Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

No description
by

Maka Inka

on 14 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

FONTS
БИЕ ДААН АМЬДРАХ

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн амьдралд оролцоход учирч буй бэрхшээл бол тэд үргэлж бусдаас хараат байж, бусдын шийдвэрийг дагадаг явдал монгол улсад байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийнхөө асуудлыг өөрөө шийддэг, хэрэгжүүлдэг байхын тулд тэдэнд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ эрхэлдэг байгууллага байх шаардлагатай. Өнөөдөр энэ чиглэлээр монгол улсын Нийгмийн халамжийн тухай хууль, түүнийг хэрэгжилтийг хангах зорилгоор дагалдан гарсан тогтоол, тушаалд Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээгээр дамжуулан хэрэгжүүлэхээр заасан ч амьдрал дээр бодитой бүрэн хэрэгжихгүй байна. ХБХ өөрийнхөө наад захын эрхийг хэрэгжүүлэхээр гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний байгууллага, түүнийг төрөөс дэмжин санхүүжүүлэх нь зүйтэй. Ийм нөхцөл бүрдсэн тохиолдолд л хүнд хэлбэрийн ХБХ-ний эрхийн тухай асуудал яригдаж эхлэх болно.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа ХБИ-ийн тоо нь нийт ХБИ тоо шиг маргаантай
байгаа асуудал. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй ХБИ 2008 оны байдлаар 57182 байна гэж НХХЯ
мэдээлжээ. 2004 онд явуулсан түүвэр судалгаанаас өөр хөдөлмөр эрхлэлтийн талаарх
дэлгэрэнгүй судалгаа өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Энэ судалгаагаар ХБИ-ийн 26,4% нь
хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа ХБИ-ийн 56,9% нь хувиараа ажилладаг,
16,4% нь гэр бүлийн бизнест цалин хөлсгүй оролцогч, 12,8% нь гэрээрээ ажилладаг гэсэн дүн
гарчээ. Эндээс харахад 14% нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хуулийн дагуу
ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж хэнийг хэлэх бэ?

“Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг хөгжлийн
бэрхшээлтэй” гэж үзсэн .

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Хөгжлийн бэрхшээлийг дотор нь:
Тархины саажилт
Аутизм
Дауны хам шинж
Сурах эмгэг
Анхаарлын хомсдол
Харааны бэрхшээл
Сонсголын бэрхшээл
Хэл ярианы бэрхшээл
Тархины саажилт гэж юу вэ?
“Cerebral” гэдэг нь тархитай “Palsy” гэдэг нь хөдөлгөөн болон биеийн байрлалтай холбоотой юм. Тархины саажилт (ТС) гэдэг нь тархины гэмтэл ба тархины бүтэц дэх гажигаас шалтгаалдаг булчин болон хөдөлгөөний хүндрэлүүдийг ерөнхийд нь хэлэх нэр томъёо юм. ТС –с шалтгаалж үүсдэг бэрхшээлүүд нь анзаарагдахгүй байх хөнгөн хэлбэрээс гүнзгий хэлбэр хүртэл олон янз байдаг. ТС нь халдварладдаггүй, даамжирдаггүй (тархин дах гэмтэл цаашид нэмэгдэхгүй), боловч хам шинжүүд нь хүүхэд өсөх явцад өөрчлөгдөж болно. ТС нь төгс эмчлэгдэх боломжгүй, бүхий л амьдралын туршид үргэлжилдэг эмгэг юм. Тохирсон боловсрол, (хөдөлгөөн) эмчилгээ ба туслах арга хэрэгслүүд ТС-тай хүний үр бүтээлтэй амьдрахад нь тус дэм болдог. Энэ эмгэг нь хүний наслалтыг богиносгохгүй.

