргээх хөгжүүлэх, эрдэмтдийг судалгаа шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх;
Таримал бэлчээрийн балт ургамлууд /гурвалжин будаа, рапс/-ын зөгийн бал болон жилий, сүүнцэр, лав, тоос, тоосормогийн химийн бүтцийг судлаж стандартыг олон улсын шаардлагад нийцүүлэн батлах;
Монгол орны балт болон тоост ургамлын тархалт, нөөцийн зураглалыг гаргах, нөөцийг шинэчлэн тогтоох;
Зөгийн бүтээгдэхүүн судлалын талаарх эрдэм шинжилгээний судалгаа хийх, инновацийн төслүүд хэрэгжүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
Сум, аймаг нийслэлийн мал эмнэлэгүүдэд зөгийн эмчилгээ, үржлийн ажил, үйлчилгээний материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжилтний хүрэлцээ хангамж, чадавхийг сайжруулах;

Монгол зөгийн онцлог шинж чанарыг агуулсан цөм сүргээр бататган сайжруулж, удам зүй, сонгон үржүүлгийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах;

Зөгийн үржлийн ажлын хүртээмж үр дүнг дээшлүүлэн Монгол оронд нутагшсан шилмэл үүлдрийн зөгийн үржлийн төвийг байгуулах;

Зөгийн үржил, селекц, өвчин судал, зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн судлалын мэргэжлийн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах;

Монгол орны нөхцөлд дасан зохицох чадвартай эх зөгий, бүл, бүлэнцэрийг импортлоход дэмжлэг үзүүлэх, зөгийн аж ахуй эрхлэдэг иргэн аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй нөхцлөөр нийлүүлэх;
Малын даатгалын тогтолцоог үндэсдлэн зөгийн бүл, эх зөгийн даатгалыг шинээр бий болгох, зөгийчдэд даатгалын ач холбогдлыг сурталчлах;

Зөгийн аж ахуйн эрхлэгчийн тоо, зөгийн бүл болон зөгий аж ахуйгаас авч байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээг статистикийн мэдээнд албан ёсоор бүртгэлжүүлэх;
Зөгийн гарал үүсэл, зөгийн өвчний гаралт, тархалт, бэлчээр нутгийн ашиглалтын кадастрын зураглалын мэдээллийн санг байгуулах;
Зөгийн бүртгэл, мэдээллийн санг бий болгох чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулахад мэргэжлийн чиглэлийн төрийн бус байгууллагын оролцоог дэмжих;

Зөгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтын бүх үе шатанд стандарт, эрүүл ахуйн шаардлагыг чанд баримтлан, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгож зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, экспортын баримжаатай болгох;

Зөгий аж ахуй нь байгаль орчин хамгаалан нөхөн сэргээх, байгаль экологийг тогтворжуулах хүчин зүйл болох нь;

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалан зөгийн балыг орлуулагч болон хуурамч бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх, зөгийн бүтээгдэхүүний ач холбогдлыг олон нийтэд сурталчилан таниулах;
Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн хураан авах, бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах бүх дамжлагад үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, стандартын шаардлага хангасан, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах;

Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа аж ахуйн нэгжүүдэд гарааны хөрөнгө оруулалт хийх, сайн дурын албан бус бүтэц, бүлэг хоршооноос томрон аж ахуйн хэлбэрт шилжихэд цаашид өргөжүүлэн тогтворжуулахын тулд гарааныхөрөнгө оруулалт үзүүлэх;

Зөгийн аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орчин үеийн техник, технологи бүхий томоохон цогцолбор үйлдвэрийг бүсчлэн байгуулахад “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас хөнгөлөлттэй зээл олгох, гадаадын зээл, тусламжид хамруулах;
Зөгийн аж ахуйн тоног төхөөрөмж, түүхий эдээр ханган нийлүүлэхэд мэргэжлийн чиглэлийн төрийн бус байгууллагын оролцоог дэмжиж “Дундын хоршоо” байгуулах;
Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн маркетингийг сайжруулах, зорилтот зах зээлийг хөгжүүлэх, зөгийн бүтээгдэхүүний зах зээлийн суурь судалгааг хийж, экспортын баримжаатай болгох, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх;

Бүс нутгийн зөгийн бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах замаар Газар зүйн заалт бүхий экологийн цэвэр бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай брэнд болгох;
Зөгийн бэлчээрийг зохистой ашиглах менежментийн нэгдсэн системийг бий болгох;

Байгалийн цогцолбор газар, тусгай хамгаалалттай газар нутагт зөгий оторлуулах замаар нөөцийг ашиглах, байгаль экологийг сэргээн хамгаалах тогтолцоог бий болгох;

Зөгийн аж ахуйн эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгж тутамд болон байгаль орчинд үзүүлсэн эерэг нөлөөллөөр нь үнэлж татаас олгох журмыг судалж боловсруулах;


