Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

СӨББ-ын багш, ажилчдын ажлын байрны тодорхойлолтонд дүн шинж

No description
by

urgunkhand nasanjargal

on 24 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of СӨББ-ын багш, ажилчдын ажлын байрны тодорхойлолтонд дүн шинж

Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай
Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах аргууд :


Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах үндсэн аргууд нь ажлын байран дээрх зураг авалт, ярилцлага, ажлын шинжилгээний асуулга, ажилтны ажлын гүйцэтгэлийн талаарх хувийн бүртгэл хөтлөлт зэрэг болно
Ямар зорилгоор боловсруулагддаг вэ?
Анхаарал тавьсанд баярлалаа
СӨББ-ын багш,ажилчдын ажлын байрны тодорхойлолтонд дүн шинжилгээ хийх
Ажлын байрны тодорхойлолт гэж юу вэ?
Ажлын байрны тодорхойлолт гэдэг нь:
Ажлын агуулгын шинжилгээний үр дүн буюу байгууллагын бүтцэд албан тушаалын эзлэх байр суурь, зорилго, зорилт, үйл ажиллагааны чиг үүрэг, хариуцлага, эрх мэдэлд тавигдах шаардлагыг нарийвчлан шинжилж тодорхойлсон баримт бичгийг хэлнэ.
Ажлын байрны тодорхойлолтонд:
Тухайн байрны зорилго, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын байран дээр гүйцэтгэх ажилбар, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг тусгасан байх ёстой.
Ажлын байран дээр гүйцэтгэх ажилбар гэдэг нь тодорхой утга бүхий ажлын нэгж юм. /нэг үүрэгт 6-20, 1 ажилд 75-125 ажилбар багтдаг байна/
1. Ажлын байран дээрх зураг авалтын арга нь ажлын байран дээр хийгдэж буй ажлыг нь шууд стандартчлах боломжтой албан тушаалууд буюу банкны теллер, үйлдвэрийн дамжлагын ажилтан, ачигч, худалдагчын гүйцэтгэж буй ажилбарыг шинжлэхэд ашиглана. Энэ аргаар мэдээлэл цуглуулахын тулд шинжээч нь шинжилгээ хиихээс өмнө холбогдох албан тушаалын ажил үүрэг, хариуцлагын талаар мэдээлэл, тодорхой ойлголттой байх шаардлагатай. Үүний дараа шинжээч нь ажил хэвийн гүйцэтгэх нөхцөл бололцоог хангаж аль болох саад бололгүйгээр хөндлөнгөөс ажиглаж тэмдэглэл хөтлөнө.
2. Ярилцлагын арга нь шинжээч нь ажилтантай нүүр тулан ярилцах боломжтой ба ярилцлагыг тухайн ажилтантай, хэсэг бүлэг хүмүүстэй, эсвэл шууд удирдлагатай нь хийж болно. Ярилцлагыг ихэвчлэн зохион байгуулагдсан, урьдчилан бэлтгэсэн асуултуудын дагуу явуулдаг. /ярилцлагыг маш сайн бэлтгэсний үндсэн дээр хийх хэрэгтэй юм/
3. Ажлын шинжилгээний асуулгын арга нь маш их хэмжээний мэдээллийг богино хугацаанд бага зардлаар цуглуулах боломжтой. Асуулга нь бүтэцлэгдсэн загвартай байх бөгөөд ажил үүрэг, тавигдах шаардлага, ажлын нөхцөл, тоног төхөөрөмжийн гэх зэргийн талаарх тодорхой асуултуудыг багтаасан байдаг. Мөн тухайн асуултанд ажилтан өөрийн үгээр тайлбарлах боломжтой байдлаар задгай асуулгатай байж болно. Асуулгыг боловсруулахдаа аль болох товч байх, асуулт энгийн байх, ашиглахаас өмнө шалгаж үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн асуулгыг ямар зорилгоор авч байгаа талаар ажилтнуудад тайлбарлаж өгөх бөгөөд асуулгад хэрхэн хариулах талаар нарийн зааварчилгаа өгөх нь асуулгыг үр дүнтэй болгоно.
4. Ажилтны ажлын гүйцэтгэлийн талаарх хувийн бүртгэл хөтлөлтийн аргаар ажиглалт хийх боломжгүй буюу инженер, судлаач, менежерийн албан тушаалыг судлахад хэрэглэдэг. Энэ нь ажилтан өөрийн гүйцэтгэж буй ажил, хүлээсэн үүрэг, тэдгээрийн давтамж, хэзээ биелэгдсэн зэрэг мэдээллийг өдөр тутамд тэмдэглэн бичиж байх юм. Энэ мэдээллээс ажил үүргийн талаарх маш их хэмжээний цэгцтэй мэдээллийг авах боломжтой бөгөөд 7 хоног, сар, улирлаар хийгдэж буй ажлуудыг нь харьцуулан шинжлэх боломжтойгоороо давуу талтай юм.
Ер нь ямар ч аргыг ашигласан тухайн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах гэж буй шинжээч нь тухайн албан тушаалын талаар өөртөө зохих мэдээллийг бий болгосон байх ёстой бөгөөд түүн дээрээ түшиглэн дээрх аргуудаар шинжилгээ хийхдээ илүү нарийвчлан асуух, ажиглах, судлах боломжтой гэж үздэг. Хэрэв ажлын байрны тодорхойлолтыг анх удаа боловсруулах гэж байгаа бол ажлын асуулгын шинжилгээг эхэлж авсны үндсэн дээр дараа дараагийн аргуудаас сонгож илүү нарийн тодорхой шинжлэн, боловсруулж болно.
Хамгийн гол анхаарах зүйл ажлын байрны тодорхойлолтонд тухайн ажилтны ажил үүргүүдийн ажилбар бүрийг нарийвчлан гаргах шаардлагатай бөгөөд ингэснээр тухайн ажилтанд ажил үүргээ гүйцэтгэхэд нь ямар нэгэн төөрөгдөл, ойлгомжгүй байдал үүсэхгүйгээс гадна удирдах албан тушаалтанд ч ажилтнаа удирдахад нь гарын авлага болох юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам батлах тухай” 307/91/237 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг нэгдүгээр, захирлын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг хоёрдугаар, сургалтын менежерийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг гуравдугаар, хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг дөрөвдүгээр, эрхлэгчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг тавдугаар, арга зүйчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг зургаадугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод нийцүүлэн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталж, тэднийг сонгон шалгаруулах, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг үнэлэхдээ үндэслэл болгон ажиллахыг холбогдох төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Г.Батболд) Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын улсын алба (Б.Энхбат) болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4. "Ажлын байрны тодорхойлолт батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 173, "Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 392 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Байгууллага амжилттай ажиллахын тулд үйл ажиллагаа нь зохион байгуулагдсан байх хэрэгтэй. Зохион байгуулалтын анхны алхам, суурь нь хөдөлмөрийн нарийн хуваарь юм. Хөдөлмөрийн хуваарилалтын үндсэн дээр албан тушаалыг бий болгодог. Байгууллага доторх албан тушаал бүрийг нарийвчлан шинжилж тодорхойлолт гаргах нь хүний нөөцийн удирдлагын чухал нэг үүрэг юм.
Ажиглалт судалгааны замаар тухайн албан тушаалын байршил, зорилго чиг үүрэг, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, эрх мэдэл, тавигдах шаардлагын талаар баримт мэдээлэл цуглуулах үйл явцыг ажлын агуулгын шинжилгээ гэнэ.
Ажлын агуулгын шинжилгээ хийх үндсэн зорилго нь тухайн түвшний албан тушаал хашиж буй ажилтны ажлын үр дүнг хянах, тухайн ажлын байранд ажиллах ажилтныг шалгуурыг бий болгох, бусад ажилтнуудтай ажил үүргийн давхардал бий болохоос сэргийлэх, компанийн цалин хөлсний системийг боловсронгуй болгох, ажил олгогч болон ажилчны маргааныг зохицуулах, ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлох, үүсэж байгаа алдаа дутагдлыг богино хугацаанд илрүүлэх, залруулахад оршино
Ажлын байрны тодорхойлолт нь:
Ерөнхий үндэслэл
Ажлын байрны тодорхойлолт
Ажлын байранд тавигдах шаардлага
Энэ хэсэгт байгууллагын танилцуулга, зэрэг дугаар,ажлын харьяалагдах байр зэрэг багтана.
Ажлын байрны тодорхойлолт, зорилго, зорилт, хамрах хүрээ, гдна болон дотно харилцах обьект
Ажлын байранд тавигдах шаардлага, нөхцөл, хийгдэх ажил,гүйцэтгэлд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага, онцгой нөхцөл, нөөц хэрэгслийн талаар, хүлээх үүрэг, хариуцлага багтана
Ерөнхий үндэслэл
1 Байгууллагын нэр