Аутизмийн хүрээний эмгэг гэж юу вэ?
Аутизмийн хүрээний эмгэг нь хөгжлийн бүх хүрээг хамарсан эмгэг бөгөөд бие махбодийн бүхий л үйл ажиллагаанд (мэдрэх, хүлээж авах, бодох, үйлдэх) нөлөөлдөг. Ийм эмгэгтэй хүмүүс хөгжлийн нэг эвсэл (энэ тохиолдолд) хэд хэдэн чиглэлд бэрхшээлтэй байдаг. Аутизмийн хүрээний эмгэг (АХЭ) нь дараах эмгэгүүд багтдаг. Үүнд: Аутизмийн эмгэг, Аспергерийн эмгэг, танин мэдэхүйн бүх хүрээг хамарсан эмгэг юм. Хүүхэд хүрээлэн буй орчныхоо талаар бусдаас өөр ойлголт, тайлбар дүрслэлтэй байдаг.

Дауны хам шинж гэж юу вэ?
1862 онд эмч Жон Лангдон өвчтөнийх нь дунд биеийн гаднах төрх байдал, өвчний онцлог, оюуны хөгжлийн бэрхшээлээрээ адилхан хүмүүс байгааг анзаарчээ. Тэрээр эдгээр өвчтөнүүд тодорхой нэгэн эмгэгтэй байна гэсэн шийдэлд хүрчээ.
Эмгэг гэдэг нь тухайн өвчнийг тодорхойлдог нийтлэг шалтгаантай онцлог байдал, шинж тэмдгүүдийн бүрдэл юм. Дауны хам шинж нь биеийн хросомын эмгэг бөгөөд 21 дэхь хромосом дээр генийн материал нэг илүү хувь байдаг нь дауны хам шинж үүсэхэд нөлөөлдөг байна.

Сурах эмгэг гэж юу вэ?
Сурах эмгэгтэй (эсвэл бэрхшээлтэй) хүүхдүүд нь унших, бичих, сонсох, ярих, учир шалтгааныг нь олох, тоо бодох г.м тодорхой ур чадварыг сурахдаа хүндрэлтэй тулгардаг. Эдгээр эмгэг нь тэдний оюун ухааны түвшин, эсвэл хараа болон сонсголын бэрхшээлээс шалтгаалдаггүй. Анхааралтай холбоотой бэрхшээл, оюун ухаан, сэтгэхүйн түвшин доогуур байх зэрэг бусад хүчин зүйлсээр болоод нийтлэг сурах бэрхшээлүүдтэй андуурахгүй байх нь зүйтэй.
Сурах эмгэгтэй хүүхдүүдийн тархи нь бусдаас өөр байдлаар ажилладаг. Тэд мэдээллийг өөрөөр боловсруулдаг. Учир нь юмыг өөрөөр харж, сонсож, ойлгодог юм.

1.1. АХХХЭ ба АХЭ гэж юу вэ?
Анхаарал хомсдол, хэт хөдөлгөөний эмгэгтэй (АХХХЭ) болон анхаарал хомсдолын эмгэгтэй (АХЭ) нь мэдрэл, зан үйл, өсөлт хөгжилтэй холбоотой эмгэг юм. Мэдрэл, зан үйлийн гэдэг нь мэдрэлийн систем ба зан үйл хоорондын хамаарлыг хэлэх бөгөөд өсөлт хөгжлийн эмгэг гэдэг нь тухайн эмгэг нь ердийн хөгжилд саад учруулж, хөгжлийн чиглэлүүдэд сөргөөр нөлөөлдөг гэсэн үг юм. АХХХЭ нь анхаарал султай, хэт хөдөлгөөнтэй, түргэн зантай байх зэргээр тодорхойлогддог. Үүнийг дотор нь анхаарал сул байдал нь давамгайлсан хэлбэр, хэт хөдөлгөөнтэй - түргэн авиртай байх хэлбэр, холимог хэлбэр гэж хуваадаг.