Зөгийн аж ахуй эрхлэгчид нь газар тариалан, ой, жимс, жимсгэний аж ахуй, байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, аж ахуйг нэгжүүдтэй хамтран ажилласны үр дүнд зөгийгөөр тоос хүртээх замаар ургамлын ургацыг нэмэгдүүлж, байгаль орчинд үзүүлсэн эерэг нөлөөллөөр төлбөр авах гэрээ байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын “Байгаль хамгаалах менежмент” төлөвлөгөөний дагуу байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаандаа зөгийн аж ахуйг дэмжин ажиллахыг тусган оруулах;
Байгалийн орчны нөхөн сэргээлт хийхэд олон наст таримал балт, тоост ургамал тариалалтыг дэмжин, улмаар хүнс, малын тэжээлд ашиглах технологийг бий болгох;
Ой хамгааллын нөхөрлөлүүдийг зөгийжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлэх;
Дотоодын зах зээлд нийлүүлэгдэж байгаа зөгийн бал болон зөгийн бусад бүтээгдэхүүнүүдийн гарал үүсэл, орц найрлагыг тогтоох;


Газар зүйн байршил, байгаль цаг уурын нөхцөл, балт болон тоост ургамлын овог зүйлээс хамааруулан зөгийн бүтээгдэхүүнд ангилал зэрэглэл тогтоож, цэцгийн тоосны агууламжаар нь батламжлан гэрчилгээ олгох;
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалан стандартад нийцээгүй зөгийн бүтээгдэхүүнийг импортлохийг хориглох, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэн хор уршгийг олон нийтэд сурталчилах;

Зөгийн бүтээгдхүүний ашиг тус, зохистой хэрэглээг ард иргэдэд таниулан ойлгуулах, олон төрлийн өвчлөлөөс урьчдилан сэргийлэхийн тулд цэвэр органик, сайн чанарын зөгийн бал болон зөгийн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх, зөв дадал хэвшил бий болгох тухай олон нийтэд ухуулан таниулах;

Зөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч нарт хадгалалт, тээвэрлэлтийн чанар, стандартын сургалт зохион байгуулах;
Төрийн дэмжлэгүүд
Зөгийн аж ахуйн өнөөгийн байдал
Хөтөлбөрийн зорилго
Хэрэгжүүлэх зорилтын хүрээнд дараахь тэргүүлэх дараахь чиглэлийг баримтална.
ЗОРИЛТ I
ЗОРИЛТ II
ЗОРИЛТ V
ЗОРИЛТ VI
ЗОРИЛТ IV
ЗОРИЛТ III
Хөтөлбөрийг 2013-2023 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ
Хөтөлбөрийн эхний үе шат /2013–2017он/-д 4 тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь үр дүнд хүрнэ.
Зөгийн аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, салбарын үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, технологи дамжуулах цогц бодлогыг хэрэгжүүлж, зөгийн мал эмнэлгийн үйлчилгээ, өвчнөөс урьдчилан сэргийлэх, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт гаргах эрх зүйн орчин бүрдэнэ.
Зөгийн бүтээгдэхүүний зорилтот зах зээл, бэлтгэл, боловсруулалт, борлуулалтын оновчтой тогтолцоо бүрдэж, тэдгээрийг үнийн уналтаас хамгаалсан төрийн тогтвортой бодлого хэрэгжиж зөгийчдийн амьжиргааны түвшин нэмэгдсэн байна.
I үе шат
Орон нутагт мэргэжлийн ажил, үйлчилгээний зохистой тогтолцоо бий болох, хүртээмж, чанар, үр дүн сайжирснаар зөгийн аж ахуйн салбараас зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй бүтээгдэхүүн нийлүүлэх, экспортын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэн, зөгийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн өрхийн орлого, өөрөө өөрийгөө тэтгэх чадвар дээшилнэ.
Бэлчээр ашиглах, эзэмших менежментийг боловсронгуй болгох, зөгийн аж ахуйн эрсдэлийг бууруулах замаар уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон зөгийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх чадавхийг бий болгоно.
Хөтөлбөрийн хоёр дахь үе шат /2016–2023 он/-нд хүрээнд дараахь үр дүнд хүрнэ.
Зөгийн аж ахуйн хөгжлийн тухай хуулийн төслийг боловсруулж батлуулан, зөгийн аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, урамшууллын тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Зөгийн бүтээгдхүүн дотооддоо бүрэн боловсруулж, экспортын баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжинө.
II үе шат
Зөгийн бүл, суурийг бүртгэлжүүлж, зөгийн бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгож түүнд бүртгэлээр тавих хяналтын тогтолцоог бүрдүүлж, хүн амыг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, экспортлох боломжтой болно. Зөгийн удмын санг баяжуулах, хадгалах, хамгаалах, зохистой ашиглах нөхцөл сайжирч, импортыг орлох үржүүлгийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээг бүрэн хангана.
Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан зөгийн мал аж ахуйг зохистой хослон хөгжүүлэх хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэн байгалийн эрсдэлд автагдах явдлыг бууруулж, зөгийн аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
Төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан хөтөлбөрийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, зохицуулах үүргийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр ахлуулсан Үндэсний хороо
Төр болон санхүүжүүлэгч байгууллагууд
Иргэд, аж ахуйн нэгжүүд
Аймаг, Нийслэл, сум дүүргийн ЗДТГазар
Хөгжлийн сангууд, төсөл хөтөлбөрүүд
ОУ-ын байгууллага
ҮХААЯам, БОНХЯ, БШУЯам