2 Салбар / нэгжийн нэр

3 Ажлын байрны нэр

4 Ажлын байрны дугаар

5 Ажлын байрны зэрэглэл

6 Шууд харьяалагдах ажлын байр

7 Орлон ажиллах ажлын байр

8 ,,,,,,,,,,,,,,,

Ажлын байрны тодорхойлолт
9 Ажлын байрны зорилго

10 Эрх мэдлийн цар хүрээ

11 Уялдаа холбоо
• Гадаад
• Дотоод

12 Хийж гүйцэтгэх ажил үүрэг үнэлэх үнэлэмж



13 Ажлын эцсийн үр дүнгийн талаар ажил эрхлэгчид хүлээлгэх хариуцлага

Ажлын байранд тавигдах шаардлага
14 Ажил эрхлэх хүнд тавигдах шаардлага

14.1 Ерөнхийй шаардлаг
Боловсрол
Мэргэжил
Мэргэжлийн ур чадвар
Туршлага

14.2 Тусгай шаардлага

15 Ажлын байрны нөхцөл

16 Ажлын байранд шаардагдах нөхцөл

17 Ажлын байрны онцлог

Ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага
Бодит жишээ, баримт дээр тулгуурласан байх:
Товч тодорхой ойлгомжтой байх:
Ажлын байрны нөхцөл байдлыг тогтонги гэсэн байр сууринаас хандахгүй байх:
Тодорхойлолт бичсэн он, сар, өдөр, хүний гарын үсэг зурсан байх:
Ажил эрхлэгч, түүний шууд удирдлагатай тодорхойлолтын талаар зөвшилцөж тохиролцсон байх
Full transcript