Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

No description
by

Enja Jane

on 8 November 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

photo credit Nasa / Goddard Space Flight Center / Reto Stöckli
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Хөрөнгийн зах нь тодорхой субъектууд дахь хөрөнгийн илүүдлийг хөрөнгө шаардлагатай бусад хэсэгт өртөг багатайгаар, урт хугацаанд, үр ашигтай дахин хуваарилах боломжийг бүрдүүлдэг санхүүгийн зуучлалын онцгой сектор юм. Хөрөнгийн зах дээр үнэт цааснууд арилжигдах ба үнэт цаас гаргах үйл ажиллагаа нь хөрөнгө хуримтлуулах, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгыг агуулж байдаг.
ХӨРӨНГИЙН ЗАХ
Хөрөнгийн захыг зах зээлийн үнэлгээ, арилжааны дүн, арилжааны эргэлт, үнэт цаасны индекс гэсэн гол гол үзүүлэлтүүдээр дүгнэж үздэг байна.
Хөрөнгийн зах дээр хувьцаа, бонд, үүсмэл үнэт цааснууд арилжигддаг ба Сүүлийн жилүүдэд үүсмэл үнэт цаасны захыг тусад нь нэг зах болгож деривативийн зах гэж нэрлэж байна.
Мөнгөний зах зээл дээрхи бүтээгдэхүүнүүд 1 жилээс доош, хөрөнгийн захын бүтээгдэхүүнүүд 1-ээс дээш жилийн хугацаатай байдгаараа ялгаатай.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОНЦЛОГ
Хөрөнгийн зах нь эдийн засагт:
1. Мөнгөн хөрөнгийн урсгалыг зөв удирдах, хөрөнгийг үр ашигтай байршуулах, дайчлах замаар эдийн засагт орох хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлдэг, өндөр хөгжилтэй орнуудад хөрөнгийн захынх нь эдийн засагт оруулдаг хөрөнгийн хэмжээ нь нийт эдийн засгийн 50% байдаг бол Монголд 3-4%-тай байна.
2. Төрийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн арга хэрэгсэл болдгийн нэг нь төв банкны үнэт цаас юм.
ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮД
Одоогийн байдлаар дэлхийн хамгийн том хөрөнгийн зах Нью-Иорк-т төвлөрч байна. Ази тив хамгийн олон хөрөнгийн биржтэй бүс нутаг гэдгээрээ тэргүүлж байгаа ба 33 орон 88 биржтэй, Европ 46 орон 69 биржтэй, хойд Америк 18 оронд 31 биржтэй, өмнөд Америк 16 оронд 25 биржтэй, Африк тив 21 оронд 25 биржтэй, далайн орнууд 4 оронд 8 биржтэй гэсэн тоон үзүүлэлт байна.


ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТҮҮХ
Дэлхийн хамгийн анхны хөрөнгийн бирж 1602 онд байгуулагдсан Амстердамын хөрөнгийн бирж байсан бол 1698 онд Лондонгийн хөрөнгийн бирж, 1792 онд Нью-Иоркийн хөрөнгийн бирж, 1878 онд Токиогийн хөрөнгийн биржүүд тус тус байгуулагджээ. Хөрөнгийн зах зээл дээр анхдагч зах, хоёрдогч зах гэсэн ойлголт байдаг ба анхдагч зах зээл дээр шинээр гаргасан үнэт цааснуудыг арилжиж, дууссаных нь дараа хоёрдогч зах зээл дээр иргэд авсан үнэт цаасаа хоорондоо арилждаг байна.
ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Түүнээс гадна Засгийн газрын богино хугацаат үнэт цаас, хувьцаа, бондыг шууд хөрөнгө оруулалт гэнэ. Хөрөнгийн захын туслах хэрэгслүүд болох үүсмэл үнэт цааснууд болон хадгаламж зээлийг шууд бус хөрөнгө оруулалт гэнэ. Энэ хоёрын ялгаа нь дундын ямар нэг зуучлагчаар дамжуулснаараа ялгаатай. Жишээ нь банк таны хадгаламжийн мөнгөөр зээл гаргаж байгаа тохиолдолд дунд нь банк зуучилж та хэн нэгэнд хөрөнгө оруулж байна гэсэн үг. Энэ нь таны шууд бусаар оруулсан хөрөнгө болно.
Хөрөнгийн зах зээл нь нэр хүндтэй, мэдээллийн багтаамж ихтэй, нийтэд нээлттэй хандсан, эрх зүйн зохицуулалт сайн хийгдсэн байдал зэргээрээ бусад захуудаас онцлогтой.
3. Хөрөнгийн захын гол үзүүлэлтүүд макро орчны өөрчлөлтөд маш мэдрэмтгий учраас зах зээлд мэдээллийн үүрэг гүйцэтгэдэг.
4. Санхүүгийн зах зээлийн тогтворжилтыг хангаж, энэ утгаараа нийт эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлдөг. Мөнгөний болон хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн нэг нь нөгөөдөө шилжиж болно.
Харин сүүлийн жилүүдэд дэлхийн хөрөнгийн биржүүд дээр гуравдагч, дөрөвдөгч зах зээл гэх ойлголтууд үүсээд байна. Гуравдагч зах зээл гэдэг нь том том брокерууд биржээр дамжуулахгүй арилжаа хийх, дөрөвдөгч зах зээл нь хувь хүмүүс бирж болон брокероор дамжуулалгүй арилжаанд орох тухай ойлголтууд гарч байна.
АНУ-ын хөрөнгийн биржүүдийн индекс.
/Баасан гарагийн хаалт/
S&P 500 гэдэг нь NASDAQ болон NYSE буюу Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон 500 компанийн хувьцааны ханшийн өөрчлөлтийг харуулдаг индекс юм. Жишээ нь S&P 500 индекс 0.5 хувийн өсөлттэйгөөр арилжаа хаагдсан бол дээр дурдсан 500 компанийн ихэнхийнх нь хувьцааны ханш өссөн гэсэн үг.
S&P 500 гэж юу вэ?
НБжмкмкл
Энэ бирж нь АНУ-ын Нью-Йорк хотын Wall Street санхүүгийн дүүрэгт байрладаг. Зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж юм. Өөрөөр хэлбэл Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ 2013 оны 5-р сарын байдлаар 16.613 их наяд ам.доллар байсан. Сонирхуулахад АНУ-ын Засгийн Газрын өрийн дээд хязгаар 16.7 их наяд ам.доллар байгаа. Өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм байна.
НЬЮ-ЙОРКИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ /NYSE/
Google компанийн хувьцаа огцом өслөө
Сая S&P 500 индекс болон NASDAQ, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн талаар ярилаа. Тэгвэл NASDAQ -т бүртгэлтэй Google компанийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргье. Бид бараг өдөр болгон Google-ийг ашиглан хайлт хийдэг шүү дээ.
Google-ийн цэвэр ашиг
Баасан гарагийн арилжаагаар Google-ийн хувьцаа 13.8 хувиар өсч нэгж хувьцааных нь үнэлгээ анх удаа 1.000 ам.долларыг давсан байна. 2013 он гарснаас хойш Google-ийн хувьцаа 42 хувиар өсчээ. Хувьцаа нь ийнхүү огцом өсөхөөс өмнө тус компанийн 3-р улирлын цэвэр ашиг 36 хувиар өсч 2.97 тэрбум ам.доллар болсон байна.
ЗОРИЛГО
Хөрөнгийн зах зээлийн талаар ерөнхий ойлголт өгөх


Агуулга
1.ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
2.ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОНЦЛОГ
3. ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТАЙ ХОЛБОЖ ҮЗСЭН БАЙДАЛ
4.ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТҮҮХ
5.ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГИЙН БИРЖ
6. S&P 500 ГЭЖ ЮУ ВЭ?
7. GOOGLE КОМПАНИЙН ХУВЬЦАА ӨСӨВ
Дэлхийн томоохон хөрөнгийн биржийн талаар танилцуулах
ДҮГНЭЛТ
Энэ бие даалтыг хийснээрээ хөрөнгийн зах зээл гэж юу болох, ямар онцлогтой талаар ойлголттой болж чадлаа. Тухайлбал: Хөрөнгийн зах зээл нь нэр хүндтэй, мэдээллийн багтаамж ихтэй, нийтэд нээлттэй хандсан, эрх зүйн зохицуулалт сайн хийгдсэн байдал зэргээрээ бусад захуудаас онцлогтой байдаг юм байна. Дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж НЬЮ-ЙОРКИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ /NYSE/ ба АНУ-ын Нью-Йорк хотын Wall Street санхүүгийн дүүрэгт байрладаг. NASDAQ болон NYSE буюу Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон 500 компанийн хувьцааны ханшийн өөрчлөлтийг харуулдаг индекс S&P 500 индекс.Жишээ нь :Бидний өдөр тутмын хэрэглээний салшгүй нэг хэсэг болсон Google-ийн Баасан гарагийн арилжаагаар Google-ийн хувьцаа 13.8 хувиар өсч нэгж хувьцааных нь үнэлгээ анх удаа 1.000 ам.долларыг давсан байна.
Full transcript