Төрийн бус болон хэрэгжүүлэгч байгууллагууд
Нэгдсэн лаборатори
Эрдэм шинжилгээний төв
Дундын Хоршоо
Монголын Зөгийчдийн Нийгэмлэг
Компани
Хоршоо, Нөхөрлөл
Бүлэг
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
Байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан техник, технологийн дэвшил, шинжлэх ухааны ололтыг ашиглах
Хувийн хэвшилтэй зардал хуваах зарчмаар тэдний санал, санаачлагад тулгуурлах
Хөтөлбөрийг иргэд, хуулийн этгээд, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэх
Зөгийн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан дотоодын зах зээлээ бүрэн хангах, Монгол орны экологи нөхцөлд дасан зохицсон өндөр ашиг шим бүхий зөгийн бүл үржүүлэх
Импортыг орлох, экспортын баримжаатай экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэн тэргүүнд дэмжих
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Ногоон Эдийн Засгийн үзэл баримтлалд тулгуурлан эдгээр зарчмыг баримтална.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэрийг ашиглана:
Улсын болон орон нутгийн төсөв;
Иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт;
Арилжааны бус хөнгөлөлттэй зээл, тусламж олгох “Зөгий”
хөрөнгө оруулалтын сан байгуулна.
“Зөгий” хөрөнгө оруулалтын санг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
Бүтээгдэхүүний орлого;
Улсын төсөв;
Гадаад улс, олон улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл

Хөтөлбөрийн тайлан, хяналт, шинжилгээ

Хөтөлбөрийн санхүүжилт

Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг аймаг, нийслэл, сум, дүүргийн мэргэжлийн алба, газар жил бүрийн 3 дүгээр сард багтаан холбогдох төрийн захиргааны байгууллагад, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь 2 дүгээр улиралд багтаан Засгийн газар, Улсын Их Хуралд тайлагнана.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт, шинжилгээ, үнэлгээг холбогдох төрийн захиргааны төв байгууллага, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ өгөх ажлыг Засгийн газар хариуцна.
Шаардлагатай тохиолдолд хөтөлбөрийн явцын болон үе шатны хэрэгжилтэд эрх бүхий хөндлөнгийн байгууллага хяналт, шинжилгээ хийж Засгийн газарт тайлагнана.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдалд үнэлгээ өгч тодотгол хийж болно
Хөтөлбөрийн санхүүжилт, Хөтөлбөрийн тайлан, хяналт, шинжилгээ
“ЗӨГИЙ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
БАЯРЛАЛАА
2013.07.17
Хөтөлбөрийн бүтэц, зохион байгуулалт
Монгол оронд зөгийн бүл өсгөх төлөвлөгөө
2015
2016
2018
5 000 БҮЛ ЗӨГИЙ
11 000 БҮЛ ЗӨГИЙ
23 000 БҮЛ ЗӨГИЙ
2017
30 000 БҮЛ ЗӨГИЙ
2014
17 000 БҮЛ ЗӨГИЙ

Харин сүүлийн жилүүдэд зөгийн аж ахуйн хөгжүүлэх иргэдийн санал санаалчилга идэвжиж мөн Дэлхийн Зөн олон улсын байууллага, НҮБ-ын Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн төслийн хүрээнд зөгийчдийг дэмжин ажилснаар зөгийн аж ахуйн эрхлэгчдийн тоо 89, зөгийн бүлийн тоо 3000 хүрсэн. Зөгийчид жилдээ дунджаар 30-50 тн зөгийн балыг нийлүүлж дотоодын зах зээлийн 15% хангаж байна.
Жил бүр 120 тонн зөгийн бал нэртэйгээр хиймэл, сироп хэлбэртэй, гарал үүсэл нь тодорхойгүй, холимог, шингэрүүлсэн балууд импортоор орж ирсээр байна. Мөн дотоодын зах зээлд нийлүүлэгдэж байгаа зөгийн бал нь орц найрлага тодорхойгүй, ямар нэгэн хяналтгүй худалдаалагдаж байна. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж стандартын шаардлага хангасан, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүйд хүрч байна.
Манай улс зөгийн үржлийг системтэй явуулаагүйн улмаас хорогдол ихсэж, цус ойртож давжаарсан, өвчлөл нэмэгдэх хандлагатай боллоо. Үүнээс гадна зөгийчид өрхийн зохион байгуулалтын хэлбэртэй, тархай бутархай байгаагаас зөгийн аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж буурч, үр ашиг нь багассан, зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нөхцөл хязгаарлагдмал байгаа зэрэг шийдвэрлэвэл зохих бэрхшээлтэй олон асуудал байна.

Зөгийн аж ахуйд хөнөөл учруулдаг мэрэгч амьтад, шавьжтай байгаль орчин, зөгийнд халгүй дэвшилтэт арга, технологи ашиглан тэмцэх;
Full transcript