Харааны бэрхшээл гэж юу вэ?
Харааны бэрхшээл гэдэг нь харах мэдрэхүйн чадвараа тодорхой төвшинд алдахыг хэлнэ. Харааны бэрхшээлтэй иргэдийг дотор нь сул хараатай болон бүрэн хараагүй гэж 2 хуваадаг. Сул хараатай иргэдийн хувьд (Харах чадвар нь сул хараатай хүмүүсийн хувьд ихэнх тохиолдолд аливаа юмны дүрсийг ялгах төдий байдаг.) тэдэнд хамгийн их хүндрэл учирдаг ба эдгээр хүмүүсийг өнөөгийн нийгэм харилцан адилгүй хүлээн авч байна.


Сонсголын бэрхшээл гэж юу вэ?
Бие дааж хэл яриа эзэмших, хэл яриагаа сонсголын замаарх өгжүүлэх чадваргүй хүүхдийг сонсголын эмгэг согогтой хүүхэд гэнэ.
Сонсголын гэм согогтой хүүхдийг бэрхшээлийн дагуу ангилах нь:
1. Сонсох чадварыг бүрэн алдагдалтай (дүлий) – Бусдын яриаг сонсох чадваргүй, хэл ярианы дутуу хөгжилтэй буюу огт хэлгүй, эсвэл сонсголгүй боловч бичгийн хэл яриаг тодорхой түвшинд эзэмших боломжтой.
2. Сул сонсголтой – Хэл ярианы хөгжил хоцорсон. Бусдын яриагхагас дутуу сонсдог гэж ангилдаг.

Хэл ярианы эмгэг гэж юу вэ?
Хэл яриа нь хүүхдийн сэтгэхүй хөгжих үндэс, танин мэдэх арга хэрэгсэл болдог ба хүүхдэд олон янзын шалтгаанаар эмгэг, согог үүсдэг. Хэл ярианы эмгэг согог өөрөө аяндаа засарч арилахгүй тогтонги шинжтэй байдаг тул зориудын үйл ажиллагаагаар засах шаардлагатай. Хэл ярианы эмгэг согог нь дуу алдагдах, өөрчлөгдөх, дуугүй болох, дуу хурдсах, удаашрах, гацах, ээрэх, унших, бичихэд гаж өөрчлөлт гарах, унших, тайлбарлан ярих чадвар алдагдах зэрэг олон янзын хэлбэрээр илэрдэг.

Боловсрол
Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлийг авч үзвэл
Монгол Улсын хэмжээнд нийтдээ 76.369 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 46 хувийг эмэгтэйчүүд, 54 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Тэдний 33 хувь нь төрөлхийн, 67 орчим хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байна.Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын гарсан үнэлгээгээр ХБХ-ийн тоо тухайн улсын хүн амын 10%-тай ядаж тэнцэхгүй тохиолдолд уг статистик мэдээ шаардлага хангаж чаддагүйх тухай мэдээлсэн. Олон нийтийн дунд нилээн өргөн хэрэглэгддэг албан бус статистик мэдээ байдаг. Энэ мэдээгээр монгол улсад 121000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн мэдээ байна.
Боловсрол
Монгол улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг
зохицуулсан хууль тогтоомж нь нилээн олон хуулийг хамран зохицуулагддаг. Эрх зүйн
баримт бичгүүдэд заагдсан олон эрх амьдрал дээр хэрэгжихгүй зөрчигдөж байна. “Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөр”-ийн удиртгалд хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн 50 гаруй хувь нь ЕБС-д элсэн ордог ч суурь боловсрол эзэмшиж байгаа
нь 14 хувь болтлоо буурч байна хэмээн заасан. Эндээс харахад ХБ хүүхдүүдийн сурах эрх
зөрчигдөж байгаа нь тодорхой байна5. ХБ хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж буй үндсэн
шалтгаан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчинг бүрдүүлж өгөөгүй тэдэнтэй
ажиллах багш нарыг бэлтгээгүй, асаргаа сувилгааны асуудлыг шийдээгүй, ер нь хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдүүдийг дутуу чадвартай, тусгай хэрэгцээ шаардлагатай хүмүүс гэсэн буруу
ойлголт хандлагаас үүдэлтэй. Мөн ХБ хүүхдүүд тусгай сургуульд сурах ёстой гэсэн хандлага
амь бөхтэй оршсоор байна.


Full transcript